Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2023/00871

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, 5******* тоот

Хариуцагч: ******* овогт ын /РД: ЧП*******0*******2171/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.ын хүсэлтээр 2022 оны  6 дугаар сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Манай гэр бүлд хүнд өвчтэй хүн 2 хүн байгааг мэддэг бөгөөд надаас авсан мөнгөө өгнө гээд 6 сарын хугацаанд худал хэлж намайг хохироож байна. Иймд хариуцагч Б.оос 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.*******тай төмөр замын ажил хийх зорилгоор 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг авсан нь үнэн. Тухайн мөнгийг ажил бүтээж өгөх хүнд М.******* ахаас авч өгсөн. 2022 оны 12 сард 900,000 төгрөгийг төлсөн. 3 сарын хугацаанд төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозет дансны дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагчийн төлбөр барагдуулах гар бичмэл, хариуцагчаас гаргасан баримт: иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлээр авсан мөнгөө хариуцагч хугацаандаа төлөөгүй тул зээлийн төлбөр, хүү, учирсан хохирлыг гаргуулна гэж, хариуцагч нь гэрээ байгуулсан, 10,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авсан тухайд маргахгүй, 900,000 төгрөгийг төлсөн үлдсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгчээс мөнгийг чинь өсгөж өгье хэмээн 10,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хаан банк дахь 506600*******1******* тоот дансандаа шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч М.*******ын 507621593******* тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 7/

            Нэхэмжлэгч шаардлагаа зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү, болон хохирол 2,000,000 төгрөг, нийт 12,000,000  төгрөг гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн билүүлээгүй тул зээлдүүлэгч үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй.  

Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******31.1 дэх хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцлийг амаар хийсэн гэж үзэхээр заасан ба зохигчид зээлийн нөхцөлийн тухайд амаар тохиролцсон байна. 

Хариуцагч нь гэрээний төлбөрт 900,000 төгрөг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 9,100,000 төгрөг байгаа тухайд талууд маргаагүй тул хариуцагчаас 9,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс сэтгэл санаа, болон эд хөрөнгийн хувьд хохирол учирсан гэж тайлбарласан ч хэрхэн хохирсноо тодорхойлоогүй, хохирлын хэмжээг баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.оос 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160,550  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ