Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

2025       05         28                                         2025/ШЦТ/131

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0111/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч ***********,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн *********** ******** холбогдох эрүүгийн 2539001180099 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” ШТС-ын шатахуун түгээх станцад тус ХХК-ний захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/204 дугаартай тушаалаар шатахуун түгээгчээр томилогдож, түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шунахайн сэдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуун худалдан борлуулсан орлогоос 4,147,818 төгрөгийг “Андууд ойл” компанийн дансанд байршуулахгүй, 2,155,000 төгрөгийг нууж, 1,992,818 төгрөгийг цахим тоглоом буюу хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшиж нийт 4,147,818 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” ШТС-ын шатахуун түгээх станцад тус ХХК-ний захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/204 дугаартай тушаалаар шатахуун түгээгчээр томилогдож, түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шунахайн сэдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуун худалдан борлуулсан орлогоос 4,147,818 төгрөгийг “Андууд ойл” компанийн дансанд байршуулахгүй, 2,155,000 төгрөгийг нууж, 1,992,818 төгрөгийг цахим тоглоом буюу хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшиж нийт 4,147,818 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13-р хуудас/,

 

2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-24-р хуудас/,

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******** ээлжтэй үед 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 цагаас хойш ажиллахгүй байж байгаад 06 цагийн үед манай түгээгч ******* очиж цахилгаан үүсгэврийг буулгаж, салгасан байхыг мэдэж асаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,992,818 төгрөгийг дутааж байсан. Үүнээс 1,992,818 төгрөгийг төлж барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

5.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-54-р хуудас/,

 

6.”Газ ойл нефть” тооцооны үлдэгдэлийн баталгаа №1, ажилд томилох тухай Б/204 тоот тушаал, хавсралт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 68-79-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч ************ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гор газ” ШТС-ын шатахуун түгээх станцад тус ХХК-ний захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/204 дугаартай тушаалаар шатахуун түгээгчээр томилогдож, түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шунахайн сэдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахуун худалдан борлуулсан орлогоос 4,147,818 төгрөгийг “********” компанийн дансанд байршуулахгүй, 2,155,000 төгрөгийг нууж, 1,992,818 төгрөгийг цахим тоглоом буюу хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшиж нийт 4,147,818 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

       Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** “Гор газ шатахуун түгээх станцын эрхлэгч ************ надад түгээгч Тамир нь байгуулагад учирсан хохирол төлж барагдуулсан тул санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх баримт /хх-ийн 97 дугаар хуудаст/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч ******* овгийн ******** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ********** мэдэгдсүгэй.

           

5.Шүүгдэгч ********** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

           

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР