Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2023/00026/И |
Дугаар | 139/ШШ2023/00111 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2023/00111
2023 оны 03 сарын*******0 өдөр | Дугаар*******39/ШШ2023/00111 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүргийн******* дүгээр хороо,******* тоотод байрлах,******* /РД:/
Хариуцагч: Дундговь аймаг,******* сумын******* дугаар багт оршин суух, Содном овогт /РД:/ холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт*******8.281.136,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт*******8.281.136,28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: дахХХК-ийн ь салбар нь харилцагчай 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 28.000.000 төгрөгийг жилийн*******8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлүүлсэн. Зээлдэгч нь 2 удаа зээлийн хугацааг сунгасан бөгөөд зээлийн эргэн төлөх хуваарийг хагас жил тутамд төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн төлбөрт*******3.000.000 төгрөг, хүүний төлбөрт*******.010.343 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчил гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 232 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний хугацаа 2022 оны*******1 дүгээр сарын*******4-ний өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярьж, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Тус зээлийн барьцаанд мал*******003 толгой, таван ханатай гэр 2 ширхэг, мөнгөн эмээл******* ширхэг, нарны үүсгүүр******* ширхэг, зурагт******* ширхэг, хулсан ташуур 2 ширхэгийг барьцаалсан болно. Зээлийн гэрээ дуусгавар болсон тул үндсэн зээлийн төлбөр*******5.000.000 төгрөг, зээлийн хүү*******.061.191,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219.945,19 төгрөг, нийт*******8.281136,28 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. уг төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 2 хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн*******9/04 дугаартай албан бичгээр салбарын захиралд олгосон итгэмжлэл, 2019.05.08-ны өдрийн 221400072023 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 2020 оны 05 дугаар сарын*******2-ны өдрийн 2214-7223 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, 2020 оны*******1 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ-221400072023 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дахь салбар нь харилцагч 2019.05.08-ны өдрийн 221400072023 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдрийн дотор ашигласан зээлийн дүнгээс 20 хувь төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэрээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харилцагч нь Төрийн банктай байгуулсан гэрээгээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Харилцагч нь*******5.000.000 төгрөг, зээлийн хүү*******.061.191,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219.945,19 төгрөг, нийт*******8.281136,28 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2019.05.08-ны өдрийн 221400072023 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 2020 оны 05 дугаар сарын*******2-ны өдрийн 2214-7223 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, 2020 оны*******1 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ-221400072023 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 18.281.136,28 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч нь 2023 оны******* дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан*******, нарын хооронд байгуулсан 2019.05.08-ны өдрийн 221400072023 дугаартай барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд зээлдэгч нь 2019.05.08-ны өдөр 28.000.000 төгрөгийг ашигласан зээлийн дүнгээс 20 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, гүйлгээний болон зээлийн лимит хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр байхаар тооцож, 24 сарын хугацаатайгаар зээлж, уг гэрээний дагуу 28.000.000 төгрөгийг хариуцагчын Төрийн 221400049652 тоот зээлийн дансаар хүлээн авсан байх бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2019.05.08-ны өдрийн 221400072023 тоот зээлийн гэрээний үүрэгт*******8.281.136,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч 2019.05.08-ны өдрийн 221400072023 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тул нийт төлбөл зохих үүрэг*******8.281.136 төгрөгийн үүргийг барьцаагаар хангуулах шаардлага гаргасан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 221400072023 тоот барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн учир Иргэний хуулийн*******53 дугаар зүйлийн*******53.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу*******-ийн 2019.05.08-ны өдрийн 221400072023 тоот барьцааны гэрээний дагуу төлбөл зохих үүрэг*******8.281.136 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт*******8.281.136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар төлөөгүй тохиолдолд*******8.281.136 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүрэгт*******8.281.136,28 /арван найман сая хоёр зуун наян нэгэн мянга нэг зуун гучин зургаан төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
2. Иргэний хуулийн*******57 дугаар зүйлийн*******57.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох*******003 толгой мал, гэр-2 ширхэг, мөнгөн эмээл******* ширхэг, нарны үүсгүүр******* ширхэг, зурагт******* ширхэг, хулсан ташуур-2 ширхэг зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч*******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******19.556 /гурван зуун арван есөн мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******19.556 /гурван зуун арван есөн мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ