Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

2025 оны 05 сарын 21 өдөр               Дугаар 2025/ШЦТ/61                        Мандал сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч                                       *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******аас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2532000000056 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, Мандал сумын “Хараа манал” өрхийн эрүүл мэндийн төвд эх баригч, вакцинатор ажилтай, ам бүл 6, 4 хүүхэд 1 зээгийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, Төмөр зам Баруун-Өлөнт гудамж 102 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* ******* ******* *******,*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* /РД: М382010302/ нь "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мандал сумын 1 дүгээр баг нүхэн гарцын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “25-84 СЭН” Улсын дугаартай, "Toyota Prius 30" загварын тээврийн хэрэгслийг жолоодсонгэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь "тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мандал сумын 1 дүгээр баг нүхэн гарцын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “25-84 СЭН” Улсын дугаартай, "Toyota Prius 30" загварын тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 05-р тал/, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-09-р тал/, Гэрч Д.Батзоригийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 19-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн илтгэх хуудас, /хх-ийн 11-р тал/,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЗШ/351 дугаартай "Торгох шийтгэл оногдуулах тухай" шийтгэвэр, /хх-ийн 27-р тал/, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл ““Тоёота приус-30” маркийн “25-84 СЭН” Улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг Баруун-Өлөнт 102 тоотод оршин суух М382010302 регистр 99469698 утасны дугаартай Сугаржав *******ой *******г Мандал сум 1 дүгээр баг нүхэн гарцын орчимд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 42 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор "Alcodetect pro" багажаар шалгахад 2.42 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 09-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* ******* ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Ж.ЭРДЭНЭБАТ.