| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2025/ШЦТ/79 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******д холбогдох 2532000000087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт үйлчилгээний ******* дүгээр ангид галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцат №06 тоотод оршин суух хаягтай, Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Ц.******* нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “2*******-36” ******* улсын дугаартай “Toyota Crolla” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 04-р тал/,
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас /ХХ-ийн 08-р тал/,
Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /ХХ-ийн *******0-р тал/,
Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр би орой *******9 цагт цагдаагийн хэлтсийн байрнаас үүргээ хүлээж авчхаад Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт хяналт шалгалт хийж ажиллаж байх явцад Ширхэнцэгийн гудамжинд 2*******-36 ******* улсын дугаартай, “Toyota Crolla” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож бичиг баримтыг нь шалгах үед жолоо барьж явсан Ц.******* гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэхээр нь замын цагдаагийн пост руу авч очиж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд *******,48% согтолтын зэрэг гарсан. Тэгэхээр нь би дээрх Ц.******* гэх залуугийн унаж явсан тээврийн хэрэгслийг нь Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт түр саатуулсан. ... Тухайн үед Ц.******* нь машин дотроо эхнэр, эгч нарын хамт 3-уулаа явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн *******2-р тал/,
Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн согтуурал шалгасан ... ******* ******* /*******/ *******.48 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон /гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 06-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 0******* /нэг/ жил 02 /хоёр/ сарын хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,800,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн уг ял биелэгдсэн гэх.
Хууль тогтоогчоос анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил буюу Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байхаар, дахин тухайн төрлийн зөрчлийг эрх нь сэргээгүй байх хугацаандаа гаргасан тохиолдолд гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байхаар зохицуулсан.Шүүгдэгч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024-*******2-30-ны өдрийн 2024/ЗШ/*******068 шийтгэврээр жолооны эрхээ ******* жилээр хасуулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан /ХХ-3-40/
Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* жил 02 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж жолооны эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 0******* /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ялыг *******0 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0******* /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******0. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.