Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

2025       05          27                                       2025/ШЦТ/128

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0026/Э

 

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Мөнхсайхан, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Э.********,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**********,

улсын яллагч Н.*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*********, Ч.**********,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Г.**********,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.********** /онлайнаар/, Б.**********,

шүүгдэгч Ө.********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ************ *********** холбогдох  эрүүгийн 2439000000154 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

                        Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ө.********* нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-нд шөнө Хэнтий аймгийн ******* сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “2 дугаар цэцэрлэг”-ийн зүүн талд байрлах гудамжинд “намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас О.***********, Ч.************ нартай маргалдаж, О.*********** хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт, Ч.************ цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5.6-p хавирга, зүүн 5.6.7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулсны улмаас тэдгээр нь нас барсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч ********** нь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-нд шөнө Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “2 дугаар цэцэрлэг”-ийн зүүн талд байрлах гудамжинд “намайг хутгалсан” гэх шалтгааны улмаас О.********, Ч.********** нартай маргалдаж, тэдгээрийг зодож О.*********** хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт, Ч.*********** цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5.6-p хавирга, зүүн 5.6.7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тус тус учруулсны улмаас О.*************, Ч.*********** нарын амь нас нь хохирсон болох нь:

 

            1.Хэргийн газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-9-р хуудас/,

 

            2.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 21-29-р хуудас/,

 

            3.Гэрч Ч.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 хоногийн өмнө уулзахад “7 залуу нийлж зодох гээд байсан, биеэ хамгаалж явах зүйл авч явах хэрэгтэй юм байна даа” гэж хэлж байсан. Тэгээд л биедээ хутга аваад явчихдаггүй юм бол тийм зүйл огт хэрэглэдэггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-р хуудас/,

 

            4.Хохирогч ********* хууль ёсны төлөөлөгч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар болон ахынхаа хувийн байдлын талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Талийгаачийн ажил явдал болон бусад зардалтай холбоотой зүйлээ нэгдсэн байдлаар баримтаар нэхэмжилнэ гэж бодож байгаа. Маш их гомдолтой байна. Манай ах уул уурхайд ажиллаад олон хүн тэжээж амьдардаг ажил төрөлтэй, амьдралтай хүн байсан. Мөн энэ жил ажиллаад тэтгэвэртээ гарах байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51-р хуудас/,

 

            5.Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний орой намайг эх*******, хүүхдүүдийн хамт гэрт байж байтал энэ ********** найз охин ********* манайд ганцаараа ирээд манай эх*******тэй цуг 1 пиво хувааж уухаар болсон. 23 цаг 29 минутад ********* дахин над руу видео калаар залгаад "агаа би согтчихсон байна ирээд ав" гэхээр нь "чи хаана явж байгаагаа харуулчих" гэхэд манай гэрийн урд талын сааданд явж байхаар нь би хувцсаа өмсөөд *********** өөдөөс гараад байрны үүдэнд явж байтал хүмүүс орилоод муудалцаад, зодолдож байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би 2 дугаар цэцэрлэгийн зүүн талаар урагшаа харанхуй гудамж руу ортол ********* өөдөөс "ах аа намайг хүн хутгалчихлаа" гэж хэлэхээр нь би утасныхаа гэрлийг тусгаж тэр хавийг харахад 2 хүн газарт хол, хол зайтай хэвтэж байсан. Мөн *********** хутгалуулсан гэсэн хэсгийг харахад 2 газарт зүсэгдчихсэн шарх байсан. Тэгэхээр нь би "наад хутга чинь хаана байгаа юм бэ" гэж хэлээд утасныхаа гэрлийг тусгаад хайтал ертөнцийн зүгээр хойд талд нь доошоо хараад хэвтэж байсан хүний хажууд нэг хутга газарт байхаар нь би дахиад босоод ирээд тэр хутгаараа хүн амьтан гэмтээчих вий гэж бодоод тэр хутгыг нь аваад зүүн талд байсан байшингийн үүдний хайлс буюу хашаа давуулаад шидчихсэн юм. Тэгээд би эмнэлэг дуудъя гэхэд ********* нь яах юм бэ гээд “энэ муу хоёрыг бүүр дуусгачихъя, ямар овоо гарууд вэ би ингэж хутгалуулж байгаагүй" гэж хэлж уурлаад тэр хоёр хүн рүү дайрсан. Тэгэхээр нь би ********* болиулах гээд тэврээд автал надтай бас муудалцах гэхээр нь эвээр хэлж ойлгуулаад гэр рүүгээ оруулсан. Тэгтэл дахиад гэрээс гарах гээд уурлаж байгаад гарсан би араас нь тавчигчтайгаа гүйж гарангаа ер нь болохоо болилоо гэж бодоод цагдаа руу 00 цаг 01 минутад залгаад "Манай дүүг хүн хутгалчихлаа гялс ирээрэй" гэж дуудлага өгөөд араас нь дахин 00 цаг 05 минутад залгаад "ер нь хэцүүдэх гээд байна шүү" гэж хэлсэн. тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Намайг гараад байрныхаа үүдэнд явж байхад цэцэрлэгийн тэр хавиас л хүмүүс орилоод муудалцаад байх шиг чимээ гарсан, чанга сонсогдож байсан. Тэгээд би гүйгээд очиход урдаас ********** гарч ирээд "ах аа би хутгалуулчихлаа" гэж хэлсэн. Тэр үед гэрлээ тусгаад харахад 2 дугаар цэцэрлэгийн зүүн урд талын гудамж хэсгийн хойд талд 1 хүн доошоо харчихсан байдалтай нэлээн урд талд бас нэг хүн дээшээ харчихсан амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд ********* байсан. Өөр тэр хавиар хүн явж харагдаагүй. Тэгээд *********** "би дуусгачихъя гүйцээчихье би ингэж хүнд хутгалуулж байгаагүй" гэж хэлэхээр нь би манай хүн л энэ 2 той муудалцаад ийм болгож дээ л гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-61-р хуудас/,

 

            6.Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ******** эгч бид хоёр юм яриад сууж байсан. ******** ах болохоор охиноо усанд оруулаад байж байтал ********* ********** ах руу видео калаар залгаад “ах аа та дүү дээрээ ирэх үү" гэхэд ********** ах “ах нь ингэсхийгээд очлоо, охиноо усанд оруулж байна" гэж хэлээд удалгүй Төгөлдөр лүү ****** руу очихоор гараад явсан. Тэгээд тэр хоёр баар хаах үеэр байх гэж бодож байна гаднаас орж ирээд ******** эргээд юу ч хэлэхгүй гараад явчихсан. Тэгэхээр нь би тухайн үед надад уурлачихсан юм яримааргүй байгаа юм байна даа гэж бодоод байж байтал удалгүй дахин ********** ах руу видео калаар залгаад "дүүгээ ирээд аваа" гэж хэлэхэд ********* ах дахин гэрээсээ гараад удалгүй ******** дагуулж орж ирсэн. Тэр үед харахад ********* цагаан өнгийн цамц нь цус болчихсон ********** "намайг бүлчихлээ ш дээ" гэж хэлээд орилж байсан, ********** ах болохоор "сая гарсан чинь ******** хүмүүстэй ноцолдож байсан тэгэхээр нь салгаад ирлээ" гэж хэлсэн. Тэгээд ********* эргээд гүйгээд гараад явчихсан араас нь *********** ах дахин гарахдаа цагдаа руу залгаж дуудлага өгөөд тэгээд удалгүй цагдаа нар ирсэн байх...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-р хуудас/,

 

            7.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саран хотхоны баруун талын 2 давхар цагаан байрны урд талын орцноос үл таних 2 эрэгтэй миний өөдөөс гарч ирсэн Би юу болсон талаар асуухад өөрийгөө ********** гэх өндөр залуу нь "би хүнд хутгалуулчихлаа" гэж хэлсэн. Тухайн хутгалуулсан гэх залуугийн цээжин биеийн баруун хэсэгт нь фудволкны дотор талаасаа цус нэвтэрсэн байдалтай байсан. Хаана юу болсон талаар асуухад тухайн залуу намайг үйл явдал болсон газар руу дагуулж явсан бөгөөд ******* 2 дугаар цэцэрлэгийн урд талын нарийн гудамжны хойд талаас очиход гудамжны хойд үзүүрт эрэгтэй хүн доошоо харсан байдалтай толгой орчмын хэсэг газар цусаар бохирлогдсон, мөн нарийн гудамжны дунд хэсэгт эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хамрын доод хэсэг цусаар бохирлогдсон байдалтай ухаангүй хоёулаа хурхирсан байдалтай байсан. Байрны орцноос гарч ирсэн хутгалуулсан гэх *********** нарийн гудамжны хойд талд газар доошоо харсан байдалтай хэвтэж байгаа залуу намайг хутгалсан би зугтаад ахын гэрт орсон гэж хэлж байсан. Харин *********** хамт орцноос гарч ирсэн залуу "********** хүнд хутгалуулчихлаа" гээд гэрт орж ирэхээр нь би хамт гарахад хутга барьсан үл таних залуу дайрахаар нь би "хутгийг нь булааж аваад нарийн гудамжны зүүн талд байх байшингийн зүгт шидсэн" гэж хэлсэн. Хутга шидсэн зүгт гэрэл тусгаж харахад уг байшингийн хаалганы хойд талын цонхны доод хэсэгт нэг хутга харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-р хуудас/,

 

            8.2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.********* №43 дугаар шинжээчийн дүгнэлтэд 1.Талийгаач О.******** цогцост хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ. 8.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 1,3 промилли, ходоодны шингэнд 0,8 промилли, цөсөнд 2,7 промилли илэрсэн байна. Талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1 хх-ийн 97-102-р хуудас/,

 

            9.2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.******** №42 дугаар шинжээчийн дүгнэлтэд 1.Талийгаач Ч.********* цогцост цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5.6-p хавирга, зүүн 5.6.7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3. 4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Талийгаач нь уушгины ээдэмцэрт үхжилт сүрьеэ өвчтэй байжээ. 7.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цочмог дотуур цус алдаж гэмтлийн шокд орж нас баржээ. 8.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 0,6 промилли, ходоодны шингэнд 1,2 промилли илэрсэн байна. Талийгаач нь хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /1 хх-ийн 153-160-р хуудас/,

 

            10.2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.****** №174 дугаар шинжээчийн дүгнэлтэд Ө.******** биед цээжний баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. 4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1 хх-ийн 216-217-р хуудас/,

 

            11.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторын шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.******** 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2515 дугаартай дүгнэлтэд 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цамцны энгэр хэсэг, хар өнгийн өмдний урд талын дээд хэсэг, хойд талын баруун шуу хэсэг дээр хүний цус илэрсэн. 3.Шинжилгээнд ирүүлсэн Ө.********, Ч.************, О.******** нарын биологийн дээж, цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4.Цагаан өнгийн цамц, хар өнгийн өмдний урд талын дээд хэсэг дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой Ө.*********** ДНХ-ийн тогтоц тохирч байна. 5.Хар өнгийн өмдний хойд талын баруун шуумаг хэсэг дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой Ч.********** ДНХ-ийн тогтоц тохирч байна гэх дүгнэлт /1 хх-ийн 222-223-р хуудас/,

 

            12.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторын шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.********* 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2517 дугаартай дүгнэлтэд 1.Ө.********* баруун, зүүн гарын арчдас нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ө.****** зүүн гарын арчдас дээр цус илэрсэн, баруун гарын арчдас дээр цус илэрээгүй. 3.Ө.************ зүүн гарын арчдас дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4.Ө.************* зүүн гарын арчдас дээрх холимог ДНХ-ийн тогтоцтой 2515 дугаартай дүгнэлт дэх Ө.**********, О.*********** нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна гэх дүгнэлт /1 хх-ийн 236-237-р хуудас/,

 

            13.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Р.************* 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2513 дугаартай дүгнэлтэд 1. 2.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "********* 1258" гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2 хх-ийн 3-4-р хуудас/,

 

            14.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 485 дугаартай "...Ө.*********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ө.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, ... хэрэг хариуцах чадвартай, ... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.********** нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд хор аюултай, хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай байна. Ө.*********** нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрүүлээгүй байна..." гэх дүгнэлт /2 хх-ийн 46-48-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд тус гэмт үйлдлийн улмаас бусдын амь нас үрэгдсэн буюу амь хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байх шинжийг заавал шаардсан байна.

 

Шүүгдэгч Ө.********** нь “намайг хутгалсан” гэх шалтгаанаар зодсоны улмаас амь хохирогч О.********** хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн талын чамархайн булчинд цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, бага тархины баруун дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархи, гүүрэнд цус харвалт, тархины няцрал, тархины хаван, тархи дарагдал, баруун 5, 6-р хавирга, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, зөөлөн эдийн няцрал, завжинд шарх, дух, чамархайн хуйх, сарвуу, шуунд зулгаралт, зүүн дээд зовхи, уруулын дотор салст, шуу, бугалга, сарвуунд цус хуралт гэмтлүүд, амь хохирогч Ч.********** цээж, хэвлийн хөндийн цусан хураа, элэгний бяцарсан шарх, нарийн гэдэсний урагдал, уушгины няцрал, чацархайн няцрал, зулай, дух, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн булчин, шар хальс, дагз, зулай хэсгийн хуйхны цус хуралт, эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, ухархайн дотор ялтасны хугарал, баруун 5.6-p хавирга, зүүн 5.6.7-р хавирганы хугарал, чамархай, зулай, хацар, дээд зовхи, хөмсөг, хамар, уруул, завж, эрүү, чих, шуу зулгаралт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж тэдгээрийн амь насыг хохироожээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.***************** нь О.**********, Ч.******** нарын амь насыг хохироосон нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан Хоёр хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

            Иргэдийн төлөөлөгч Э.************* гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг гаргасныг шүүх хэргийн нөхцөл байдалд нийцсэн байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ө.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.********* би хохирогч О.*********, Ч.*********** нарын амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа, харин санаатай алаагүй, санамсаргүй, болгоомжгүй байдлаар амь насыг нь хохироосон, хэргийн зүйлчлэл хэт хүнд байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэсэн хэргийн зүйлчлэл хүнд байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний амь насыг болгоомжгүй хохироосон” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.********** энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нар нас барсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон бөгөөд шүүхээс уг санал, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн болно.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж хоёр хүний амь насыг хохироосон байна.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч Ө.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 51 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ө.********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч Ө.************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*********** оногдуулсан 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.*********** өмгөөлөгч Ж.************ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээнээс багасгаж ял оногдуулах санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг ... алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж заасан нь шүүгдэгч Ө.********** эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.********, Ч.********** нараас амьч хохирогч Ч.********** оршуулгын зан үйлийн зардалд 12,716,460 (арван хоёр сая долоон зуун арван зургаан мянга дөрвөн зуун жар) төгрөгийн баримт, О.************ оршуулгын зан үйлийн зардалд баримтаар 11,314,529 (арван нэгэн сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун хорин ес) төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгснийг шүүхээс шүүгдэж Ө.************ гаргуулж шийдвэрлэв.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхээс амь хохирогч О.************ хууль ёсны төлөөлөгч О.***********, амь хохирогч Ч.********** хууль ёсны төлөөлөгч Ч.******** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж гаргуулсан.

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1009 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ч.********* хууль ёсны төлөөлөгч Ч.********* сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1010 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.******** хууль ёсны төлөөлөгч О.****** сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэл тус тус тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг амь хохирогч О.********* хууль ёсны төлөөлөгч О.********* сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлийн 22,99 (хорин хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 18,208,880 (арван найман сая хоёр зуун найман мянга найман зуун ная) төгрөг, амь хохирогч Ч.********** хууль ёсны төлөөлөгч Ч.******** сэтгэцэд учирсан хор уршгийн “Хоёрдугаар” зэрэглэлийн 12,99 (арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,288,880 (арван сая хоёр зуун наян найман мянга найман зуун ная) төгрөгөөр тус тус тогтоов.

 

Шүүгдэгч Ө.********** ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*********, Ч.************ нарт 3,000,000 (гурван сая) төгрөгийг тус тус төлсөн баримт шүүхэд гаргаж өгснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрын нийт дүнгээс оруулан хасч тооцсон болно.

Иймд шүүх шүүгдэгч Ө.********** 26,522,609 (хорин зургаан сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун ес) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***********, 20,004,540 (хорин сая дөрвөн мянга таван зуун дөч) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.********** нарт тус тус олгуулж шийдвэрлэв.

            4.Бусад асуудлын талаар:

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ногоон өнгийн даавуун цамц 1 (нэг) ширхэг, нийт 21 см урттай, ажлын хэсэг нь 11 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутга 1 (нэг) ширхэг, цагаан өнгийн хоолойтой цамц 1 (ширхэг), хар өнгийн женсин өмд 1 (нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.********* 406 (дөрвөн зуун зургаа) хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ********* овгийн ********* ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “Хоёр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар шүүгдэгч ********* 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** цагдан хоригдсон 406 (дөрвөн зуун зургаа) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           

            5.Шүүгдэгч ********* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6.Шүүгдэгч ************ 26,522,609 (хорин зургаан сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун ес) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************, 20,004,540 (хорин сая дөрвөн мянга таван зуун дөч) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** тус тус олгосугай.            

           

            7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн даавуун цамц 1 (нэг) ширхэг, нийт 21 см урттай, ажлын хэсэг нь 11 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутга 1 (нэг) ширхэг, цагаан өнгийн хоолойтой цамц 1 (ширхэг), хар өнгийн женсин өмд 1 (нэг) ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** 406 (дөрвөн зуун зургаа) хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХБААТАР

                                   

                                                                                                                                                                                             ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН

 

 

                                        

                                             ШҮҮГЧ                              Э.ХОСБАЯР