| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 264.2., |
| Улсын яллагч | Б.Б, Г.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025 07 03 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2021/0067/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******,
Улсын яллагч Б.********, Г.**********,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* (онлайнаар)
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.*********
Шүүгдэгч Ж.*********ийн өмгөөлөгч Б.********
Шүүгдэгч Б.*********гийн өмгөөлөгч А.**********
Шүүгдэгч Ж.*********, Б.********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *********** *********, ******* овгийн *********** ********* нарт холбогдох эрүүгийн 1839002280423 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.********* нь Хэнтий аймгийн ********* сумын ******* тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Хот тосгоны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хот тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ, 17 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна”, мөн хуулийн 3-т “Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна”, Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг 13.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн ******* хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл: Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ. 50.1.1-д “шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2 төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэснийг зөрчиж тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.*********тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ********* сумын ***** тосгоны ********* голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.********* нь Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг гэж заасан байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6.3. Тендер нээх үед тендерт оролцогчийн *******, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ” 26.2. “Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна” 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна”, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээнэ. 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн ******* хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх” гэснийг зөрчиж Ж.********** бүлэглэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны ******* гол 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.********* нь Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны захирагчаар ажиллаж байхдаа *** тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.*********тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сард хэрэгжсэн 40,000,000 (дөчин сая) төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны ********** голд 10 тоннын даацтай гүүрийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн гүйцэтгэгчийг хуульд заасан журмаар шалгаруулаагүй байхад авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэж заасныг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 13, 27-ны өдрүүдэд, мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40,000,000 (дөчин сая) төгрөг шилжүүлж, Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.********* нь Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.*********тай бүлэглэн 2016 оны 5 дугаар сард хэрэгжсэн 40,000,000 (дөчин сая) төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны ********* голд 10 тоннын даацтай гүүрийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны ахлагчийн ажил үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийг бэлтгээгүй, үнэлгээний хороог хуралдуулаагүй, түүнчлэн тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх зэрэг хуульд заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлалгүйгээр авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “*******” ХХК-ийг тендер шалгаруулалтыг зохион байгуулсан мэтээр хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, улсын төсөвт 40,000,000 (дөчин сая) төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг одоогийн албан тушаалд томилогдоход “*********” голын гүүр урьд нь эвдрэлтэй байж байгаад шинээр сэргээн засварласан гэдэг боловч эвдэрсэн, гүүрээр зорчих боломжгүй байсан тул “*********” голын гүүрийн ажлыг хийсэн “*******” ХХК-ийн захирал Батмөнхөд хандаж дахин засварлах шаардлагыг хэлэхэд миний өмнө тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.*********тай хамтарч засварлах ёстой, яагаад гэвэл Ж.*********ийн ээжийнх нь ажилладаг компанийн автомашин дээгүүр нь явж эвдэлсэн гэж хэлдэг боловч хэрхэн эвдэрсэн болох нь тодорхойгүй. Байдал ийм учир миний бие тендерийн баримт бичгийг нягталж үзэхэд иж бүрдэл дутуу, үнэлгээний хорооны гишүүд нь хуралдаагүй, гарын үсэг нөхөж зурсан гэгддэг ба “*******” ХХК-ийг шууд сонгон шалгаруулж ажил гүйцэтгүүлж, 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Санхүүжилт олгоод гэрээ байгуулж ажилласан хэдий ч “*********” голын гүүрийг хэзээ улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан болох нь тодорхойгүй, ашиглалтанд оруулсан гэдэг боловч эвдэрч нурсан, засвар үйлчилгээ хийгээгүй, өнөөдрийг хүртэл эвдэрсэн байдалтай байна. Түүнчлэн зам, гүүрийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл “*******” ХХК нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байсан. Мэдээжийн хэрэг тухайн компанид санхүүжилт олгосон 40,0 сая төгрөгийг нийтэд нь нэхэмжилмээр байна. Учир нь тендерийн тухай хууль тогтоомжийг зөрчиж “*******” ХХК-ийг сонгон шалгаруулсан, гүйцэтгэгчээр сонгон шалгарсан тухайн компани нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөвгүй, санхүүжилтээр олгосон 40,0 сая төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан болох нь тодорхойгүй, ********* голын гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэдэг ч улсын комиссын акт байхгүй, хэзээ хүлээн авч хэрхэн ашиглалтанд оруулсан нь тодорхойгүй, албан ёсны баримт бичгээр тогтоогдохгүй зэрэг нөхцөл байдал үүссэн учир нэн даруй 40,0 сая төгрөгийг буруутай этгээдээр нь төлүүлж хохиролгүй болмоор байна...” гэжээ. (1-р хх-ийн 193-195),
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн гүүрний ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлсэн бол тухайн гүүр чанарын шаардлага хангаж одоог хүртэл автомашин дээгүүр нь зорчиж байх байсан. Тухайн гүүрний хувьд чанарын шаардлага хангаагүй хүлээн авах комисс ажиллаагүй учир тухайн гүүр амархан нурж эвдрэл үүссэн байх. Хэрвээ тухайн гүүрийг баригдаж дууссаны дараа хүлээн авах комисс ажиллаж чанарын шаардлага хангаж байгаа тал дээр хяналт шалгалт хийж чанарын шаардлага хангахгүй бол хүлээн авахгүй дахин ажил гүйцэтгүүлэн чанарын шаардлага хангуулах байсан байх. Иймд төрийн сангаас 40.000.000 төгрөгийг “*******” ХХК руу шилжүүлж чанарын шаардлага хангахгүй гүүр бариулсан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ. (4-р хх-ийн 207-208),
3.Иргэний хариуцагч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2016 оны 05 сарын үед Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны захирагч Ж.********* нь над руу яриад “манай газарт шинээр *********ы гүүр баригдах боллоо, тендер зарлалаа” гэж ярьсан. Ж.*********ийн ярьсны дагуу *** тосгон дээр очиж захирагчийн ажлын албаны дарга *********тэй уулзаж зарлагдаж буй тендерийн баримт бичгийг худалдаж авч, тендерийн баримт бичгийг дагуу материалаа бүрдүүлээд ажлын албанд өгсөн. Тендерийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн өдрөөс 7 хоногийн дараа захирагчийн ажлын албаны дарга ********* над руу утсаар яриад танай компани сонгон шалгарсан шүү, ирж гэрээгээ байгуулаарай гэсэн. 2016 оны 06 сарын 02-ны өдөр захирагчийн ажлын албан дээр очиж 40,0 сая төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулж тухайн сарын 10-наас ажлаа гүйцэтгэж эхлэн 2016 оны 11 сард ажлаа дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээний төсөв болох 40,0 сая төгрөгийг 3 удаагийн үйлдээр хуваан компанийн Хаан банкны **************** дугаартай дансаар авсан. ... Би Ж.*********ийн аав ********** мэддэг байсан, нас барсан, тэр утгаараа хүү Ж.*********ийг мэднэ. Нарийн харилцаа холбоотой зүйл байхгүй, *********г танихгүй, харилцаа холбоо байхгүй....” гэжээ. (1-р хх-ийн 197-198),
4.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 сарын эхээр *** тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.********* нь байгууллагын шуурхай хурал дээр “манай тосгоны гүүрний тендерийн ажил зохион байгуулна, ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй батална” гэж ярьж байсан бөгөөд бид нар худалдан авах ажиллагаа зохион байгуулах юм байна гэж ярьж байсан. Ингээд 2016 оны 05 сарын 16-ны өдрийн захирагчийн тушаал гарч дээрх ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*********, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч Ц.*******, гишүүнээр төрийн сангийн төлөөлөгч М.*********, гишүүнээр байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.********** болон миний бие нар нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй, тамгын газрын дарга Б.********* нь сонинд зар тавьж, баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын сүүлээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн. Хуралд тамгын газрын дарга Б.********* нь худалдан авах ажиллагаанд “*******” ХХК-ийн ганц материал ирсэн байнаа, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гараагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “*******” ХХК нь ажил гүйцэтгэж байсан юм гэсэн яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. 2016 оны 05 сарын 27-ны өдөр тамгын дарга Б.********* нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өмнөх жилийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр засаж хийгээд надаар гарын үсгээ зур гэж хэлээд зуруулсан. Хурлын тэмдэглэлийг харахад 2016 оны 05 сарын 27-ны өдөр гэж бичсэн байсан бөгөөд төгсөлд нь 2015 оны ... сарын 27-ны өдөр гэж тэмдэглэсэн, мөн нийгмийн даатгалын байцаагчийг халамжийн байцаагч гэж тэмдэглэсэн байсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш миний бие худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлгүй байж байгаад саяхан олж мэдсэн. Тендерийн баримтыг харахад 2016 оны 06 сард “*******” ХХК-г сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байсан бөгөөд 40.0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлаа гүйцэтгэн 2016 оны 10 сард дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулагдан хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унасан, ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 201-202),
5.Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 сарын 16-ны өдрийн захирагчийн тушаал гарч дээрх засварын ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*********, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч миний бие, гишүүнээр төрийн сангийн төлөөлөгч М.***********, байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.***********, хүнс хөдөө аж ахуйн түшмэл Б.******** нарын нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй, тамгын газрын дарга Б.********* нь сонинд зар тавьж, баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын сүүлээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн. Хуралд тамгын газрын дарга Б.********* нь худалдан авах ажиллагаанд “*******” ХХК-ийн ганц материал ирсэн байнаа, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гаргаж гишүүдээс санал аваагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “*******” ХХК нь урьд нь 2015 онд манай сумын ********** гүүрийн ажлыг гүйцэтгэж байсан гэж яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. 2016 оны 05 сарын 27-ны өдөр тамгын дарга Б.********* нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өмнөх жилийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр засаж хийгээд үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан байсан бөгөөд миний бие гарын үсэг зураагүй, эзгүй томилолттой байсан. Тэгээд 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 тоннын даацтай гүүрийн засварын ажил зохион байгууллагдсан гэдэг бөгөөд 2016 оны 10 сард ажлаа дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулж хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унан дахин ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 203-204),
6.Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 16-ны өдрийн А/25 дугаар захирагчийн тушаал гарч дээрх ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*********, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч Ц.*********, гишүүнээр миний бие, гишүүнээр байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.***********, Б.******* нарын нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй. Харин тамгын газрын дарга Б.********* нь сонинд зар тавьж, тендерийн баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын эхээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн өөрөөр хэлбэл захирагчийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарахаас өмнө мэдсэн гэсэн үг юм. Шуурхай хуралд тамгын газрын дарга Б.********* нь худалдан авах ажиллагаанд “*******” ХХК-ийн ганц материал ирсэн байна, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гараагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “*******” ХХК нь урьд нь 2015 онд ******** баяны голын гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж байсан гэсэн яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. Миний бие худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлгүй байж байгаад саяхан олж мэдсэн. Тендерийн баримтыг харахад 2016 оны 06 сард “*******” ХХК-г сонгон шалгаруулж, гэрээ байгуулж 40.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажлыг гүйцэтгэж 2016 оны 10 сард дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулагдан хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унасан, дахин ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 205-206),
7.Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дунд баян гэх газарт гүүр баригдаж байсан талаар мэднэ. Сум хөгжүүлэх сангаас мөнгө гаргаад тухайн үед тендер зарлаад гүүрийн ажил хийгдэж байсан. Гэхдээ ямар аж ахуйн нэгж байгууллага гүүр барьсан талаар бол мэдэхгүй. Гүүрийг ашиглалтад хүлээж аваагүй байхад албан тушаал өөрчлөгдөж шилжсэн. Таньдаг хүмүүсээс сонсоход бол 2017 оны 10 дугаар сард гүүр ашиглалтад ороод удалгүй нурсан гэж байсан...” гэжээ. (4-р хх-ийн 56-57),
8.Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би машинтайгаа ямар нэгэн ачаагүй гарахад л гүүрний мод дугарч эвгүй байсан. Тэр үед уул нь шинэ гүүр баригдсан юм даа гэж бодож байсан. Тэгээд буцаад ирсэн чинь гүүр цөмөрчихсөн байсан. Би гүүрэн дээгүүр гараад *** компани дээр очоод будаа ачаад Улаанбаатар хотод очоод 2-3 хоноод буцаад *** тосгон дээр ирсэн чинь нурчихсан байсан юм...” гэжээ. (4-р хх-ийн 211-212),
9.Шинжээч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны нутаг дэвсгэрт байрлах ********* ********* 10 тонн даацтай замын байгууламжийн барилгыг засварлах, барих ажлыг хийж гүйцэтгэхдээ хичнээн төгрөгийн хөрөнгө зарцуулсан талаарх хэрэгт ажлыг шинжээчээр орж ажилласан. Хэнтий аймгийн ********** суманд байрлах “********” ХХК нь ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай Байгаль орчны яамнаас гаргуулан авсан байдаг. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүнсний барааны дэлгүүр ажиллуулах, зээл олгох, шатахууны жижиглэн худалдаа, модон байшин барих засварлах үйл ажиллагааг явуулах эрх авсан байна. Хэнтий аймгийн Засar даргын ******* * ****** дугаар сарын *****-ний өдрийн ******** тоот захирамжаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дунд Баянгол модон гүүрийг шинээр барих 40.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааны захилагчийн эрхийг *** тосгоны захирагчид шилжүүлсэн байна. *** тосгоны захирагч нь ******** тоот захирамжаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж 2016 оны 05 дугаар сарын 19-27-ны 09 цаг 00 минутанд тендерийг хааж, 2016 оны 05 дугаар сарын 27-ны 10 цаг 00 минутанд тендер нээхэд “**********” ХХК-ийн материал ирүүлснийг үзэж гэрээ байгуулахаар шийдсэн байна. *** тосгоны захирагч Ж.*********, “**********” ХХК-ийн захирал Ц.********** нар арматур зангидаж хийсэн цутгамал багантай, 36-ийн духан нуруутай 10 тоннын даацын гүүрийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхэлж 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгаж, ямар нэгэн доголдол гарвал 36 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Захиалагч тал ажил эхлэхэд 15.000.000 төгрөг, ажлын явцад 15.000.000 төгрөг, ажил хүлээлгэн өгсний дараа 10.000.000 төгрөг олгохоор гэрээнд тохирсон байсан. Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны гүүр барих ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьж дуусгаж *** тосгоны захирагчийн ажлын албаны даргыг байлцуулан хүлээлгэн өгсөн ба улсын комисс ирэхээр гүйцэтгэгчийг албан ёсоор хүлээж авхаар тохирсон байна. 2017 оны хавар *** тосгоны уурын зуухны эзэн ********* гэдэг хүн манайд нүүрс ачиж ирсэн жолооч машинтайгаа ********* гүүрийг эвдсэн байна гэж “**********” ХХК-ийн захирал Батмөнхөд хэлсэн байдаг. “**********” ХХК-ийн захирал Ц.********** ******** 10 тонн даацтай гүүрийг барьсан талаарх зардлын баримтыг огт ирүүлээгүй, баримт гаргуулахаар удаа дараа дуудсан, гэрээний дагуу “**********” ХХК нь 2016 оны 05 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөгийг хүлээн авсан байна. Уг нь улсын комисс хүлээн аваагүй байхад компанид мөнгө шилжүүлэн өгсөн нь баримтаар харагдаж байгаа. “********** ХХК-ийн хэдэн төгрөгийн зардал гүүрийн байгууламж барихад оруулсан талаар нотлох баримт ирүүлээгүй тул улсын төсөвөөс олгосон 40.000.000 төгрөг нь баримтаар авсан гэдэг нь тогтоогдож байгаа тул нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн... “1.************” ХХК нь барилга, авто замын байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй. 2.Техник эдийн засгийн зураг төсөл хийгдээгүй. 3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлэгээг хийгээгүй. 4. Барилга байгууламжаа улсын комисст эцэслэн хүлээлгэн өгөөгүй. 5. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хууль зүйн дагуу хадгалж архивлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Шинжээчийн дүгнэлт дээр зөрчил бүрийг хуулийн заалтаар нь бичиж тусгасан байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 218-220),
10.Шүүгдэгч Ж.********* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тосгоны нутаг дэвсгэрт байрлах ********* голын 10 тонны даацтай нурсан гүүрийг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил батлагдсан. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/25 дугаар захирамжаар үнэлгээний хороог Б.*********, ********, ***********, М.*********, н.*********** нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж батлагдсан төсөвт өртөгт багтааж харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулж ажиллах үүргийг өгсөн. Үүргийн дагуу сонгон шалгаруулалтын ажиллагааг явуулахад ямар нэгэн аж ахуйн нэгж оролцоогүй, үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлээгүй, үүний дараа дахин зарлахад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлсэн байсныг үнэлгээний хороогоор сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг надад ирүүлсэн. Үүний дагуу “*******” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан. 2016 оны 11 сарын 05-ны өдөр тухайн гүүрийг очиж үзэхэд бидний зүгээс тавьсан шаардлагын дагуу барьж гүйцэтгэсэн...” гэжээ. (2-р хх-ийн 150-153),
11.Шүүгдэгч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тосгоны нутаг дэвсгэрт байрлах ********* голын 10 тонны даацтай нурсан гүүрийг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил батлагдсан. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №А/25 дугаар захирамжаар үнэлгээ хороог Б.*********, Б.**********, Ц.**********, М.*********, Н.********** нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж батлагдсан төсөвт өртөгт багтааж харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулж ажиллах үүргийг өгсөн. Уг тендер сонгон шалгаруулалтаар ямар нэгэн аж ахуйн нэгж оролцоогүй, үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлээгүй. Үүний дараа дахин зарлахад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК нь үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлсэн байсныг үнэлгээний хороогоор сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг надад ирүүлсэн. Үүний дагуу “*******” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан. 2016 оны 11 сарын 05-ны өдөр тухайн гүүрийг очиж үзэхэд бидний зүгээс тавьсан шаардлагын дагуу барьж гүйцэтгэсэн байсан. ... Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралд ямар нэгэн аж ахуйн нэгжүүдээс тендерийн баримт бичиг болон үнийн саналыг ирүүлээгүй, тендер бараг амжилтгүй болох гэж байх үед “*******” ХХК-иас тендерийн баримт бичгийг бүрдүүлж манайд ирүүлсэн. Ирүүлсэн тендерийн баримт бичгийг хүлээн авч үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулахад урьд нь манайд гүүрийн ажил гүйцэтгэж байсан дадлага туршлагатай аж ахуйн нэгж юм байна, ********* голын гүүрийн ажилд сонгон шалгаруулахад татгалзах зүйл байхгүй гэж үнэлээд сонгон шалгаруулах мэдэгдлийг хүргүүлж гэрээ байгуулах зөвлөмжийг тосгоны захирагч Ж.*********т хүргүүлсэн. Үүний дагуу “*******” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан...” гэжээ. (2-р хх-ийн 23-26, 37-40),
12.Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч дотоод аудитор С.********** 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37/04/01 дугаартай “...8.1. “Үвгэн баавай” ХХК нь *** тосгоны ********* голын гүүрийн байгууламжийг барихад гарсан зардлыг баримтаар нотолж, нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулж хадгалаагүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.” гэснийг,
8.2.********* голын гүүрийн барилгыг зураг төсөв хийлгэлгүй төлөвлөж хэрэгжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана. Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3.3-д “хөрөнгө, оруулалтын төсөл хөтөлбөр арга хэмжээ нь хуульд заасны дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв нь батлагдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн, бусад зөвшөөрөлтэй байх” гэснийг;
8.3. “************” ХХК нь авто замын байгууламж барих засварлах тусгай зөвшөөрөл аваагүй байгаа нь Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Авто зам, замын байгууламжийг барих засварлах, арчлан хамгаалах ажлыг тусгай зевшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд зохих журмын дагуу гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэснийг;
8.4. ********* голын гүүрийн байгууламжийг зураг төсөл хийгдээгүй байхад гэрээ байгуулан гүйцэтгэж, ашиглалтанд өгөх хүртэл харуул хамгаалалт тавиагүй, ашиглалтыг эхлүүлэхгүй хаалт тавих, өндрийн хязгаарлалт хийгээгүйгээс эвдрэл гэмтэл гарсан нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” гэснийг,
8.5. Улсын комисст хүлээлгэн өгөхөд 2016 оны 11 дүгээр сард бэлэн болгосон, гэрээний төлбөрийг урьдчилан авсан зэрэг нь “***********” ХХК-ийн захирал, *** тосгоны захирагчтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь хэсэгт 2016 оны 06 дугаар сарын 02-07 дугаар сарын 25-ны дотор гүүрийн байгууламжийн ажлыг хийж дуусгах, 5 дугаар зүйлийн 5.6-д “Гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд мөнгөө авах болно. Ажлыг цаг хугацаанд чанартай сайн хийнэ” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 212-217),
13.Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-07-096/360 дугаартай “...1. Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны нутаг дэвсгэр дэх 2016 онд баригдсан ********* баян голын гүүрийн алгасал байгууламжийн ган дам нуруу хотойлтод орж, модон дам нуруу хугарч, зорчих хэсгийн модон бүтээцүүд нурсан, гүүрийн завсрын тулгуурын суурь угаагдалтад орсноос тулгуур, зорчих хэсэг хазайсан зэрэг эвдрэлүүд гарч, гүүрийг ашиглах боломжгүй болсон нь ашиглалтын байдал хяналтын хуудсаар их эрсдэлтэй үнэлэгдэж, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх /авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах/ заалт хэрэгжихгүйд хүргэж байна.
2. Дунд баян голын гүүрийн ашиглалтын байдалд хийсэн үзлэг шалгалтаар дээрх алдаа дутагдлууд илэрсэн нь захиалагч байгууллага техникийн даалгаврыг боловсруулахдаа гүүрийн геологийн судалгаа, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн төлөвлөлт, барилгын ажлын шаардлагад нийцүүлээгүй, нарийвчилсан зураг төсөлгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн, холбогдох журмын дагуу байнгын ашиглалтад хүлээн аваагүй нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх /Зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх/ заалтууд зөрчигдөж, тус гүүрийн байгууламжийн ашиглалтын байдалд сөргөөр нөлөөлсөн байна.
3. Гүүрийг барихдаа нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн даац, зорчих хэсгийн ачааллын хувиарлалтыг тооцоолоогүйгээс тээврийн хэрэгсэл зорчиход алгасал байгууламжийн бүтээц эвдрэхэд хүргэсэн байгаа бөгөөд ус зүйн тооцооны үндсэн дээр завсрын тулгуурын суурийг төлөвлөөгүй, угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь гүүрийн суурь, тулгуур угаагдалтад орж, цаашид ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
4. *** тосгон чиглэлийн авто замын ********** баян голын гүүрэнд дахин эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор тус газар орчмын ус хураах талбайн ус зүйн тооцоог хийлгэж, голын болон хур борооны усыг бүрэн нэвтрүүлэх гүүрийн байгууламжийн нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар боловсруулах шаардлага үүсээд байна. Энэ ажлын хүрээнд зураг төсөл боловсруулах техникийн даалгаврыг хууль тогтоомж, норм нормативын шаардлагад нийцүүлэх, түүний дагуу нарийвчилсан зураг төслийг боловсруулан улсын экспертизээр баталгаажуулж, мэргэжлийн байгууллагаар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх арга хэмжээг авч, ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангуулах нь зүйтэй байна.
5. Тус гүүрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулж, шинэчлэн барих хүртэлх хугацаанд захиалагч байгууллагын зүгээс мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөөг авч, дээрх чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх түр замыг байгуулах, холбогдох стандартын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг байршуулах арга хэмжээг авах нь зүйтэй байна...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 45-47),
14.Хэнтий аймгийн *** тосгоны захирагч ********** *** оны *** дугаар сарын **-ны ******дугаартай албан бичиг, хавсралт (1-р хх-ийн 27, 28-37),
15.Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 43-44),
16.Тендерийн баримт бичиг (1-р хх-ийн 45-63),
17.Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн төлөвлөгөөт хяналт хийх тухай хяналт шалгалтын удирдамж, шалгалт хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 65-66, 67-69),
18.Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ****** оны **** дугаар сарын *****-ны өдрийн ***** дугаартай албан бичиг (1-р хх-ийн 70),
19.Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 76-77, 78-82),
20.Хэнтий аймгийн ********* сумын Засаг даргын **** оны ***** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай ********** багийн Засаг даргыг чөлөөлж томилох тухай захирамж (1-р хх-ийн 86),
21.Хэнтий аймгийн ********* сумын Засаг даргын **** оны ****** дугаар сарын ***-ны өдрийн ******** дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж (1-р хх-ийн 87),
22.Хэнтий аймгийн ********* сумын Засаг даргын ***** оны ***** дугаар сарын *******-ний өдрийн **** дугаартай багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамж (1-р хх-ийн 88),
23.Хэнтий аймгийн *** тосгоны захирагчийн ****** дугаартай захирамж (1-р хх-ийн 89),
24.Хэнтий аймгийн *** тосгоны захирагчийн **** оны ****** дүгээр сарын ********-ны өдрийн ******* дугаартай захирамж (1-р хх-ийн 90),
25.Авилгатай тэмцэх газрын захиалгаар *** тосгоны ********* голын гүүрийн засварын ажилд хяналт шалгалт хийх удирдамж (1-р хх-ийн 223-225),
26.Хэнтий аймгийн Аудитын газрын ***** оны ***** дүгээр сарын *******-ны өдрийн ******** дугаартай албан шаардлага (1-р хх-ийн 231),
27.Хэнтий аймгийн Аудитын газрын ****** дугаартай албан бичиг (1-р хх-ийн 232),
“Үвгэн баавай” ХХК-ийн ***** оны ****** дүгээр сарын *****-ны өдрийн ***** дугаартай албан бичиг (1-р хх-ийн 233),
28.*** тосгоны *********ы гүүр барих төсвийн тооцоо (1-р хх-ийн 235-239),
Хэнтий аймгийн Засаг даргын ***** оны ******* дугаар сарын *******-ний өдрийн ********* дугаартай захирамж, хавсралт (2-р хх-ийн 240, 241),
29.*** тосгоны захирагчийн ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт (2-р хх-ийн 144-145),
30.Хэнтий аймгийн ******** төлөөлөгчдийн ********* хуралдааны тогтоол, хавсралт (3-р хх-ийн 14-20, 21-40),
31.Хэнтий аймгийн ********* сумын *** тосгоны ******** баяны гүүрийн засварын ажлын тендерийн баримт бичиг (3-р хх-ийн 43-88),
32.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдлыг шалгах хяналтын хуудас (4-р хх-ийн 50-52),
33.Шалгалт хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 53),
34.“*********” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 112),
35.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 121, 123),
36.“**********” ХХК-ийн ***** банк, ****** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 129-133, 175),
37.Ц.******** ******* банк, ******** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 134-138, 139-148, 176-178),
38.Ж.*********ийн ***** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 179-188)
39.Б.*********гийн ****** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 149-163)
40.Ж.*********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт (1-р хх-ийн 95, 2-р хх-ийн 46, 47)
41.Б.*********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлот (1-р хх-ийн 101, 2-р хх-ийн 44, 45) зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл “Төрийн албан тушаалын ангилал, төрөл”, 10.1 дэх хэсэг “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:” 10.1.1 дэх заалт “төрийн улс төрийн албан тушаал”, 10.1.2 дахь заалт “төрийн захиргааны албан тушаал”, 11 дүгээр зүйл “Төрийн улс төрийн албан тушаал”, 11.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хотын Зөвлөлийн дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.”, 12 дугаар зүйл “Төрийн захиргааны албан тушаал”, 12.1 дэх хэсэг “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:”, 12.1.9 дэх заалт “хотын зөвлөлийн болон хот, тосгоны захирагчийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;” гэж тус тус хуульчилсан байна.
Хэнтий аймгийн ********* сумын Засаг дарга У.********* ***** оны ******* дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай захирамжаар Ж.*********ийг **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс ********* багийн ********** даргын албан тушаалд томилж, тус сумын Засаг дарга Б.********* **** оны *** дугаар сарын **-ны өдрийн Б/*** дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хэнтий аймгийн *** тосгоны захирагч Ж.*********ийн ******* оны ***** дугаар сарын ******-ний өдрийн ******** дугаартай захирамжаар Б.*********г *** тосгоны захирагчийн ажлын албаны даргаар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилж, Хэнтий аймгийн *** тосгоны захирагч ******** 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Дээрх захирамжуудаас үзэхэд уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл шүүгдэгч Ж.********* нь Хэнтий аймгийн ********* сумын ********** багийн Засаг дарга бөгөөд *** тосгоны захирагчаар буюу төрийн улс төрийн албан тушаалд, шүүгдэгч Б.********* нь *** тосгоны захирагчийн ажлын албаны даргаар буюу төрийн захиргааны албан тушаалд тус тус ажиллаж байв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн ******* томьёоны тодорхойлолт”, 3.1 дэх хэсэг “Энэ хуульд хэрэглэсэн дараах ******* томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.4 дэх заалт “нийтийн албан тушаалтан” Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, 4.1 дэх хэсэг “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:”, 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдүүдийн хувьд мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжид багтаан хуульчилжээ. Уг хуулийн тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэжээ.
Төрийн алба, түүний албан тушаалтны эрх зүйн байдлыг хууль, дүрэм журмаар нарийвчлан тогтоож зөвхөн тэр хэмжээ хязгаарын дотор эрх мэдлээ хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.
Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх нь тухайн албан тушаалтан бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах үйлдэл хийсэн, эсхүл хамтран шийдвэрлэх байсан асуудлыг дангаараа шийдсэн, хууль болон хуульчилсан актад заасан гагцхүү онцгой нөхцөл байдал бий болсон үед хийх байсан үйлдлийг ердийн үед гүйцэтгэсэн, эсхүл ямар ч нөхцөл байдалд албан тушаалтан үйлдэх ёсгүй үйлдлийг хийсэн зэргээр илэрнэ.
Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл дараах үндсэн хэлбэрүүдээр илэрдэг. Үүнд:
- Төрийн албан тушаалтан өөрт олгогдсон албан тушаалын эрх, бүрэн эрхийнхээ хэмжээнээс илтэд хэтэрсэн буюу бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагаа явуулах,
- Албан тушаалтан хууль болон бусад хууль тогтоомжид заасан зөвхөн онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар явуулах үйл ажиллагааг онцгой нөхцөл бүрдээгүй байхад эсхүл зөвшөөрөл аваагүй байж хэрэгжүүлэх,
- Зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дур мэдэн ганцаараа шийдвэрлэх,
- Төрийн албан тушаалтан хэн ч, ямар ч нөхцөлд үйлдэх эрхгүй үйл ажиллагааг дур зоргоороо хэрэгжүүлэх зэрэг болно.
Шүүгдэгч Б.*********, Ж.********* нар нь бүлэглэн 2005 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (тус гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан одоо хүчингүй болсон)”-ийн 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журам”, 7.1 дэх хэсэг “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:”, 7.1.1 дэх заалт “нээлттэй тендер шалгаруулалтын журам;”, 17 дугаар зүйл “Нээлттэй тендер шалгаруулалт”, 17.1 дэх хэсэг “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.”, 19 дүгээр зүйл “Тендерийн баримт бичиг бэлтгэх”, 19.1 дэх хэсэг “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.”, 19.2 дахь хэсэг “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.”, 26 дугаар зүйл “Тендер нээх”, 27 дугаар зүйл “Тендерийг хянан үзэх”, 27.1 дэх хэсэг “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1 дэх заалт “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;”, 27.1.2 дахь заалт “техникийн тодорхойлолт;”, 27.1.3 дахь заалт “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 28 дугаар зүйл “Тендерийг үнэлэх”, 28.1 дэх хэсэг “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” гэж тус тус заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, зөвхөн хамтын зарчмаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрлэх асуудлыг дур мэдэн дангаараа шийдвэрлэж, хэн ч, ямар ч нөхцөлд үйлдэх эрхгүй хууль илтэд зөрчсөн үйл ажиллагааг дур зоргоороо хэрэгжүүлж төрийн албан тушаалтны хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг 264.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж ердийн бүрэлдэхүүнийг, харин хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 264.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Улсын яллагчийн зүгээс онц их хэмжээний хохирол учирсан гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлджээ.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйл “хохирлын хэмжээг тодорхойлох”, 29.1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.” гэж заасан байна.
Тус гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 (Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тогтоосныг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсөн. /нэг зуун ерэн хоёр мянга/) төгрөг байсан бөгөөд 38,400,000 (192,000х200=38,400,000 гучин найман сая дөрвөн зуун мянга) төгрөгөөс дээш хэмжээг онц их хэмжээний хохиролд тооцохоор байжээ. Шүүгдэгч Б.*********, Ж.********* нарын үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд улсын төсөвт 40,000,000 (дөчин сая) төгрөг буюу онц их хэмжээний хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.*********, Ж.********* нарын дээрх үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.*********, Ж.********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргүүдийг хууль тогтоогчоос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт багтаан хуульчилсан бөгөөд анх баталсан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирол нь их хэмжээ буюу 50,000,000 (тавин сая) төгрөг байх тул мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэх боломжтой байсан./ болон түүнд оруулсан өөрчлөлт нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд шүүгдэгч Б.*********, Ж.********* нарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.*********гийн өмгөөлөгч *********** гэм буруугийн хуралдаанд: “... 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар хэтрүүлэх гэдэг ойлголтод хэд хэдэн ойлголт байгаа. Хамтаараа гаргах шийдвэрийг дангаараа гаргасан юм уу?. Энэ бол бүгдээрээ суугаад хуралдах байсан чинь ганцаараа шийдвэр гаргасан юм уу? Ингэвэл хэтрүүлэх. Онцгой үед авч хэрэгжүүлэх байсан ажиллагааг онцгүй нөхцөл байдал үүсээгүй байхад хэвийн нөхцөлд байвал хэрэгжүүлсэн бол хэтрүүлэх. Дээрээс нь өөрт нь олгогдоогүй эрх мэдлийг өөрөө дур мэдээд хэрэгжүүлчихсэн. Ийм нөхцөл байдал байх юм бол албан тушаалын байдлаа хэтрүүлэх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 264 зүйлийн 264.2-т заасан гэмт хэрэг гэж тооцохоор байгаа. Өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар албан тушаалын байдлаа хэтрүүлсэн дээр дурдсан 3 нөхцөл байхгүй байна. Гэмт хэргийн субъектив талын шинж байхгүй. Улсын яллагч нар өнөөдөр гэмт хэргийн объектив талын шинжийг яриад гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгаа нь үндэслэлгүй юм. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг цагаатгаж өгнө үү...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч Ж.*********ийн өмгөөлөгч Б.********** гэм буруугийн хуралдаанд: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах гэсэн ойлголт байхгүй. Эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн ойлголт байгаа. Эрх мэдлээ урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуульд тодорхой тайлбарласан. Улсын дээд шүүхийн тайлбарт 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан эрх мэдлээ хэтрүүлэх гэдгийг тодорхой тайлбарласан. Энэ хуулиар ямар эрхийг хэтрүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Цагаатгах тогтоол гаргахдаа шүүгч маш тодорхой тодорхойлох хэсэгт дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг нь хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаараа шийдвэрлэх. Өөр субъект шийдвэрлэх эрх мэдлийг булааж авах замаар шийдвэрлэхийг хэлнэ гэж байгаа. Энэтэй холбоотой эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоогдсон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үүнийг ялгаж салгаач гэдэг байдлаар асуудал хандаад байгаа юм. Тэгэхээр Ж.*********ийн хувьд гэм буруугүй байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байгаа…” гэх санал дүгнэлт тус тус гаргаж оролцсон бөгөөд шүүх уг санал, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*********, Ж.********* нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*********гийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 121-р хуудас/,
Шүүгдэгч Ж.*********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 123-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.*********, Ж.********* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.*********, Б.********* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********, Б.********* нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг)-г тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт тус бүр 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт мэдэгдэв.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэргүүдийг хууль тогтоогчоос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт багтаан хуульчилсан бөгөөд анх баталсан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирол нь их хэмжээ буюу 50,000,000 (тавин сая) төгрөг байх тул мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэх боломжтой байсан./ болон түүнд оруулсан өөрчлөлт нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд шүүгдэгч Б.*********, Ж.********* нарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг журамлан уг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.*********гийн өмгөөлөгч А.************ эрүүгийн хариуцлагын хуралдаанд: “… 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл буюу эрүүгийн хариуцлагад татаж болох, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд заагдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолох хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болоод 3 жил шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацаанд эрүүгийн хариуцлага оногдуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан хуулийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар өнөөдөр үйлчилж байгаа яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологддог зохицуулалт үйлчилж байгаа. Энэ гурван нөхцөлд 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дууссан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хохирол, хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох юм бол шийдвэр гүйцэтгэх журмаар биелүүлнэ…” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгч Ж.*********ийн өмгөөлөгч Б.******* эрүүгийн хариуцлагын хуралдаанд: “…Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал дээр давж заалдах шатны шүүх магадлалд гаргахдаа энэ талаар ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн, хууль буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр асуудалд хандаж байгаагүй. Тийм магадлал гарч байна. Энэ утгаараа шүүхийн шатанд хэрэг түдгэлзэж байсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц дээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол, хүсэлт гаргана гэдэг хэсэг маань өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал дээр маргаан үүссэн. Энэ үндэслэлээр хэрэг түдгэлзэж байсан. Үүнээс юу харагдаж байна вэ? гэхээр ерөнхий ангийн хэм хэмжээ, Улсын дээд шүүхийн тайлбар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндсэн зарчим яригддаг. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх юм бэ? Нэг талдаа Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэгдээд явж байгаа. Эцсийн шийдвэр одоо хүртэл гараагүй 4,5 жил болж байна. Ийм асуудал байгаа учраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Тийм учраас анхныхаа саналыг дэмжиж байна…” гэх санал дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйл “Гэмт хэргийн ангилал”, 17.1.2 дахь заалт “хүндэвтэр;”, 17.3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.”, 72 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 72.1.2 дахь заалт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.*********, Ж.********* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан хэргийг зүйлчлэн шүүхэд ирүүлсэн бөгөөд тус гэмт хэрэгт хорих ялын хэмжээг “... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх тул уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 (тав) жил хүртэл тоолохоор байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”, 1.10.2 дахь заалт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж хуульчилсан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 11 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар”-ыг гаргасан. Үүнд:
“... Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх болон дараах агуулгын аль алин нь процессын шинжтэй, сүүлийнх нь хуучнаа халж шинэчилсэн заалт тул процессын хэм хэмжээний мөн чанарын дагуу цаг хугацааны шугамд үйлчлэлээрээ давхцахгүйгээр дараалж байршин хэрэг маргаан хянагдаж буй цаг хугацааг өөртөө багтаах мөчлөгт зөвхөн шинэчлэгдсэн нэг зохицуулалт нь хэрэглэгдэнэ. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсноор зохицуулалтын давхцлыг заагласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ цаг хугацаанаас хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэргийг шийдвэрлэхдээ уг заалтын өмнөх агуулга “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг баримтлахгүй, харин түүний зөвхөн шинэ агуулга “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ...” гэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөөр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэг, бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор байна.
2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас дахь Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1839002280423 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.*********, Ж.********* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бөгөөд хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрчлөлтөөс өмнө яллагдагчаар татагдсан боловч мөрдөн шалгах ажиллагаа /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт/ болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа уг хуулийн үйлчлэлтэй давхцалтай байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор тус гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас 3 (гурав) жилийн дараа шүүгдэгч Б.*********, Ж.********* нарыг яллагдагчаар татсан нь хүндэвтэр гэмт хэрэгт тоологдох 5 (тав) жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул яллагдагчаар татсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж шүүх дүгнэсэн болно.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 40,000,000 (дөчин сая) төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч Б.*********, Ж.*********, иргэний хариуцагч Ц.*********** нар хохирлыг төлөөгүй.
Иймд шүүхээс иргэний хариуцагч Ц.******** 30,000,000 (гучин сая) төгрөг, шүүгдэгч Ж.*********аас 5,000,000 (таван сая), шүүгдэгч Б.*********гээс 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт төлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.*********, Б.********* нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*********, Б.********* нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ********* овгийн *********** *********, шүүгдэгч ***** овгийн ********* ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********, Б.********* нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт тус бүрт оногдуулсан 9,792,000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт оногдуулсан эрх хасах ял, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хариуцагч Ц.********** 30,000,000 (гучин сая) төгрөг, шүүгдэгч Ж.*********аас 5,000,000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Б.*********гээс 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт төлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.*********, Б.********* нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.*********, Б.********* нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*********, Б.********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР