| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/192 |
| Огноо | 2016-09-27 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.О |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2016/ШЦТ/192
| **** СГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ тогтоол |
| **** сгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг, Улсын яллагч Б.Болд, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Шүүгдэгч Н.Э*** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н***** ийн Э**** д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, У**** овогт Н***** ийн Э**** , 1969 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** сгөл аймгийн Р**** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн, хамт **** сгөл аймгийн Р**** сумын “Их ац" багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЗ***** дугаартай, Шүүгдэгч Н.Э*** нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр "Мицубиши Пажеро" маркийн **-** **** улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг авто машин дотор зорчиж явсан иргэн М.Н***** ийн амь насыг хохироож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй, байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Н.Э*** нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр "Мицубиши Пажеро" маркийн 59-60 **** улсын дугаартай авто машин жолоодож яваад жолооч |
| хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг авто машин дотор зорчиж явсан иргэн М.Н***** ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Н.Э*** шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв. Хохирогч Н.Б***** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би аав Н***** ийг нас барсан гэдгийг 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой мэдсэн. Э***** д байдаг дүү маань надруу залгаж бага дүү О***** тэй утсаар ярих гэхэд уйлаад ярихгүй байна. Та нэг залгаад юу болоод байгааг мэдээд орхиоч гэхээр нь би Р**** руу О***** гэх бага дүүрүүгээ ярихад бид нар юу хийчихвээ аав маань болохоо байчихлаа гээд уйлаад байсан. Эмнэлэгт ухаангүй байна гэсэн. Энэ үед манай сургуулийн эмч охин байсан учир Р**** сумын их эмч А****** руу утсаар ярьж залгаж манай аавын тухай асуусан. Эмч А****** энэ өвөө нь амьсгал байхгүй байна гэж хэлж байсан. Э**** гэх дүү маань 44 хүртлээ эхнэр хүүхэд аваагүй. Аав, ээжийн тогоог барьж аав, ээжтэй олон жил хамт байсан хүн юм. Бид нарт гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Н.О***** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид нар Д**** дээрх орохоор гараад шавар ус ихтэй байсан учир очиж чадаагүй. Тэгээд буцахдаа Э***** сумын Ө**** гэх багт хүргэн ахынд очиж 3 хоносон. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буцаад Р**** сум руугаа гарсан. Р**** ын сумын нутагт ороод Т*** ын даваа руу манай машин эхлээд өгсөж даваан дээр гарч ирсэн. Манай машинд манай ээж, эгч, эгчийн банди, манай нөхөр, жолоо бариад бид нар явсан. Манай машин “Ниссан блюберд’’ маркийн машин учир даваа өөдөө ямар нэг хүн буулгалгүй бүгд суусан чигтээ даваа өөд гараад даваан дээр гараад хойд машинаа хүлээгээд зогссон. Араас ах Э**** Пажеро машинтайгаа гарч ирсэн. Манай нөхөр машинаасаа буугаад ах Э**** тэй гадаа юм яриад зогсож байсан. Тэгээд би нялх хүүхэдтэйгээ явсан тул хүүхдээ хөхүүлж байхад гэнэт хашгиралдаад явчихсан. Тэгээд өндийгөөд хартал ахын машин давааны уруу өнхөрч байсан. Э**** ах манай нөхөр хоёр машиныг зогсоох гэж зүүгдэж ч үзэж, хажуу талд нь ч гүйгээд машин ч доошоо өнхрөөд тэр хоёр ч машинтайгаа харагдахгүй болсон. Би буугаад явах гэтэл ээж яаачихваа яагаад өнхөрчихвөө гэж хашгираад байсан учир би ч араас нь бууж очоогүй. Тэгээд би өөрөө өөрийнхөө машиныг даваа руу буулгасан. Давааны дор намд буугаад байж байтал манай нөхөр гүйж ирсэн. Тэгээд машинаа аваад буцаад дээшээ өгсөөд явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, |
| Гэрч Д.Д*** ИЙН мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аав, ээж хоёртоо Д**** дээрхийн хүрээг үзүүлэх гэж хоёр машинтай гараад шавар ус ихтэй байсан болохоор очиж чадахгүй буцаад Э***** сумын Ө**** гэдэг газар Хүргэн дүү Б**** ынд очиж гурав хоноод 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Р**** руу буцацгаасан. Р**** руу явах замдаа Р**** сумын 1 дүгээр багийн нутагт Т*** гэх даваагаар гарахдаа, манай нөхөр Э**** машин жолоодож явсан ба даваа өөд эвгүй байж магадгүй хүмүүсээ буулгая гээд бид нарыг буулгаад даваа өөд алхуулсан. Бид нар давааны доороос алхаад гараад ирж байтал манай машин доошоо өнхөрч байсан. Манай нөхөр машиныхаа урд машинаа зогсоох гээд гүйгээд байх шиг байсан тэгээ л би айгаад буруу хараад зогссон гэх мэдүүлэг /XX- ийн 20 дугаар хуудас/, Гэрч Н.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аав, ээж хоёртоо Д**** дээрхийн хүрээг үзүүлэх гэж хоёр машинтай гараад шавар ус ихтэй байсан болохоор очиж чадахгүй буцаад Э***** сумын Ө**** гэдэг газар Хүргэн ах Б**** ынд очиж гурав хоноод 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Р**** руу буцацгаасан. Р**** руу явах замдаа Р**** сумын 1 дүгээр багийн нутагт Т*** гэх даваагаар гарахдаа Э**** ах даваа өөд эвгүй байж магадгүй хүмүүсээ буулгая гээд бид нарыг буулгаад даваа өөд алхуулсан. Бид нар давааны доороос алхаад гараад ирж байтал ахын машин өнхөрч байсан. Ах машиныхаа урд гүйгээд байх шиг байсан тэгээ л машин замын хажуугийн ангал руу унасан. Э**** ах архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч Э.Э**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хадам аав, ээж ах, эгч эхнэр хүүхдийнх нь хамт Э***** сумын Ө**** гэх багт хүргэн ахынд нь очиж 3 хоносон. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буцаад Р**** сумруугаа гарсан. Р**** ын сумын нутагт ороод Т*** ын даваа руу манай машин эхлээд өгсөж даваан дээр гарч ирсэн. Манай машинд хадам ээж, хадам эгч, манай эхнэр нялх хүүхэдтэйгээ хадам эгчийн банди бид нар явсан. Манай машин нь “Ниссан блюберд” маркийн машин учир даваа өөд ямар нэг хүн буулгалүй бүгд суусан чигтээ даваа өөд гараад овоон дээр гарч ирж зогссон. Хойд машинаа хүлээгээд зогссон. Араас хадам ах Э**** Пажеро машинтайгаа гарч ирсэн. Би даваан дээр гараад машинаасаа буугаад зогсож байхад Э**** ах машинтайгаа гарч ирээд зогссон. Э**** ах машинаасаа бууж ирээд миний машины доогуур юм дуугараад байна гэхээр нь би машины доогуур нь харахад зүгээр байсан. Тэгээд Э**** ах шпилькээ суларч уу шалгая гээд дорцов аваад дугуй руугаа очиж байсан. Тэгээд боолт гайкаа шалгаж байтал Э**** ахын машин гэв гэнэт өнхрөөд эхэлсэн. Тэгэхэд нь би урдуур нь орж урдаас нь |
| тулхэж үзсэн. Түлхсээр машин ч эрчээ авч хүчрэгдэхгүй болоод хальт хажуу тийшээ амжиж гарсан. Тэгээд машин давааны уруу руу өнхөрч жалга руу орсон. Би ч машины араас гүйсэн. Э**** ч миний араас машин дээр ирсэн. Тэгээд машин дээр ирэхэд машин зүүн талаараа унасан байсан. Тэгээд би жолооч талын хаалгыг онгойлгож хадам аавыг гаргаж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай: талийгаач М.Н***** ийн цогцост гэмтэл тогтоогдлоо. М.Н***** ийн биед их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, нүүрэнд зулгаралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд болох их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт нь үхэлд хүргэнэ. Их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, Нүүрэнд зулгаралт, шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр М.Н***** ийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. М.Н***** нь тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, **** сгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар шинжилгээ хийсэн дүгнэлт: **** сгөл аймгийн Р**** сумын чиглэлд ММС Пажеро маркын 5960**** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Н.Э*** нь Р**** сумын нутаг Т*** ын даваан дээр түр зогсох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11,3-т заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Н.Э*** нь замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р тал/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 56-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд |
| хангалттай байх тул шүүгдэгч Н.Э*** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Э*** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46-р хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000364 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э*** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Э*** гийн В,С ангилалын 396578 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Н.Э*** д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
Н.Э*** д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
Н.Э*** гийн ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг **** сгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
|
* үнэмлэхийг **** сгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт даалгасугай.
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР