Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

2025       06         16                                         2025/ШЦТ/165

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0049/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Улсын яллагч Н.********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.********,

Шүүгдэгч П.****** нь О.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********** ******, ********* ******* овгийн ********** ******** нарт холбогдох эрүүгийн 2539002050095 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.****** нь О.********тэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ************* сумын 3 дугаар багийн нутаг "Шар чулуу" гэх газраас Г.*********ийн 7 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө, О.********тэй бүлэглэж, машин механизм буюу ***улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ************* сумын 4 дүгээр багийн нутаг "Цорын энгэр" гэх газраас Б.*************гийн эзэмшлийн хонин сүргээс 16 буюу олон тооны бог малыг хулгайлж, түүнд 4,810,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.******** нь П.******тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ************* сумын 3 дугаар багийн нутаг "Шар чулуу" гэх газраас Г.*********ийн 7 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө, П.******тай бүлэглэж, машин механизм буюу ***улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ************* сумын 4 дүгээр багийн нутаг "Цорын энгэр" гэх газраас Б.*************гийн эзэмшлийн хонин сүргээс 16 буюу олон тооны бог малыг хулгайлж, түүнд 4,810,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч П.****** нь О.******** нар хохирогч Г.*********ийн 7 тооны бог мал хулгайлсан болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4-р хуудас/,

2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 6-9-р хуудас/,

3.Хохирогч Г.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн ************* сумын 4 дүгээр баг Шар чулуу гэх газарт эх*******ийн хамтаар мал маллаж амьдардаг. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 18 цагийн орчимд хөдөө гэртээ хонио хашчихаад сумын төвийн гэртээ ирж амарсан. Ингээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 14-ний өглөө 09 цагийн орчимд хөдөө гэртээ очих үед малын хонь хашсан саравчны гадна талд жижиг автомашины мөр байсан.... Миний өөрийн эзэмшлийн 7 бог хонь болох баруун чих ард урдаасаа дунд хэсгээсээ ухам имтэй, зүүн чих урдаасаа ухам им тэмдэгтэй хонь байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20-р хуудас/,

4.Хохирогч Г.*********ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нас бие гүйцсэн эр хонинууд байсан гэж мэдүүлсэн. Учир нь хонинууд маань гол төлөв эр хонь болон төллөх эм хонинууд байсан, зарим нэг нь охин төлөг байсан учир тэгж мэдүүлсэн юм. Манайх ************* сумаас зүүн зүгт 6-8 км зайд Өндөр уул болох "Гурван ором" гэх уулынхаа бэлд буюу энгэрт ганц гэрээрээ нутагладаг. Манай ойр хавьд айлууд байхгүй. Одоо бодоход тухайн хонинууд маань 1 тооны хонь нь эм хонь (Бүдүүн), 3 тооны хонь нь хязаалан насны эм хонь, 3 тооны хонь нь төлөг, эм, хулгайд алдсан байна. Би 40 гаран жил мал маллаж байгаа. Содон зүсмийн хонинууд болох шар халзан хонь-4, бор аман хонь-1, хундан цагаан зүсмийн 1, хар толгойтой-1 нийт 7 тооны хонинууд маань мөн байна.... Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ хэлж байсан сэжиг бүхий цэнхэр өнгийн Приус-30 маркийн автомашин 40-16 номертой байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19-р хуудас/,

5.Гэрч Б********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байх үед нэг иргэн 7 тооны хонь худалдан борлуулсан. Тухайн иргэний 7 хонины мөнгө болох 152 кг махны мөнгийг тэр өдрийн зах зээлийн ханш 10.000 төгрөгөөр бодож нийт 1,520.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5951148111 дугаартай данснаас иргэн ********* ****** гэх Хаан банкны 5951206107 дансанд 15 цаг 03 минутад шилжүүлэг хийсэн. Тухайн 7 тооны хонины гарал үүслийн бичгийг Ө******** сумын багуудыг хариуцсан малын эмч ********** өгсөн байсан. Би тухайн гарал үүслийн бичгийн кодыг нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27-р хуудас/,

6.Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын гар бичмэл болох тэмдэглэлийн дэвтэрт 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ****** гэж иргэн 7 тооны хонь нийт 152 килограмыг худалдан борлуулсан байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22-23-р хуудас/,

7.Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өдрийн 14 цагийн үед сумын төв дээр гэртээ байх үед тус сумын 7 дугаар багийн иргэн П.****** гэх залуу 80507780 гэсэн дугаарын утаснаас залгаад ******* сумын ******** ************ мах боловсруулах бойнд 7 хонь өгсөн, та гарал үүслийн бичгийг нь олгож өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 30-31-р хуудас/,

8.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 50-52-р хуудас/

9.Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-62-р хуудас/,

 

2.Шүүгдэгч П.****** нь О.******** нар хохирогч Б.*************гийн 16 тооны бог мал хулгайлсан болох нь:

 

 1.Хохирогч Б.*************гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 111-р хуудас/,

 2.Хохирогч Б.*************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр малаа харж байгаад орой нь малаа хотлуулсныхаа дараа эх*******, хүүхдүүд рүүгээ очихоор ************* сумын төврүү орсон. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ************* сумын 4 дүгээр баг Цоргийн энгэр гэх *******тэй газар байх хөдөө гэртээ ирэхэд манай хонины хашааны үүдэнд жиижг суудлын машины дугуйн мөр гарсан байсан. Тэгээд би хашаатай хонио бүртгээд үзэхэд, том жижиг нийлсэн 16 тооны хонь дутуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 115-116-р хуудас/,

3.Хохирогч Б.*************гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11 тооны хонь нь 6 настай бүдүүн эм хонь, 2 тооны хонь нь 6 настай бүдүүн эр хонь, 2 тооны хонь нь 7 настай бүдүүрсэн эр хонь, 1 тооны хонь нь 3 настай хязаалан эм хонь, нийт 16 тооны хонинууд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-120-р хуудас/,

4.Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн ******* сумын цагдаагаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явах үед өдрийн 11 цагийн орчимд тус сумаас урагш 10 км зайд засмал замын хажуу талд ертөнцийн зүгээр зүүн талд байрлах малын хашаа саравчинд сэжиг бүхий пруис-30 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь шалгасан. Тухайн үед 2 залуу буюу ********, ****** гэж өөрсдийгөө танилцуулан тухайн хашаа саравчин дотор хонь мал ажиллаж байсан. Тухайн хоёр иргэнээс ямар учиртай хонь мал болох талаар тодруулахад хүнээс авсан малаа ажиллаж байгаа гэж хэлж байсан. Тухайн хоёр залуугийн ажиллаж байсан мал 16 тооны хонь байсан. Намайг анх очиход 12 тооны хонийг ажиллаад хөх өнгийн автомашин дотроо хийчихсэн, үлдсэн 4 тооны хонь нь толгой, арьстайгаа байсан. Ингээд тухайн хоёр хүн сэжиг бүхий байсан учир дэслэгч Г.******** хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122-р хуудас/,

5.Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүчинтэйд тооцсон тогтоол, гэрэл зураг /1 хх-ийн 163-169-р хуудас/,

6.Хөрөнгийн Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 157-159-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

“Мал хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

 

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

 

Шүүгдэгч П.****** нь О.********тэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ************* сумын 3 дугаар багийн нутаг "Шар чулуу" гэх газраас Г.*********ийн 7 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө, О.********тэй бүлэглэж, машин механизм буюу ***улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ************* сумын 4 дүгээр багийн нутаг "Цорын энгэр" гэх газраас Б.*************гийн эзэмшлийн хонин сүргээс 16 буюу олон тооны бог малыг хулгайлж, түүнд 4,810,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.******** нь П.******тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ************* сумын 3 дугаар багийн нутаг "Шар чулуу" гэх газраас Г.*********ийн 7 тооны бог малыг машин механизм ашиглан хулгайлж 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө, П.******тай бүлэглэж, машин механизм буюу ***улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Хэнтий аймгийн ************* сумын 4 дүгээр багийн нутаг "Цорын энгэр" гэх газраас Б.*************гийн эзэмшлийн хонин сүргээс 16 буюу олон тооны бог малыг хулгайлж, түүнд 4,810,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар  бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Иймд шүүгдэгч П.******, О.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.******, О.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар  бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 201-р хуудас/,

 

Шүүгдэгч О.********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 215-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.******, О.******** нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

           

Шүүхээс шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.******, О.******** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарт тус тус оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *********** эзэмшлийн хөх өнгийн “Тоёота Приус-30” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 16,902,000 (арван зургаан сая есөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч П.******, О.******** нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч П.******аас 8,451,000 (найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөг, шүүгдэгч О.********өөс 8,451,000 (найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*********, Б.************* нар нь хохирлоо барагдуулсан бидний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт нотариатаар батлуулж хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч П.******, О.******** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          4.Бусад асуудлын талаар:

Энэ эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овгийн ********** ******, ******** *********** овгийн ******** ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарыг тус бүр 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарт оногдуулсан 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарын тус бүр цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  5.Шүүгдэгч П.******, О.******** урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******, О.******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ********* эзэмшлийн хөх өнгийн “Тоёота Приус-30” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 16,902,000 (арван зургаан сая есөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч П.******, О.******** нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч П.******аас 8,451,000 (найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөг, шүүгдэгч О.********өөс 8,451,000 (найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь 6 (зургаа) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.******, О.******** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХБААТАР