| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0159/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.А |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
202******* оны 07 сарын 2*******-ны өдөр 202*******/ШЦТ/92 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч А.
Хохирогч Д.
Хохирогчийн өмгөөлөгч Р.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э., Ө.
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаан ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Б.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2232002080137 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ******* онд төрсөн, *******9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1-р баг 0******* тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Жанжин овогт ******* *******.
Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг Хустайн даваа орчимд “-” улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг төв зам дээр байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.******* дахь заалтуудыг зөрчсөний улмаас “ ” загварын “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Он, сар, өдрийг сайн санахгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр. Циркийн тоног төхөөрөмж ачаад тухайн үед Алтанбулаг руу хүргэх зорилготой явсан. Явж байтал тэр машин маань Баруунхараа өнгөрөөд Хустайн даваа өгсөж явж байх үедээ гэнэтхэн мотор нь цохиод ямар ч урагшаа явах ямар ч бололцоо байхгүй байсан. Өгсүүр газар зогсоод замын хөвөөнүүд нь дүүрэн том том чулуу овоолчихсон байсан. Тэр нь хаяагаа бодвол чигчиж дагтаршуулах зориулалттай л тавьсан байсан. Тэр нь хийгдээгүй байсан юм. Тэрүүн дээр зогсоод машиныг ганцаараа түлхэх гээд дийлэхгүй. Сүүлд нь зам дээрээс гараа өргөж зогсоод хүмүүсээс тусламж эрсэн боловч ер нь л машинууд зогсоогүй дээ. Нэг гурав дөрвөн банди жижигхэн залуу жижиг тэрэгтэй нэг япон саарал тэрэгтэй л байсан. Тэрнээсээ нэг нь бууж ирэлгүйгээр гурван залуу нь ирээд надтай ирээд машиныг түлхсэн юм. Түлхээд замаас гаргах гэсэн боловч тэр нь ерөөсөө ачаа болохлоор тонн хоёр зуугийн ачаатай болохлоороо тэр хүнд ачаатай машин дээшээ өгсүүр газар ерөөсөө хөдлөхгүй. Эхний дугуй чулуун дээр очиж тулаад л зогссон. Тэр залуучууд ахаа энэнээс цаашаа уулаасаа явахгүй байна шүү дээ. Ойлгомжтой юм байна. Бид нар явлаа гээд л орхиод л явсан. Тийм юм болоод тэд нар явсан. Би аваарынхаа дохиогоо асаагаад дээр нь гурвалжин тэмдэг доош нь тэр зам дээр тавьчхаад зогсоод. Зөндөө олон улсуудаас дахиад тусламж авах гэсэн боловч олон улсууд зогсоогүй. Би тийм гурвалжин тавьчихсан байсан. Өшөө сүүлд нь гэнэтхэн бодож байгаад юмыг яаж мэдэх вэ гээд нааш цаашаа явж байгаа цаг хугацаа байсан л даа тэр нэг коннестерыг давхар тавьчихсан юм. Тэр доор. Юмыг яаж мэдэх вэ юманд нь анхааруулга болго гээд л. Тэгчхээд зогсоод тиймэрхүү арга хэмжээ авчхаад байсныг л гэнэтхэн кабиндаа сууж байсан. Тухайн үедээ арга хэмжээ авчхаад сууж байтал гэнэтхэн л энэ машин ирээд л хойноос ирээд мөргөсөн. Тухайн үедээ тэр машин ирээд мөргөөд тэр машин дээрээ бол ер нь л би өөрөө ч тэр толгой бол урд талаар одоо энэ дээрээ энэ энэ сорви ч энд байж л байгаа юм. Энэ халзан толгойн дээр энэ энэ сорвио тухайн үедээ гарсан юм. Гараад харсан. Энэ машин ирээд мөргөчихсөн байсан. Тэндээсээ гал гарч эхэлсэн. Гал гарахлаар нь сандраад хажуу хавиар гэнэтхэн хүмүүс гарч ирээд тусалсан. Циркийн ачаанаасаа гадна энэ нэг хүний арван сагс ус, Алтанбулагийн нэг дэлгүүрийн 10 сагс ус ачсан байсан юм. Цэвэр ус тэрүүгээрээ тэрнийгээ гаргаж ирж бүгдээрэнг нь цацаж тэр арван сагс усаараа цацаад энэ машиныг нь унтраагаад сүүлд нь тэр циркийн нэг тоног төхөөрөмж багажуудаас нь гаргаж ирээд энэ жолооч нарыгаа машин дээр хөл нь хавчуулагдчихсан байсныг нь бүгдийг нь тэрүүгээр хөшиж бариад гаргаж тусалсан. Миний тэр машин мөргүүлэхээсээ гадна тэр мөргүүлээд зогсож байхлаараа би чинь өөрөө яг кабинаа онгойлгоод буухлаараа би бол агаар дээр хий буусан. Буугаад унах шахсан. Миний тэр дугуй чинь агаар дээр нэг дугуй нь гарчихсан. Тэнчээнээсээ арайхийж дүүжлэгдээд уналгүйгээр арайхийж буусныгаа санаж байна. Сүүлд нь нэг хар том микро автобус хүн ирж зогсоод тэрүүгээр тэр татлагаараа машиныг буцаад зам дээр татаж гаргасан. Тэр нэг тийм юм болоод сүүлд нь цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд шууд ерөөсөө ямар ч миний тавьсан анхааруулга дохио, тэгээд гал гарах үедээ би сандраад хүн амьтан ч ер нь бүгдээрээ сандарсан ус мус цацаад яаж байгаа юм. Тэгж байтал тэнчээнээс туслах гэж байсан тэр зогссон байсан машинууд ойр орчмын залуучууд миний тэр машиныг шатаж хойноосоо эхлээд шатаж байна гээд тэр аккумляторыг нь салгасан байгаа юм. Иймэрхүү юм болоод л унасны дараа цагдаа нар ирсэн. Ирээд цагдаа нар хэмжилт юм хум хийгээд Үүрцайх гэж залуу ирсэн. Тэр нь тухайн үедээ надаас асуусан. Үгүй яагаад ийм ийм юм болов гээд тэгэхэд нь би бүх учрыг нь тайлбарлаж яг байгаа байдал үнэн шударгаар л хэлсэн. Бүх юм нь энд байна. Тэгсэн сүүлд нь Баруунхараа дээр ирээд л мэдүүлэг авах болсон чинь тэрүүн дээр ерөөсөө миний тэр авсан тэр арга хэмжээнүүдийг ерөөсөө нэг нь ч байхгүй. Гурвалжин ч тавиагүй гэнэ. Төмөр канистр давхар тавьсныг ч ерөөсөө гаргаагүй. Ер нь бол хэрэг анхнаасаа л нэг талыг бариад л Мягмар гэж байцаагч тиймэрхүү хандлагатай. Би бүх юмыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Та нар чи арай л а эсрэг талд л юм яриад байх юм. Ийм юм байж болох юм уу. Үгүй юм уу. Би замын хөдөлгөөнд байгаа бүх л арга хэмжээгээ бололцоогоороо л ерөөсөө байгаа нь гурвалжин тавьсан ч байсан. Дээр нь дахиад нэмэгдэл аваарын гэрэл асаалттай байсан. Дээрээс нь нэмээд канистр тавьчихсан байсан гээд байхад чинь чи одоо ийм юм байж болохгүй шүү дээ гээд л хэлээд зөвшөөрөхгүй. Чиний юманд гээд тэгэхэд чинь л ерөөсөө бүүр ухаан зулаггүй загнаад л байнга л нэг тиймэрхүү л. Тэр юун дээрээ гарын үсгээ хүчээр зуруулсан. Би өмгөөлөгчөөсөө асууж хэлсэн. Тухайн үед нь өмгөөлөгч цаана нь прокурор гэж хамгаалах хүн байдаг юм. Тэр нь хэргийг хянаж хэлэлцээд хуулийн дагуу арга хэмжээ авна. Наад мөрдөгчийн асуудал бол зүгээр л хэргийг мөрдөж байгаа л асуудал. Нэг тийм тийм яриа гарсан. Тэгэхлээр нь тухайн үедээ л гарын үсгээ зураад л тэр хэргийг явуулсан. Прокурортоо тухайн үед прокурор Энхбаярт бол аягүй их гомдолтой байгаа. Би ерөөсөө аягүй очоод уулзах гэхэд ерөөсөө уулзаад тайлбараа өгье гэж бодоод үгүй чи бүүр өөрийнх нь аав шиг хүн шүү дээ би чинь ядаж тэгэхэд чи эд нар гэж хэлээд чи зайл би чамтай юм ярихгүй. Бүүр тэгж хэлсэн тэр үүдэн дээр. Намайг дуудсан цагт л ирнэ. Тэрнээс биш тийм юм хүлээж авах юм байхгүй. Хэрэг бол би яах вэ үнэхээр л байгаа байдал бол тэр. Би энэ хэрэг дээр нь яг бол тэр машин бол үнэхээр л мотор нь цохиод л ямар ч арга байхгүй техник шүү дээ. Зогссон. Өөр би замын хөдөлгөөний дүрмийн бүх л арга хэмжээг авсан. Тийм л юм болсон гэв.
Хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Машинд тэгж хавчуулагдахад би өөрөө тамирчин болохоор өөрийнхөө эрхтнийг барьж үзэж байгаад өвдөг бол угаасаа хавчуулагдаад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Хуруунуудаа бол мэдэрч байсан. Ил цус алдалт байхгүй байна гэдэг нь ямар ч байсан ашгүй цус алдахгүй байна гэж бодоод байж байсан чинь яг дээшээ тэмтрээд явж байсан чинь яг энэ дунд чөмөг хугарчихсан байснаа бол мэдээд энэ хөл хугарчхаж гэдгийг мэдээд хөдөлж бүүр ямар ч боломжгүй байсан. Эмч ах хүүд аягүй том хутга балиус хутга гаргаж ирж байгаад поролонон сандлыг бүүр ингэж миний гуя доогуур оруулж байгаад зүсэж авч байгаад тэгж байгаад хойш нь хөлийг маань тэгшилж байгаад хойд талын сандлаар гаргасан байгаа. Энэ хүн бол бүүр хөдлөөгүй. Огт хөдлөөгүй зүгээр бүүр хөшсөн мод шиг л зүгээр хараад зогсоод байсан даа. Замын голд хэвтэж байхад тэр цагдаа ирээд юу тавьсан юм бэ гэсэн чинь канистр тавьсан гээд өөрөө хэлсэн. Тэгэнгүүтээ тэр канистрыг хэдэн метрт байрлуулах ёстой юм бэ гэсэн чинь дөрөв билүү таван метрт гэж өөрөө хэлсэн. Би наадхад чинь хариулъя гээд би өөрөө хэлээд тууш замд 20 метр хамгийн багадаа хорин метрт тавих ёстой гэж би өөрөө замын голд хэвтэж байхдаа хариулсан. Ядаж тэр канистраа үнэхээр тэгж хол тавьсан бол тэр канистр нь тэнэг биш бол тэнэг биш юм чинь одоо мөргөөд одоо зогсох л бүүр зогсох арга хэмжээ л авна шүү дээ. Энэ зам ер нь олон улсын транзистор зам гээд их том том тэргүүд явдаг учраас ер нь энэ зам дээр ер нь зогсох эрх байхгүй л гэж дүгнэдэг юм байна лээ. Хамгийн том шалтгаан нь эрүүл мэндийн байдал их хүнд байна. Энэ ослоос болж өвдөгний хоёр гурван хугаралтай яг явах шөрмөснүүд маань дөрвөн том шөрмөсний гурав нь тасарчихсан байна. Дунд чөмгийн хугарлаас болоод одоо өрөөл татанхай юм шиг одоо ийм хазгар болчхоод байна. Энэнээс үүдэлтэй аягүй их олон хохирлууд байна. Надад цаашдын карьерт маань хүртэл, лигт бүтэн хоёр жил тоглож байгаад завсардаад одоо дахиад тоглох ёстой насан дээр одоо өрөөл татанхай болчихсон байгаа нь надад ёстой үнэхээр хүндрэлтэй байна. Надад хамгийн хэцүү бүр энэ ийм дарамттай байгаа нь энэ хүн 2022 оны 10 дугаар сарын 31-нээс хойш намайг эмнэлэгт байхад бүтэн зургаан сар эмнэлэгт байхад над руу нэг ч утас цохиогүй. Яасан ийсэн бие чинь яаж байна вэ. Сая өөр аймар юм яриад байна л даа. Би энэ хүний аав шиг хүн гэнэ. Тийм аав шиг нь байсан юм бол ядаж намайг асуух ёстой шүү дээ. Энэ чинь ийм аймар хүнд гэмтэл учирчхаад байхад чинь тийм гэм буруутай байсан ч гэсэн би яаж байна вэ. Ингэнэ гээд энэ чинь залгаад хүн байна даа. Өмнөх шүүх хурал дээр намайг хараасан л гэж байна л даа. Явах ёстой зам дээр явахгүй замын голд зогсчхоод би тэр хүний араас очиж мөргөчхөөд би тэр энэ хүнд баярлаад байж байх юм гэнэ. Өө баярлалаа ах та намайг ёстой сайхан гэмтээлээ гэх юм байна л даа гэв.
Эрүүгийн 2232002080137 дугаартай хэргээс:
Мөрдөн байцаалтад Хохирогч Д. мэдүүлэхдээ: ... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Багануураас Улаанбаатарт 13-14 цагийн үед орсон. Тухайн үед Багануурт их цас орсон зам гулгаатай байсан. Улаанбаатар хотоос ах Баттулгын хамт 1******* цагийн үед Дархан-Уул аймаг руу гарсан. Бид 2 Дархан-Уул аймгийн Дархан ШУТИС-д эчнээгээр сурдаг юм. Дархан орох зам нь шинэ зам нээгдээд цас болон халтиргаа гулгаа байхгүй бид 2 хамгаалалтын бүсээ зүүгээд би жолоо бариад явж байсан. Баруун хараа өнгөрөөд “Хустайн даваа” гэх газрыг уруудаад жоохон өгсөж явтал өөдөөс жийп машин цагаан /сүүн цагаан/ хурц гэрэл орж ирээд өгсүүр замд портер зогсож байхыг хальт хараад машины баруун талаар мөргөсөн. Тухайн үед портер машин ослын гурвалжин тэмдэг болон гэрэл цацруулагч хойно нь харагдаагүй. Би орон нутгийн замд 80км/ц хурдтай явдаг учир нь би 3 хүүхэдтэй хүн. Тухайн өгсөж явах замд 60-6******* км цагийн хурдтай явж байсан. Осол гарах мөчид харанхуй болсон 19 цаг болж байсан. Портер загварын машин зам чөлөөлж зогсоогүй, аворын гэрлээ ч асаагаагүй байсан. Мөн ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-43-р хуудас/,
Мөрдөн байцаалтад Гэрч Г. мэдүүлэхдээ: ... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөө хуурай дүү Д. бид хоёр Багануур дүүргээс 10 цагийн үед Дархан-Уул аймаг руу явахаар хөдөлсөн. Орой 19 цаг 20 минутын үед Баруун хараа өнгөрөөд Хустайн даваа руу өгсөхөөр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин зөрсөн. Уг машин зөрөөд өнгөрөх мөчид явж байсан эгнээнд портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсныг араас нь мөргөсөн. Би хурц гэрэлтэй машиныг зөрөөд өнгөрөхөөр нь өөрийн явж байсан эгнээнд зогсож байсан машиныг хараад “хөөе урд чинь машин” гэж хэлэхэд Д. миний тал руу үрүүлээ дараад зогсож амжилгүй уг машиныг мөргөсөн юм. Би сэрүүн хоорондоо юм яриад явж байсан. Портерийн баруун гар /буруу/ талын урд дугуй замын зорчих хэсгээс бага зэрэг гарсан. Бусад дугуйн зорчих хэсэг дээр байсан. Портер бага зэрэг ташуу зогсож байсан. Би тухайн үед бодохдоо машин нь унтраад замын зорчих хэсгээс гаргаж шороон дээр гаргаж чадаагүй тэр чигээр нь үлдээсэн юм байна гэж бодсон. Машин ослын тэмдэг /гурвалжин/ байрлуулаагүй, анхааруулах аворын гэрэл асаагаагүй цацруулагч тэмдэг тэмдэглэл байгаагүй гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн *******4-**************-р хуудас/,
Мөрдөн байцаалтад Гэрч Ч. мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хустайн давааны орчимд гарсан зам тээврийн ослын дуудлагыг хүлээн аваад, замын зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Наранбаатарын хамт бүрэнхий болж байх үед очиход - улсын дугаартай, Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь тухайн тээврийн хэрэгслийн хойно нь ослын гурвалжин тэмдэг байрлуулж тавиагүй байсан. Тухайн үед намайг хэргийн газарт очиход хойноос нь мөргөсөн Т.Приүс-20 маркийн - ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн гэсэн ухаантай байсан. Тэгээд портер маркийн машины жолоочийг “та хүн алах гэж байгаа юм шиг ослын гурвалжин тэмдэг тавихгүй яасан юм бэ, хэдхэн алхмын цаана машиндаа тулгаад канистр тавьчихсан байхдаа яадаг юм бэ” гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Тэгсэн тэр Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь юу ч дуугарахгүй, “машины мотор цохичихсон, хөдлөх боломжгүй байсан гэж хэлж байсан.Тухайн үед намайг хэргийн газарт очиход Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл нь аваарын гэрэл асаагаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй, хэргийн газарт ямар нэгэн ослын гурвалжин тэмдэгийн хагархай, бутархай байгаагүй болно гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 60-р хуудас/,
Мөрдөн байцаалтад Гэрч Э. мэдүүлэхдээ: ... Тухайн авто машины хойд талд зам дээр ямар ч байсан шар өнгийн 1 ширхэг канистр тавьчихсан байсан. Ослын зогсолтын тэмдэг байсан үгүйг би сайн санахгүй байна. Замын шороотой хэсэг рүү машины толгой хэсгийг шахаад автомашины бөгсөн хэсэг нь зам дээр ташуу байрлалтай байсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 66-р хуудас/,
Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт: ... Д.н биед баруун дунд чөмөгний зөрсөн хугарал, баруун шилбэний дээд давцангийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р ХХ-ийн 69-70-р хуудас/,
”АСБЦД” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/0******* дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн -100-р хуудас/,
“ ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22377/ДД№4140 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан /1-р ХХ-ийн 121-122-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 3214 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 131-144-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын -ний өдрийн 3213 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 148-168-р хуудас/,
”АСБЦД” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/*******6 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 174-17*******-р хуудас/,
Мөрдөн байцаалтад Шинжээч Р. мэдүүлэхдээ: ... Х.Портер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.******* заалтуудыг зөрчсөн байсан. Тэгээд миний гаргасан дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулахад жолооч Б.******* нь ослын гурвалжин гэрэл олон жижиг төмөр зүйл тавьсан байсныг дүгнэлтэд тусгаагүй байна гэж ослын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилох хүсэлт гаргасан байсан. Дээрх дүгнэлтийг гаргахад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутад О.Болортуяа нь 014373 дугаарын утсаар анх дуудлага өгсний дагуу Замын зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Наранбаатар, шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 21 цаг 20 минутад -14 хэмийн хүйтэнд, цэлмэг цаг агаартай үед мөрдөг, цагдаагийн ахлах дэслэгч Г.Үүрцайх нь хэргийн газрын үзлэг хийсэн байдаг. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг уншихад /зогсож байсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл асаалтгүй, ойр орчим хагарч бутарсан ослын гурвалжин тэмдэг үгүй байв/ үүнийг үндэслэж шинжээчийн дүгнэлтийг гаргасан болно. Миний гаргасан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №001/*******6 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт дээрх дүгнэлттэй утга ижил болно. Хэргийн материалд авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтээр Х.Портер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр эвдэрсэн гэдгийг баталсан байсан. Гэтэл энэ нь миний зүгээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг замаас бүрэн чөлөөлж зогсох үүргээс чөлөөлөгдөхгүй. Би хэргийн оролцогч болох хоёр жолоочийн мэдүүлгийг уншсан. Гол дүгнэлт гаргахад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэсэн гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 182-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 20-29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг Хустайн даваа орчимд “-” улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг төв зам дээр байршуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 14.8к, 18.4, 9.3в, 9.4, 9.******* дахь заалтуудыг зөрчсөний улмаас “ ” загварын “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад Хохирогч Д.н өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 42-43-р хуудас/, Мөрдөн байцаалтад Гэрч Г.Баттулгын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн *******4-**************-р хуудас/, Мөрдөн байцаалтад Гэрч Ч.ын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 60-р хуудас/, Мөрдөн байцаалтад Гэрч Э.ын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 66-р хуудас/, Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 69-70-р хуудас/, ”АСБЦД” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/0******* дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн -100-р хуудас/, “ ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22377/ДД№4140 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан /1-р ХХ-ийн 121-122-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 3214 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 131-144-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын -ний өдрийн 3213 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 148-168-р хуудас/, ”АСБЦД” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/*******6 дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн 174-17*******-р хуудас/, Мөрдөн байцаалтад Шинжээч Р.ын өгсөн мэдүүлэг /1-р ХХ-ийн 182-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-ийн 20-29-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
”АСБЦД” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/0******* дугаартай дүгнэлт /1-р ХХ-ийн -100-р хуудас/-ийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх бүхий этгээд гаргаагүй нотлох баримтаар тооцох боломжгүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй ШШТХууль /2022-12-31-нд батлагдаж, 2023-01-01/-нээс мөрдөж эхэлсэн гэмт хэрэг 2022-10-31-ний орой гарсан ба тухайн үеийн эрх зүйн зохицуулалтаар тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлж, нотолгооны шаардлага хангасан баримт гэж үзнэ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан санал хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч оролцогчийн эрхийг хангаж байсан болно.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.н биед тогтоогдсон ... баруун дунд чөмөгний зөрсөн хугарал, баруун шилбэний дээд давцангийн хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Батбодын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.******* жолоодож зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Мөн хавтаст хэргийн /2-р/ 01-20******* дугаар хуудас хүртэлх албан ёсны орчуулгагүй Гадаад хэл дээрх бичиглэл бүхий нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хассан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.*******оос Хохирогч Д.н нотлох баримттай зардалд *******,919,927 төгрөг, “ Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 22,000,000 төгрөгийг гаргаж, машины эзэмшигч /РД:СО93092308, Утас:91010393/ Имт овогт Ганхуягийн Долгорсүрэнд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан хохирол, түүний хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг 01 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хязгаарлалтын бүсийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2232002080137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүйг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жанжин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 01 жилийн хугацаанд Зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх хасах ялыг Зорчих эрхийг оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос *******,919,927 төгрөгийг гаргуулж Хохирогч /РД:СЭ9308, Утас:91*******718/ Хөвдүүд овогт Дамдинжавын д, Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 22,000,000 төгрөгийг гаргуулж тээврийн хэрэгслийн эзэмшигч /РД:СО93092308, Утас:91010393/ Имт овогт Ганхуягийн Долгорсүрэнд тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2232002080137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг, шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын журмын хашаанд битүүмжлэгдсэн “ Prius-20” маркийн “-” ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Porter” маркийн “-” улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.