| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0111/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/195 |
| Огноо | 2016-06-10 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/195
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН шийтгэх тогтоол |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, Улсын яллагч Ц.Мөнхжаргал, Шүүгдэгч М.Н***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М**** ий Н***** д холбогдох эрүүгийн 201622000378 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ү*** онход овогт М**** ийн Н***** , 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Т***** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Т***** сумын ** дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн РК**** дугаартай, Шүүгдэгч М.Н***** нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Т***** сумын төвд согтуурсан үедээ иргэн Ч.Т****** тай маргалдсаны улмаас цээжин тус газар нь өшиглөж цээжний зүүн 4,5 дугаар хавирганы далд хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад |
| ТОДОРХОЙЛОХ нь: ^ Шүүгдэгч М.Н***** нь М.Н***** нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Т***** сумын төвд согтуурсан үедээ иргэн Ч.Т****** тай маргалдсаны улмаас цээжин тус газар нь өшиглөж цээжний зүүн 4,5 дугаар хавирганы далд хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч М.Н***** гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Т***** ын нүүр рүү нь нэг удаа түлхэж, хөл рүү нь хавсарсан гэх мэдүүлэг/хх-ийн 55-60 дугаар хуудас/, Хохирогч Ч.Т****** ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Т***** сумын төвд машины түлш авах гээд орж ирсэн юм. Тэгээд түлш авах замаараа М**** эгчид өмнө нь зээлж авсан мөнгөө хэд хоногийн дараа өгье гэж хэлэхээр гэрт нь очсон юм. Тэгээд гэрт нь яваад ортол М**** эгч надад мөнгөний хэрэг ихтэй байна бушуухан мөнгийг минь өгвөл сайн байна гээд байхаар нь би гэрээс нь гарч Б**** гэдэг хүнээс авлагатай байсан 140.000 төгрөгөө авахаар М**** эгчийн гэрээс гарч Б**** ынд очсон тэгсэн чинь Б**** “Шунхлай” бензин түгээх станцаас Г**** нэртэй хүнээс очоод мөнгөө авчих гэж хэлэхээр нь Г**** гэгч дээр очоод 140.000 төгрөгийг аваад буцаад М**** эгчийнд очиж мөнгийг нь өгөх гээд явж байгаад Н**** гийн үүдэнд М**** гийн хүүхэд болох Н***** тэй тааралдсан юм. Н***** гийн хамт явж байсан. Тэгээд намайг дуудаад бид хоёр ярилцсан юм. Н***** надаас ганц юм гуйя гэхээр нь ахад нь боломж алга дараа болно биз дээ гэж хэлсэн чинь та ээжтэй уулзаа юу гэж хэлэхээр нь би сая танайд очоод ирлээ гээд хэлсэн юм. Тэгээд Н***** намайг битгий шаагаад бай пизда минь гэж хэлсэн тэгэхээр нь би чамд архи авч өгөх өртэй биш гэж хэлсэн чинь чи ямар том пизда бэ? Гээд цохиж эхэлсэн. Тэгээд Н***** намайг хөлөөрөө өшиглөсөн чинь миний хавирга өвдөөд дуугарч чадахгүй доошоо хараад хэвтээд өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/, Гэрч Т.Б***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би С**** , Н***** , Ц**** , Т**** бид нар морины бариан дээр 2 том пиво хувааж уучихаад сумын төв ороод явж байтал Т***** гэдэг хүн Б**** ахтай ирээд Н***** , Т***** 2 адууны юм яриад маргалдаад байсан. Бид нар маргаан дундуур нь ороогүй байж байтал Н***** Т***** ыг зодох гээд байхаар нь чи боль би |
|
наад хүнтэй чинь ярья гэж хэлээд Н***** г салгах гэтэл хүч хүрэхгүй байсан. Тэгээд Н***** , Т***** ыг унагаад 2 удаа өшиглөөд Б**** ах бид нар нилээд юм болж салгаад явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Гэрч М.Ц**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сумын төвд морины үсэргээн үзэх гээд орж ирсэн.... Урд хүмүүс бужигнаж байхаар нь бид хоёр очиход Т***** Н***** хоёр хоорондоо барьцалдаад зогсож байсан. Т**** намайг бууж бай гээд ах наашаа суу гээд Т**** г мотоциклныхоо араар сундалдаад аваад явсан. Бид хоёрыг тэнд очиход Т**** , Н***** хоёр дөнгөж салж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Гэрч Г.Б****-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н**** төвийн үүдэнд Цэдэн- Очир ахыг мотоциклынхоо ард суулгаад байж байтал урдхан талд олон хүмүүс бужигнаад байхаар нь очиход Н***** , Т***** хоёр барьцалдаад авчихсан байсан. Ш***** Н***** гийн хойноос татаад салгахад Би Т***** гэдэг ахыг ах нааш ир ардуур суу гээд хэлэхэд шууд миний мотоциклын араар суусан. Тэгээд надаар Өлзийт дэлгүүрийн хажуу талын контейнерийн хажуу талд буучихъя гэхээр нь тэр газарт нь буулгасан. Тэгээд би шууд хөдөө гараад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/, Гэрч Ц.П**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би морины үсэргээн дээр нутгийн хүмүүс болох Н***** , Т**** , Ш***** , Ц**** нартай тааралдсан. ... Тэгээд Ш***** бид хоёрын унаж байсан морь булгиад байсан тэр үед Н***** дээр согтуу маягын ах хүрээд ирсэн. Тэгээд Н***** тухайн үед тэр ирсэн ахыг тэврээд байж байсан. Ямар шалтгаанаас болж хоорондоо муудалцах болсоныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг/ХХ-ийн 36 дугаар хуудас/, Гэрч Д.Б**** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би Т**** манай гэрт 11 цагийн үед 1 шил архитай ирээд бид хоёр тэр архийг нь хувааж уучихаад Н**** гийн урд талд мотоцикльтой явж байтал Н***** С**** панзын морины урд сундалдаад суучихсан ирсэн. Т**** , Н***** хоёр юм яриад уулзаж байснаа гэнэт муудалцаад би юу болоод байгаа юм бол гэж бодоод очихын зуургүй Н***** Т**** г унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тэр үед хажууд байсан хүмүүс нь салгаад би Т**** гийн мотоциклыг бариад Т**** г ардуураа суулгаад Ц**** гэдэг айлд хүргэж өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн49 дүгээр хуудас/ |
| Гэрч С.Н**** , Л.Д**** , А.Д***** нарын мэдүүлэг /хх-ийн 44-47 дугаар хуудас/, * Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай дүгнэлтэд: Ч.Т****** ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.Т****** ын биед цээжний зүүн 4,5 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, цээжинд цус хуралт, шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.З. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.4. Дээрх зүүн 4,5 дугаар хавирганы далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээжинд цус хуралт, шанаа зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.5. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж бүхэлд нь үнэллээ. Иймд шүүгдэгч М.Н***** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Н***** гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ. |
| Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 68 дугаар хуудас/-аар тогтоогдсон болно. Мөн шүүгдэгч нь хохирогчтой 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчииг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201622000378 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
|
| тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. |
|
|
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР