| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
2025 оны 05 сарын 26 Дугаар 2025/ШЦТ/64 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох Эрүүгийн 2532000000046 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, машин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар Баянсуудлын 2-23 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* *******, *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гарам гудамжинд ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү алгадаж, улмаар нүүрэн тус газарт нь гар утас шидэж, түүний биед зүүн хацрын дээд хэсэгт шарх, зүүн нүдний эвэрлэг, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Гарам гудамжинд ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү алгадаж, улмаар нүүрэн тус газарт нь гар утас шидэж, түүний биед зүүн хацрын дээд хэсэгт шарх, зүүн нүдний эвэрлэг, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Тэр өдөр би мотоциклоо янзлуулах гээд Гармын гудамд очтол тэнд зүс таних ******* гэдэг залуу байсан. Гэтэл ******* гэдэг залуу чи мотоцикл унаад хүн амьтан дайраад байгаа юм биш үү гэж асуухаар нь би ямар мотоциклтой гэж асуутал улаан өнгийн “Даюун” гэдэг мотоцикл унаж яваад хүн дайрсан юм биш үү гэж асуухаар нь би тийм юм байхгүй хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлтэл миний нүүр рүү алгадсан. Намайг алгадахаар нь би яаж байна гээд өөрт нь дөхөх гэтэл халааснаасаа гар утас гаргаж ирээд миний зүүн нүд хэсэг рүү гар утсаа шидчихсэн. Би нүдээ бариад газар унатал миний толгой дээр хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэнд байсан манай дүү намайг салгаж аваад маргаанаа болиод цагдаа дуудсан. Намайг мотоцикл унаж хүн дайрсан гээд байхаар нь би хүн андуураад байна гэж хэлтэл чи миний өөдөөс ингэж томордог юм уу гээд намайг алгадсан. Зүүн нүд хэсэгт 2 оёдол тавиулсан. ...Надад бол гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р тал/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Амарсайханы Далайням /РД:МЗ06262417/ нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ 153 636 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 20 000 төгрөг, нийт 173 636 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 173 636 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р тал/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд ******* хамт гандангийн гудамд очиж мотоцикл янзалдаг хүнтэй уулзах гээд замаараа орсон юм. Гадаа нь иртэл ******* гарч ирээд А.Далайнямыг мотоцикл унаад хүн дайрсан юм биш үү гэсэн чинь А.Далайням бид нар дунд улаан мотоцикл унаад хүн дайрсан юм байхгүй гэж хэлтэл ******* тэр хоёр маргаад нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохиод утсаа гаргаж ирээд дахиад нүүр хэсэг рүү шидсэн. А.Далайням нүүрээ бариад газарт унахад нь ******* дээрээс нь хэдэн удаа өшиглөөд авахаар нь би очиж салгасан. А.Далайням нь босож ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай “...******* биед зүүн хацрын дээд хэсэгт шарх, зүүн нүдний эвэрлэг, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 18-19-р тал/,
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2439 дугаартай “яаралтай тусламжийн хуудас”, /хх-ийн 20-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Далайням нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.