| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
2025 06 06 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0132/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **********,
Улсын яллагч **********,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********** ************ холбогдох 2539000610139 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ********сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Vibe” баарны гадаа 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цаг 50 минутын орчим дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.******* нь “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно." мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно." гэж заасны дагуу “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Л.************ "хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, тайвширч, мэдээлэл өгөх, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх" талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хавирч унагааж хүч хэрэглэсэн,
Мөн Хэнтий аймгийн *******сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Vibe" баарны гадаа 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, цагдаагийн алба хаагч Б.********** тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар Б.********** хавирч унагааж, түүний эрүүл мэндэд "зүүн дунд чөмөгт ясны хүзүүний цууралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Vibe” баарны гадаа 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цаг 50 минутын орчим дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.********* нь “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно." мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно." гэж заасны дагуу “гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Л.********** "хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, тайвширч, мэдээлэл өгөх, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх" талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хавирч унагааж хүч хэрэглэсэн,
Мөн Хэнтий аймгийн *****сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Vibe" баарны гадаа 2024 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, цагдаагийн алба хаагч Б.********** тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар Б.************** хавирч унагааж, түүний эрүүл мэндэд "зүүн дунд чөмөгт ясны хүзүүний цууралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/,
2.Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,
3.Хохирогч Б.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ныг шилжих шөнө цагдаа жолооч, цагдаагийн ахлагч ************** хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 03 цаг 30 минутын үед Vibe гэх баарны гадна хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу 03 цаг 38 минутад Vibe гэх *******тэй баарны гадаа очсон. Очоод би Vibe-руу ороход 2 давхраас ************* гэх хүн өөрийн эх*******тэйгээ, нэг найз гэх залуутай бахираад бууж ирсэн... Тэгэхээр нь би та тайвширчих таныг зодсон хүмүүс угаасаа олдоно гээд тайвшруулах гэж үзсэн чинь өөдөөс уурлаад дайраад л байсан... Тэгээд л намайг шууд хөлөөрөө ачих шиг л болсон. Тэгээд би зүүн талынхаа ташаа хэсгээр газарт унасан. Тэгээд босож ирээд ************* гэх хүнийг машинд суулгах гэхэд цагдаагийн хаагчийн шаардлага эсэргүүцсэн... Тэгээд эрүүлжүүлэх байр руу арай гэж ноцолдож байж машинд суулгаад, ************ харин ********** гэх залууг зодсон гээд байгаа хүмүүсийн нэгийг авчраад хоёуланг нь машинд суулгаад эрүүлжүүлэх байр руу явсан. Машинд суухад миний хөл эвгүй болчихсон байсан... Тэгээд 22-ны өглөө 10 цагийн үед Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг ороод үзүүлэхэд дунд чөмөгний толгой ясны хугарал гэсэн онош хэлж гэрээр гам барьж хэвтэх ёстой гэсэн. Зүүн хөлийн яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23-р хуудас/,
4.Гэрч ****************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машинд суухгүй гээд л манай найз нэлээн ноцолдож байсан...ноцолдож байгаад л цагдааг унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
5.Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....манай нөхөр уурлаад түлхсэн үү яасан хавирсан уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
6.Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө би хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч ************* хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22-ны шөнө 03 цаг 32 минутын үед Vibe дотор хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Vibe дээр ************ ах бид 2 очсон...дуудлага өгсөн хүн нь нэлээн согтуу байсан. ************** гэдэг хүн байсан... ************* ах тэгэхээр нь жоохон тайвширчих би тэр хүмүүсийг олно оо та машинд суучих ажил руу явъя гэсэн чинь "Та нар намайг зодсон хүмүүсийг авчрахгүй байж намайг цагдаа руу авч явах гэлээ" гээд "май писда минь" гээд салаавч гаргаад ************ ахтай зууралдаад ахыг шууд хавираад унагаачихсан... Тухайн үед ******* гэх хүнийг машинд суулгах гэхэд цагдаагийн алба хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Эрүүлжүүлэх байр орох гээд явж байхдаа ахынх нь хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
7.Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт аарцаг түнхний үеийн эгц рентген зураг авхуулж ирсэн ба үүнд зүүн хөлийн дунд чөмөг яс хүзүү хэсгээр цууралттай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,
8.2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.******** “...Б.*********** биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...." гэх дүгнэлт /хх-ийн 54-56-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.*********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Л.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.************ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр ялаар шийтгэж, нийт торгох ялыг нэмж нэгтгэн 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.************ оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр ялаар шийтгэж, нийт торгох ялыг нэмж нэгтгэн 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш уг торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Л.********** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б*******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 71 дүгээр хуудаст “...сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй ... ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************ овгийн *********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*********** оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*********** оногдуулсан 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Л.************* мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.********* оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.