Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00208

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27

130/ШШ2023/00208

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.З. Хаяг: Б аймаг, Ө  сум, оршин суух

 

Хариуцагч: Б.Э. Хаяг: Б аймаг, Ө  сум, 3 дугаар  багт оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: П  маркийн 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн болон хашлаганы үнийн хамт 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.З ,

Хариуцагч Б.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ш.З  нь анх шүүхэд хариуцагч Б.Э д холбогдуулан түүнээс П  маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 3,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд харин хэргийг хэлэлцүүлэх үед уг 3,500,000 төгрөг нь П  маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн үнэ болон хашлаганы үнэ гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Б.Э  нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр миний эзэмшлийн Бонго П  маркийн 000  улсын дугаартай машиныг 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан.Үүнээс 1,000,000 төгрөгөөр хоёр удаа 2,000,000 төгрөгийг дансаар, 1,900,000 төгрөгийг бэлнээр, 2 адууг тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлж 1,600,000 төгрөг авсан бөгөөд нийт 5,500,000 төгрөг гарч байгаа боловч хоёр тооны адууг очиж авахдаа хүн хөлсөлж авч түүнд 100,000 төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг нэмж нэхэмжилж байна.

1.2 Машин худалдсан өдөр мал аваачих ёстой юм, машинд тавих хашлага байна уу гэхээр нь ажлын байрнаасаа төмөр хашлага гаргаж өгсөн. Уг төмөр хашлаганы урт нь 3 метр, өндөр нь 1 метр урттай цагаан өнгийн малын нийт 3 ширхэг хашааг авч явсан байсан. Хариуцагчид уг хашааг авч ирж өгөөрэй гэхэд надад огт авч ирж өгөөгүй байгаа. Манайх орон сууцанд амьдардаг айл байгаа. Хариуцагч надад малын хашлагыг авч ирж тавьчихлаа гэж хэлээгүй буюу өөр хүнд хариуцуулж хүлээлгэж өгөөгүй.

1.3 Иймд хариуцагчаас машины үнээс үлдсэн 3,000,000 төгрөг, хашлаганы үнэ 400,000 төгрөг, 2 адууг авч ирсэн хөлсөнд 100,000 төгрөгийн хамт нийт 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Э ы хариу тайлбар, татгалзал:

2.1 Би 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Ш.З аас 8,500,000 төгрөгөөр үнэлж түүний П  маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан нь үнэн. Уг машины үнээс  2,000,000 төгрөгийг дансаар, 1,900,000 төгрөгийг бэлнээр, 1,600,000 төгрөгийг 2 адууг үнэлж, нийт нэхэмжлэгчид 5,500,000 төгрөгийг өгсөн болно.

2.1 Малын хашлагыг хашаанд аваачаад тавьчих гэхээр нь түүнээс авсан газартаа аваачиж тавьсан. Малын хашлагыг аваачиж тавьсан талаар бичлэг нь байгаа. 2 адууг би өөрөө хүргэж өгсөн, нэхэмжлэгч худлаа хэлж байна. Малын хашлагыг аваачиж өгсөн болохоор үнийг нь би төлөхгүй. Тухайн малын хашлагыг нэхэмжлэгч надад буцаагаад тавьчхаарай гэхээр нь 02 дугаар сарын 01, 02-ны өдрийн үед аваачиж тавьж, зураг, бичлэг хийсэн байгаа. Би нэхэмжлэгчид машины үнээс үлдсэн 3,000,000 төгрөгийг төлж өгөх ёстой. Уг мөнгийг машины бүхээгийг надад өгсөн тохиолдолд төлж өгнө гэв.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн баримт бичсэн Б.Э  гэж бичсэн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б.Э аас П  маркийн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.З д олгож, илүү нэхэмжилсэн 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний П  маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 8 дугаар сард Б.Э  8,500,000 төгрөгөөр худалдан авч, 2,000,000 төгрөгийг дансаар, 1,900,000 төгрөгийг бэлнээр, хоёр тооны адууг тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлж 1,600,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг гарч байгаа боловч хоёр тооны адууг очиж авахдаа хүн хөлсөлж авч түүнд 100,000 төгрөг өгсөн байгаа. Уг мөнгийг нэмж нэхэмжилж байна. Машин худалдсан өдөр мал аваачих ёстой юм, машинд тавих хашлага байна уу гэхээр нь ажлын байрнаасаа төмөр хашлага гаргаж өгсөн. Хариуцагчид уг хашааг авч ирж өгөөрэй гэхэд надад огт авч ирж өгөөгүй  тул хашлага 400,000 төгрөгийн үнэтэй гардаг тул нийт 3,500,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.

6.Хариуцагч Б.Э  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчээс П  маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сард 8,500,000 төгрөгөөр худалдаж авсан ба үнээс 2,000,000 төгрөгийг дансаар, 1,900,000 төгрөгийг бэлнээр, 1,600,000 төгрөгт хоёр адуу өгч нийт 5,500,000 төгрөгийг төлсөн. Одоо 3,000,000 төгрөгийн өглөгтэй. Уг мөнгийг машины бүхээгийг надад өгсөн тохиолдолд өгнө. Харин хашлагыг нь нэхэмжлэгчийн хашаанд оруулж өгсөн тул хашлаганы үнэ гэж нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

7.Зохигчийн тайлбарыг хэрэгт авагдсан хариуцагч Б.Э ы үйлдсэн баримттай харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

8.Хариуцагч Б.Э  нь нэхэмжлэгч Ш.З ын эзэмшлийн П  маркийн 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8,500,000 төгрөгт худалдан авч, үүнээс 2,000,000 төгрөгийг дансаар, 1,900,000 төгрөгийг бэлнээр, 1,600,000 төгрөгт хоёр адууг нэг бүрийн үнийг 800,000 төгрөгөөр үнэлж нийт 5,500,000 (2,000,000 +1,900,000+1,600,000) төгрөгийг нэхэмжлэгч Ш.З д төлж өгч, одоо тээврийн хэрэгслийн үнээс 3,000,000 төгрөг үлдсэн болох нь талуудын тайлбараар нотлогдон тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс хоёр адууг байгаа газраас очиж, ачиж авахад хүн хөлсөлж авч 100,000 төгрөг төлсөн тул тухайн мөнгийг нэмж нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

9.Нэхэмжлэгч Ш.З аас хариуцагч Б.Э  надаас тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах үед миний П  маркийн тээврийн хэрэгслийн хашлагыг авсан боловч одоо хүртэл өгөөгүй. Уг хашлагыг би өөрөө хийсэн бөгөөд материалд нь 400,000 төгрөг гарсан тул уг мөнгийг нэмж нэхэмжилж байгаа гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тайлбарласан бөгөөд хариуцагчаас түүний хашлагыг авсан маань үнэн, гэхдээ түүний хашаанд буцааж оруулж өгсөн гэж маргажээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Ш.З аас П  маркийн тээврийн хэрэгслийн хашлага нь зах зээлийн үнэ 400,000 төгрөг эсэх талаарх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй  болно.

11.Харин нэхэмжлэгчээс шүүхэд “2022.08.05-ны өдрийн Ш.З-аас П  маркийн 000  улсын дугаартай машиныг 8,500,000-д бодож авч байна. Мөнгийг 8-р сарын 25-ны хүртэл төлж барагдуулна” Баримт бичсэн Б.Э . 000 ” гэж бичсэн баримтаас өөр ямар нэгэн бичгийн нотлох баримтыг гаргааж өгөөгүй бөгөөд уг баримтыг үндэслэн хариуцагч Б.Э аас тухайн тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.З д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 62950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас тээврийн хэрэгслийн үнээс үлдсэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.З-д олгож, илүү нэхэмжилсэн 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 62950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.З д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.Ж