Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 156/шш2023/00109

 

 

 

 

 

 

2023 02 28 156/ШШ2023/00109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00090/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч: Г ХЗХ

Нэхэмжлэлийн шаардлага: 1 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******,

Хариуцагч:*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр************** хадгаламж зээлийн хоршооноос өөрийн хадгаламжийн мөнгө барьцаалж тэтгэвэр барьцаалсан зээл 3 656 254*******ийн зээл авахаар болсон. Миний авсан зээл болох 3 656 254*******ийг надад************** ХЗХоршоо надад өгөхдөө 1 956 254******* надад бэлнээр өгөхөөр би гайхаад хоршооны ажилтанд миний мөнгө дутуу байна гэж хэлсэн чинь ажилтан надад хандан танай эхнэр******* манай гялс******* хадгаламж зээлийн хоршоонд өртэй зээлээ төлөхгүй байгаа тул таны зээлнээс суутгаж авлаа гэж хэлсэн. Тухайн үед би та нар юу ярьж байгаа юм би төлөхгүй манай эхнэр танайхаас зээл аваагүй гэж хэлсэн чинь шүүхийн шийдвэр байгаа гэж хэлээд нэг ягаан цаасан дээр гарын үсэг надаар зуруулсан би бичиг үсэг огт мэдэхгүй бөгөөд тухайн цаасан дээр гарын үсгээ зурсан. Чухам юун дээр зурж байгаагаа ойлгоогүй. Гэтэл миний авсан зээлнээс гарын үсэг зурсан баримтад үндэслэн 1 700 000******* суутгаж авсан би маш их гомдолтой байна. Тухайн хоршооны ажилтан цаасан дээр юм бичээд та үүнийг хуулж бичээд ир гэхээр нь би бичиг үсэг мэдэхгүй бичиж чадахгүй гэж хэлээд тухайн бичгийг аваад явсан. Тэр бичгийг нэхэмжлэлд хавсаргаж байна. Би*******аас ямар учиртай зээлийн төлбөр нэхээд миний зээлээс суутгаж байгаа юм бэ гэхэд надад хамааралтай зээл байхгүй, манай******* өөрийн авсан зээлээ төлж байгаа гэж хэлэхээр би*******тай очиж уулзахад эгчид хамааралтай зээл байхгүй би өөрөө зээлээ цаг тухайд нь төлж байгаа гэж хэлээд шүүхийн бичгийг надад өгсөн.************** хадгаламж зээлийн хоршоо нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр миний зээлээс 1 700 000******* суутгаж хөрөнгөжсөн байх тул хуулийн дагуу шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү... Би зээл авъя гэхэд Отгонтуулын 1.700.000*******ийн зээлийг төлбөл зээл олгоё гэж өөрсдөө хэлсэн. Өөр хүнээр гарын үсэг зуруулж болох уу? гэхэд болохгүй, эхнэр чинь гарын үсэг зурж байж зээл олгоно гэж хэлэхэд нь би Отгонтуулын 1.700.000*******ийг төлье, надад зээл олгооч гэж би хэлсэн. Ононтуулд хэлэхээр 1,700,000*******өө надаас биш************** ХЗХоршооноос ав, би зээлээ төлж байгаа гэж хэлсэн учраас************** ХЗХоршоонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гялс******* ХЗХоршоо мөнгө өгөхгүй гээд байсан. 1,700,000*******ийг төлөх юм бол зээл олгоё гэж хэлсэн. Ээж маань нас барсан учир яралтай явах гээд зээлийг нь төлсөн гэв.

 

2. Хариуцагч Гялс******* хадгаламж зээлийн хоршооны Хэнтий салбарын захирал******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн ******* нь эхнэр*******ын хамт орж ирж эхнэрийнхээ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх мөнгийг төлье, ээж маань нас барсан Багануур явах шаардлагатай тул дээр нь нэмээд 2 000 000 тегрег хэрэгтэй байна олгох боломж байна уу гэсэн хүсэлт гаргасан тул би хоршооны төвийн заэлийн хорооноос зөвшөөрөл авч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3 656 254 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээнд *******, эхнэр******* нар гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж, 2024 оны 7 сар хүртэлхи халамжийн мөнгийг Төрийн банкнаас авч зээлэнд төлуулж байхаар манай ажилтан Ц.Дүүрэнжаргалд итгэмжлэн итгэмжлэл хийж нотариатаар баталгаажуулсны үндсэн дээр зээл олгох гүйлгээг хийсэн. Зээлийн мөнгийг бүхэлд нь Төрийн банкны *******ийн 250000586397 тоот дансанд шилжүүлж өгсөн. Холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Мен камерын бичлэгээр нотлогдох боломжтой. ******* нь өөрөө Терийн банкинд очиж өөрийнхөө данснаас манай хоршооны 252000130769 данс уруу Ононтунгалагийн зээлэнд гэж 1 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Манай зүгээс суутгаж авсан болон хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. М.Махбал,******* нар нь манай хадгаламж зээлийн хоршооноос 2018.08.22-нд 415 703 төгрөг, 2018.11.22-нд 1 026 609 төгрөг, 2019.08.19-нд 1 485 820 төгрөг, 2020.12.15-нд 1 483 336 төгрөгийн зээлүүдийг хамтдаа гарын усэг зурж авч хэвийн төлж байсан. Нэг хаягт нэг гэрт амьдардаг мөн дундаасаа гарсан хүүхэдтэй тул нэг гэр бүлийн хүмүүс л гэж үзэж байна. Ийм учраас У. Ононтунгалаг,******* нарын зээлээс төлсөн байх. Иймд манай байгууллага иргэн *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэг ирүүлсэн байна. Үүнд:  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, тэтгэврийн зээлийн өргөдөл,************** ХЗХ-д гаргасан өргөдөл, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 424 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтууд ирүүлсэн байна.

4. Хариуцагчаас хариу тайлбар, 2018 оны 08 сарын 22-ны өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 08 сарын 19-ний өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 01 сарын 29-ний өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2020 оны 12 сарын 15-ны өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2021 оны 08 сарын 05-ны өдрийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, мемориалын баримт, шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ээс Ц.Дүүрэнжаргалд олгосон итгэмжлэл,************** хадгаламж зээлийн хоршоонд *******ийн гаргасан өргөдөл зэрэг баримт ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч************** Хадгаламж зээлийн хоршооны Хэнтий салбарт холбогдуулан 1 700 000 ******* гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч манай байгууллагаас анх зээл хүсэхдээ уг төлбөрийг төлөхөө илэрхийлж зээл авсан ба нэхэмжлэгч нь өөрөө эхнэрийн хамт уг төлбөрийг манай байгууллагын дансанд төлсөн, манай зүгээс ямар нэгэн байдлаар албадан төлүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 27-ны өдөр Гялт******* хадгаламж зээлийн хоршооноос 3 656 254*******ийг сарын 3,9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай тэтгэврээ барьцаалан зээлсэн ба тэдний хооронд 2022 оны 12 сарын 27-ны өдрийн ЗГ/1402810297 дугаартай зээлийн гэрээ байгуулагджээ. / хэргийн материалын 8-р хуудасны ар тал/

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч *******ийн төрийн банкин дахь 250000586397 тоот дансанд 3 658 000*******ийг 2022 оны 12 сарын 27-ны өдөр шилжүүлжээ. / хэргийн материалын 28-р тал/

Нэхэмжлэгч ******* нь анх зээл авахдаа хариуцагч тал хамтран зээлдэгчээр Отгонтуулыг оролцуулах бол түүний зээлд 1 700 000*******ийг төлсөнөөр зээл олгох боломжтойг хэлсэн гэх ба энэ талаар мэдэж байсан гэдгээ нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Мөн энэхүү 1 700 000*******ийг Ононтунгалагийн зээлэнд төлсөн гэж тайлбарлаж байгаа ба энэ нь нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтаар /хэргийн материалын 7-р тал/ тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь дээрх 1 700 000*******ийг Ононтунгалгийн зээлд төлөхөө өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч төлсөн, энэ талаар тухайн үед буюу зээл авахдаа мэдэж байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх зээл авахдаа зээлийн гэрээгээр тохирсон мөнгөн дүнг өөрийн дансанд авсан, мөнгөө авсаныхаа дараа өөрийн сайн дурын үндсэн дээр энэхүү 1 700 000*******ийг************** хадгалаж зээлийн хоршоонд Ононтунгалагийн зээлд төлсөн байх тул хариуцагчаас нэхэмжилж буй 1700 000*******ийг гаргуулах боломжгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол дээрх хөрөнгөө буцаан шаардах эртхэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч************** хадгаламж зээлийн хоршоо нарын дунд Ононтунгалагийн зээлийг төлөх үүрэг үүсээгүй боловч ******* нь өөрөө сайн дураараа 1 700 000*******ийг төлсөн нь түүний шүүхэд гаргаж буй тайлбар болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул дээрх мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахгүй, харин нэхэмжлэгч нь Ононтунгалагийн зээлийг түүний өмнөөс төлсөн байх тул өөрийн энэхүү төлсөн 1 700 000*******ийг Ононтунгалагаас нэхэмжлэх боломжтой болохыг дурдаж байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн Гялс******* ХЗХоршоод холбогдох 1 700 000******* гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ