| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0151/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/197 |
| Огноо | 2016-06-10 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/197
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 'ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН шийтгэх тогтоол |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян Улсын яллагч Ц.Мөнхжаргал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, Шүүгдэгч Э.Л*** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*** ын Л**** д холбогдох эрүүгийн 201622000358 дугаартай хэргийг2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М**** овогт Э*** ын Л**** , 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Б*** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл *, эцэг, эхийн хамт, Хөвсгөл аймгийн Б*** сумын ************тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн РБ********дугаартай, Шүүгдэгч Э.Л*** нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Б*** сумын төвд согтуугаар иргэн Л.Б*******тэй маргалдсаны улмаас баруун гарын шуун тус газар нь автомашины дорцов төмрөөр цохиж бие махбодид нь "баруун шуу ясны далд хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. |
| Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад * ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Л*** нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Б*** сумын төвд согтуурсан үедээ иргэн Л.Б*******тэй маргалдан улмаар түүний бие махбодид нь "баруун шуу ясны далд хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Э.Л*** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 23- ны өдөр манай эгч намайг флаш аваад ир гэж хэлсэн. Тэгээд явж байгаад Э*******ахтай таараад 1 шил архи уучихаад байж байгаад Ц*******ахтай таарсан. Тэгээд Ц*******ахын машинаасаа буулгах гэсэн чинь буухгүй байсан. Тэгэхээр нь татаж буулгаад нэг цохисон Намайг бас нэг цохисон. Би тухайн үедээ цохьё гэж бодоогүй айлгах санаатай цохисон чинь гар нь хугарчихсан байсан. Тэгээд манай эгч ирсэн. Өөр зүйлгүй гэв. Хохирогч Л.Б*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 23- ны орой 18 цагийн үед Б*** сумын төвд техникийн үзлэгт мотоциклио оруулах гэж сумын захиргааны үүдэнд очоод буцаж яваад Б*******гийнд очсон. Тэгтэл Б*******гийн хашааны ард Э.Л*** гэх залуу хөх өнгийн жижиг машинтайгаа зогсож байсан. Намайг Л**** машин дотроосоо дуудахаар нь очтол “сонин юу байна” гэж мэндлээд дараа нь “тамхи байна уу” гэж асуусан. Тамхи байхгүй гэсэн. Тэр үед гудамжинд эмнэлэгийн сувилагч Цэвэлмаа намайг дуудахаар нь очиж уулзчихаад буцаад Л**** дээр иртэл Л**** нь “та яагаад новшироод байгаа юм бэ? Та миний аавыг их дарамталдаг гэсэн байхаа” гэж хэлэхээр нь би хариуд нь чи юу солиороод байгаа юм бэ гэж хэлтэл машинаас бууж ирээд миний нүд рүү нэг удаа цохиж авсан. Би зөрүүлээд шанаа руу нь нэг удаа хальт цохисон. Энэ үед Л**** гийн машин дотор байсан А*******бууж ирээд Л**** г боль гээд салгасан. Тэгээд би машиных нь хажууд зогсож байтал Л**** машин руугаа тонгойж байгаад нэг төмөр аваад намайг цохих гээд далайтал би толгойгоо хамгаалаад баруун гараа өргөтөл миний гар руу маш хүчтэй цохисон. Ингэж цохиход миний гар таш гэх дуу гарсан. Гар хугарчих шиг боллоо гэж мэдсэн. Энгээд миний гар бараг мэдээгүй болчихсон. Тэгээд би Л**** д чи миний гарыг хуга цохичихлоо гэхэд Л**** би цохиогүй гээд байсан. |
| Тэгээд Б*******гийнд явж ороод гараа хуга цохиулчихлаа гэж хэлээд айлд хүргэж өгөөч гэхэд Б*******, Д********нар намайг манай эгч Н**** ынд хүргэж өгсөн. Тэгээд Н**** эгчийн хүү Б*******оор эмнэлэг рүү хүргүүлж гараа чиг тавиулж боолгосон. Миний гарыг сумын их эмч Б*******, мэс заслын эмч Мэндсайхан нар чиг тавьж боогоод шууны яс хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, Гэрч Д.Н**** ын мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бид гэр бүлээрээ гэртээ байж байтал орой 20 цагийн орчим манай дүү Б*******манайд орж ирээд баруун гар нь унжсан байдалтай мөрөө унжуулсан орж ирээд Э*** ын Л**** дугуйн дорцовоор цохичихлоо гэж хэлж байсан. Тэгээд удаагүй байж байтал Эхнэр нь болох Э**** араас нь орж ирсэн. Тэгээд бид нар ярилцаад ямар ч байсан эмнэлэгт очиж үзүүлж боолт хийлгэсэн нь дээр байх гээд байж байтал манай хүү Б*******гаднаас мотоцикльтой ирэхээр нь Б*******ах нь гараа хуга цохиулсан юм шиг байна миний хүү эмнэлэг дээр хүргэж өг гээд мотоциклын араар суулгаад эмнэлэг явуулсан юм. Би Э**** тай хамт араас нь сумын эмнэлэг рүү явган явж очиход Бадмаа эмч боолт хийж чиг тавьж боосон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Г.Б*** ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 23-ны #орой 20 цагийн орчим ээлжийн сувилагч М*******мэдэгдэхдээ хүлээн авах өрөөнд гар нь хугарсан хүн ирлээ гэж мэдэгдсэн юм. Би хүлээн авах өрөөнд ороход Б*******гэдэг хүн ирсэн сууж байсан. Б*******гэдэг хүний биеийн байдал нь өвдөн шаналсан харагдсан. Баруун гар нь өвдөлт ихтэй хуруу гар нь хөдлөхгүй болчихсон байсан. Гарын шуу хэсэгтээ хугаралттай байж болзошгүй байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийлгэж лаа өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Гэрч Ч.М*** ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би ээлжинд гарч байсан юм. Тэр өдрийн орой 20-21 цагийн орчим Б*******гэдэг хүн гараа хугалчихлаа эмчид үзүүлмээр байна гэж манай эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орж ирсэн. Би их эмч Б*******ад мэдэгдэж үзүүлсэн. Их эмч орж ирж үзээд өвчин намдаах тариа хийж өгөх хэрэгтэй байна гэж хэлсний дагуу деклоденк гэдэг тариа хийсэн. Дараа нь гифс тавих хэрэгтэй байна гэж хэлсний дагуу хэрэглэх зүйлүүдийг нь нэгтгэж өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, |
| Гэрч Д.А*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 23- ны орой 17 цагийн орчим намайг гэртээ байж байтал Э.Л*** нь манай хашааны гадаа ирчихсэн байна гараад ир гэж утсаар хэлэхээр нь би гэрээсээ гарсан юм. Тэгээд очтол Л**** өөрийнхөө Пит маркын машинтай ганцаараа байсан. ...Л**** бид хоёрыг явах гээд байж байтал Б*******гуай мотоцикльтой согтуу хажууд ирж зогссон. Б*******хүрч ирээд машины хойд суудал дээр суугаад хамт явна гээд байсан. Л**** таныг авч явахгүй гэж хэлж байсан. Тэгээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б*******нь Л**** г араас нь эрүү орчим нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Л**** машинаас буугаад БатЦ*******ийг буулгаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд би буугаад салгасан. Удалгүй Л**** гийн эгч З**** ирээд машинаа жолоодоод Л**** г суулгаад явсан. БатЦ*******Эрдэнэбаатар гэдэг айлын хашаа руу орж харагдсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дугаар хуудас/, Гэрч Г.Э**** гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны О6 дугаар сарын 23ны өдөр юм. Тэр өдөр манай суманд техникийн үзлэг болж байсан. Би тэр өдөр ажлаа хийж байгаад бие өвдөөд байхаар нь хувийн эмнэлэг, аптек руу явж байсан . Тэгээд худаг хүрч явтал Л**** гийн хөх ногоон өнгийн машин Э*******гэх айлын хашааны ард байж байсан. Тэгээд хартал манай нөхөр БатЦ*******ийг Л**** нь барьж авсан цохиж байгаа харагдсан. Би яагаад байгаа юм бол гээд харж байтал Л**** нь машиныхаа тэндээс тахир төмөр аваад БатЦ*******ийг цохиж байгаа харагдсан. Л**** нь газрын дээд талд гарсан БатЦ*******ийг гараараа цохиод хөлөөрөө ч өшиглөж байгаа нь харагдсан. Би хөлөө хугалсан таягнаасаа салаад удаагүй байсан учир явж очиж чадахгүй хараад зогсож байтал Л**** гийн эгч З**** спорт залны тэндээс гараад тэр хоёр луу явж очоод Л**** г татаж чангаагаад машиндаа суулгах гээд харагдсан. Л**** эгчийнхээ үгэнд орохгүй байгаа маягтай харагдсан. Би З**** очиж байгаа юм чинь гайгүй биз гэж бодоод аптек рүү эмээ авахаар явсан. Эмээ аваад хүн амьтантай уулзаад явж байтал миний утас дугараад Б*******ийн эгч Н**** надруу залгаж Б*******Л**** гарыг маань хуга цохичихлоо гээд уйлаад ороод ирлээ гэж ярьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Э.З**** гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би сумын спорт заланд хүүхдийнхээ бүжгийн хичээлийг тараагаад 18 цагийн үед заалнаас гарч ирсэн. Үүдэн дээр нь гарч ирэхэд хүмүүс хашгиралдах дуу чимээ гарахаар |
| нь тэр зүгт харахад манай дүү Л**** тэнд байгаа харагдсан. Тэгээд лавлуулаад хартал Л**** машинтайгаа тэнд байсан. Тэнд 3-4 хүн бужигналдаад байсан. Тэгээд би Л**** г машинтайгаа тэнд байсан болохоор зодоон болж байгаа газар луу яаран гүигээд очсон. Очтол миний урдаас Б*******гэдэг залуу түлхээд орж байсан. Тэр хашааны гадна талд БатЦ*******ах, А*******, Л**** гурав үлдсэн байсан. Тэгээд тэр гурав дээр яваад очтол БатЦ*******, Л**** хоёр барилцаж авч зууралдсан. А*******дундуур нь ороод салгах гээд зууралдсан байдалтай байсан. Б*******, Л**** хоёр нь том том дуугаралдаад байсан. Би очоод юу болж байгаа юм та нар чинь гэсэн Б*******ах надад танай дүүгийн ааш авир болохоо байж байгаа юм байна шүү гээд хоёр гараа өндөрт өргөсөн сарвагнуулаад байсан. Би урдаас нь Ц*******ахаа дараа болъё би одоо энийг аваад явъя гээд Л**** гийн машиныг асаагаад Л**** г суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Гэрч Э.З**** , Г.Э**** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, /хх-ийн 24-25, 31-32 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 9-12 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 283 дугаартай дүгнэлтэд:Л.Б*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Л.Б*******ийн биед баруун шуу ясны далд хугарал, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.З. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.4. Дээрх гэмтлүүдийн шуу ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
|
| Иймд шүүгдэгч Э.Л*** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Л*** гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүх түүнд албадан ажил хийлгэх ялыг оногдуулав. Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 53 дугаар хуудас/-аар тогтоогдсон болно. Мөн шүүгдэгч нь хохирогчтой 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн 201622000358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины дугуйны гайх тайлагч дорцов буюу 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй, болохыг дурдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Э.Л*** нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй. |
|
д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР