Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/193

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 'ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир,

Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Иргэдийн төлөөлөгч Ц.Пүрэв-Очир,

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч П.Б*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П*******ийн Б*********ид холбогдох эрүүгийн 201622000328 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О*** П*******ийн Б*********, 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РГ***********дугаартай,

Шүүгдэгч П.Б*******нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр архидан согтуурсан үедээ танхайн сэдэлтээр иргэн Т.Д*********г архины шилний хагархайгаар цээж рүү нь хатгаж цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б*******нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр архидан согтуурсан үедээ танхайн сэдэлтээр иргэн Т.Д*********г архины шилний хагархайгаар цээж рүү нь

 

хатгаж цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч П.Б*******нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, өөрийн хийж байгаа үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн үйлдэл шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй ба харин хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б*******ид Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч П.Б*******нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Д*********гийн цээж рүү нь шилээр хатгаж, түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болон нь шүүгдэгч П.Б*******ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. А********н ахыг цохиод авахаар нь би очоод салгах гэтэл араас хамт явсан залуучууд нь намайг боож унагаагаад зодож байснаа нэг цагаан өнгийн машинд суугаад зугтаачихсан. Гэрлүүгээ уруудаад явж байтал нөгөө бүжгийн гадаа суудлын машинтайгаа нөгөө залуучууд хүрээд ирэх шиг болохоор нь би буцаж гүйж очоод зам дээр байсан хагархай шил аваад нөгөө машинтай хүмүүс дээр очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод нөгөө барьж очсон шилээрээ урд талын суудал дээр сууж байсан залуугийн цээжин тус газар дүрх маягтай хөдөлгөөн хийгээд буцаад явсан. Тэр залуу надтай ирээд уулзахад би хүн андуурсан гэдгээ мэдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Д*********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                    "...Найз

Эрдэнээгийн хамт дурсамж нэртэй бүжгийн газар очсон. Тэнд нэг машинд зам тавьж өгөөд зогсож байтал машины хаалга онгойлгоод нэг эрэгтэй хүн миний цээж рүү цохьчих шиг болсон. Тэгснээ намайг ойртож ирж харснаа биш байна гээд яваад өгсөн. Миний гэдэс рүү халуу оргиод эхлэхээр нь дээлээ тайлаад үзтэл цус гараад подволк цамцыг нэвтэлсэн байсан. Араас нь машинтай очоод чи намайг дүрчихсэн байна ш дээ гэхэд би хүн андуураад ийм зүйл болчихлоо гээд надаас уучлал гуйгаад маргааш нь эмнэлгээр үзүүлэхээр болоод салсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ө********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...А********ах гаднаас нүүр нь цус болоод аймар болчихсон орж ирээд Б*********бид хоёрыг нааш ир гээд гараараа далалсан...А********ахыг нэг танихгүй залуу газарт унагаачихсан зодож байсан. Тэгсэн ард хүмүүс маргалдаад чанга, чанга дуугараад байхаар нь яваад очтол Б*********танихгүй хэсэг залуучуудтай маргалдаад зодолдох гээд байсан. Энэ үед нэг цайвар өнгийн жижиг

 

суудлын машинтай залуучууд машинаас бууж ирээд Б*********ийг зодчих гээд нэг хоёр удаа цохиод хөлрүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би та нар болиоч ээ би энэ хүнтэй хамт явж байгаа юм гэхэд тэнд байсан залуучууд тоохгүй байсан...Нэг залуу гудамжны үзүүрт машинаас буугаад хүрч ирээд намайг гэмтээчихлээ ш дээ гэснээ, энэ хар гээд зүүн гараа өргөөд хувцсаа сөхөөд үзүүлсэн чинь нэг жижигхэн юмаар хатгачихсан юм шиг шарх харагдсан. Нөгөө хүн Б*********ийг заагаад энэ хүн намайг гэмтээчихлээ гэж байсан. Тэгээд тухайн үедээ эмнэлэг явъя гэхэд нөгөө залуу өглөө эрт уулзая гээд Б*********бид хоёрын утасны дугаарыг аваад явсан. Маргааш нь уулзаад эмнэлгээр үзүүлсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Э.Б*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай нөхөр Д********чамайг бүжигнээс авах гэж яваад хүнд юмаар дүрүүлчихлээ гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би хувцсыг нь тайлаад үзтэл өмсөж явсан хувцас нь цус болчихсон дээл нь уригдсан байсан. Дурсамж бүжгийн гадаа очоод зогстол хүн машины хаалга онгойлгоод цохих шиг болсон явсных нь дараа үзтэл юмаар хатгачихсан байсан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Т.А********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би тэнд зодуулж байгаад арай гэж салаад бүжигрүү гүйж ороод Б*********эхнэртэйгээ бүжиглэж байхаар нь дуудаад намайг гадаа хүмүүс зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Б*********той хамт бүжигнээс гараад нөгөө залуучууд дээр очсон. Тэгсэн нөгөө залуучууд чинь намайг хавсарч унагаагаад дахиад зодож байсан...Би тэр залууд Б*********гэмтэл учруулсныг нь бол хараагүй харих

ж

гээд явж байхад хүмүүс ирээд нэг залуу ирээд намайг шаачихлаа ш дээ гээд байсан. Тэр залуу бол намайг зодсон залуу биш байсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Гэрч Д.Э********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Дурсамж нэртэй бүжгийн газрын гадаа очоод зогстол Д********гийн талын хаалгыг нэг залуу онгойлгоод Д********гийн цээж хэсэг рүү нь цохьчих шиг болсон. Тэгснээ нөгөө залуу хүн андуурчихаж гэснээ хаалгаа хаагаад яваад өгсөн. Д********миний энэ рүү сонин болчихлоо гэхээр нь гэрлээ асаагаад хартал зүрхний доод хэсэгт өмсөж явсан дээл нь цоорчихсон байсан. Цамцыг сөхөөд үзтэл зүрхний доохон талд хумсны толион чинээ газарт ангайгаад нэвтрээд орчихсон байсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч П.Н********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б*********ийн эхнэр Ө*********надтай утсаар ярихдаа Б*********хэрэгт орооцолдоод цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгж л анх хэрэгт орсон гэдгийг нь мэдсэн. Тэрнээс надад хэргийн талаар тодорхой мэдэх зүйл алга байна ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн

 дэслэгч  Ц.Н********ийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 287 тоот дүгнэлтэд:

  1. Т.Д*********гийн биед гэмтэл тогтоогдлоо.
 
  1.  Т.Д*********гийн биед цээжний зүүн хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4 Дээрх цээжний зүүн хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн

*

хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

  1.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000328 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Т.Д*********тэй 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ 4 байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн 201622000328 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294- ♦ 298 дугаар зүйлүүдэд          заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1.  Шүүгдэгч П*******ийн Б*********ид аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй.
  2.  Шүүгдэгч О*** П*******ийн Б*********ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3.  Шүүгдэгч П*******ийн Б*********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Б*******ид оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн 201622000328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*******ид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Т.ХҮРЭЛБААТАР