Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

2025        07         18                                           2025/ШЦТ/189

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0181/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.********,

Улсын яллагч Н.*******,

Шүүгдэгч Б.********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******** *********** холбогдох 2539000090193 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.********** нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын ***** дүгээр баг ******* ** тоотод байх Д.*******ийн эзэмшлийн Bieben North benz маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2S Strong start гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.*******т 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.********** нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг ********* тоотод байх Д.*******ийн эзэмшлийн Bieben North benz маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2S Strong start гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.*******т 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15-р хуудас/,

3.Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би хувиараа том тэрэгний жолооч хийдэг. Би сүүлийн 6 жил том тэрэгний жолооч хийж аймаг Улаанбаатарын хооронд бараа зөөдөг бусад үед өвсний тээвэр хийдэг. Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Beiben north benz маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй юм. Би машиндаа 5 хоногийн өмнө Улаанбаатар хотоос 2 ширхэг цагаан өнгийн 2S Strong start гэсэн бичигтэй аккумлятор худалдаж авч тавьсан юм. Би уржигдар орой Хэнтий аймгийн ******* сумын ******** дүгээр багийн нутаг ******** тоотод хашааны гадаа ******* бид хоёр машиндаа ойр зуурын засвар гагнуур хийж байгаад 2024 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчимд машинаа орхиод гэр гэррүүгээ явцгаасан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутад Намхай бид хоёр машин дээрээ юм хийх санаатай очиход миний машинд тавьсан хоёр цоо шинэ аккумлятор маань алга болсон байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тус бүрийн 550.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

4.Хохирогч Д.*******ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би 2024 оны 12 дугаар сарын 03-05-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн улаан өнгийн Beiben North benz маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээсээ хоёр ширхэг цагаан өнгийн 2S Strong start гэсэн бичигтэй аккумлятороо хулгайд алдсаны дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Үүний дагуу цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгахад миний машины хойд талаас харсан шонгийн модон дээрх хяналтын камерт миний машин дээр шөнийн цагаар очиж байгаа цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон ********** гэдэг залуу миний аккумляторыг миний машинаас тайлж авсанаа хүлээн зөвшөөрч аккумлятор хаана байгааг зааж өгсөний дагуу Хэнтий аймгийн ******* сумын 1-р багийн нутаг Хараат уул гэх газарт байх **********ын дүү ********** гэх айлд очиж өөрийн хоёр аккумлятор алдсан эд зүйлсээ буцааж авсан. Харин энэ хэргийн улмаас надад учирсан хохирол буюу 30.000 төгрөгийг би гэмт хэрэг үйлдсэн хүнээс нэхэмжилж байна. Би аккумлятороо авахаар явахдаа 50.000 төгрөгөнд бензин хийж явсан. Алдсан эд зүйлийнхээ үнэлгээг би 30.000 төгрөгөөр гаргуулсан. Энэ мөнгөө би нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

5.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ах *******тэй хамт машин дээр нь гагнуур хийж байгаад орой хамт буугаад явсан юм. Бид хоёр машинаа ******* сумын 1 дүгээр баг ********** тоот хашааны гадаа үлдээсэн. Энэ хашаа маань том машин буюу хүнд даацын автомашинд гагнуур хийдэг хүмүүс байдаг юм. Манай ах ******* саяхан машиндаа 2 шинэ аккумлятор шинээр 1.100.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан юм. Тэгээд өнөөдөр ах бид хоёр машиндаа гагнуур хийх санаатай очиход 2 ширхэг шинэ аккумлятор маань алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллага дуудсан юм. Тэр хашааны Бааска гэдэг залуу хэлэхдээ өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зүгээр байсан өнөө өглөө таг нь сөхөгдсөн байсан гэж хэлсэн. Тэгээд та хэдийг өөрсдөө аваад явсан юм байлгүй гэж бодоод хэлээгүй гэж байсан. Миний мэдэх зүйл ийм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

6.Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тийм би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим намайг жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхад ******* сумын 1 дүгээр баг, Хийдийн суурин гэх газарт айлын хашааны гадаа байсан North benz маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор алдагдсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу би ажлын хэсгийн хамтаар хэргийн газарт ажилласан. Тэгээд тухайн шөнөдөө билүү маргааш орой нь билүү хохирогч, ******* гэрч ********* нарын хамтаар хэрэг гарсан газрын ойр орчмын хяналтын камерыг нэгт нэгэнгүй бүгдийг нь шүүсэн. Хэрэг гарсан газрын хойд талд байрлах цагдаагийн газартай холбогдсон хяналтын камерыг шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед /минутыг нь санахгүй байна/ иргэн *******ийн эзэмшлийн north benz маркийн тээврийн хэрэгслийн баруун талд 10 орчим метрийн зайд камерын баруун доод буланд тусгалтай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тухайн бичлэгэнд машинаас 2 хүн буугаад 1 хүн нь бие засаж байсан 1 хүн нь гэрэл асaaraaд north benz маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод аккумлятор байсан хэсэгт очоод нилээдгүй удсан. /Би харж байсан/ Тухайн үед шөнийн цаг байсан учраас камерийн нягтаршил маш муу байсан. Тэгээд би энэ 2 хүнийг тухайн тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумляторыг хулгайлаад аваад явсан гэж үзэж тэмдэглэл үйлдсэн. Тэгээд дээрх цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар номер харагдахгүй байсан учраас бусад хяналтын камераар содон шинж тэмдэгийг харахад хар өнгийн ачаатай 2 талын бөөрөндөө хөх өнгийн канттай байсан. Тэгээд энэхүү содон шинж тэмдгээр нь тухайн тээврийн хэрэгслийг 4 хоногийн дараа олж тогтоосон. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч ********* овогтой ********** байсан. Би Б.**********той уулзаж ярилцахад 2 ширхэг аккумляторыг хулгайлсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн тухайн 2 аккумлятор Хэнтий аймгаас урагшаа 100 километр орчимд түүний төрсөн дүүгийнд байсан. Шөнийн цаг байсан учраас хяналтын камер бүрсгэр харагдаж байсан. Гэхдээ 2 хүн бууж ирсэн нь үнэн. Нэг нь машины хажуугаар тойроод яваад байсан болохоор би тухайн үед аваад явсан гэж ойлгосон. Ингээд дахиж хяналтын камерын бичлэгийг шүүгээгүй. Сэжигтэн Б.**********ын мэдүүлж байгаагаар би ганцаараа ирж 2 ширхэг аккумляторыг хулгайлсан гэж мэдүүлсэн. Бичлэгт гарч байгаа тээврийн хэрэгсэл Б.**********ынх мөн гэдэг нь нотлогдсон. Миний мэдэх зүйл энэ байна. Бие засч байсан хүн гэрэл асааж байсан хүн дээр очоогүй. Гэрэл асааж байсан хүн машины аккумлятор хэсэгт нэг удаа очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р хуудас/,

7.Хөрөнгийн Үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-71-р хуудас/,

8.Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 97-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Иймд шүүгдэгч Б.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.**********ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хууль зүйн үр дагаваруудыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.**********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

           3.Гэм хор, хохирлын талаар:

          Шүүгдэгч Б.**********ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******т 1,100,000 (нэг сая нэг зуу мянга) төгрөгийн хохирол учруулсан, хавтаст хэргийн 97 дугаар хуудаст хохирогч Д.*******т 2 ширхэг аккумляторыг хүлээлгэн өгсөн талаар эрүүгийн мөрдөгч Ц.********** үйлдсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан, хохирогч Д.*******ээс гарсан бусад зардалд 80,000 (наян мянга) төгрөг шүүгдэгч Б.********** төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ******* овгийн Б********аатарын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********од хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Б.**********од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Б.**********од хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

 

  8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР