Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/00523

 

 

2000 оны00сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ... ХХК-тай Холхивч худалдах, худалдан авах .. тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нийт 25,808,783 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн 8 ширхэг барааг худалдан нийлүүлсэн. Гэрээний 3-т ...Захиалагч нь барааны нийлүүлэлтийг 25,808,783 төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Төлбөрийг бараа нийлүүлснээс хойш хуанлийн 14 хоногт багтаан шилжүүлнэ гэж заасны дагуу ... ХХК нь төлбөрийг бараа нийлүүлснээс хойш 14 хоногийн дотор хийх байтал эхний төлбөр болох 5,808,783 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгчээс төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, үүний дагуу 2020 оны 6 дугаар сарын 26-нд 6,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийн төлбөрийг тус тус хийж, өнөөдрийн байдлаар 14,808,713 төгрөг төлөөд байна. Хариуцагч ... ХХК төлбөр төлөх амлалтыг удаа дараа өгсөн боловч үлдэгдэл 11,000,000 төгрөгийг төлөлгүй зайлсхийсээр байгаа нь ... ХХК-ийн санхүүгийн мөнгөн урсгалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна уг асуудалтай холбоотойгоор эрх зүйн зөвлөгөө авч нэмэлт зардал гарган, бодитой хохирол учирч эхлээд байна. ... ХХК нь нэхэмжлэгчээс худалдаж авсан холхивчийг ... ТӨХК-иас зарласан тендерт оролцож нийлүүлэхээр болсон байдаг. Мөн тус хариуцагч нь нэхэмжлэгчээс холхивч худалдаж авснаа үгүйсгээгүй. Гэрээнүүд нь ижил загварынх байдаг. Маргаан бүхий гэрээг хамтран хариуцагч Г.... ... ХХК-ийг төлөөлөн байгуулсан байдаг бөгөөд зарим төлбөрийг төлж байсан учраас энэ гэрээний үүргийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байсан бол ... ХХК-ийн зүгээс өмгөөлөгчөөс зөвлөгөө авч нэмэлт зардал гарахгүй байсан. Нэгэнт хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас ийм зардал гарсан учраас өмгөөллийн хөлс 3,300,000 төгрөгийг мөн гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Н.... 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь нэхэмжлэгч талтай 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Холхивч худалдах, худалдан авах гэрээ гэхийг огт байгуулаагүй бөгөөд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...тоот хаягт оршин суух Ганболд овогтой ... гэх иргэн нь манай компанийн тамгыг хууль бусаар ашиглан захирал Н.... миний гарын үсгийг тухайн гэрээнд хуурамчаар зурсан байна...гэжээ.

3.Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлага дахь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ гэхийг ... ХХК-ийн зүгээс хариуцагч талтай байгуулаагүй бөгөөд хариуцагч Г.... нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үйлдэл гаргаж нэхэмжлэгч талтай дээрх гэрээний харилцаанд оролцсон гэдгээ шүүх хуралдаанд амаар болон бичгээр удаа дараа гаргасан байна. Манай компани тухайн гэрээнд оролцоогүй учир ямар нэгэн нотлох баримт гарган өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага дахь гэрээнд зурагдсан Н.... гэх ... ХХК-ийн захирлын гарын үсэг нь хуурамч гэдэг нь тус компанийн шүүхэд ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот албан бичигт Н....ийн жинхэнэ гарын үсэг гэдэг нь мөн болохоо удаа дараа тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлага дахь тухайн гэрээний төгсгөл буюу талууд хүсэл сонирхлоо бүрэн илэрхийлснийг нотлох хэсэгт манай компанийн тамга дарагдаагүй, мөн гэрээний толгой хэсэгт батлав гэх хэсэгт талууд тамга дарсан байна. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг батлах гэдэг ойлголт байхгүй учир гэрээг байгуулсан гэж үзэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэж манай компанид хамааралтай гэх нэхэмжлэлийн үндэслэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай зүгээс дээрх тайлбар хэсэгт зүйлийг нотлох шаардлагагүй, хавтаст хэрэгт авагдсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эзгүйд шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

4.Хариуцагч Г.... 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г.... миний бие ... ХХК-ийн нэхэмжилж буй 14,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба уг төлбөрийг миний бие дангаар төлж барагдуулах тул тодорхой хугацаа гаргаж өгнө үү. 45 хоногийн хугацаа олговол төлөх боломжтой...гэжээ.

5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан байна. Үүнд:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Төлөөлөгчид олгосон итгэмжлэл, орчуулгын хамт /хх-5-6/, Холхивч худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-7-8/, Бараа хүлээлгэн өгсөн баримтын хуулбар /хх-9-10/, Төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар /хх-11/, компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь депозит дансны хуулга /хх-12, 14/, Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13/, Юстис Консалтинг ХХК-иас ... ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-15/, Өмгөөллийн хөлс төлсөн Төлбөрийн даалгавар /хх-16/;

6.Хариуцагч ... ХХК-иас шүүхэд баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-30/ гаргасан бол хариуцагч Г.... шүүхэд өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/-г баримтаар гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн аливаа нотлох баримт гаргаагүй байна.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .... дүгээр захирамжаар ... ТӨХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамжаар шаардсан ... ТӨХК, ... ХХК нарын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн....тоот ... ХХК-ийн тусгай зориулалтын холхивч нийлүүлэх гэрээ, Бараа материал хүлээн авалтын баримт, Төлбөрийн нэхэмжлэх болон Төлбөрийн даалгавар /хх-92-98/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

8.Шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн бөгөөд хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн бол хамтран хариуцагч Г.... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: хариуцагч ... ХХК-тай Холхивч худалдах, худалдан авах гэрээний дагуу 25,808,783 төгрөгийн үнэ бүхий холхивчийг нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, худалдан авагч тал гэрээний дагуу 14,808,713 төгрөгийг хуваан төлж, үлдэх 11,000,000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн нийлүүлэгчийг хохироосны улмаас өмгөөлөгчид 3,300,000 төгрөг төлж нэмэлт зардал гарсан. Хамтран хариуцагч Г.... тухайн гэрээг ... ХХК-иас олгогдсон эрхийн дагуу байгуулсан, өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагч нараас дундаас нь 14,300,000 төгрөгийг шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй уг гэрээг огт байгуулаагүй, хамтран хариуцагч Г.... тус компанийн зөвшөөрөл авалгүйгээр компанийн тамга, тэмдгийг ашиглаж, захирал Н....ийн гарын үсгийг хуурамчаар зурж байгуулсан учир ... ХХК төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

4.Хариуцагч Г.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боловч 45 хоногийн хугацаа авах хүсэлт гаргаж, уг тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй болно.

5.Зохигчид ... ХХК болон ... ХХК нарын хооронд Холхивч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч ... ХХК гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргасан байна.

6.Хэрэгт нотлох баримтаар цугларсан Холхивч худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлгэн өгсөн баримт болон төлбөрийн нэхэмжлэх, ... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь харилцах дансны хуулгууд, мөн шүүхийн журмаар бүрдүүлсэн ... ТӨХК болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, тус гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэх, бараа материал хүлээн авалтын баримт зэрэг баримтууд болон зохигчдын гаргасан тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр .. тоот Холхивч худалдах, худалдан авах гэрээг ... ХХК, ... ХХК нар байгуулж, компанийн захирлууд гэрээг батлан, захиалагч ... ХХК-ийг төлөөлөн Н...., нийлүүлэгч ... ХХК-ийг төлөөлөн дэд захирал Б.Батзориг нар гарын үсэг зурж, компанийн тамга гэрээнд дарагдсан байна.

6.2.Дээрх гэрээгээр нийлүүлэгч нь 25,808,783 төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын холхивчийг (3 нэр төрлийн 7 ширхэг) 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор захиалагчид нийлүүлж хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөрийг бараа нийлүүлснээс хойш хуанлийн 14 хоногт багтаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, бараа нийлүүлэх хугацаа хэтэрсэн хоног бүрт 0,05 хувийн алданги тооцож гэрээний төлбөрөөс хасах болон бусад нөхцлийг гэрээнд тусгажээ.

6.3.Гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК-иас ... дугаартай бараа 1 ширхэг, ... дугаартай бараа 1 ширхэг, ... дугаартай бараа 2 ширхэг, ...бараа 1 ширхэг, ... 1 ширхэг, ... дугаартай бараа 2 ширхэг зэрэг бараа материалыг ... ХХК-д хүлээлгэн өгч, мөн өдрөө 25,808,253 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үйлдэж, нэхэмжлэхийг Г.... хүлээн авсан байна.

6.4. ... ХХК-иас ... ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,808,783 төгрөгийг ... ХХК-с холхивчны төлбөр гэж, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг ... ХХК-с холхивчны төлбөр, хаанаас: 150000 ... гэж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгийг ... гэх гүйлгээний утгатайгаар нийт 14,808,783 төгрөгийг шилжүүлжээ.

6.5. ... ХХК болон ... ХХК нар Холхивч худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... ХХК нь ... ХХК-тай ... ХХК-ийн тусгай зориулалтын холхивч нийлүүлэх .... дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 37,028,783 төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын холхивчийг ... ХХК нь ... ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцож, 3 нэр төрлийн 6 ширхэг барааг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээж байгуулсан байна.

6.6. ... ХХК нь дээрх гэрээний дагуу ... ХХК-д .... холхивч 1 ширхэг, ...ширхэг, ... холхивч 1 ширхэг, ... ширхэг, ... холхивч 1 ширхэг, .... холхивч 1 ширхэг, нийт 37,028,783 төгрөгийн барааг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нийлүүлж, мөн өдрөө төлбөрийн нэхэмжлэхийг ... ХХК-ийн захирал ..., нягтлан бодогч Г.... нар үйлдэн, ... ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...төлбөрийн даалгавраар холхивчны үнэ 36,862,153.48 төгрөгийг ... ХХК-д шилжүүлсэн байна.

7.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-тай Холхивч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу 25,808,783 төгрөг төлөхөөс дутуу төлөгдсөн 11,000,000 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохирол 3,300,000 төгрөгийг хариуцагч ... ХХК болон Г.... нараас гаргуулахаар шаардаж байна.

8.Хариуцагч ... ХХК-ийн хувьд нэхэмжлэгчтэй аливаа гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээг хамтран хариуцагч Г.... нь тус компанийн тамга, тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох ба гэрээний дагуу бараа материал хүлээж аваагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж маргасан.

9.Харин хариуцагч Г....г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцна гэж тайлбарлах боловч хугацаа олгохыг хүссэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч нар нэхэмжлэлийг хамтран хариуцах тул дундаас нь гаргуулахаар шаардана гэж тайлбарлаж байна.

10.Шүүх ... ХХК болон ... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн бөгөөд хамтран хариуцагч Г.... нь ... ХХК-иас зөвшөөрөл авсны дагуу уг гэрээг байгуулсан гэж үзлээ.

11. Учир нь ... ХХК ... ХХК-тай Холхивч худалдах, худалдан авах гэрээ байгуулахын өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 7 дугаар сарын 23-ны өдөр ... ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тус компанид 37,028,783 төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын холхивч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд барааг захиалагчид нийлүүлээгүй байна.

12. Харин уг үүргээ 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр биелүүлсэн байх бөгөөд нийлүүлсэн барааны төлбөрийн нэхэмжлэхийг энэ өдрөө захирал ..., нягтлан бодогч Г.... нар үйлдсэнээр захиалагч ... ХХК-иас 8 дугаар сарын 30-ны өдөр төлбөр 36,862,153.48 төгрөгийг компанийн Голомт банк дахь харилцах дансанд хүлээн авсан байна.

13. Дээрх ... ХХК-д нийлүүлсэн барааг харин ... ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК-иас Бараа хүлээлгэн өгсөн баримтаар хүлээн авч, ийнхүү хүлээн авахдаа нэхэмжлэгчтэй 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Холхивч худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хүлээж авсан байна.

14. Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгчтэй аливаа гэрээ байгуулаагүй, захирлын гарын үсэг биш гэж маргах боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байна. Мөн гарын үсэг биш гэж тайлбарлаж буй тухайн гарын үсгээр ... ХХК-иас төлбөр авахаар нэхэмжлэх үйлдэж, улмаар ... ХХК-ийн банк дахь харилцах дансанд төлбөр хүлээн авсан байгааг дурдах нь зүйтэй.

15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан ба энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй.

16. Хариуцагч ... ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд ... ХХК-д гэрээний дагуу хүлээн авсан холхивчны төлбөрөөс 14,808,783 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлснөөр гэрээний зарим үүргээ биелүүлсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

17. Хамтран хариуцагч Г....гийн хувьд ... ХХК-иас олгогдсон зөвшөөрлийн дагуу гэрээг ... ХХК-тай байгуулж, төлбөрийн заримыг өөрийн нэрээр төлсөн, ... ХХК-д төлбөрийн нэхэмжлэх үйлдэж, улмаар төлбөр ... ХХК-д төлөгдсөн зэрэг үйл баримтууд болон түүний шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар 11,000,000 төгрөгийн барааны төлбөрийг хамтран хариуцах нь зүйтэй.

18. Хариуцагч ... ХХК болон Г.... нар гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2020 оны 8 дугаар сараас хойш огт төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөллийн Юстиэс консалтинг ХХН-д 3,300,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь төлбөрийн даалгавраар нотлогдсон ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу уг зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж дүгнэн, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

19.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 229,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 229,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК, Г.... нараас 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 229,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 229,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА