| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
2025 ******* 06 ******* 03 Дугаар 2025/ШЦТ/0 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 253*******860059 *******тай хэргийг 2025 ******* 05 ******* ******* 30-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* баг “Хишиг” тоотыг түрээслэн оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, , /Регистрийн *******:МЗ0032**************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг “Хишиг” үүдэнд А.Амарболдтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн ташаанд хутгаар хатгаж, түүний зүүн ташаанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг “Хишиг” үүдэнд А.Амарболдтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн ташаанд хутгаар хатгаж, түүний зүүн ташаанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Амарболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би сэтгэцийн өвчтэй төрсөн эгч асардаг. Манай эгч Д.Отгонцэцэг нь ганцхан миний үгэнд ордог. Намайг байхгүй үед юм авч шидэж, зах руу гарч гүйчих гээд байдаг. Манай эгч Д.Отгонцэцэг шөнө унтдаггүй болохоор би өдөр нь унтаж амарч шөнө нь эгчийгээ сахиж хонодог. 2025 ******* 03 ******* ******* 2-ны өдрийн 03 цагаас 19 цагийн хооронд унтсан. Орой 21 цагийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 ******* баг Шарын голын 53 тоотод авга эгч Маралынд очиж “Сэнгүр” нэртэй 2 лааз пиво ганцаараа уучхаад хөзөр тоглоцгоож юм ярьж суугаад 22 цагийн орчим гарч явах гэсэн Маралаа эгч намайг нэмээд уучихна гээд гаргахгүй байсан. Би Маргалаа эгчийнд унтаж байгаад 03 цагийн орчим гэрээс нь гараад замын хойд талын 5 давхрын 5 давхарт шатны зүүн гар талын айл юм зардаг гэж сонсож байсан болохоор тэндээс пиво авч уухаар очиж хаалгыг нь тогшсон боловч онгойхгүй байхлаар нь буцаад вокзалын урдуур гарч төмөр өндөр гүүрээр гараад явж байтал манай ээжийн эгчийн хүүхэд болох Ганбаяр дүү миний утсаар “Солгой хэмнэл” гэх фейсбүүк хаягаар хааяа нэвтэрч ордог. Чат ирсэн мэдээлэл ирэхээр нь “Солгой хэмнэл” хаягаар орсон чинь “Bitter Wine” гэх нэртэй хаяг идэвхтэй харагдаж байхлаар нь “Онгорхой дэлгүүр байна уу” гэж чат бичсэн чинь “Байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн дахиад чат ирээд “Нарны Өртөө дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би яваад очсон чинь ******* нь цагаан өнгийн юүдэнтэй малгайтай цамцыг малгайг нь өмсчихсөн гарч ирэхдээ 2 тийш хараад байсан. Би *******г надтай зодолдох нь гэж бодоод би дээлээ тайлаад бүстэйгээ “Хишиг” зүүн урд талд шонгийн модны доор тавиад зогсож байсан. ******* нь тонгойгоод шууд хүрч ирэнгүүтээ миний зүүн талын ташаа руу цохиод миний өөдөөс барилцаж аваад бид хоёр газарт унасан. ******* нь миний толгойг зүүн талын гараараа бариад баруун гараараа 3 удаа цохисон. Би толгойгоо мулталж аваад босонгуутаа *******гийн нүүр рүү нь 10 удаа өшиглөөд газраас дээл бүсээ аваад гэр рүүгээ харих гээд явах замдаа “Нарны Өртөө” буудлын дэргэд байхад зүүн талын ташаа руу нойтон оргихоор нь утасныхаа гэрлийг тусгаж харахад зүүн талын ташааны орчим зүсэгдчихсэн өөх нь харагдаж цус гарч байхлаар нь буцаж очиход ******* газраас өндийгөөд босож байсан. Би “Чи намайг хутгалчихсан байна, би одоо яах юм” гэсэн чинь ******* нь “Хоёулаа манай гэр рүү оръё” гэж хэлээд *******, *******гийн найз Одончимэг бид гурав “Хишиг” 3 давхарт тоотод орсон. ******* нь “цагдаад хэлээд хэрэггүй, чи эмнэлэг дээр очоод аргалаад хэлчих, би чамд 500 000 төгрөг өгье” гэхлээр нь би “Чи хүн хутгалчхаад юу 500 000 төгрөг вэ” гэж хэлсэн. ******* “Би чамд 1 сая төгрөг өгье, одоо 500 000 төгрөгийг нь 2025 ******* 04 дүгээр ******* 10-нд үлдэгдэл 500 000 төгрөгийг нь өгье” гээд ******* нь намайг дагуулаад нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103 дээр хөрш айлынх нь найз залуугаар машинаар хүрүүлж үзүүлээд 2 оёдол тавиулсан. Би нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид “мориноос унахдаа шилэн дээр унасан” гэж худлаа хэлсэн. Эмнэлгээс гарсан чинь ******* байхгүй явчихсан байхлаар нь би “Хишиг” төв рүү алхаж очоод *******гийн гэрт ороод би “Чи намайг гэрт хүргэж өгнө гэсэн яасан бэ” гэж хэлсэн чинь ******* нь “миний бие өвдөөд байна, өглөө хүргээд өгье” гэсэн. Төд удалгүй хөрш айлын залуу “хот явлаа” гэж орж ирэхээр нь би тэр залуугаар машинаар нь гэртээ хүргүүлсэн. Маргааш 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 15 цагийн орчим намайг “гэрэлт” салон дээр үсээ засуулах гээд сууж байхад цагдаагийн ахлах ахлагч Түмэндэмбэрэл утсаар холбогдож ирж аваад цагдаа дээр авч ирсэн. Цагдаа ирэхэд *******, *******гийн найз охин Одончимэг нар сууцгааж байсан. *******гийн ээж Одончимэг Улаанбаатар хотоос таксигаар ирэхийг нь үүдний сандал дээр сууж хүлээсэн. нь орж ирээд надаас болсон явдлын талаар асуугаад “Оёогоо харуул” гээд харуулсан чинь боолтын наалтыг хуулж аваад “энийг чи хутгалсан гээд байгаа юм уу, би чамайг цус алдаад үхэх гэж байна гэж бодож байлаа” гэж хэлсэн. Дахин юм ярьж байснаа “чи ямар хэрсүү юм” гэж хэлээд гараа атгаад хамар руу 1 удаа нүүр рүү 3 удаа цохиж, баруун талын гуя руу 1 удаа өшиглөсөн. Би Одончимэг гэх хүнд хамар хэсэгт 1 удаа цохиулангуутаа 2 гараараа толгой нүүрээ хамгаалсан. Үүдний жижүүрийн цагдаа гарч ирээд Одончимэг эгчийг болиулсан. Би цагдаагаас гараад гэртээ харьсан. Одончимэг нь “яг одоо хүрээд ир” гээд эмнэлэг дээр очиход манай Амарсайхан, хойд эцэг Наран-Очир нартай *******гийн ээж Одончимэг нар хоорондоо уулзаад байж байсан. Би тэгээд буцаад гэртээ харьсан. ...Тухайн үед 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 04 цагийн орчим “Хишиг” үүдэнд *******, *******гийн найз охин Одончимэг бид гурав л байсан. ...2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 04 цагийн орчим ******* нь миний зүүн талын ташаа руу 1 удаа хутгалж миний толгой руу 3 удаа цохиж биед халдаж гэмтэл учруулсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...******* нь урд өмнө нь чатаар хэрэлдсэн асуудлаас болж л намайг хутгалж, зодож цохисон асуудал байгаа байх гэж бодож байна. Би ч бас өмнөх чатаар маргалдсан асуудлаа бодоод харилцаж зодолдсон. Бид хоёр хоорондоо өс хонзонгийн сэдэлттэйгээр харилцан зодоон үүсгэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-3-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:“...Миний талийгаач хүү А.Амарболд нь 2025 ******* 03 ******* ******* 2-ны өдөр Шарын голын 53 тоотод байдаг хуурай дүү Марлаагийнд очоод ирье гээд явсан байсан. Маргааш нь 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдөр 10 цагийн орчим талийгаач А.Амарболд хүү рүүгээ залгасан чинь “би Маралаа эгчийнд байна, одоо харилаа ээж” гэж хэлсэн. Өдөр нь 14 цагийн орчим гэртээ ирсэн. Миний талийгаач хүү А.Амарболд нь *******тэй чатаар муудалцаад очиж уулзаад ташаа руугаа хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд шархыг нь харсан чинь эмнэлэгт оёдол тавиулчихсан, марло тавиад боочихсон харагдсан. Юунаас болсон гэдгийг нь тодруулж асуухад миний талийгаач хүү А.Амарболд нь “******* нь найз охин Одноогийнхоо чатаар надтай муудалцаад хүрээд ир, уулзъя” гээд байхаар нь очсон. ******* нь надтай уулзангуутаа миний зүүн ташаа руу хутгачихлаар нь би уурандаа нүүр ам руу нь өшиглөөд зодчихсон” гэж хэлж байсан. Цагдаагийн үүдэнд *******гийн ээж нь миний талийгаач хүү нүүр рүү 2-3 удаа алгадаж зодсон гэдгийг сүүлд нь миний талийгаач хүү А.Амарболд нь надад хэлж байсан. Би тухайн үед өөрийнх нь буруу юм чинь гээд тоолгүй өнгөрсөн. ...Надад гомдол, санал байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би талийгаач хүү надад хэлсэн зүйлийг л хэллээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-48-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бага хүү ******* нь 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн үүрээр ажилдаа явах байсан. Би Улаанбаатар хотын 61-н гарам дээр ажил дээрээ хоолоо хийчхээд байж байтал Зүүнхараагаас миний найз хүүхэн нь утсаар залгаад “танай хүүхэд ******* үүрээр хүнд зодуулчхаж” гэж хэлсэн. Би бага хүү *******тэй видео калл хийж ярихад миний хүүгийн нүүр хавдаад тэгширчихсэн байсан. Би шууд даргадаа хэлээд чөлөө аваад хотоос такси дуудаад 1 цагийн орчим Зүүнхараа орсон. Намайг цагдаа дээр яваад очиход миний хүү ******* томографикт үзүүллээ гээд цагдаа дээр яг ирж байхад нь тааралдсан. Миний хүүг зодсон А.Амарболд нь цагдаагийн гадна үүдэнд сууж байхад нь хүүгээ ийм болтол зодчихсон болохоор нь уур хүрээд А.Амарболдыг 2 удаа алгадаж авсан. ... нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг “Хишиг” 6 тоотод манай хүү *******тэй хөрш яг хажуугийн өрөөг нь түрээслэн амьдардаг миний найз юм. ...******* нь зүүн талын ташаан дээр 1 удаа хутгалсан гэх 2 оёдол тавьсан шархыг үзэж харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 ******* 03 ******* ******* 28-ны шөнө гэртээ унтаж байсан чинь хүн оёлох чимээ сонсогдоод сэрсэн. Удалгүй хөрш ******* нь манай хаалгыг тогшихоор нь би хэсэг дуугарахгүй чимээгүй хэвтэж байгаад хаалга цохиод салахгүй болохоор нь “хэн бэ” гэсэн чинь ******* нь “******* байна” гэж хэлэхээр нь “яасан юм” гэж асуусан чинь “яагаачгүй ээ, аниа” гээд цааш яваад өгөхөөр нь *******г 2025 ******* 03 ******* ******* 28-ны шөнө ажилдаа явах ёстой байтлаа яагаад яваагүй юм бол гэж бодоод босож хажуу хөрш *******гийнд орсон. *******гийнд ороход ******* нь цагаан өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмсчихсөн дүүрэн цус болчихсон, нүүр нь зодуулснаас болж хавдаж хөхөрсөн байдалтай харагдсан. *******гийнд найз охин Г.Одончимэг нь орон дээрээ суучихсан, бас нэг танихгүй залуу байхлаар нь “чи юун хүүхэд юм” гэж асуухад нөгөө залуу нь “би зодолдож байхад нь салгасан хүн нь байна” гэж хэлсэн. Тэгээд би “цагдаад мэдэгдсэн юм уу, эмнэлэгт үзүүлсэн юм уу” гэж асуусан чинь ******* нь “байж бай аниа, байж бай” гээд байсан. Би найз руу нэг утасдах гэж бодсоноо Улаанбаатар хотын 61-н гарам дээр тогоочоор ажилладаг, аягүй бол даралт нь ихдээд ажлаа хийж чадахаа байчихна гэж бодоод өглөө 09 цаг өнгөрч байхад утасдаж хэлсэн. Манай найз өдөр Зүүнхараад ирээд хүүхдээ дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р тал/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 ******* 03 ******* ******* 28-ны шөнө унтаж байсан чинь 05 цагийн орчим манай эхнэр Б.Нарангэрэл нь “машины чинь түлхүүр хаана байна” гээд надаас асуухлаар нь “би яасан бэ” гэсэн чинь манай эхнэр Б.Нарангэрэл “******* хүнд зодуулчихсан байна, эмнэлэг явчхаад ирье, машинаа өгчих гэнээ” гэж хэлсэн. Гэрийн үүдэнд ******* доошоо харчихсан зогсож байсан, нүүр нь нэлээн хавдартай, цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, цамц нь цус болчихсон харагдаж байсан. Өглөө нь манай үүдэнд цус дусчихсан байсан. Би нойрмог байсан болохоор түлхүүрээ хэсэг хайж байгаад олсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 ******* 04 дүгээр ******* 01-ний өдрийн 58 *******тай “ биед зүүн ташаанд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 2-3-р тал/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 ******* 03 ******* ******* 28-ны өдрийн 223 *******тай “яаралтай тусламжийн хуудас”, /хх-ийн 4-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хууль ёсны төлөөлөгч Д.Амарсайхан нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 10 см, иш нь хугарч гээгдсэн, ишгүй мөнгөлөг өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэргийн улмаас ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36. ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цэрэннадмидийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 10 см, иш нь хугарч гээгдсэн, ишгүй мөнгөлөг өнгийн хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.