Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2023/00059/И |
Дугаар | 130/ШШ2023/00192 |
Огноо | 2023-02-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2023/00192
2023 02 17 | 130/ШШ2023/00192 |
| ||
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Ш . Хаяг: Б аймаг, Б сум, 2 дугаар багт оршин суух
Хариуцагч: Э. Хаяг: Б аймаг, Ө сум, 6 дугаар багт оршин суух
Нэхэмжлэлийн шаардлага: Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Ш ,
Орчуулагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
Хариуцагч Х.Э ад шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Ш нь анх шүүхэд хариуцагч Х.Э ад холбогдуулан түүнээс Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөг гаргуулж, түүнд худалдсан уг тээврийн хэрэгслийг нэрээс хасалт хийлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э нь худалдаж авсан Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэрээс хасалт хийсэн тул шаардлагаа багасгаж, одоо түүнээс Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие өөрийнхөө Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө сумын иргэн Х.Э ад 1,500,000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 1,300,000 төгрөгийг өгч, үлдсэн 200,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон боловч одоо хүртэл өгөөгүй.
1.2 Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь одоо хүртэл миний нэр дээр байсан ба тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас аймгийн Авто тээврийн төвд очиж хасалт хийлгэсэн болно.
1.3 Надад уг тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийн оронд дугуй өгье гэж Х.Э аас хэлдэг боловч хоёр дугуй өгөөгүй. Мөн уг машины татвар, торгууль одоо миний нэр дээр гарсан. Иймд би худалдсан машины үнээс үлдсэн 200,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч Х.Э ын хариу тайлбар, татгалзал:
2.1 Би нэхэмжлэгч А.Ш ээс Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн үед 1,500,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг бэлэн өгч, 200,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болж харилцан тохиролцсон байсан.
2.2 Дараа нь 200,000 төгрөгийн оронд 2 ширхэг дугуй өгөхөөр болж тохиролцсон юм. Уг Е маркийн тээврийн хэрэгслийг би өөр хүнд худалдсан юм.
2.3 Гэтэл А.Ш шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр уулзаж тохиролцоход А.Ш нь 200,000 төгрөгийг авахгүй, тухайн тээврийн хэрэгслийг миний нэр дээрээс хасалт хийгээд өгөөрэй гэсэн юм.Тэгэхээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Авто тээврийн бүртгэлийн V программаас хасалт хийлгэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлсэн юм.
2.4 Одоо А.Ш тэй харилцан тохиролцсон байгаа тул бид хоёрын дунд ямар нэгэн өглөг байхгүй учир А.Ш нэхэмжлэлийг буцааж авахаар болсон юм. Иймд Х.Э миний бие дээрх шаардлагыг биелүүлсэн байгаа тул тайлбарыг минь хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 00 дугаар тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Авто машиныг худалдаж авсан гэрээ, тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шаардлагаа тодруулсан тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарууд, Б аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн Л.А ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө сумын иргэн Х.Э ад 1,500,000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 1,300,000 төгрөгийг өгч, үлдсэн 200,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон. Уг тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийн оронд дугуй өгье гэж Х.Э аас хэлдэг боловч хоёр дугуй өгөөгүй тул би үлдсэн мөнгө хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.
7.Хариуцагч Х.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчээс Е маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан ба үнээс үлдсэн 200,000 төгрөгийн оронд 2 ширхэг дугуй өгөхөөр болж тохиролцсон юм. Нэхэмжлэгч А.Ш шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид хоёр уулзаж тохиролцоход А.Ш нь 200,000 төгрөгийг авахгүй, тухайн тээврийн хэрэгслийг миний нэр дээрээс хасалт хийгээд өгөөрэй гэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Авто тээврийн бүртгэлийн V программаас хасалт хийлгэсэн тул бид хоёрын дунд ямар нэгэн өглөг байхгүй учир А.Ш нэхэмжлэлийг буцааж авахаар болсон гэжээ.
8.Хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч А.Ш ийн эзэмшлийн Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгт тохиролцож худалдан авч, үүнээс 1,300,000 төгрөгийг бэлэн өгч 200,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-нд бүрэн төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Авто машин худалдаж авсан гэрээ, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж хуульчилсан бөгөөд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээгээ бичгээр байгуулж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байжээ.
10.Харин нэхэмжлэгчээс тухайн тээврийн хэрэгслийг худалдан авагч болох Х.Э ын нэр дээр шилжүүлж өгч, өөрийн нэр дээр хасалт хийх гэхэд хариуцагчаас үл шалтгаалан хийгдээгүй ирсэн ба улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа талууд нэхэмжлэгч А.Ш ийн нэр дээр бүртгэлтэй байгаа Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний нэрээс хасалт хийсэн болох нь Б аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн Л.А ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.Ш нь өөрийн эзэмшлийн Е 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Х.Э ад хүлээлгэн өгсөн ба тэрээр уг тээврийн хэрэгслийг өөр хүнд худалдсан, улмаар нэхэмжлэгчийн нэрээс хасалт хийлгэсэн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд талуудын хооронд байгуулсан худалдах- худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээгээ бичгээр байгуулсан ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч А.Ш нь хариуцагч Х.Э аас худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн мөнгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас мөнгийг төлөх үүрэгтэй болно.
11.Талууд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээгээ бичгээр байгуулсан ба улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хариуцагч Х.Э ад холбогдуулан өргөдөл гаргахад эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” 115 дугаар тэмдэглэлээр татгалзаж байсныг дурдлаа.
12.Харин хариуцагч Х.Э аас тухайн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийн хувьд маргаагүй, уг мөнгөний оронд 2 ширхэг дугуй өгөхөөр болсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болсон гэж тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэгч А.Ш ээс хариуцагч хоёр дугуйг өгөөгүй тул үлдсэн үнийг гаргуулж өгнө үү гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул хариуцагч Х.Э аас тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш эд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э-аас тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ш эд олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж