| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/174 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/174
2025 06 25 2025/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0165/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*********,
Улсын яллагч Э.*********,
Шүүгдэгч Ц.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ********** ******т холбогдох эрүүгийн 2539002710148 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.****** нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар баг Шинэ ***********ийн ******** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.***********тай "хүүхэд өмөөрсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийг үсдэх, хөл рүү нь өшиглөх, толгой, хүзүү хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "баруун чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 3,5-р хуруу, зүүн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун шилбэний урд, дээд хэсэгт цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.Хохирогч Б.***********йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр ****** согтуу, 3 хүүхэдтэйгээ байж байсан. Гэтэл орой ирлээ гэж уурласан. Би ороо засаад унтах гээд хэвтсэн. Манай нөхөр нөхөр ****** том хүү Учралыг загнаад зодох гээд байсан. Ер нь уухаараа том хүүг загниж зандраад байдаг юм. Тухайн өдөр хүүгээ загнаад яг өшиглөх гэж байхад нь би босож гэрлээ асаагаад хүүгээ өмөөрөхөд манай нөхөр намай үсдээд ор луу унагасан. Тэгээд намайг уначихсан байхад чи байнга хүүхдээ өмөөрдөг гээд гэртээ чинь шатааж ална гээд миний 2 хөл рүү 3-4 удаа өшиглөж мөн толгой, хүзүү хэсэг руу гараараа цохиж зодсон. Би том хүү Учралыг ******** ахыгаа дууд гээд явуулсан. Манай хашаанд манай хадам ээж, хадам дүү нар тусдаа гэртээ амьдардаг. Тэгээд хадам дүү орж ирж салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-11-р хуудас/,
2.Гэрч Х.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би том хүүгийн хашаанд цугтаа саахалт айл болж амьдраад 2 жил болж байгаа юм. Шөнө унтаж байхад гэрийн гадна хүн чанга дуугараад байх шиг байсан. Бага хүү Тэмүүлэн маань цуг гэрт хэвтэж байсан. Хүү чихэвч зүүгээд хэвтэж байсан болохоор сонсоогүй. Би босоод хаалга онгойлгоход ач хүү Учрал аав ээжийг зодоод байна гээд орж ирсэн. Би шууд гараад хүү Ц.******ын гэрт очоод 2 бага хүүхдийн аваад гэр лүүгээ оруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,
3.2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.*********** “...Б.***********йн биед баруун чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 3,5-р хуруу, зүүн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.******ын буруутай үйлдлийн улмаас хамтран амьдрагч хохирогч Б********йн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгч Ц.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Ц.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (зургаан зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун наян мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун наян мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.***********йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 98 дугаар хуудаст “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт авагдсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.******аас 28,350 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ********* овгийн ******** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ц.******т мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.******аас 28,350 (хорин найман мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР