| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 оны 0 ******* Дугаар 2025/ШЦТ/75
******* 18-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, Улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар дахь дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх *******аас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох Эрүүгийн 22532000000*******3 *******тай хэргийг 2025 оны 0 ******* ******* 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* -ны өдөр Сүхбаатар Асгат анд төрсөн, 5 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, , *******:МЗ9*******18.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 ******* ******* 01-ний өдөр , ******* ******* 12 тоот өөрийн гэртээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн төрсөн ах болох С.Батсүхийн цээжин хэсэгт 1 удаа хатгаж хутгалсны улмаас түүний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд гуурс луулах мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины дотор хэсэг, салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 ******* ******* 01-ний өдөр , ******* ******* 12 тоот өөрийн гэртээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн төрсөн ах болох С.Батсүхийн цээжин хэсэгт 1 удаа хатгаж хутгалсны улмаас түүний биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд гуурс луулах мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины дотор хэсэг, салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би өглөө гэрт байсан 0.33 литрийн хараа нэртэй 1 шил
архийг аваад дүү ийнд очоод тэр архиа хувааж уучхаад би гараад явсан.
Тэр өдөр миний тэтгэвэр буугаад би захаар ойр зуурын мах шөл ногоо цуглуулсан.
Би маргааш нь Төв Заамар руу харуул хамгаалалтын ажилдаа явах гэж
байсан юм. Тэгээд өдөр явах юм аа бэлдчихээд гэр лүүгээ харьж байсан чинь манай
дүү залгаад намайг хүрээд ирээч гээд дуудсан. Би яваад очсон чинь
манай дүү 0.33 литрийн хараа 2 шилийг гаргаж ирсэн 1 нь дээрээс нь уучихсан тал
болсон байсан. Тэгээд бид хоёр тэр архиа ууж байхдаа ээжийн талаар ярьж байгаад
маргалдсан. Манай ээж хэвтэрт байдаг ээжийг ээлжилж асардаг юм. Бид хоёр нэлээн маргалдаад байдал бишдээд ирэхээр нь би гараад явах гэж байхад миний араас хутгаар хатгачихсан. Тухайн үед тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би нэлээн согтсон байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Нэг ухаан орсон чинь тэдний гэрт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би гадаа гараад тамхи асаагаад сорсон чинь дотор хачин болоод нуруунаас халуун оргиод явж чадахгүй байсан. Тэгээд явж чадахгүй байж байсан чинь манай дүүгийн хүүхэд Солонгоо надтай таараад намайг гэр лүү хүргэж өгөх гээд дийлэхгүй байсан. Тэгээд манай эхнэрийг дуудаад эхнэр ирсний дараа удалгүй ийн охин Баярцэцэг ирээд намайг эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 1-17 ******* тал/,
Гэрч “...Би 2025 оны 04 дүгээр ******* 30-ны өдөр Улаанбаатар хот руу сургалтад явчхаад 2025 оны 05 ******* ******* 01-ний өдөр Зүүнхараад буцаж ирсэн. Ирээд гэрүүгээ орохоос өмнө би “Буд” дэлгүүр орсон чинь үеэл дүү Солонготой таарсан. Тэгсэн чинь Солонгоо “Батсүх ах танай ны урд буланд согтуу бие нь өвдөөд үхлээ үхлээ гээд орилоод сууж байсан. Би Сараа эгчийг дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Би ны тэнд яваад очсон чинь Батсүх ах явган суучихсан Сараа эгч хажууд нь зогсож байсан. Би яасан юм гээд асуусан чинь “цээжээр хатгаад босож чадахгүй байна, чи ахыгаа гэрийн гадаа буулгаад өг би орж хэвтмээр байна” гээд байхаар нь Сараа эгч бид хоёр миний машинд суулгаад эмнэлэг аваад явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь нуруун дээрээ хутгалуулчихсан байсан. Гадаа харанхуй байсан болохоор би хувцас нь цус болсон байсныг нь хараагүй. Тийм л зүйл болсон. ...Өдөр эрт манай аав тэй хамт архи уусан гэж хэлсэн, хүн амьтантай маргалдсан зүйл юу ч санахгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч “...Би тухайн өдөр 18 цагийн орчимд ажлаа тараад аймаг ын ******* 44 дүгээр 2-1 тоотод гэртээ очсон чинь манай нөхөр гэртээ байхгүй байсан. Би утас руу нь залгасан чинь утсаа гэрт орхичихсон байсан. Тэгээд би гэртээ байж байсан чинь 21 цагийн орчимд манай хамаатны дүү Солонгоо над руу залгаад “Батсүх ах энд явж чадахгүй байна та гараад ирээч гэж хэлсэн” би гараад очсон чинь Батсүх газар явган суучихсан байсан. Би явъя гэж хэлсэн чинь даралт ихсээд толгой эргээд явж чадахгүй байна гээд байсан. Солонгоо бид хоёр өргөөд гэрүү оруулах гээд дийлэхгүй байсан. Тэгээд Солонгоо дэлгүүр явчхаад ирье гээд яваад удалгүй Солонгоо, Баярцэцэг хоёр машинтай хүрээд ирсэн. Бид нар арай гэж өргөөд машинд суулгасан чинь Батсүх би эмнэлэг явахгүй гэртээ орж сайхан унтмаар байна гээд байсан. Тэгээд шууд эмнэлэг яваад үзүүлсэн чинь эмч нуруундаа хутгалуулчихсан байна гэж хэлсэн. ...Дүү *******тэй хамт архи уусан гэж хэлсэн. *******тэй хамт архи ууж байхдаа маргалдсан юм шиг байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 ******* ******* 12-ны өдрийн 80 *******тай “С.Батсүхийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд гуурс луулах мэс ажилбарын дараах байдал, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины дотор хэсэг, салстад цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун нүдний дээд доод зовхи, салстын цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 30-32-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Батсүх нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн 00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйл, 3.2 ******* зүйл, 3. ******* зүйл, 3.7 ******* зүйл, 3.8 ******* зүйл, 3.10 ******* зүйл, 3.13 ******* зүйл, .1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 00 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 00000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 4 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.