Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2023/00262

 
2000 он 000 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Хариуцагч: ..

Хариуцагч: ..

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 66,913,136,664 /жаран зургаан тэрбум есөн зуун арван гурван сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...,

Хариуцагч нарын төлөөлөгч М....,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Хариуцагч ... ХХК-ийн өмгөөлөгч Ш.... /ШТҮД:..../,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн төлөөлөгч Н.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., Д... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус банк болон ... ХХК-ийн хооронд ...-ны өдөр байгуулагдсан ...дугаар Зээлийн гэрээний дагуу 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн барилга угсралтын зориулалтаар 15,000,000 ам.долларыг жилийн 10.28 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 60 сарын хугацаатай олгосон байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор холбогдох хууль, гэрээнд заасны дагуу зээлдэгчтэй барьцааны гэрээнүүдийг байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

...-ны өдрийн ... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /Ипотек/-ний дагуу ... ХХК-ийн өмчлөлийн:

- Баянгол дүүргийн ...м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- Баянгол дүүргийн ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

...-ны өдрийн ... дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу ... ХХК-ийн эзэмшлийн:

- Баянгол дүүргийн ...м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар;

... оны .. дугаартай гэрээний дагуу ... ХХК-ийн өмчлөлийн:

- Баянзүрх дүүргийн .... м.кв талбайтай, ... зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

... дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу ... ХХК-ийн эзэмшлийн:

- Баянзүрх дүүргийн .... зориулалттай эзэмших эрхтэй газар;

... дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу ... хоёр ХХК-ийн эзэмшлийн:

- Баянзүрх дүүргийн ... эрхтэй газар;

Зээлдэгч нь ...дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн хүүгийн, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлбөрийн зөрчил үүсгэсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд тусгасан хуваарийн дагуу төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгсөн боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн төлбөр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 15,000,000 ам.доллар, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 4,397,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,066.49 ам.доллар, нийт 19,760,509.32 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Баянк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, Зээлийн гэрээний 10.1 дэх хэсэгт тусгасан нөхцлийн дагуу 19,760,509.32 ам.доллар буюу Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан ханш 3,386.20 төгрөгөөр тооцож 66,913,036,664.02 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөг, нийт 66,913,136,664.02 төгрөгийг зээлдэгч ... ХХК-иас гаргуулан ... ХХК-д олгож өгнө үү. ... ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнүүдээр барьцаалсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулан төлүүлэхээр шийдвэрт тусгаж өгнө үү.

Хариуцагч тал 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 8,000,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч гэж хариу тайлбараа ирүүлсэн гэж ойлгож байгаа. Үүнийг тодруулж хэлж байгаа шалтгаан нь зээлийн үндсэн хүүгийн тооцоолол, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой ямар нэг байдлаар маргаагүй гэж ойлгож байгаа. Мөн Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэдэг. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тохиолдолд шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ эдлэх ёстой байсан. Хариуцагч талаас сөрөг шаардлага гаргаагүй учраас 44,999.30 ам долларын зардал яаж гарсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ буюу талууд зөвшөөрч, гэрээний чөлөөт зарчмын дагуу байгуулагдсан гэрээний 3.1.11 дүгээр зүйлд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авна гэж маш тодорхой заасан. Үүнийгээ банканд урьдчилан төлөх үүрэг танайд байсан. Урьдчилан төлөх үүргээ биелүүлэлгүйгээр зээл олгож байгаа тохиолдолд үл маргах журмаар суутган авна гэж маш тодорхой гэрээнд заасан. Өөрөөр хэлбэл энэ нь гэрээний чөлөөлт байдал, тохиролцооны дагуу хийгдсэн үйл ажиллагаа. Бид зөвшөөрөлгүйгээр суутгасан авсан зүйл байхгүй. 15,000,000 ам доллараар зээл олгогдсон. Зээлдэгч тухайн үед уг 44,999 ам долларыг төлөх боломжгүй байсан болоод төлөөгүй байх. Тэгэхээр гэрээгээр тохиролцсоны дагуу үл маргах журмаар шимтгэлийг суутгаж авсан. Иймд хариуцагч талаас гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй. 44,999 ам доллар нь хариуцагчид бодитоор олгогдсон бөгөөд хариуцагч түүнийг аваад буцаагаад манайд шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл танайх анхнаасаа төлөх ёстой байсан шимтгэлээ төлөөгүй учраас төлөөгүй шимтгэлийг буцааж авч байна. Зээлийн гэрээний үүргийн дүнгийн асуудал, хүнд нөхцөл байдалтай холбоотой асуудлаар та бүхэн өөрсдөө ... ХХК-ийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс гарсан шийдвэрийг хавтаст хэрэгт өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судалсан. Тус шийдвэр талуудын байгуулагдсан гэрээний 7.3-т заасныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж тогтоосон. 7.3-т зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгаанд хорио цээрийн дэглэм, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үндэслэл болохгүй. Хугацаа хэтэрсэн тул нэмэгдүүлсэн хүү тооцно гэж талууд хоорондоо тохирсон. Уг тохиролцоогоор төлөх үүргээсээ хариуцагч тал чөлөөлөгдөхгүй гэдгийг хэлмээр байна. 2020 оны 3 дугаар сараас Монгол улсад хатуу хөл хорио тогтоосноос нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцогдсон төлбөрийн үндсэн хүүг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөөч гэж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн хүү болох 363,000 ам долларыг уг үндэслэлээр төлөхгүй гэж маргаж байгаа нь мөн адил үндэслэлгүй. Хариуцагч талаас хойшлуулж өгөөч гэх хүсэлтээ өгч байсан бөгөөд тус хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй гэх агуулгатай хариу тайлбар гаргасан байсан. Манай зүгээс хүсэлтийг нь аль болох шийдвэрлэх үүднээс ажилласан бөгөөд шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд шийдвэр гараагүй учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Эрх бүхий этгээд шийдээгүй нь гэрээний зүйлээс татгалзах үндэслэл болохгүй. Хариуцагч талын үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл бид хариуцагч талын өмнө зээлийн хүү, нөхцөлийг өөрчлөх үүргийг хүлээгээгүй. Талуудын тохиролцсон гэрээ болон хуулиар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнээр бид өнөөдөр хугацаа хэтэрсэн үүргийг хойшлуулах, төгрөгт шилжүүлэх үүргийг ямар нэг байдлаар хүлээгээгүй. Тийм үүрэг байхгүй байхад биднийг тийм үүрэг хүлээсэн гэж шаардлага гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр та бүхний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн хувьд том алдагдал гарсан буюу ханшийн зөрүү гарсан гэдгийг манай зүгээс ойлгож байгаа. Тэр нь хүүтэй холбоотой асуудал биш. Долларын зээлийг та бүхэн авах хүсэл зоригоо илэрхийлэн авч, гэрээ байгуулсан гэдэгтэй маргахгүй байгаа. Манай зүгээс ам.доллараар зээл өгсөн тул ам.доллараар буцаан шаардана. Учир нь цаанаа төрийн, Засгийн газрын баталгаагаар авсан гадаадын хөрөнгө оруулалтын газраас мөн адил валютаар авсан зээлийн төлбөрөөс та бүхэнд олгосон байгаа...гэв.

2.Хариуцагч ... ХХК, ... ХХК, ... хоёр ХХК нарын төлөөлөгч М.... нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц...., Б.... нарын хамт гаргасан тайлбартаа:

Зээлдүүлэгчтэй байгуулсан ...дугаартай Зээлийн гэрээний төлбөрт нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны валютын албан ханшаар тооцсон нийт 66,913,136,664.02 төгрөгийн дүнг зээлдэгч тал хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал нь 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийг 2010 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөлд 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрсдийн хөрөнгөөр нийт 21,000,000 гаруй ам.долларын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн. Уг төслийн нэгдүгээр хэсэг буюу 120 ортой эмнэлгийн барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй, мөн төслийн хоёрдугаар хэсэг буюу 180 ортой эмнэлгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байх явцад нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтэд ...-нд ...тай гэрээ байгуулан, 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн санхүүжилтийг 7 удаагийн гүйлгээгээр цувруулан авсан бөгөөд санхүүжилт тус бүр дээр гүйцэтгэлийн тайланг өгч банкнаас хяналт хийж дараагийн санхүүжилт олгогддог байсан.

Хариуцагч компани нь нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөлд одоогоор нийт 45,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан байгаа. Дээрх хөрөнгө оруулалтын гуравны нэг буюу 15,000,000 ам.долларыг ... ХХК-иас зээлж, зориулалтын дагуу зарцуулан 2019 оны 5 дугаар сард төслийн эхний хэсэг болох 120 ортой эмнэлгийн барилгаа ашиглалтад оруулсан. Гэтэл төрийн мэдлийн ганц хавдрын эмнэлэг болох ...ийн удирдлага нь 2017 оноос эхлэн тус төвийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, манай компанийн 120 ортой эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглах саналыг бидэнд удаа дараа тавьж, 2017-2019 он хүртэл 3 жил судалж, төлөвлөсний дагуу 2019 оны 9 дүгээр сард урьдчилсан гэрээ байгуулж, манай эмнэлгийн барилгыг эзэмшилдээ шилжүүлэн авч байгаад 2020 онд гэнэт түрээслэх саналаасаа 2020 оны 3 дугаар сард буцсан. Энэ татгалзал болон 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хөл хорионы хямрал давхцаж, ашиглалтад оруулж бэлэн болгосон 120 ортой эмнэлгийн барилгадаа эмнэлгийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллах түншээ сонгох боломж алдагдаж, зээлийн гэрээний үүргээ зөрчих эрсдэл үүссэн. Бид энэ талаараа ...инд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот бичгээр мэдэгдэж, хүнд нөхцөл байдалд орсноо тайлбарласан.

Тиймээс манай компанийн хэрэгжүүлж байгаа эмнэлгийн барилгын төслийг гацааж, ...тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжийг алдагдуулсан ... болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх мэт төрийн байгууллага, хувийн хэвшлүүдэд холбогдуулж Монгол улсын Олон улсын .... эд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж ... ХХК болон ... ХХК-иас хэд хэдэн нэхэмжлэл гаргасан. ... ХХК нь ...тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ санаатайгаар зөрчөөгүй гэдгээ баталгаажуулсныг дараах нотлох баримтуудаар тайлбар хүргэе.

Нэгдүгээрт: ... нь 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж Зөвлөмж зөвшөөрөл хүсэх тухай ... тоот албан бичгээр: ...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болох 5,800,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг бусдын өмчийн түрээсийн байранд суурилуулж болох эсэх талаар зөвлөмж зөвшөөрөл олгоно уу гэсэн агуулгатай бичгийг илгээсэн. Үүний хариуд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ...тоот албан бичгээр: ...Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.30 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог... гэсэн тул ... 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ... тоот албан бичгээр: ...Манай байгууллага нь урсгал зардалд батлагдсан мөнгөн хөрөнгөнөөс мэс заслын 4 өрөө тасалгааг хувийн өмчийн барилгад суурилуулж болох эсэх талаар... зөвлөмж, зөвшөөрөл авахаар хүсэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ...тоот албан бичгээр ... ХХК-ийн эмнэлгийн барилгад мэс заслын 4 өрөө, өрөө тасалгаа байхгүй тул түрээсээр эзэмшиж башиглаж болохгүй болохыг мэдэгдсэн байна. Ийнхүү ... ХХК-д мэдэгдэл ирүүлснээр хариуцагч нь ...ны зээлийн санхүүжилтээр барьж, 2019 онд ашиглалтанд оруулсан ... ХХК-ийн эмнэлгийн барилгыг түрээслэж 2020 оноос ... нь 2 дугаар корпус болгон үйл ажиллагаагаа өргөтгөж явуулснаар 2020 оны 1 дүгээр сараас сар бүрийн түрээсийн төлбөрөөр хариуцагч тал ...ны зээлийн хүүгийн төлбөрийг төлөх байсан боломжийг алдагдуулж, зээлийн гэрээний үүргээ зөрчих үр дагаврыг үүсгэсэн.

Дээрх ...дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар илт хууль бус захиргааныакт гаргаж хариуцагч ... ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, улмаар нэхэмжлэгч ...тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хариуцагч тал 2020 оны 1 дүгээр сараас зөрчихөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ...тоот илт хууль бус бичиг нөлөөлсөн гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн .... тоот шийдвэрээр тогтоосон.

Хоёрдугаарт: Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар зээлдэгч тал хүлээсэн үүргээ хугацаандаа буюу Монгол улсын төрийн мэдлийн ганц ...ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд тус компаниас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд баригдаж байгаа 120 ортой эмнэлгийн барилгыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2 дугаар корпус болгон ашиглуулахаар тохиролцсоны дагуу ... болон ... ХХК хооронд 2017 оны 9 дүгээр сарын 20-нд Хамтран ажиллах гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэрээг ...инд хүргүүлж байсан. Мөн хариуцагч тал нь ...д эмнэлгийн барилгыг түрээслүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ... болон ... ХХК-ийн хооронд Үл хөдлөх хөрөнөг үнэ төлбөргүй ашиглах гэрээг байгуулж, эмнэлгийн барилгыг хүлээлгөн өгсөн. Энэ гэрээний дагуу ... нь үүргээ биелүүлээгүй гэдгийг ... ХХК болон ... ХХК-ийн нэхэмжлэлтэй ...д холбогдох .... хэргийн дугаартай Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны Монголын олон улсын арбитрын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот шийдвэрээр нотлогдож байгаа.

Гуравдугаарт: Тус компанийн ... ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажлыг гүйцэтгүүлэхээр 2018 оны 1 дүгээр сард ...ийн ерөнхий захирал Ж.... өөрийн төрсөн дүү Ж....ын үүсгэн байгуулсан ... ХХК-ийг зуучилж 2018 оны 8 дугаар сард ашиглалтанд орох эмнэлгийн барилгын угсралтын ажлыг санаатайгаар хугацаа хожимдуулах зорилготой үгсэн хуйвалдаж ... ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс болж эмнэлгийн барилга 2018 онд ашиглалтад орох хугацаа 8 сараар хожимдож, 2019 оны 5 дугаар сард ашиглалтад орсноор 2020 оны Ковид-19 цар тахлын хямралтай залгасны улмаас ...наас авсан зээлийн эргэн төлөлт дээр хугацаа хожимдуулах эрсдэл үүсэх нэг шалтгаан болсныг Олон улсын Арбитрын шүүхээр 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... тоотоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээрт: ... ХХК нь ... ХХК-тай ...-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх санхүүжүүлэлтэд зарцуулах зорилгоор 5 жилийн хугацаатай зээл авч төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа боловч зээлийн эргэн төлөлт дээр гэрээний 8.1.5-д ...зээлдэгч ... ХХК-иас авах 8.7 сая ам.долларын авлагыг барагдуулах гэсний дагуу ... ХХК-иас авлагаа авч ...ны зээлийн эргэн төлөлтөд зарцуулах энэ үүрэг биелэгдээгүй нь ... ХХК зээлийн гэрээний үүргээ зөрчих нэг үндсэн шалтгаан болсон. Уг авлагаа Олон улсын Арбитрын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 293 тоот шийдвэрээр баталгаажуулж, хариуцагч ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн М...., иргэн М.... болон ... ХХК, түүний захирал Х.... нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд заасан төлбөр 26,987,713,247 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны хооронд төлж барагдуулах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс ... ХХК нь ...наас авсан зээлийн эргэн төлөлтийг хугацаа хожимдуулах эрсдлийн нэг шалтгаан болсон.

Дээрх байдлаар хариуцагч талын хэрэгжүүлж байгаа төслийг төрийн байгууллагууд зарим нэг хариуцлагагүй албан тушаалтнууд 2017-2021 он хүртэл гацааж, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн гүн хямралтай золгуулсны улмаас манай компани хүнд нөхцөл байдалд орж, зээлийн гэрээний үүргээ зөрчих нөхцөл үүссэн. Ингээд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан Зээл олгосноос хойш 36 сарын дотор Солонгос, Тайланд, Япон зэрэг улсуудын Хавдрын чиглэлээр мэргэшсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдгээрийн менежмент, технологийг оруулж ирэх, холбогдох гэрээнд тусгах гэсэн зээлдэгч тал хүлээсэн үүргээ гэрээний 1.2.-т заасан төслийн хүрээнд барьж, ашиглалтанд оруулсан ... ХХК-ийн үүсгэн байгуулсан охин компани болох ... ХХК-ийн өмч 120 ортой эмнэлгийн барилгаа түрээслүүлэхээр ... ХХК болон ... ХХК-ийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан. Уг түрээсийн гэрээг ...ны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот албан бичгийг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30.1, Иргэний хуулийн 318.3-т заасны дагуу Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

Төр засгийн зүгээс авсан хорио цээрийн дэглэм тогтоосон удаа дараагийн арга хэмжээний улмаас ... ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл 2020 оноос бусдын нэгэн адил иж бүрэн хэрэгжих боломжгүй болж 2022 оны 10 дугаар сар хүртэл зогссон. Иймээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, улс төрийн шийдвэр зэргийг судалж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 02/131 тоот Хүнд нөхцөл байдал ...-ын гэрчилгээ буюу хүнд нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүй, улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг санхүү төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг хэлнэ гэж заасантай нийцэж байгааг тодорхойлж, хүнд нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас ... ХХК-д ...тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэж гэрчилгээ олгосон. Энэ удаагийн давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахал нь удаан хугацаагаар үргэлжилж буй, урьд өмнө Монгол улсын хэмжээнд гарч байгаагүй, гэрээнд заасан хорио цээрийн дэглэм /тарваган тахал, холиор...гэх мэт/-ээс эрс өөр, зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй нь уг давагдашгүй хүчин зүйлтэй шууд холбоотой тул бид бодит байдлаа зээлдүүлэгч талд танилцуулж, ...тай 2017 онд байгуулсан зээлийн гэрээ, 2019 онд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгуулах тухай 2020 оны 11 дүгээр сар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн....тоотоор удаа дараа хүсэлт хүргүүлж байсан.

...ны гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... тушаалаар Коронавирус халдвар, ковид-19 цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ыг баталж, харилцагч зээлдэгчдийнхээ зээлийн нөхцлийг буюу валютын зээлийг төгрөг болгож, хугацааг нь сунгах ажиллагааг явуулж байх хүрээндээ ... ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж, хугацааг 2026 оны 10 дугаар сар хүртэл сунгах асуудлыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ...ны Зээлийн хорооны хурлаар орж дэмжигдэн, зээлийн нөхцлийг баталгаажуулах хуудас зээлдүүлэгч талаас 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр манай компанид ирүүлсэн. Манай компаниас 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ...ны саналыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ хүргүүлсэн боловч ...ны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хэлэлцээгүй. Бид дахин 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот албан бичгээр ...инд хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй. Энэ хугацаанд ...инд хариуцагч талаас зээлийн нөхцлөө өөрчлөх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байж зээлийн гэрээний үүргээ зөрчсөнийг таслан зогсоож Иргэний шүүхэд хандаж, барьцаа хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах ажиллагаа явуулаагүйгээс болж зээлийн гэрээ байгуулах үе буюу 2017 оны 10 дугаар сард 2463 төгрөг байсан 1 ам.долларын ханш энэ хугацаанд 30 гаруй хувиар өсөж 3373.65 төгрөг болсноор зөвхөн валютын ханшийн өсөлтөөс өнөөдрийн байдлаар 18 тэрбум төгрөгийн ханшийн алдагдалд ороод байна...гэжээ.

3.Хариуцагч ... ХХК, ... хоёр ХХК нарын төлөөлөгч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдье...гэжээ.

4.Хариуцагч нарын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас 3 зүйлийг зөвшөөрөхгүй. 15,000,000 ам долларыг нэхэмжлэгчээс манайд 7 удаагийн үйлдлээр олгосон бөгөөд зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлд зээлийн үнийн дүнгийн 0.3 хувийг суутгаж авна гэж заасны дагуу зээлийг олгох бүртээ буюу 7 удаагийн үйлдлээр нийт 44,999.30 ам долларыг авсан. Бидний зүгээс зээлийн шимтгэл авах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйл, мөн хуулийн 202 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл байсан гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу уг шимтгэлийг авах эрх банканд үүсээгүй байна. Уг шимтгэлийн мөнгө болох 44,999.30 ам долларыг банк зээл авах ямар үйл ажиллагаанд зарцуулсан болохоо нотлохгүй байна. Зээлийн гэрээнд заасан 0.3 хувийн шимтгэл нь үндэслэлгүй. Уг шимтгэлийг олгосон зээлээсээ буцааж авсан тул бид 44,999.30 ам долларыг зээлж, ашиглаагүй. Мөн 44,999.30 ам доллараас ... ХХК-иас зээлийн хүүд 24,436 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 4,886 ам долларыг тооцсон байна. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хариуцагч ... ХХК-иас суутгаж авсан зээлийн шимтгэлийн мөнгийг ... ХХК ашиглаагүй учраас үндсэн мөнгө болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Үүнийг бид эс зөвшөөрч байна. Үүний нийт дүн нь 74,321 ам доллар буюу 251,650,906 төгрөг болж байна. Түүнчлэн хүнд нөхцөл байдалд орсон гэх байгууллагуудыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй нөхцөл байдалд орсон гэдгээ нотлох гэрчилгээ гаргуулж ав гэх чиглэлийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ... ХХК тухайн үед хүнд нөхцөл байдалд орсон гээд танхимаас гэрчилгээ гаргуулж, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд орсон гээд гэрээгээ сунгах, хүүгийн төлөлтийг хойшлуулах хүсэлтүүдийг удаа дараа нэхэмжлэгч байгууллагад гаргаж байсан. Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал үүссэн байхад ... ХХК-ийн зүгээс гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд ... ХХК-иас нэмэгдүүлсэн хүүд 363,066 ам доллар буюу 1,229,341,476 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй. Цар тахлын нөхцөл байдал болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүү болох 2,073,976 ам доллар буюу 7,022,482,636 төгрөгийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй байсан тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 8,503,475,018 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн өмгөөлөгч: Зээлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж ,мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагаврыг шаардана. Мөн Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь 44,999 ам доллар түүнээс бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү хууль зөрчсөн. Шимтгэл гэж авчхаад тэр шимтгэлээс хүү болон нэмэгдүүлсэн хүү аваад байгаа нь хууль зөрчиж байна. Манай зүгээс зээлийн шимтгэл түүнд бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү болох 251,650,906 төгрөгийг зөвшөөрөхгүй. Үүнээс гадна цар тахлын үед болон шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үеийн 8,251,824,212 төгрөгийг зөвшөөрөхгүй. Засгийн газрын тогтоолуудыг нарийвчилж хөл хорио тогтоосон үеийг тооцвол 120 хоног байгаа. Уг 120 хоногийн хугацаанд ... ХХК нийт 140 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулсан байсан. Түрээсийн гэрээг хэрэгт жагсаалтын дагуу гаргаж өгсөн. Сард олох орлогыг томьёолж гаргаж өгсөн. Энэ бүгдээс харахаар цар тахлын нөхцөл байдалтай, хил хаагдсан хүн үйлчлүүлэхгүй байх үед 120 хоног ямар нэг түрээсийн төлбөр аваагүй. Төлбөрийг нэхсэн ч төлөх хүн байгаагүй тул хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнийг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргаж өгсөн сертификат болон нийтэд илэрхий үеийн нөхцөл байдлаар нотлогдож байна. Энэ үеийн хүүг бид төлөх боломжгүй учраас энэ үеийн хүүг Иргэний хуульд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан тул уг хүүг хасаж өгөөч гэж шүүхээс хүсэж байгаа. Үүнээс гадна ... ХХК шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж заасан. Мөн 1995 оны Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Үүний дагуу ... ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн боловч Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлээгүй. Хурлын тогтоолыг мэдэхгүй байна. Үүний дараа бидний зүгээс 2020 онд ахин хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон. Зээлийн гэрээний 5.1.3-т зааснаар зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон юм байна. Мөн Иргэний хуульд зааснаар санхүүгийн хүнд байдалд орсон юм байна гэдгийг мэдэж байсан. Бидний гаргасан тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 8,503,475,018 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Бид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 гэх ... ХХК, ... Хоёр ХХК гэх компаниудын хариу тайлбарыг өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч хариуцагчаар тус 2 компанийг тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага ... ХХК-д холбогдсон тул ... ХХК-д холбогдох хэсгийг хангаж өгнө үү...гэв.

5.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан. Үүнд:

- Зээл, зээлийн хүү тооцоолол /1-р хх-6-18, 98-110/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-19/, Зээлийн гэрээ /1-р хх-20-27/, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /1-р хх-28-29/, Газар эзэмших эрх барьцаалах...тоот гэрээ /1-р хх-30-32/, Газар эзэмших эрх барьцаалах №... тоот гэрээ /1-р хх-34-36/, Газар эзэмших эрх барьцаалах №... тоот гэрээ /1-р хх-42-44/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ...тоот гэрээ /1-р хх-54-56/, уг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /1-р хх-57-58/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ... тоот гэрээ /1-р хх-62-64/, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (ипотек)-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ..., .... тоот гэрээнүүд /1-р хх-65-67/, Газар эзэмших эрх барьцаалах ... тоот гэрээ /1-р хх-72-74/, ... ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 22-нд хүргүүлсэн .. тоот Мэдэгдэл /1-р хх-84/, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот Хариу мэдэгдэл /1-р хх-85/, ... ХХК-д хариу хүргүүлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн... тоот албан бичиг /1-р хх-86/, ...наас ... ХХК-ийн захиралд Хариу хүргүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны ....албан бичгийн хуулбар /2-р хх-49/, Сангийн яам болон Эрүүл мэндийн яамуудад хүргүүлсэн Дэмжлэг хүсэх тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны ..., ... тоот албан бичгүүдийн хуулбар /2-р хх-50-51/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар шийдвэрийн хуулбар /2-р хх-116-130/, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны .... дугаар магадлалын хуулбар /2-р хх-131-140/, ...зэрэг болно.

6.Хариуцагч ... ХХК, ... ХХК, ... хоёр ХХК нараас шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан. Үүнд:

- ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1-р хх-112-115/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1-р хх-116-118/, ... хоёр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1-р хх-119-121/, ... ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-136-139/, ... хоёр ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-140/, Эмнэлгийн барилгын фото зургууд /1-р хх-141-145/, ... ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ...ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/22 дугаар шийдвэр /1-р хх-146/, Монгол банкнаас зарласан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ханшийн лавлагаа /1-р хх-147/, ... ХХК-иас ... ХХК-ийн гүйцэтгэх захиралд ...зээлийн эргэн төлөлтийг .... шилжүүлж өр төлбөрөө барагдуулах хэлэлцээрт орох санал хүсэлт хүргүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот албан бичиг /1-р хх-148-149/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /1-р хх-150/, ... ХХК-иас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл /1-р хх-151-155/, ... ХХК-иас ... ХХК-д Санал хүргүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...1 тоот албан бичиг /1-р хх-156/, ... ХХК-иас ... ХХК-д ...зээлийн бүтцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлт 2020 оны 11 дүгээр сарын 23-ны 1/61 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний .... тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны ... тоот албан бичиг /1-р хх-158-169/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-170-177/, Монгол улсын Олон улсын... 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ...дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-178-199/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1... дугаар Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар /1-р хх-200-201/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай захирамж /1-р хх-202-203/, ... ХХК-ийн Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тодруулга авах тухай .... тоот албан бичгийн хуулбар /1-р хх-204/, Зээлийн нөхцлийг баталгаажуулах хуудсын төсөл (имэйлээс хэвлэсэн) /1-р хх-208, 211, 212-213/, Зээлийн эргэн төлөх хуваарь /1-р хх-209-210/, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот Хүнд нөхцөл байдал ...эний хуулбар /1-р хх-216-218/, ..., ... ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх-219-220/, Техник, эдийн засгийн үндэслэл /1-р хх-221-222/, Эрүүл мэндийн яамнаас Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот ...ийн хоёрдугаар корпусын барилгыг гэрээгээр худалдан авах саналыг дэмжих тухай албан бичгийн хуулбар /1-р хх-223-225/, Эрүүл мэндийн яамнаас ... ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны ... тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /2-р хх-2/, ...өөс ... ХХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .... тоот Хэлэлцээрт урих тухай албан бичгийн хуулбар /2-р хх-3/, Эрүүл мэндийн яамны 2019 оны 6 дугаар сарын 17-ны ... тоот, 2019 оны 6 дугаар сарын 12-ны... тоот албан бичгүүд /2-р хх-4-5/, ...ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны 01/1741, 12 дугаар сарын 09-ний 0... тоот, 2020 оны 3 дугаар сарын 02-ны 01/305 тоот, 3 дугаар сарын 06-ны ... тоот албан бичгүүд /2-р хх-9, 13-16/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын албаны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны ...тоот, 2020 оны 5 дугаар сарын 29-ний ...тоот албан бичгүүдийн хуулбар /2-р хх-10-11/, Үндэсний аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны ... тоот албан бичгийн хуулбар /2-р хх-12/, ...ны 2021 оны 5 дугаар сарын 28-ны ... тоот, 2021 оны 2 дугаар сарын 23-ны 6/190 тоот, 2020 оны 5 дугаар сарын 22-ны .. тоот албан бичгийн хуулбар /2-р хх-17-19/, ... ХХК, ... ХХК болон ... ХХК нарын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2/54 тоот Хамтран ажиллах, зээлийн төлбөр барагдуулах тухай гурван талт гэрээ /2-р хх-20-23/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 5 дугаар сарын 17-ны ... тоот дүгнэлтийн хуулбар /2-р хх-24-26/, Барилга, байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ /2-р хх-27/, ...наас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 28-ны ... тоот Түрээсийн гэрээ бүртгэх тухай албан бичгийн хуулбар /2-р хх-29/, ... ХХК болон ... ХХК нарын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан .... тоот Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хуулбар /2-р хх-30-36/, ...ны 2020 оны .. тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /2-р хх-69/, ... ХХК-ийн 2020 оны 1/19 тоот албан бичгийн эх хувь /2-р хх-70-73/, мөн компанийн 2020 оны 1/11 тоот албан бичгийн эх хувь /2-р хх-74-78/, ... ХХК-ийн 2020 оны 01 тоот албан бичгийн эх хувь /2-р хх-79-81/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /2-р хх-82-84/, ...ны 2021 оны 6/190 тоот албан бичгийн хуулбар /2-р хх-85/, ... ХХК-ийн Валютын дансны хуулга, тус компанийн санхүүгийн тэмдэгтэй /2-р хх-86-88, 147-149/, ...ны гүйцэтгэх захирлын 2021 оны Түр журам батлах тухай А-36 тоот тушаалын хуулбар /2-р хх-89/, уг тушаалаар баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ын хуулбар /2-р хх-90-91/, Зээлийн нөхцлийг баталгаажуулах хуудсын хуулбар /2-р хх-92-95/, ...наас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хариу хүргүүлэх тухай 2022 оны 3/620 тоот албан бичгийн эх хувь /2-р хх-96/, ... ХХК болон Ачлал сервис ХХК нарын 2015 онд байгуулсан 05 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах менежментийн удирдлагын эрх шилжүүлэх гэрээ-ний эх хувь /2-р хх-97-100/, ... ХХК-ийн Худалдаа ... ХХК дахь харилцах дансны хуулга /2-р хх-101-103/, Ачлал сервис ХХК-ийн Худалдаа ... ХХК дахь харилцах дансны хуулга /2-р хх-104-105/, ... ХХК-ийн Худалдаа ... ХХК дахь харилцах дансны хуулга /2-р хх-106/, ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч ...ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 03/2017 тоот шийдвэрийн эх хувь /2-р хх-107/, Барьцаанд байршуулах хөрөнгийн жагсаалт /2-р хх-108/, Фото зургууд /2-р хх-109-110/, Ачлал их дэлгүүр, Худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлэх гэрээний жагсаалтын хуулбар /2-р хх-111-115, /, ... ХХК-ийн Худалдаа ... ХХК дахь ам.долларын болон төгрөгийн харилцах дансны хуулга /2-р хх-141-144/, ... ХХК-иас ... ХХК-д хүргүүлсэн 2022 оны 01/52 тоот албан бичгийн эх хувь /2-р хх-145-146/, Ачлал сервис ХХК-ийн түрээслэгчидтэй байгуулсан Худалдаа, үйлчилгээний талбай түрээслэх гэрээ болон холбогдох баримтуудын хуулбарууд /2-р хх-152-250, 3-р хх-1-250, 4-р хх-1-142/ зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ... ХХК нь шаардлагын үндэслэлээ Хүчин төгөлдөр Зээлийн гэрээний дагуу 15,000,000 ам.долларыг зээлдэгч талд бүрэн шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 ам.доллар, зээлийн хүү 4,397,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066.49 ам.доллар, нийт 19,760,509.32 ам.доллар буюу Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан ханш 3,386.20 төгрөгт тооцон 66,913,036,664.02 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөг, нийт 66,913,136,664.02 төгрөгийг ... ХХК-иас гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох хариуцагч ... ХХК, ... ХХК, ... хоёр ХХК-ийн өмчлөлийн, барьцааны гэрээний зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ... ХХК нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу 44,999 ам.долларыг шимтгэлд суутган авсан учир тухайн хууль бусаар суутгасан шимтгэлээс хүү 24,436 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,886 ам.доллар, нийт 74,321 ам.доллар буюу 251,650,906 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтоож гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, давагдашгүй нөхцөл байдал үүссэн 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар хуримтлуулж нэхэмжилсэн зээлийн хүү 2,073,976 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066 ам.доллар буюу нийт 8,251,824,212 төгрөгийг зөвшөөрөхгүй. ... ХХК хүнд нөхцөл байдалд орсон нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээгээр тогтоогдож, гэрээний нөхцөл өөрчилж, хугацааг сунгах хүсэлт гаргасаар байхад нэхэмжлэгч тал шийдвэрлэхгүй байсаар хугацаа алдсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч ... ХХК, ... хоёр ХХК нарын зүгээс татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч хариуцагчаар ... ХХК, ... хоёр ХХК нарыг тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага ... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан байгаа учир холбогдох нэхэмжлэлийг хариуцахгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

5.Талууд зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид 7 удаагийн шилжүүлгээр 15,000,000 ам.долларыг шилжүүлж, уг зээлээс нэхэмжлэгч 44,999 ам.долларыг шимтгэлд суутган авсан, барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний хугацаанд Ковид-19 цар тахал гарсан, зээлдэгч ... ХХК-иас гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн хэмжээ зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.

6.Харин нэхэмжлэгчийг Зээлийн гэрээний 3.1.11 дэх хэсэгт зааснаар 0,3 хувийн шимтгэл суутгах эрхтэй эсэх, гэрээний уг заалт хууль зөрчсөн эсэх, суутгагдсан шимтгэлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон эсэх, Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл бий болсон нь гэрээний 7.3 дахь хэсэгт хамаарах эсэх, энэ хугацаанд зээлдүүлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй эсэх, зээлдүүлэгчийн буруугаас хугацаа хэтэрсэн эсэх талаар өөрийн өөрийн үндэслэл зааж маргасан.

7.Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээний талуудын гаргасан мэдэгдэл, хүсэлт, хүсэлтийн хариу зэрэг албан бичгүүд, Төрийн бусад байгууллагуудын гаргасан албан бичгүүд, зээл болон зээлийн хүүгийн тооцоолол, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хүнд нөхцлийн гэрчилгээ, ... ХХК-ийн Ачлал сервис ХХК-тай байгуулсан гэрээ, Ачлал сервис ХХК-ийн түрээслэгч нартай байгуулсан Түрээсийн гэрээ, түрээслэгчдийн жагсаалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ашиглалтын ногоон гэрчилгээ, эмнэлгийн зориулалттай барилгын фото зургууд, хариуцагч нарын арилжааны банк дахь харилцах дансны хуулгууд, зээлийн дансны хуулга, Монголын Олон улсын Арбитрын шийдвэр, ... ХХК болон ...ийн байгуулсан Хамтран ажиллах гэрээ, ... ХХК болон ... ХХК нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, ... ХХК-ийн Коронавируст халдварын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам, Зээлийн нөхцлийг баталгаажуулах хуудас зэрэг баримтууд болон зохигчдоос гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7.1.... ХХК болон ... ХХК нарын хооронд ...-ны өдөр ...тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ... ХХК нь зээлдэгч ... ХХК-д 15,000,000 /арван таван сая/ ам.долларыг тус компанийн хэрэгжүүлж буй 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл-ийн хүрээнд эмнэлгийн барилгын барилга угсралт, дахин санхүүжилт хийх зориулалтаар, зээлийн эхний олголт хийснээс хойш 5 жилийн хугацаатай, жилийн 10.28 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 16 сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр зээлийн нөхцлийг тодорхойлсон байна.

7.2.Талууд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай З-АТ-ЗҮ 2017-171/1 тоот гэрээг байгуулж,

- зээлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэж, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэж, Эргэн төлөлтийн хуваарийг Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дуусмагц үндсэн зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү дүнгээр, зээлийн хүүгийн төлбөрийг эхний олголтоос хойш сар бүр гэж, гэрээний 5.3-т заасныг Тухай бүр барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан зээлийг хэсэгчлэн олгох гэж тус тус өөрчлөн,

- гэрээний 3.1.13-т барьцааны гэрээнүүдийг нэмж, гэрээний 8 дугаар зүйлд 8.5.6. Нэмэлт барьцаа хөрөнгө барьцаалах хүсэлт гаргах гэсэн заалт, гэрээний 9 дүгээр зүйлд 9.1.8. Зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилтийг олгох явцад зээл, барьцаа хөрөнгийн шаардлагыг тухай бүр хангуулан ажиллах гэсэн заалт, мөн зүйлд 9.2.15. Зээлдэгч нь нэмэлт хөрөнгө барьцаалах хүсэлт гаргасан тохиолдолд хөрөнгийн үнэлгээг ЭҮУГ-аас ажлын шугамаар гүйцэтгэж холбогдох гэрээ байгуулсах гэсэн заалт тус тус нэмж, гэрээний 8.1.4, 8.1.5, 8.1.6 дахь заалтуудыг хассан байна.

7.3.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор:

7.3.1. ...-ны өдөр ... ХХК, ... ХХК нарын хооронд ... тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны (....) гэрээ байгуулагдаж,

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн ...  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 9,330,938,895 төгрөгөөр;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 4,450,810,247 төгрөгөөр;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан.

7.3.2. ...-ны өдрийн ... дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээний дагуу ... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн ....улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

7.3.3. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлдүүлэгч ... ХХК, зээлдэгч ... ХХК, барьцаалуулагч ... ХХК нар ,,, тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ,,,, тоот, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн,,,, тоот тус тус Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдаж,

- ... ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ,,, м.кв талбайтай, Эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 26,085,855,768 төгрөгөөр үнэлж барьцаалсан.

7.3.4. ... дугаар Газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, ... ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ... улсын бүртгэлийн дугаартай, эзэмших эрхтэй газар барьцаалан, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу ...солбицол, ... тусгагт шилжсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинэчлэгдсэн гэрчилгээний дагуу ... ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн....  м.кв талбай бүхий Эмчилгээ, оношилгооны төв зориулалттай, .... улсын бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

7.3.5. ..... оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлдүүлэгч ... ХХК, зээлдэгч ... ХХК, барьцаалуулагч ... хоёр ХХК нар ... дугаар Газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулж, ... хоёр ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ....  м.кв талбайтай, ...элийн дугаартай, Эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 514,800,000 төгрөгөөр үнэлж тус тус барьцаалан, барьцааны гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

7.4.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7,282,983 ам.доллар, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 494,921 ам.доллар, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 ам.доллар, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3,200,000 ам.доллар, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1,600,000 ам.доллар, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 922,096 ам.доллар, нийт 6 удаагийн шилжүүлгээр 15,000,000 ам.долларыг зээлдэгчид олгожээ.

7.5.Зээлдэгчээс зээлдүүлэгч талд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16,127.85 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5,721.10 ам.доллар, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 1,484.76 ам.доллар, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4,500 ам.доллар, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 9,600 ам.доллар, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4,800 ам.доллар, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,765.59 ам.доллар, нийт 44,999.30 ам.долларыг Зээлийн шимтгэлт гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

7.6.Зээлдэгч ... ХХК нь үндсэн зээлээс төлөөгүй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 2,476,762 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,671 ам.доллар, нийт 2,529,433 ам.долларыг зээлдүүлэгч ... ХХК-д төлжээ.

7.7.Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусаж, зээлдүүлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7.8.Зээлийн гэрээний хугацаанд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр .... Танхимын 02/131 тоот Хүнд нөхцөл байдал ....ын гэрчилгээ гарч ... ХХК-д олгосон байна.

7.9.Зээлдэгч ... ХХК болон барьцаалуулагч ... ХХК нар нь барьцааны зүйлүүд болох ... ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ачлал сервис ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээ байгуулан бусдад түрээслүүлдэг, ... ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн барилгыг ... ХХК-д түрээслүүлдэг байна.

7.10.Барьцааны зүйл болох 2019 оны 5 дугаар сард ашиглалтанд орсон ... ХХК-ийн өмчлөлийн 120 ортой эмнэлгийн барилгыг ...тэй байгуулсан 2017 оны Хамтран ажиллах тухай хэлцлийн дагуу ... нь уг эмнэлгийн барилгыг эзэмшилдээ шилжүүлэн авсан боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ...тоот албан бичгийг үндэслэн тус эмнэлгийн барилгыг ашиглах боломжгүй болсон байна.

7.11. Улмаар ... ХХК, ... ХХК нараас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан, тус газрын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ...тоот албан бичгийн Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 0627 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

7.12. Дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, ... ХХК, ... ХХК нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

7.13.Мөн ... ХХК, ... ХХК нар Монгол улсын Эрүүл мэндийн яам, ...д холбогдуулан, Эмнэлгийн барилгын ашиглалтын зардалд 51,407,130 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,157,960,000 төгрөг, нийт 2,209,367,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Монголын Олон улсын Арбитрт гаргаж, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар арбитрын шийдвэрээр Халдвар судлалын үндэсний төвөөс 51,407,130 төгрөг гаргуулан ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2,789,016,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7.14.Зээлдэгч ... ХХК-иас зээлдүүлэгч ... ХХК-д холбогдуулан ...тоот Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ...-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

7.15.Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч ... ХХК-иас зээлдүүлэгч ... ХХК-д хандан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг сунгуулах, зээлийн бүтцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх зэрэг агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж, зээлдүүлэгчээс зарим хүсэлтүүдэд хариу өгсөн байна. Тодруулбал:

- 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/19 албан бичгээр ..зээлийн үндсэн төлбөр төлөх хугацааг сунгуулах, төлөгдөөгүй хуримтлагдсан хүү, алданги, торгууль тооцохгүйгээр 2022 оны 6 дугаар сар хүртэл төлбөрийг барагдуулах шийдвэр гаргуулах, зээлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 13 гэснийг 2026 оны 5 дугаар сарын 13 хүртэл гэж, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 13 гэснийг 2023 оны 9 дүгээр сарын 13 хүртэл гэж эргэн төлөгдөх хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авч хянаад 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр хүсэлтийг дэмжих боломжгүй гэх хариу өгсөн байна.

- 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 албан бичгээр ...зээлийн бүтцийг өөрчилж ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлт гаргаж, Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэмийн улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хатуу хөл хорионы дэглэмийн хугацаа сунгагдсантай холбогдуулан гэрээний 3.1.1-д заасан ам.долларыг төгрөг болгохыг хүссэн байна. Уг албан бичгийн хариуд ... ХХК-иас 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 6/190 тоот Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтээс татгалзсан болохыг мэдэгдэж, гэрээний дагуу 2021 оны 3 дугаар сарын 23-ны дотор үүргээ биелүүлэхийг мэдэгджээ.

7.16.Харин зээлдэгч ... ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн .... тоот албан бичгээр зээлийн бүтцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот албан бичгээр мөн зээлийн бүтцийг өөрчилж хугацаа сунгуулах тухай хүсэлт, тайлбар зэргээр ... ХХК нь ... ХХК-д албан бичгээр хүсэлт хүргүүлсэн байх ба эдгээр бичгүүдэд хариу өгсөн тухай баримт байхгүй байна.

7.17.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас зээлдүүлэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаар тушаалаар Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам баталжээ. Уг журмын дагуу гэрээний нөхцөл өөрчлөх зээлд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээтэй, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс өмнөх хугацаанд зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй, Төсөл хэрэгжиж байгаа, цаашид төслийн мөнгөн урсгалаар зээлийг төлөх боломжтой, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, зээл нь Тусгай активын үйл ажиллагаа хариуцсан нэгжид болон шүүхийн шатанд шилжээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй зэрэг шаардлага хангасан зээлдэгч хамрагдахаар журмын 1.2-т зохицуулжээ.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

10. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 15,000,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш зээлдэгчид 6 хуваан шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба зээлдэгч тал гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 2,476,762 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,671 ам.доллар, нийт 2,529,433 ам.долларыг зээлдүүлэгч талд төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга, зээл болон зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдсон.

11. Хариуцагч ... ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг зээл олгохдоо 0,3 хувийн шимтгэлд тооцон нийт 44,999 ам.долларыг зээлийн мөнгөнөөс суутгасан нь хууль зөрчсөн, гэрээнд энэ талаар тусгасан боловч гэрээний тухайн заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид хохиролтой, хууль зөрчсөн учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий тайлбар гаргаж, шимтгэлд суутган авсан 44,999 ам.доллар болон уг ашиглагдаагүй шимтгэлээс тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарласан.

12. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт Үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн үнийн дүнгийн 0,3% хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа Банкинд урьдчилан төлөх бөгөөд урьдчилан төлөөгүй тохиолдолд Банк нь зээлийн олголт хийх үед үл маргах журмаар суутган авна... гэжээ.

13. Зээлдэгч ... ХХК нь гэрээний дээрх заалтын дагуу зээлдүүлэгчээс олгогдох зээлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа зээлдүүлэгчид урьдчилан төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв урьдчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн олголт хийх үед зээлдүүлэгч суутган авахаар тохиролцсон байна.

14. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.

15. Талуудын байгуулсан Зээлийн гэрээнд стандарт нөхцөл тусгагдсан бөгөөд зээлдэгч нь зээлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдүүлэгчид урьдчилан төлөх үүрэг хүлээж, гэрээний уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөн боловч зээл олгогдоход зээлдэгч гэрээний дагуу шимтгэлийг урьдчилж төлөөгүй учир зээлдүүлэгч тал суутган авсныг буруутгах үндэслэлгүй байна. Мөн хариуцагч ... ХХК нь гэрээний энэхүү заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй, хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй ба зээлдүүлэгчээс олгогдсон зээлийн хэмжээг хүлээн зөвшөөрч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж байсан зэргийг нэгтгэн дүгнэснээр хариуцагчийн гаргасан хууль зөрчиж шимтгэл авсан, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын дагуу авсан шимтгэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий татгалзал үндэслэлгүй байна гэж үзлээ.

16.Хариуцагч ... ХХК нь Коронавирус цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрээр хөл хорио тогтоосноор давагдашгүй хүчин зүйл нөлөөлж зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх боломжгүй болсон, энэ нөхцөл байдлыг үндэслэн ... танхимаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг ... ХХК-д олгосон учир 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар хуримтлуулж нэхэмжилсэн зээлийн хүү 2,073,976 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 363,066 ам.доллар буюу нийт 8,251,824,212 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

17.Түүнчлэн зээлдэгч талаас гэрээний бүтцийг өөрчилж, ам.долларыг төгрөгийн зээл болгож хөрвүүлэх, мөн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг удаа дараа явуулахад хүлээн авч шийдвэрлээгүй, зээлдүүлэгч талын Зээлийн удирдлагын хорооноос нөхцөл өөрчлөх хүсэлтийг дэмжиж Зээлийн нөхцлийг баталгаажуулах хуудас-ыг цахим шуудангаар хүргүүлснээр 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ хүргүүлсэн боловч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хэлэлцээгүйгээс зээлдэгч тал гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болсон, анх гэрээ байгуулах үетэй харьцуулахад 1 ам.долларын ханш 2,463 төгрөг байсан нь 3,373.65 болж өссөнөөр ханшийн алдагдалд орсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагыг эс зөвшөөрсөн.

18. Нэхэмжлэгч ... ХХК-ийн зүгээс хариуцагч ... ХХК-ийн татгалзлын хариуд давагдашгүй нөхцөл байдлын талаар Зээлийн гэрээний 7.3 дахь хэсэгт зохицуулсан ба зээлдэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж, мөн зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй учир татгалзал үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

19. Маргаан бүхий Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал зэрэг) нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж тусгасан байна.

20.Хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэгч ... ХХК-д холбогдуулан, гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ...-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар гэрээний уг заалтын хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийж, дахин нотлох шаардлагагүй юм.

21.Мөн .... Танхимаас 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ... тоот Хүнд нөхцөл байдал /.../-ын гэрчилгээ-г ... ХХК-д олгохдоо: ...... ХХК нь охин компани ... ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн барилгыг ...д түрээслүүлэн, түрээсийн орлогоор ...ны зээл төлөх зорилготой байсан нь: - тус зээлийн гэрээний 8.1.4, - ... ХХК-ийн захирлын албан бичгээр нотлогдсон, ... Тус түрээсийн гэрээний тал ... нь гэрээнээс татгазсан нь тус төвийн албан бичгээр тогтоогдсон, ... энэ үүссэн нөхцөл байдал нь Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-ын 1.2.2-т ...... буюу хүнд нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүй, улс төр, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэнтэй нийцсэн...гэжээ.

22. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж хуульчилсан бөгөөд талууд гэрээгээр давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй талаар гэрээгээр зохицуулсан байх тул Коронавирус /Ковид-19/-ын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь зээлдэгч ... ХХК-ийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй учир энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

23. Зээлийн гэрээний нөхцөл өөрчлүүлэх тухай ... ХХК-ийн хүсэлтийг ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцээгүй, хүсэлтэд хариу өгөөгүйн улмаас зээлдэгч тал гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болсон, ханшийн алдагдалд орсныг зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд ... ХХК нь ... ХХК-ийн гэрээний нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй нь зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

24.Зээлдэгч ... ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 15,000,000 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 4,397,442.83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 363,066.49 ам.доллар, нийт 19,760,509.32 ам.долларын үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй байна.

25.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардаж буй 19,760,509.32 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын албан ёсны ханш 3,386.20 төгрөгөөр тооцож 66,913,036,664.02 төгрөг шаардсан байна.

26.Мөн нэхэмжлэлээр нотариатын үйлчилгээний хөлс 100,000 төгрөгийг хариуцагч ... ХХК-иас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд бодитой хохирол учирсан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

27. Хариуцагч ... ХХК, ... хоёр ХХК нарын зүгээс зээлийн гэрээний үүргийг ... ХХК-иас шаардсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан. Нэхэмжлэгч ... ХХК нь эдгээр хариуцагч нарт холбогдуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

28.Талуудын байгуулсан барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүд болох:

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн ....  улсын бүртгэлийн дугаартай, ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн .... улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;

- ... ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... м.кв талбайтай, Эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн .. улсын бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газар;

- ... хоёр ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ... м.кв талбайтай,... улсын бүртгэлийн дугаартай, Эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

29. Нэхэмжлэгч ... ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК-иас 334,793,833 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 66,913,136,664.02 /жаран зургаан тэрбум есөн зуун арван гурван сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг, хоёр мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1...м.кв талбайтай, ...2 улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар;

- ... ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... м.кв талбайтай, Эмчилгээ оношилгооны төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

- ... ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн .... м.кв талбай бүхий Эмчилгээ, оношилгооны төв зориулалттай,... улсын бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газар;

- ... хоёр ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн... м.кв талбайтай, ...улсын бүртгэлийн дугаартай, Эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... ХХК нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ... ХХК-иас 334,793,833 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн Татварын хэлтэс/-д оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА