Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 139/ШШ2023/00110

 

 

 

 

 

2023 оны 03 сарын*******0 өдөр

Дугаар*******39/ШШ2023/00110

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүргийн******* дүгээр хороо,******* тоотод байрлах,******* /РД:/

Хариуцагч: Дундговь аймаг,******* сумын******* дугаар баг, дүгээр гудамжны  тоотод оршин суух,  овогт /РД:/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.947.840,61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч /цахимаар оролцсон/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ньт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.947.840,61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******-ийн Дундговь дахь салбар нь харилцагчтэй 2018 оны*******2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,*******3.700.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн*******5.6 хувийн хүүтэй, цалингийн зээл олгож, сар бүрийн 02-ны өдөр хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулсан. Нэг удаа зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгаж байсан. Зээлийн барьцаанд 60 сарын цалин, таван ханатай гэр, зурагт, хөргөгч зэргийг барьцаалсан. 2022 оны*******0 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 68 хоногоор хугацаа хэтэрч байсан. Хариуцагч ял эдэлж байсан учраас зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 5.774.062,31 төгрөг, хуримтлагдсан хүү*******72.338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******4.396,97 төгрөг, нийт 5.947.840,61 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөнд хүлцэл өчиж байна. Одоогоор төлөх боломжгүй байна. Авсан мөнгөө төлнө. Хүүг нь зогсоох боломж байна уу гэж хүсэж байна. Хорих ангид ажиллаж байгаа гэхдээ цалинтай ажил хийгээгүй. 04 сар гаргаад үйлдвэрт цалинтай ажил хийгээд цалингийн*******0 хувийг хувилж өгөхийг гэж хүсэж байна. Ах дүү нар маань холбогдох боломжгүй байгаа. 2 хүүхдийг маань харж ханддаг. Зээлийг 04 сараас хэтрүүлэхгүй боломжит дүнгээр төлнө гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 2 хуудас, 2022 оны*******0 дугаар сарын 20-ны өдрийн 39/523 дугаартай албан бичгээрны захиралд олгосон итгэмжлэл, 2018.12.03-ны өдрийн 221100156434 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 2020 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн НГ-221100156434/01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, зээлийн  дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  дахь салбар нь харилцагч  2018.12.03-ны өдрийн 221100156434 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан*******3.700.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдрийн дотор ашигласан зээлийн дүнгээс 20 хувь төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэрээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харилцагч ньтай байгуулсан гэрээгээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Харилцагч нь 5.774.062,31 төгрөг, хуримтлагдсан хүү*******72.338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******4.396,97 төгрөг, нийт 5.947.840,61 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2018.12.03-ны өдрийн 221100156434 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 2020 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн НГ-221100156434/01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, зээлийн  дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 5.947.840,61 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч .. зээлийг хугацаа хэтрүүлж байгаадаа хүлцэл өчмээр байна. Би хорих ангид хоригдож байгаа болохоор одоогоор зээлийг төлөх боломжгүй байна. 2023 оны 4 дүгээр сар гараад үйлдвэрт цалинтай ажил хийгээд цалингийнхаа*******0 хувиар төлөх хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан*******, нарын хооронд байгуулсан 2018.12.03-ны өдрийн 221100156434 дугаартай барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч нь 2018.12.03-ны өдөр*******3.700.000 төгрөгийг ашигласан зээлийн дүнгээс 20 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, гүйлгээний болон зээлийн лимит хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр байхаар тооцож, 60 сарын хугацаатайгаар зээлж, уг гэрээний дагуу*******3.700.000 төгрөгийг хариуцагчийнны 221100102402 тоот зээлийн дансаар хүлээн авсан байх бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2018.12.03-ны өдрийн 221100156434 тоот зээлийн гэрээний үүрэгт 5.947.840,61 төгрөгийг хариуцагчас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******10.115,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас*******10.115,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчээс зээлийн гэрээний үүрэгт 5.947.840,61 /таван сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун дөчин төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн*******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.115,45 /нэг зуун арван мянга нэг зуун арван таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 110.115,45 /нэг зуун арван мянга нэг зуун арван таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ