Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/шш2022/02928

 

2022    10       14                     182/ШШ2022/02928

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч М.К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: ТКМХ-д холбогдох

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэгт 7,684,235.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Тэнгэри кооп монголия хоршоод холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 7,684,235.18 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. М.К ХХК нь ТКМХ-той 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр монголд үйлдвэрлэсэн Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн бараа бүтээгдэхүүнийг К ХНД-т байршуулж худалдаалахаар тохирсон. Талууд бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг борлуулсаны дараа төлөх үүргийг хүлээсэн ба гэрээнд заасан үүрийн дагуу хариуцагч тал нь сар бүрийн 25-30-ны хооронд тооцоо нийлсэн акт үйлдэн нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэл худалдан авагч талд шилжүүлнэ гэж зааснаар тооцоо нийлэх байсан. Гэвч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо хийх эцсийн үлдэгдлээр ТКМ нь 7,684,235.18 төгрөгийн дутуу төлөлттэй боловч тооцоо нийлсэн акт үйлдэлгүй одоог хүртэл явсан.

 

Иймээс "ТКМХ-оос "Хамтран ажиллах гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 7,684,235.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

2.Хариуцагч ТКМХшүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. Тус компани нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр М.К ХХК-тай Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Талууд нь хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр М.К ХХК нь Монголд үйлдвэрлэсэн Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. Манай компани нь 2019 онд анх Монголд үйлдвэрлэсэн Монголын Брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг хамтарсан нэрийн барааны Кооп нэртэй дэлгүүрээр үйл ажиллагааны урсгал зардал, нэмүү өртөг үйлдвэрлэн байршуулж, хүргэж эхэлсэн. Уг гэрээнд талууд нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг борлуулсны дараа төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээнд заасан үүргийн дагуу борлуулагч тал болох ТКМХ-ны СООР stоге дэлгүүр нь 25-30-ны хооронд тооцоо нийлсэн акт үйлдэн нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэлээ худалдан авагч талд шилжүүлнэ гэж заасны дагуу 2020 оны 01 сараас эхлэн 5001958653 тоот дансаар шилжүүлж эхэлсэн байна.

 

Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч М.К ХХК нь нийт 6 удаа бараа бүтээгдэхүүнийг ХНД-т нийлүүлсэн байх ба үүнээс 2020 оны 05 сараас эхлэн хугацаа нь дууссан гэх, мөн бусад шалтгаанаар 6 удаагийн нийт 8,813,449 төгрөгийн барааг буцаан авчээ. Үүнээс гадна М.К ХХК-ийн үлдэгдэл бараанаас борлуулалт хийгдсэн даруйд нь борлуулагдсан барааны үнэ болох 2,582,348 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн талуудын хамтран ажиллах гэрээний 5.2-т: Нийлүүлэгч нь К ХНД-т нэгдэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон түүнд дөхөж очих хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах болж байгааг үндэслэн сар бүрийн гэрээний хураамж болох 200,000 төгрөгийг манай хоршооны данс руу шилжүүлэх байсан. Гэтэл М.К ХХК нь дээрх төлбөрийг манай ХНД-ийн дансанд огт шилжүүлээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй явж ирсэн. Иймд манай хамтарсан нэрийн дэлгүүр нь 2019 оны 12 сараас эхлэн бараа бүтээгдэхүүнээ байршуулсан хугацаанаас тооцвол 12 сар буюу 1 жил гэрээний хураамж болох 2,400,000 төгрөгийг хасахад тус компанид төлөх төлбөр байхгүй байгаа нь манай компанийн нягтлан бодох бүртгэлээр гарч байна.

 

Иймээс тус компанийн нэхэмжилж буй 2021 оны 06 сарын 30-ны өдрийн тооцоо хийх эцсийн үлдэгдлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл М.К ХХК-ийн нэхэмжлэл нь нотлогдохгүй байх тул М.К ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 тоот Хамтран ажиллах гэрээ /х.х 4-8/

 

3.2. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт гэрээ, Хавсралт /х.х 9-12/

 

3.3.Харилцагчийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Буцаалт, Нэхэмжлэл, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Төлбөрийн баримт, Бараа материалын зарлагын баримт /х.х 42-99/

 

3.4.2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн мок 01/202002 дугаартай МОК ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /х.х 190/

 

3.5.2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн мк 02/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /х.х 191/

 

3.6.2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн мок 01/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /х.х 192/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1.Тооцооны дэлгэрэнгүй, Нэхэмжлэх, 20/10 дугаартай Хамтран ажиллах гэрээ /х.х 129-133/

 

4.2.Худалдан авалтын буцаалтын баримт, Худалдан авалт /х.х.153-161/

 

4.3.2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай Хатран ажиллах гэрээ /хх162-166/

 

4.4.МОК ХХК-ийн Мойл органик брэндийн бүтээгдэхүүний нэр төрөл болон үнийн санал 2019 /х.х.167/

 

4.5. Тооцооны үлдэгдлийн баталгаа /х.х 201/

4.6.2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 21-06/03 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай /х.х 202/

5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтийн дагуу дараах баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн. Үүнд:

5.1.Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /х.х.181-182/

 

5.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /х.х 212-215/

 Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч ТКМХ-нд холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 7,684,235.18 төгрөг гаргуулах тухай М.К ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

2.Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч ТКМХ-г хамтран ажиллах гэрээний дагуу Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн бараа бүтээгдэхүүнийг Кооп ХНД-т байршуулж худалдаалахаар тохирч, сар бүрийн 25-30-ны хооронд тооцоо нийлсэн акт үйлдэн нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэл худалдан авагч талд шилжүүлнэ гэж зааснаар тооцоо нийлэх байсан боловч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо хийх эцсийн үлдэгдлээр ТКМ нь 7,684,235.18 төгрөгийн дутуу төлөлттэй тул 7,684,235.18 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь тус компанид төлөх төлбөр байхгүй бөгөөд энэ нь манай компанийн нягтлан бодох бүртгэлээр гарч байна, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн бараа бүтээгдэхүүнийг К ХНД-т байршуулж худалдаалах, борлуулагч нь бараа бүтээгдэхүүнд аливаа нэмэгдэл нэмэхгүй, зөвхөн нийлүүлэгчийн нэрлэсэн үнээр худалдахаар харилцан тохиролцсон.

 

Мөн гэрээний 5.2.-т ...сар бүрийн гэрээний хураамж болох 200,000 төгрөгийн анхны төлбөр батлагдмагц Тэнгэри кооп монголиа хоршооны данс руу шилжүүлнэ, 5.3.-т Талууд сар бүрийн 25-30-ны хооронд тооцоо нийлсэн акт үйлдэнэ. Нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэл худалдагч талд илгээнэ, 5.4.-т Борлуулагч нь тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа нийлүүлэгчийн худалдагдсан бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос борлуулалтын 10 хувь болон 5.2.-т заасан дүнг /эхний сарынхаас бусад/ үлдэгдэл дүнг нийлүүлэгчийн данс руу шилжүүлнэ. 5.5.-д Борлуулагч нь тооцоо нийлсэн нэхэмжлэлийн дагуу нийлүүлэгчийн борлуулалтын орлогыг ажлын гурван хоногийн дотор багтаан шилжүүлнэ гэж тус тус гэрээнд тусгасан.

 

 

Гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байхаар тохирсон.

 

4.2.Нэхэмжлэгч талаас Хамтран ажиллах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлж, нотлох баримтаар Харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Буцаалт, Нэхэмжлэл, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Төлбөрийн баримт, Бараа материалын зарлагын баримт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мок 01/202002 дугаартай МОК ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мк 02/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мок 01/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар хариуцагч ТКМ ХХК нь нэхэмжлэгч М.К ХХК-д 7,684,235 төгрөгийн өглөг, төлбөртэй болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.К ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй, талууд гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна.

 

 Тодруулбал, нэхэмжлэгч М.К ХХК нь гэрээнд заасан Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн ямар ямар, хэдэн ширхэг, ямар үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хариуцагч ТКМХ-нд нийлүүлсэн, хариуцагч нь хичнээн хэмжээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцааж өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарлаж чадахгүй байна.

 

Түүнчлэн МОК ХХК-ийн Мойл нэртэй бараа бүтээгдэхүүний талаарх баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд тус компанийг нэхэмжлэгч компани өөртөө нэгтгэн авсан гэж тайлбарлаж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мок 01/202002 дугаартай МОК ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мк 02/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мок 01/202002 дугаартай М.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд М.К ХХК, МОК ХХК нь тусдаа хуулийн этгээдийн эрхтэй, нэгдэн нийлсэн зүйлгүй байна. Нөгөөтэйгүүр 28 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Биомон, Биоген, Биодерм, Санитас брэндийн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр шаардсан боловч Мойл брэндийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой баримтууд хавсаргасанаа нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбож тайлбарлаж чадахгүй байна.

 

 4.3.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 137,900 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ТКМ ХХК-д холбогдох 7,684,235 төгрөг гаргуулах тухай М.К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ