| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
2025 07 09 2025/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0180/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******** *******т холбогдох 2539000000200 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын ****** дугаар баг ******* ******* тоотод өөрийн төрсөн эгч Б.**********тай “мөнгө зээлэх талаар" маргалдаж улмаар түүнийг цохиж зодож биед нь баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун шанаа, хацар, баруун дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний урд хэсэг, ар хэсэг, цээж баруун мөр, баруун, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын ****** дугаар баг ********* тоотод өөрийн төрсөн эгч Б.**********тай “мөнгө зээлэх талаар" маргалдаж улмаар түүнийг цохиж зодож биед нь баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун шанаа, хацар, баруун дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний урд хэсэг, ар хэсэг, цээж баруун мөр, баруун, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-4-р хуудас/,
3.Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт амрах гэж ирсэн. Тэгээд ******** дугаар баг ********* тоотод байх ээжийндээ байгаа юм. 2025 оны 05 сарын 29-ний өдөр ээжийнхээ байшинд унтах гээд байж байтал дүү ******* орж ирээд намайг хэзээ хот явах юм гэж асуусан. Би хоёр гурав хоног Хэнтийд байна гэж хэлсэн. Тэгтэл чамтай нэг ярих юм байна "********" уурын зуух ашиггүй байна зарна гэсэн. Тэгэхээр нь би зарвал зараа гэж хэлтэл намайг "чи дандаа мөнгө авдаг" гэж хэлсэн би зөрүүлээд чи ч зээлээ төлүүлдэг биздээ" гэж хэлээд энэ уурын зуух бид хоёрынх биш шдээ бага дүү *********, чи яагаад дандаа ингэж шуналтаж байдаг юм бэ гэж хэлтэл чи надтай барьцдаг шдээ гэхээр нь би зөрүүлээд би юу гэж хоёр дүүтэйгээ юм булаацалдах вэ дээ гэж хэлээд байгаа зүйлийг байгаагаар нь байлга, мөнгө хэрэгтэй байвал би чамд байраа зараад мөнгө өгье гэж хэлээд жижиг өрөөрүү ортол араас орж ирээд толгой хэсэгрүү цохисон тэр үед би гулсаад шалан дээр унасан. Тэгтэл миний дээр гарч суугаад миний нүүр хэсэгрүү гараараа цохиод байсан, хоолой боосон, нэг өвдгөөрөө мөрөн дээр, нөгөө өвдгөөрөө зүрхэн дээр дараад надад амьсгалахад хэцүү байсан. Зугтах гэхээр гаргахгүй бараг 20-30 минут болсон. Арай гэж гарч зугатаад хөл нүцгэн нягтлангийн байшинруу ороод нягтлан ********* эгчийг цагдаа дуудаад өгөөчээ гээд хэлээд байж байтал ******* араас орж ирээд дахиад зодох гээд дайрсан. Тэр үед нь би гарт ойр байснаар нь ус буцалгагч авч шидээд тэр нь *******ыг оноогүй. Тэгтэл ******* чи намайг ус буцалгагчаар цохих гэлээ ямар зэвүүн юм гээд дахиад барьж аваад зодсон. Би зодуулж байхдаа ********* эгчийг цагдаа дуудаад өг гэж зөндөө гуйсан. Харж зогсож байгаад гараад явчихсан. Тэр байшинд 15-20 минут намайг зодсон. Надаас цус гараад байхад намайг явуулахгүй байсан. Тэгээд би арай гэж зугатаад хажуу айлруу орж хаалгыг нь түгжээд цагдаа дуудсан. Би баруун зовхиндоо 2 ширхэг оёдол тавиулсан. Баруун нүд хөхөрсөн, гар, хөл хөхөрсөн, хоолой улайсан. Баруун талын эрүүний яс хөндүүртэй шүд хазаж болохгүй байна. Хэвийн харилцаатай байдаг. Би *******таа өөрийн чадлаараа тусладаг. Гэтэл намайг дээрэлхэж харьцдаг, загнадаг. Би байраа томруулах гээд уурын зуухаа банкинд баталгаа болгоод өгөөч ээ гэхэд ээж ч хөдлөөгүй, ******* ч загнаад байхаар нь больсон. Миний нөхөр ******* улсад амьдардаг, том хүү маань ******** сурдаг, Би бага хүүтэйгээ амьдардаг. Би гомдолтой байна. Хүнээс аврал эрээд ч болсонгүй өөрийнхөө хүчээр л зугтаалаа. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
4.2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн даслэгч ******** “...********* биед баруун нүдний гадна хэсэгт шарх, баруун шанаа, хацар, баруун дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхинд цус хуралт, хүзүүний урд хэсэг, ар хэсэг, цээж, баруун мөр, баруун, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс баруун нүдний гадна хэсэгт шарх нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэх хүсэлт хх-ийн 86 дугаар хуудаст авагдсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* 28,350 төгрөгийг төлсөн баримт хх-ийн 85 дугаар хуудаст авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******* Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 (хорин найман мянга гурван зуун тавь) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******** овгийн ********** *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******* Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 (хорин найман мянга гурван зуун тавь) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР