Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/191

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян Улсын яллагч Г.Ганхөлөг Хохирогч Д.Б***** Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Б.М***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М***** д холбогдох эрүүгийн 201622000275 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О**** овогт Б**** ийн М***** , 1966 оны 01 дүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Ц***** суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***********тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РХ*******дугаартай

Шүүгдэгч Б.М***** нь 2016 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ж*******г амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй буюу тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс М.Ж*******этилийн спиртийн цочмог хордлогонд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Б.М***** нь 2016 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Мөрөн сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ж*******г өндөр настай, согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явж чадахгүй байгааг мэдсээр байж амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй буюу тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад ♦ мэдэгдээгүйгээс М.Ж*******этилийн спиртийн цочмог хордлогонд орж нас барсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь

 

2

Хохирогч Д.Б***** гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: М***** овогтой Ж*******нь манай нөхөр байгаа юм...Нөхрийгөө нас барсан талаар би цагдаа нараас 2016 оны 5 дугаар ** сарын 03-ны өдөр мэдсэн. Талийгаачийг бид нарт архины хордлогонд орж нас барсан гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Дан ганц архинд хордоогүй байх. Задлан шинжилгээний дараа ар гэрийнхэн нь орж цогцсыг нь цэвэрлэхэд өгзөгнөөс доош хоёр гуяны ар хэсэгт хөхөрсөн, мөн дал, мөр, баруун гарын тохойны дотор тал, нурууны хэсэгт жижиг хэмжээтэй хонхойж хөхөрсөн байсан. Мөн талийгаач шөнийн 03 цагаас өглөөний 08 цаг өнгөртөл гадаа дан сороочигон цамцтай хэвтсэн байна лээ. Талийгаачийг яг зам дээр хэвтэж байхад цагдаагийн хөдөлгөөнт эргүүл тэрүүгээр явсан гэсэн. Тухайн үед зам дээр хэвтэж байгаа хүний хараагүй нь сонин байна...Талийгаачийн хувьд 2016 оны 05-р сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Машины акумлятор авна гээд гарсан. Хэнээс акумлятор авах байсныг нь би мэдээгүй. Талийгаач хар өнгийн куртик, саарал өнгийн брюкин өмдтэй, зуны бодинкин гуталтай, хөх саарал өнгийн саравчтай малгайтай гэрээс гарсан. Куртик нь байхгүй байгаа нь сонин байна...Талийгаачид хууч өвчин бол юу ч байгаагүй. Архины хувьд тэр болгон уугаад байдаггүй. Хаяа хаяа найз нөхөдтэйгээ уухын хувьд уудаг байсан. Маш их гомдолтой байна. Тухайн жолооч, талийгаачийг зам дээр гар өргөөд зогсож байхад нь авсан гэж бид нарт хэлсэн. Мөн тухайн үед нь шөнийн 03 цаг өнгөрч байсан гэсэн. Талийгаачийн такси барьсан газраас тээврийн товчоо хүртэл сайндаа л машин 2 минут явах байх. Тэр хооронд талийгаач юм дуугарахаа байсан гээд байгаа нь сонин санагдаж байна. Мөн талийгаач такси аваад жолоочид нь “4 дүгээр хороо орно” гэдгээ хэлсэн байхад шууд 4 дүгээр хороо явахгүй тээврийн товчооны тийшээ зүгээ буруулж явсан нь мөн + сонин байгаа. Мөн тухайн хүн талийгаачийг дан цамцтай байхад болон гадаа уулаараа цас орчихсон хүйтэн байхад машинаас чирч буулгаад орхиод явж байгаа нь энэ хүнийг хаяхаас ч буцахгүй хүний мөс чанар муутай балмад хэрцгий хүн гэдгийг нь илтгэж байна. Талийгаачийн гадаа байсан хугацаа нь бараг 5 цаг болсон байна лээ. Жолоочийн хувьд бидэнд ярихдаа өөрийгөө архи уугаагүй байсан. Талийгаачийг болохоор архи үнэртэж байсан их согтоогүй байсан гэсэн. Жолооч бид нарт хэлэхдээ “би талийгаачийг цагдаа дээр хүргэж өгөх гэсэн чинь миний машин арын дугаар байхгүй болохоор нь цагдаа нараас айгаад цагдаа дээр хүргэж өгч чадаагүй” гэж байсан. Арын улсын дугааргүй машин Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймагт замын хөдөлгөөнд оролцоод явж байсан нь бидэнд сонин санагдаж байгаа. Мөн цагдаагийн газрын тухайн өдрийн жижүүрт гарж байсан жолооч талийгаачийн нас барсан замын хажуугаар гарахад хүн байхгүй байсан гэж ярьсан байсан. Үүнийг шалгаж өгнө үү...Талийгаачийн буяны ажил барагцаагаар 6,000,000 төгрөгийн зардал гарсан. Үүнийхээ баримтыг нэгтгэж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгнө. Эхний ээлжинд энэ зардлуудыг нэхэмжилнэ. Би талийгаачийг архины хордлогод ороод нас барсан гэдэгт итгэхгүй байна. Жолооч талйигаачийг машинаас буулгахынхаа өмнө зодож цохьсон байхыг үгүйсгэхгүй. Мөн зам дээр шөнийн 03 цагаас хойш барагцаагаар 5 цаг гаруй хэвтсэн байсан тэгэхээр осгож нас барсан байж магадгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р тал/

Гэрч д.м**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                             Би

4 Ж*******ыг таньдаг...Хоорондоо сайн найзууд байсан. Би Ж*******ыг нас барсан өдөр өглөө 10 цагийн үед манайд ажилладаг байсан инженер Наранбаатар өглөө утсаар залгаад "манай Ж*******нас барсан байна” гээд

 

тэгээд цуг Ж*******ы гэрт очсон. Талийгаач манай гэрт нас барах өдрийнхөө өмнөх өдөр орж ирсэн. Архи уугаагүй эрүүл байсан. Орж ирэхдээ манайд ажиллаж байсан жолооч г**** гэх хүнтэй цуг орж ирээд “аккумлятор хэрэгтэй байна машин асаах хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь би “надад байхгүй” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байсан Батнасан, Батаа хоёртой хамт гарч явсан.Талийгаач манай гэрт 30-аад минут байсан...Талийгаачийг ямар айлаар очоод байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хуурай дүүгийндээ очдог гэж талийгаач маань ярьдаг байсан. Манайхаар хааяа ороод гардаг байсан. Талийгаач хааяа ухчихдаг байсан. Гэхдээ байнга хэрэглэдэг байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/

Гэрч м.ц***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ж*******ах манай гэрт 2016 оны 5 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд :очсон. Ж*******ахыг манай гэрт очиход манай гэрт манай эхнэр хүүхдүүд байсан. Манай гэрт очоод Ж*******ах “ах нь хүнээс акумлятор авахаар боллоо, ахын дүү маргааш өглөө эртхэн очоод машин асаагаад өгөөрэй” гэсэн. Тэгээд манай эхнэр аарц буцалгаж байсан чинь тэрнээс уучхаад манай хүүхдүүдтэй жаахан тоглож байгаад гараад явсан. Манайхаас гарахдаа гэртээ харина гээд гараад явсан. Тэгж л хамгийн сүүлд уулзсан..Бага зэргийн архи үнэртэж байсан. Архи их уусан үедээ надаас архины мөнгө нэхээд байдаг юм. Тэгэхгүй байсан. Манай гэрт очихдоо хэний гэрт очсон гэдгээ хэлээгүй....Ж*******ах манайхаас 22 цаг өнгөрч байхад гарч явсан. Ганц аяга аарц уучхаад гараад явсан. Манай гэрт нэг их удаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

Гэрч Ж.Н***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                         Би

Ж*******тай хамгийн сүүлд нас бардгийнх нь өмнөх өдрийн оройн 20-21 цагийн орчимд гэрт очиж уулзсан. Тухайн үед би ямар ажлаар очсон юм гэхээр талийгаач голоос хайрга ачих гээд хүнээс портер машин гуйсан байсан. Тэгсэн чинь тэр машин нь акумляторгүй талийгаач акумлятор хүнээс асууж сураглаад яваад байсан. Тэрнийг л асуух гэж очсон. Тухайн үед талийгаач “хүнээс акумлятор авах боллоо” гэж байсан. Чухам хэнээс акумлятор авах болсон талаар нь мэдэхгүй байна. Тэгээд би гэрт нь 30-аад минут болоод “за хоёулаа маргааш хайргаа эртхэн ачъя” гэж хэлчихээд гэрлүүгээ явсан. Үүнээс хойш уулзаагүй. Талийгаачтай бид хоёр тэдний байшинг нас барахаас нь өмнө бараг 10 гаруй хоног барьж байсан...Архи уухын хувьд уудаг байсан. Архи ууддаггүй байсан гэж худлаа ярих юм байхгүй. Би талийгаачийн нас барахын өмнөх 2-3 хоногт уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

Гэрч В.г**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                            Би

Ж*******тай хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өглөө Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах сумдын хүн тээврийн товчооны хойл талд байдаг төмөр авдаг газрын ойролцоо таарсан. Тухайн үед надтай хамт цэргийн алба хаагч байсан П*** гэх хүн мөн Н*** бид нар хамт зогсож байсан. Тухайн үед талийгаач надтай мэнд мэдэлцээд “гадуур акумлятор хайж явна байшин барьж байгаа хайрга ачих гэсэн юм” гэж хэлж ярьж байсан. Тэгээд талийгаач “хоёулаа хамт явж ганц нэг айлаар ороод акумлятор асууя” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр...М**** ын гэрт нь очсон. Бид хоёрыг М**** ын гэрт очиход барагцаагаар 11 цаг болж байсан байх. Бид хоёрыг М**** ын гэрт нь очиход тэднийд М**** өөрөө, Батаа бас нэг үл таних залуу нар байсан...Тэгэхээр нь би талийгаачийг “чи эндээ байж байгаарай, би гэртээ харьчихаад ирье” гэж хэлчихээд гэртээ харьж цай унд уучихаад эргээд ирсэн чинь талийгаач хуурай дүү

 

гэх айлынхаа гудамжны үзүүрт зогсож байсан ба “найз нь ганц юм зохицуулчихлаа” гээд 0,75 литрийн Хараа нэртэй архи барьчихсан зогсож байсан. Түүнийг бид хоёр уугаад талдаа орж байтал талийгаач “би нэгт архи ууж болохгүй охиныхоо хүүхдийг харж байгаа хоёрдугаарт ажлаа бүтээчихээд харина” гээд тал шил архиа надад үлдээчихээд өөрөө 7 дугаар хороонд байрлах хуурай дүүгийнхээ гэр лүү буцаад явсан. Тэгээд би Мөрөн сумын 10 дугаар хороонд өөрийн хүргэн М**** ын гэр лүү явсан. Үүнээс хойш би талйигаачтай дахин уулзаагүй. Үүнээс хойш нилээн хэд хоногийн дараа би өөрийн таньдаг хүнтэй таарч Ж*******г нас барсан талаар хэлэхэд нас барахынхаа өмнөх өдрийн оройн 19 цагийн орчимд нилээн согтуу Мөрөн сумын 7 дугаар хороонд байрлах Под цахилгаан станцийн хажуу талд ганцаараа явж байсан гэж ярьж байна лээ. Тэгэхээр надаас салаад дахин өөр хүнтэй архи уусан байж магадгүй. Надтай архи уухдаа яагаа ч үгүй зүгээр л явсан юм...Талийгаачийн хувьд нэлээд сайн архи уудаг Энэ талаар хүн болгон л мэдэж байгаа. Талийгаач надтай уулзахдаа би бараг 5 хоног архи уучихлаа. Гэхдээ...тааруулж ууж байгаа гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р тал/

Гэрч Д.П*** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр...талийгаач Жагаа, г**** хоёр, хоёр талаас ирсэн. Тэгээд талийгаач бид нар дээр ирээд “4-5 хоног архи уучихлаа дотор муу явна. Дотор засчихмаар юм байна уу” гэж надаас асууж байсан. Тухайн үед нь би “байхгүй” гэж хэлсэн. Надаас талийгаач өмнө нь акумлятор захиж байсан үүнийгээ бас асууж байсан. Бас “хүнээс хайрга машинаар ачих гэсэн чинь машин маань акумляторгүй болчихоод байна акумлятор хэрэглүүлчих хүн байна уу” гэж асууж байсан. Талийгаач Ж*******миний ажил дээр ирэхдээ уг нь эрүүл явсан гэхдээ надаас дотор засах ганц юм байна уу гэж асуугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/

Гэрч М.Н*** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                            Би

Ж*******тай хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн орчимд Мөрөн сумын 6 дугаар хороонд байрлах сум дундын тээврийн хойд талд таарсан. Тухайн үед би төмөр авдаг П*** гэх хүний төмөр авдаг кантинерийн хажууд уулзаад зогсож байсан юм. Ингээд зогсож байхад талийгаач Ж*******, г**** хоёр ирээд мэнд мэдээд хаашаа ямар ажлаар явж байгаа талаар нь асуухад “айлд очиж акумлятор асуухаар явж байна, чамд акумлятор байна уу” гэхээр нь би Ж*******д “чамд байтугай өөртөө алга даа” гээд тоглож хэлсэн. Тухайн үед би өөрийн ***-** ДАР улсын дугаартай ногоон өнгийн Саната -3 маркын машинтай явж байсан. Тэгээд намайг явах гэсэн чинь Талийгаач, г**** хоёр “бид хоёр дөхөөд буучихъя” гээд миний машинд суугаад Мөрөн сумын 3 дугаар хороонд Нэмэн дэлгүүрийн ар талын арын гудамжны үзүүрт буугаад үлдсэн...Талийгаач өмнө нь нилээн их уудаг байсан. Харин сүүлийнүед архи уух нь багасаад “ачаа хараад” гээд явж байдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/

Гэрч М.Г*** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 03-ны өглөө босоод би Мөрөн сумын 6-15-04 тоотод байрлах дэлгүүрийнхээ цонхоо онгойлгоод хөшигийг нь нээсэн чинь манай дэлгүүрийн урд талд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би “юун цагдаа нар ирчихсэн юм бол” гэж бодоод лавлуулаад хартал замын хажууд нэг хүн тэвтэж байсан. Замын хажууд хэвтэж байсан хүн хагас доошоо харсан байдалтай байсан ба дан нимгэн цамцтай, цамц нь дээшээ сөхөгдсөн нурууны хэсэг нь хөхөрсөн байсан уу, шороо болсон байсан сайн мэдэгдэхгүй байсан. Миний хувьд нэлээд алсаас харсан болохоор би “шороо

 

биед нь наалдсан байсан уу, нуруу нь хөхөрсөн байсан уу” гэдгийг ялгаж хараагуй. Тэгээд цагдаа нар үзлэг хийчихээд аваад явсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р тал/

Гэрч Г.С*** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Одоогоос бараг нэг сар гарангийн өмнө байсан санагдан. 2016 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг нь яг сайн нарийн мэдэхгүй байна. Намайг Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах орж эхнэрээ аваад буцаад гэртээ харих гээд Мөрөн сумын 7 дугаар хороонд явж байсан чинь Мөрөн сумын 7 дугаар хороонд байрлах Под станцын хажуу талын шороон замаар ертөнцийн зүгээр хоид зүг рүү чиглэлтэи Ж*******ганцаараа явж байсан. Би өөртөө нь уулзаагүй хажуугаар нь машинтай зөрөөд өнгөрсөн. Энэ үед цаг 19 цаг өнгөрч байсан санагдана. Ж*******ы хувьд хоёр хөл дээрээ гуйваад согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Тэгээд би хажуугаар өнгөрөөд явсан. ...Ж*******богино нимгэн хувцастай явсан. Үүнийг сайн анзаарч хараагүй. Машинтай зөрж өнгөрөхөд мөн нь мөн л байсан гэх мэдүүлэг/хх-ийн 66-67-р тал/ Шинжээч эмч Р.Н**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ж*******ы цогцосонд задлан шинжилгээ хийх явцад: нэгдүгээрттархины суурь хэсгийн хаван, хоёрдугаарттархины хажуугийн ховдлууд дахь шингэн, гуравдугаарт ходоодны салстын улайлт, дөрөвдүгээрт нойр булчирхайн толгой болон их бие хэсгийн цус харвалт, зүрхний баруун хөндийн бүлэгнэсэн цус, уушигний хаван, хүнд зэргийн согтолт зэрэг шинжүүд илэрсэн нь талийгаачийг этилийн спиртын цочмог хордлогонд орж нас барсныг баталж байна. Дээрхи шинжүүдээс 2-3 нь илэрсэн байхад оношийн үндэслэл хангалттай гэж үздэг. Этилийн стирт нь хүний биед ороод задардаг бөгөөд уг задралын бүтээгдэхүүнд нь хүн хорддог юм. Хүний биеийн эсэргүүцэл муу, өндөр настай, архи согтууруулах ундааны зүйл олон хоногоор уусан, хоол ундгүй архи уусан гэх зэрэг шалтгаануудаас хүний бие махбодь нь өөрийгөө цэвэрлэж чадахгүйн улмаас зүрхэнд ачаалал өгч зүрх ачааллаа даахгүй зогсож хүн нас барж байгаа юм. Ж*******цогцост үзлэг хийхэд зүүн мөрний ар дээд хэсэг, духны зүүн хэсэг, баруун хөмсөг, баруун сарвуу, ташаа, зүүн баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхэлд нөлөөлөхгүй. Өөр ямар нэг гэмтэл байгаагүй...3адлан шинжилгээ хийх үед талийгаач нь нас бараад 8-10 орчим цагийн өмнө нас барсан байсан. Үүнийг хүүрийн толбын арилаад эргэж өнгөндөө орох хугацаагаар тодорхойлж байна. Архи сопгууруулах ундааны зүйл уугаад, уусан архи нь ходоодноос цусанд орж эхлэх үеэс хүн этилийн спиртийн хордлогонд орж эхэлнэ. Гэхдээ хүний биеийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй хугацаанд нас барна. Хордлогонд орсон хүн бөөлжинө, амь тэмцэж мөлхөх унах хариу үйлдэл үзүүлдэг. Ж*******ы үед үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлээр гэдэгт хүн өөрөө газарт унах мөлхөх, цохих, цохигдох үед аль алинд нь үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 44 тоот: М.Ж*******ы биед гэмтэл тогтоогдлоо. М.Ж*******ы биед зүүн мөрний ар дээд хэсэг, духны зүүн хэсэг, баруун хөмсөг, баруун сарвуу, ташаа, зүүн, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно. М.Ж*******ы биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. М.Ж*******нь этилийн спирийн цочмог хордлогын улмаас амьсгал зүрх

 

судасны дутагдалд орж нас баржээ. Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь “онош” хэсгээр батлагдаж байна. М.Ж*******нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хүнд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх- ийн 77-78-р тал/

Шүүгдэгч Б.М***** ы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:        Намайг 2016 оны 05 дугаар сарын 02-03- нд

шилжих шөнө өөрийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байхад шөнийн 03 цагийн орчимд Мөрөн сумын 11 дүгээр хорооноос нэг үл таних хүн гар өргөсөн. Тэгээд би тэр хүнийг машиндаа суулгаад “хаашаа явах вэ” гэсэн чинь “4 дүгээр хороо луу явна” гэсэн. Тэгээд би төв замаараа явъя гэж бодоод шууд чигээрээ засмал замаар уруудаад уулзвар дээр очиж ертөнцийн зүгээр баруун зүгт эргэж тээврийн товчооны хойд талд явж байсан чинь талийгаач “бууя” гээд миний ар талаас зүүн гараа атгаж байгаад миний баруун мөр лүү 2 удаа цохьсон. Мөн хаалга самардаад ручик хугалах гээд байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буруу талын хойд талын хаалгыг гаднаас нь онгойлгож өгсөн. Тэгээд өөрөө машинаас буугаад замын хажуу руу сууж үлдсэн. Тэгээд би шууд яваад өгсөн...Уулзварын цаана босоо зам дээр явахдаа талийгаач миний машины арын суудал дээр хэвтчихсэн байсан. Би талийгаачаас “хаана буух юм бэ, 4 дүгээр хорооны хэддүгээр гудамжинд очих юм бэ” гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би “та очих хаягаа мэдэхгүй юм бол буу” гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд би “эсвэл цагдаа дээр очих юм уу” гэсэн чинь мөн л дуугарахгүй байсан...Талийгаачаас их хэмжээний архи үнэртэж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би Ж*******гэж хүнийг таньдаг байсан. Тэр хүн надад дайгдаж Эрдэнэт хот руу явдаг байсан юм. Харин би гар өргөөд машинд суухад нь таниагүй...Бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргааны зүйл болоогүй...Талийгаач тухайн үед жаахан амьсгаа өндөртэй байсан....Би тэр хүнийг нас барчих нь гэж бодоогүй л орхисон гэх мэдүүлэг /хх-ийн 94-96, 99-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17, 20-21, 79-83-р тал/

Эд зүйл хураан авсан тогтоол /хх-ийн 31-р тал/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-37-р тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-Ин 75-76-р тал/

Гэрч С.О*** , Д.Г*** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.М***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.М***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх байдалд тооцлоо. Харин гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн 201622000275 дугаартай хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас М.Ж*******нь нас барсан тул түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох 6.196.422 төгрөгийг хохирогч Д.Б***** д олгож,

Харин хохирогч өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д хамаарахгүй, Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хохиролоос хасч тооцож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урдаа  гэсэн шар өнгийн бичиглэлтэй, хоёр хажуу талаар саарал өнгийн торон оруулгатай, саарал өнгийн малгайг хохирогч Д.Б***** д буцаан олгож, камерийн бичлэг бүхий СЭ-г энэ хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч О**** овогт Б**** ийн М***** ыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар шүүгдэгч Б.М***** ыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.М***** д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урдаа  шар өнгийн бичиглэлтэй, хоёр хажуу талаар саарал өнгийн торон оруулгатай, саарал өнгийн малгайг хохирогч Д.Б***** д буцаан олгож, камерийн бичлэг бүхий СЭ-г энэ хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.М***** аас хохирогч Д.Б***** д 6.196.422 төгрөгийг гаргуулж олгосугай.
  6.  Энэ хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Б***** нь өмгөөллийн хөлс болон өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
 

8

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М***** ы батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ