Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/шш2022/03633

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр  Дугаар 182/ШШ2022/03633 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.П-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТХК ХХК-д холбогдох,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  Апартмент 1,  блок,  дугаар орц,  давхар, тоотод байрлах,  м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд болон алдангид 14,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг нар оролцов. /Хариуцагч ТХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

1.Нэхэмжлэгч Ц.П нь ТХКХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  Апартмент 1,  блок,  дугаар орц,  давхар, тоотод байрлах,  м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд болон 14,360,000 төгрөгийн алданги гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Ц.П нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ТХК ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан.

 

Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, апартмент-1,  блок,  дугаар орц,  давхар, тоот хаягт байрлах м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт үнэ 57,440,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, захиалагч тал гэрээний урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, гэрээний үлдэгдэл төлбөр 52,440,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Харин гүйцэтгэгч тал нь дээрх орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн.

 

1.2.Гэрээний хэрэгжилтийн явцад ажлын гүйцэтгэлийн үе шат, барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон зэрэг шалтгааны улмаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэгч талын санаачлагаар дээрх орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2020 оны 04 дүгээр улирал буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж акт үйлдсэн.

 

1.3. Захиалагч талын зүгээс гэрээгээр тогтоосон хугацаанд урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл төлбөр 52,440,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэвч гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй захиалагчийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироож байна.

 

1.4.Гэрээний хугацаа дуусах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дээрх 16 давхар орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 5-6 давхарын угсралтын шатанд явж байсан бөгөөд барилгын нийт ажлын гүйцэтгэл 50 хувийн гүйцэтгэлтэй байсан.

 

Иймээс дээрх үндэслэлээр алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас тооцоход 20,965,600 төгрөг /28,720,000х0.1%=28,720 төгрөг, 28,720х730 хоног =20,965,600/ болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн 14,360,000 төгрөгийн алдангийг гэрээний 2.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

2.Хариуцагч ТХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

2.1.Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч ТХК ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж өгсөн. МК ХХК-ийн захиалгаар баригдаж буй апартмент  блок, дугаар орц,  дугаар давхар, тоот байрны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2.Нэхэмжлэгч Ц.П нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр хариуцагч ТХКХХК нь гэрээ цуцлагдсан гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөрийг буцаан авахыг мэдэгдсээр ирсэн.

 

2.3.Гэрээний 4.1.6-д захиалагч талын гүйцэтгээгүй үүргийг гэрээнд заасан орон сууцаар хангуулах гэснийг үндэслэн захиалагч тал нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1.2019 оны Орон сууц захиалгаар бариулах гэрээ, хавсралт /хх4-9/

 

3.2.2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Гэрээ сунгасан акт /хх10/

 

3.3.2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх11/

 

3.4.2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх12/

 

3.5. ТХК ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22/039 дугаар Мэдэгдэл хүргүүлэх нь гэх албан бичиг /хх35/

 

3.6.2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ц.П-гээс ТХК ХХК-д хүргүүлсэн Мэдэгдлийн хариу өгөх тухай /хх36/

 

3.7.2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ц.П-гээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн Эрхээ хамгаалуулах тухай хүсэлт /хх37/

 

3.8. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Ц.П-д Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх38/

 

3.9. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар албан шаардлага /хх39-40/

 

 

4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн үндсэн шаардлагад хариу тайлбар өгч, харин нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөөгүй болно.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.Хариуцагч "ТХК" ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  Апартмент 1,  блок,  дугаар орц,  давхар, тоотод байрлах,  м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтууд болон алдангид 14,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2.Нэхэмжлэгч Ц.П нь гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч гэрээний хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй захиалагчийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироож байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.ТХК ХХК болон Ц.П-гийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн  дугаар хороо, апартмент-1 хотхоны  блок,  дугаар орц,  давхар,  тоотод байрлах, м.кв талбайтай,  өрөө орон сууцыг ТХК ХХК барьж ашиглалтад оруулж Ц.П-д хүлээлгэн өгөх, захиалагч нь 57,440,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Гэрээний огноо байхгүй боловч гэрээний 2.1.1-т Энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэснээс үзэхэд гэрээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэж үзэхээр байна. /хх4-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

4.2.Талууд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Гэрээ сунгасан актаар Орон сууц захиалгаар бариулах гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, хугацааг 2020 оны 04 дүгээр улирал хүртэл сунгажээ.

 

4.3.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж гэрээнээс татгалзах нөхцлүүдийг заасан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.П-г гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсээр ирсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч Ц.П нь гэрээний ямар үүргийг биелүүлээгүй болох, гэрээг хэзээ цуцалсан талаар тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.4.Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.-т Гэрээний нийт дүн 57,440,000 төгрөг, гэрээг байгуулж хүчин төгөлдөр болсон өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл болох 52,440,000 төгрөгийг төлж дуусгана гэж харилцан тохирсон байх ба нэхэмжлэгч Ц.П нь гэрээнд заасан хугацаанд төлбөрүүдийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

4.5.Хариуцагч компани гэрээнд дурдсан орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2020 оны 4 дүгээр улирал хүртэл сунгасан байх ба өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтад ороогүй учраас гэрээнд заасан орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хариуцагч Орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байх тул Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  Апартмент 1,  блок,  дугаар орц,  давхар, тоотод байрлах,  м.кв талбайтай өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.6.Нэхэмжлэгч Ц.П нь дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон учраас орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг ТХК ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй болно.

 

4.7.Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь энэхүү заалтын дагуу гэрээний хугацаа дуусах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар орон сууцны ажлын гүйцэтгэл 50 хувьтай байсан гэж үзэж, нийт үнийн дүнгийн 50 хувиас тооцож 20,965,600 төгрөгийн 0,1 хувиар тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангид 14,360,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хариу тайлбар өгөөгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар дээрх орон сууц 50 хувийн гүйцэтгэлтэй байсан болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.3-т заасан барилгын ажлын явц 50 хувьтай байсан гэх үндэслэл нь нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн 14,360,000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

 

 

4.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 745,100 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 515,350 төгрөгийг хариуцагч ТХК ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.П-г Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  Апартмент 1,  блок,  дугаар орц,  давхар, тоотод байрлах,  м.кв талбайтай өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг Ц.П-д хүлээлгэж өгөхийг ТХКХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 14,360,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.П-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХК ХХК-иас 515,350 төгрөг гаргуулж, Ц.П-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ