Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2023/00101

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2023/00101

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* багийн иргэн *******,

******* багийн иргэн *******,

******* багийн иргэн *******,

******* багийн иргэн *******,

******* багийн иргэн ,

багийн иргэн ,

багийн иргэн

багийн иргэн

сумын багийн иргэн

багийн иргэн ,

багийн иргэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: д холбогдох

6 сарын цалинтай тэнцэх нийт 35.111.286 төгрөгийн тэтгэмж гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч: 1. ******* миний бие 2016 оны төрийн ээлжит сонгуулийн дараах багийн засаг даргын сонгуульд сумын багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад нэр дэвшин өрсөлдөн, багийн иргэдийн олонхын саналаар ялж тус багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 05 тоот багийн засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоолоор намайг сумын багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжлуулсан санал явуулж сумын засаг даргын 2017 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Тус багийн засаг даргын сонгуульт ажлаа 2020 оны ээлжид сонгуулийн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж, сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/09 тоот захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/11 тоот захирамжаар нуур багийн засаг даргаар томилсон.

 

2. миний бие аймгийн сумын 1-р баг буюу багийн засаг даргаар сумын багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад өрсөлдөн тус багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн 05 тоот багийн засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай тогтоолоор намайг сумын багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжлуулсан санал явуулж сумын засаг даргын 2017 оны 04 сарын 24-ны өдрийн Б/08 тоот захирамжаар багийн засаг даргаар түр томилогдсон ба сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 10-ны өдрийн Б/16 тоот захирамжаар багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад аймгийн сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/08 тоот захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах сонгуульд нэр дэвшин ялж, сумын засаг даргын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/10 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон.

3. миний бие аймгийн сумын 5-р баг буюу багийн засаг даргаар багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад өрсөлдөн ******* багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжлуулсан санал явуулж сумын засаг даргын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Б/39 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Ээлжит сонгуулийн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан багийн засаг даргын сонгуульд нэр дэвшин ялж, аймгийн сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар багийн засаг даргаар томилогдон ажилласан.

4. миний бие сумын 2-р баг буюу багийн засаг даргаар 2017 оны 08 сарын 01-ны өдрийн Б/05 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Ээлжит сонгуулийн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 01-ны өдрийн Б/09-р захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан багийн засаг даргын сонгуульд нэр дэвшин ялж, аймгийн сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай захирамжаар багийн засаг даргаар томилогдон ажилласан.

5. ******* миний бие аймгийн сумын 3-р баг буюу багийн засаг даргаар багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад өрсөлдөн ******* багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжлуулсан санал явуулж сумын засаг даргын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Б/39 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Ээлжит сонгуулийн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, аймгийн сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар багийн засаг даргаар томилогдон ажилласан.

6. ******* миний бие аймгийн сумын 1-р баг буюу багийн засаг даргаар багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад өрсөлдөн ******* багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад уламжлуулсан санал явуулж сумын засаг даргын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн Б/39 тоот захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Ээлжит сонгуулийн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр багийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, аймгийн сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар багийн засаг даргаар томилогдон ажилласан.

7. миний бие 4-р баг буюу багийн засаг даргаар Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар томилогдон ажилласан. Улмаар намайг 2021 оны 03 сарын 09-ны өдрийн Б/01 тоот захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, 2021 оны 12 сарын 01-ны өдрийн Б/09 тоот захирамжаар багийн засаг даргаар томилсон.

8. миний бие 5-р баг буюу багийн засаг даргаар Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 сарын 09-ны өдрийн Б/01 тоот захирамжаар намайг сонгуулийн жилийн буюу бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, 2021 оны 12 сарын 01-ны өдрийн Б/09 тоот захирамжаар Баян-Улаан багийн засаг даргаар томилсон.

9. миний бие 4-р баг буюу багийн засаг даргаар сумын засаг даргын 2017 оны 04 сарын 17-ны өдрийн Б/03 тоот Ажилд томилох тухай захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Улмаар намайг багийн засаг даргын сонгуульт ажлыг 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаад сумын засаг даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн Б/10 тоот дугаартай захирамжаар бүрэн эрхийн хугацаагаар чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, сумын засаг даргын 2021 оны 11 сарын 29-ны өдрийн Б/19 тоот захирамжаар багийн засаг даргаар түр томилж авлигатай тэмцэх газраас хянуулж, сумын засаг даргын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар багийн засаг даргаар жинхлэн томилогдсон.

10. миний бие аймгийн сумын 3-р баг буюу багийн засаг даргаар сумын засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/05 тоот Багийн засаг дарга нар батламжлах тухай захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Улмаар намайг сумын багийн иргэдийн нийтийн хурлын 2021 оны 03 сарын 20-ны хуралдаанаар би багийн засаг даргад өрсөлдөж иргэдийн олонхын саналаар багийн засаг даргаар томилуулах тогтоолоор сумын засаг даргад уламжлагдсан. Тэгээд сумын засаг даргын захирамжаар намайг багийн засаг даргаар томилогдон ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаагаар чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан сонгуульд нэр дэвшин ялж, сумын засаг даргын 2021 оны 05 сарын 17-ны өдрийн Б/22 тоот захирамжаар багийн засаг даргаар томилсон.

11. миний бие аймгийн сумын 2-р баг буюу багийн засаг даргаар сумын засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Б/05 тоот Багийн засаг дарга нар батламжлах тухай захирамжаар багийн засаг даргаар томилогдсон. Улмаар намайг сумын багийн иргэдийн нийтийн хурлын 2021 оны 03 сарын 20-ны хуралд нэр дэвшин ялж, сумын засаг даргын захирамжаар намайг багийн засаг даргаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Улмаар 2020 оны төрийн ээлжит сонгуулийн дараах явагдсан багийн засаг даргын сонгуульд багийн иргэдийн нийтийн хуралд багийн засаг даргад дахин нэр дэвшин өрсөлдөж, багийн иргэдийн олонхын саналаар ялж багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор сумын засаг даргад өргөн мэдүүлж, сумын засаг даргын 20... оны ... сарын ...-ны өдрийн Б/ ... тоот захирамжаар багийн засаг даргаар томилсон.

Иймд нэхэмжлэгч бид 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн чиг үүргийн анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэхэмжлэгч тус бүр 3,901,254 төгрөгийн буюу нийт 42,913,794 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: аймгийн сумдын нэр бүхий 11 багийн дарга нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Эдгээр багийн дарга нараас сумын багийн дарга нь тэтгэмжийн мөнгөө2022 оны 3 сард авсан байна. 2022 онд улс төрийн албан тушаалтнуудын тэтгэмжийг олгохдоо аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс 2022 оны 1 сард албан тушаалаасаа өөрчлөгдсөн улс төрийн албан тушаалтнуудын судалгааг авсан. ******* багийн дарга , багийн дарга *******, багийн дарга *******, багийн дарга , тэс сумын багийн дарга нар нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн эсэх төлөөр судалгаанд ороогүй байна. сумын багийн дарга *******, багийн дарга *******, багийн дарга , сумын багийн дарга , багийн дарга нь уг судалгаагаар багийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл эдгээр багийн дарга нарт буцаад багийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй болно. Ийм учраас эдгээр багийн дарга нарт тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. Нэгэнт Монгол улсын засаг захиргаа нэгжийн тухай хууль 2006 онд шинэчлэн найруулсан. Энэ хууль дээр улс төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа нь тэтгэмжээр илэрч байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17-р бүлэгт төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа гэсэн зохицуулалт байдаг. Уг зохицуулалтын 61-р зүйлийн 61.1-д төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана гэж заасан байдаг. Уг заалтаар төрийн жинхэнэ албан хаагч гэж тусгайлан авч үзээгүй, төрийн албан хаагч гэдгээр нь авч үзсэн. Төрийн албан хаагчийг улс төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагч буюу тусгай албан тушаалтан, захиргааны албан тушаалтан гэж 4 ангилдаг. Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаанд дээрх 4 албан хаагч бүгд орж байгаа. Тийм учраас улс төрийн албан хаагч орж байгаа, мөн үйлчилгээний албан тушаалтан орж байгаа. 61 дүгээр зүйлийн 61.1-д юу гэж заасан бэ гэхээр төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана гэсэн зохицуулалт байгаа. Албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдана гэсэн зохицуулалттай. Энэ нь юугаар илэрч байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Мөн 61 дүгээр зүйлийн 61.10-т хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа гэж байгаа. Хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа гэдэг нь бусад хууль тогтоомжоор төрийн албан хаагч буюу төрийн улс төрийн албан хаагчийн ямар нэмэгдэл баталгаа байна вэ гэдгийг хуулиар заасан байдаг. Үүнтэй адилхан улс төрийн албан тушаалтан мөн адил нийгмийн баталгаагаар хангагдсан. Нийгмийн баталгаа нь тухайн албан тушаалтны нарийвчлан зохицуулсан хууль нь Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хууль. Уг хууль дээр юу гэж заасан бэ гэхээр улс төрийн албан тушаалтан Үндсэн хуульд заасан хувь хүний сонгогдох сонгох эрх. Сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ багийн Иргэдийн нийтийн хуралд өрсөлдөөд сонгогдох эрхээ хэрэгжүүлээд бусад иргэний сонгох эрхийг хэрэгжүүлээд багийн иргэдийн хурлаар сонгогдоод өрсөлдөөд тэр багийн иргэдийн олонхын санал авсан тохиолдолд сумын Засаг дарга руу уламжлагддаг. Уг тогтоолоор сумын Засаг дарга Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хууль зөрчөөгүй буюу сонгууль хийгээгүй байхад гарсан тохиолдолд нэг удаа буцаах эрхтэй. Багийн иргэдийн нийтийн хурал буцаасан үндэслэл байхгүй бол шууд томилох үүрэгтэй. Үүний дагуу улс төрийн албан тушаалтан буюу багийн Засаг дарга Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүх шатны Засаг дарга, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын шийдвэрийг анхан шатанд нь хэрэгжүүлдэг төрийн бусад актуудыг анхан шатанд нь багийн Засаг дарга нар хэрэгжүүлж байгаа. Дээрх албан тушаалтан улс төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тэтгэмж авах эрх нь үүснэ. Энэ бол улс төрийн албан тушаалтны онцгой нэмэгдэл. Өөр албан тушаалтанд ийм нэмэгдэл байдаггүй. Энэ нэмэгдэл эрх нь хаана хэрэгжих вэ гэхээр чөлөөлөгдсөнөөр хэрэгждэг. Хуулийн утга агуулгын хувьд заавал чөлөөлөгдсөн байхыг шаардаж байгаа. Нэхэмжлэгч нар чөлөөлөгдсөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар бүгд сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөөд дахин сонгуульд өрсөлдөж 4 жилийн хугацаагаар сонгогддог. Ээлжид сонгууль болсноос хойш 20 хоногийн дотор багийн нийтийн хурлаараа дахиад Засаг даргад өрсөлдүүлэх сонгууль болдог. Энэ сонгуульд нэхэмжлэгч нар дахин өрсөлдөж сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ. Бусад багийн иргэдтэй өрсөлдөөд олонхын санал авсан тохиолдолд Засаг даргаар томилуулах тогтоол уламжлуулах зохицуулалттай. Хоёр өөр ойлголт гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөөд дараа нь дахин шинэ албан тушаал буюу багийн Засаг дарга болж байгаа. Энэ асуудал дээр ямар нэгэн байдлаар энгийн албан тушаалтан, төрийн жинхэнэ албан тушаалтан өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байж байгаад шууд дахин томилогдож дахин тэтгэмж гаргаж байгаа үед таны ярьж байгаа зөв. Гэтэл чөлөөлөгдөөд дараа нь дахин сонгууль болоод сонгуулийн үр дүнд дахиж ялалт байгуулаад тэгээд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Энэ бол ажилгүйдлийн тэтгэмжээс шал өөр асуудал. Тийм учраас Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөөгүй нэхэмжлэгч байхгүй, бүгд чөлөөлөгдсөн сумын Засаг даргын захирамжтай. Бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн. Дараа нь багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэж дахин томилогдсон асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны багийн Иргэдийн хурлын тогтоолоор тэр хүн томилогдоод дараа нь сумын Засаг даргын 2020-2021 оны захирамжаар чөлөөлөгдөөд дахиад сонгууль болсны дараа багийн иргэдийн хурлын тогтоолоор уламжлагдаад сумын Засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлыг үндэслэж гаргасан. Түүнээс биш анхнаасаа огт сонгууль болоогүй, 2016 оны багийн иргэдийн хурлын тогтоолоор дахин томилсон байх юм бол тийм асуудал ярих боломжтой. Тэгэхээр энэ асуудал 2 өөр асуудал. Энэ нь цаашдаа юу гэж яригдах вэ гэхээр багийн нийт иргэдийн эрх ашиг яригдана. Багийн нийт иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох эрх. 2 удаа санал өгч байж тухайн хүнийг сонгож байгаа. Уг албан тушаал нь сонгуулийн үр дүнгээр бий болсон албан тушаал. Сонгууль явагдаагүй байхад ийм асуудал яригдахгүй. Сонгууль явагдаагүй байхад тэтгэмжийг нь олгосон бол хууль зөрчсөн, авах боломжгүй мөнгөө авсан болно. Хариуцагчийн хэлээд байгаа үндэслэл нь юу вэ гэхээр сонгууль болоогүй байхад сумын Засаг дарга өөрөө сунгасан гэх. Энэ тохиолдол ковид-19 цар тахлын үеэр бас гарсан. Тухайн үед олон хүн цуглуулах боломжгүй байсан, аймгийн төвд 4 өрх тутмаас нэг хүн зайлшгүй байх шаардлагатай, сумын багийн иргэдийн хуралд 50 хүн зайлшгүй шаардлагатай байдаг учраас ковид-19 цар тахлын үед хууль нь хэрэгжээгүй, 2016 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон Засаг дарга нар явж байгаад 2020 онд сонгууль хийх болсон байсан боловч сонгууль хийх боломжгүй болоод тухайн хүмүүс 2021, 2022 он хүртэл 5-6 жил ажлаа хийсэн. Тухайн хүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хууль болон Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4 жилийн хугацаатай байдаг. Сонгууль нь болохгүй байсан учраас 5 жил бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хүн байгаа. Тэр тохиолдолд хариуцагчийн яриад байгаа мөнгийг өгөх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нар 2021 онд бүгд сонгуулиа хийгээд чөлөөлөгдсөн, чөлөөлгөөд дахин сонгуульд өрсөлдсөн. Багийн Засаг даргаа иргэн хүн өөрөө сонгох эрхтэй, энэ эрхээ 2 удаа хэрэгжүүлсэн. Нийт 100 гаруй багаас 10 гаруй багийн Засаг дарга дахин сонгогдсон юм байна лээ. тэднийг буруутгах боломж байхгүй, яагаад гэвэл Үндсэн хуулиа олгогдсон өөрсдийнх нь бүрэн эрх нь байгаа. Засаг даргад өрсөлдөөд гарсныхаа хувьд тэтгэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болж байгаа. Засаг даргад өрсөлдсөний буруу гэж байхгүй. Төрийг төлөөлөөд багийн Засаг даргын ажлаа сайн хийсэн учраас дахин сонгогдож байгаа. Ажлаа муу хийсэн бол дахин сонгогдохгүй байх байсан. Сонгуульд өрсөлдсөнөөс тэтгэмжийг нь өгөхгүй байх гэсэн ойлголт байхгүй. Улс төрийн албан тушаалтанд онцгой нэмэгдэл олгодогтой адилхан онцгой тэтгэмж. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөөл олгож байгаа, тэр нь сонгуулийн үр дүнд заавал чөлөөлөгдсөн байхыг шаарддаг, гэтэл бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Чөлөөлөгдөөгүй Засаг дарга байсан бол тэтгэмж авахгүй байх шаардлага үүснэ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуульд өрсөлдөх нь иргэн хүний эрхийн асуудал. Нэхэмжлэгч нарт ямар нэгэн цалингийн хохирол гараагүй. Монгол улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуульд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэж заасан байдаг. Бид нарын хувьд нэхэмжлэгч нар ажилгүй байсан гэж ойлгож байгаа. Энэ талаараа хуулийнхаа хэлтсээс асууж лавлахад эдгээр хүмүүс цаашдаа ажилгүй болсон үед тэтгэмж олгогдоно гэдэг байдлаар ойлгоно гэж тайлбарласан гэв.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс цахим үнэмлэхүүдийн хуулбар, аймгийн сумын багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамж Б/12, Б/19, Б/09, Б/11, газрын ХАСУМ хянасан тухай албан тоот-2 ширхэг, нэхэмжлэгч *******ийн НДШ төлөлтийн тодорхойлолтууд, сумын багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, сумын ЗД-ын захирамж Б/08, Б/16, Б/08, Б/10 газрын ХАСУМ хянасан тухай албан тоотууд, НДЕГ-ийн тодорхойлолт, аймгийн сумын Засаг Даргын захирамж Б/39, Б/06, Б/07, Б/20, Б/39, Б/08, Б/09, Б/19, Б/10, Б/11, Б/17, Засаг даргын захирамж Б/04, Б/01, Б/09, аймгийн сумын Засаг даргын захирамж Б/05, Б/22, Засаг даргын захирамж Б/03, Б/10, Б/19, Б/01, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 06/1561 тоот албан бичиг, сумын Засаг даргын захирамж Б/21, Б/05, Б/09, аймгийн багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол 04, нэхэмжлэгч *******, ******* нарын хүсэлт, хүсэлтээр аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга гэрчээр асуусан тэмдэглэл, нэхэмжлэгч ын нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар, ******* багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол 05, 04,01, 02, хэлэлцэх асуудал, санал хураалтын дүнгийн тухай комиссын тогтоолууд, аймгийн сумын Улаан толгой багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол 05, 06, аймгийн багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол 02, тэмдэглэл, аймгийн багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол 02, мөн сумын Баян-Улаан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол 04 зэрэг баримтуудыг итгэмжлэлүүдийн хамт ирүүлсэн,

 

Хариуцагч байгууллагын зүгээс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай захирамж А/622, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг үндэслэн дор дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******, *******, , *******, *******, , , , , , нар нь д холбогдуулан нэхэмжлэгч тус бүр 3.901.254 төгрөг буюу нийт 42.913.794 төгрөгийн тэтгэмж гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагаас бүхэлд нь татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ...бид 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн чиг үүргийг анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа ...Эдгээр багийн дарга нар нь буцаад багийн даргаар томилогдон, багийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ажилласан жилийн тасалдал болон цалингийн ямар нэгэн хохирол гараагүй болно. Ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Ийм учир тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.

Уг маргаан нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн баталгаатай холбоотой бөгөөд аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжилсэн байх ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.1.5 дахь хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, ... төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах, ...аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх эрхтэй гэж хуульчилсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарч байх ба мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.10 дахь хэсгүүдэд зааснаар тэтгэвэр тэтгэмж авах, хууль тогтоомжоор заасан бусад баталгаа эдлэх эрхтэй гэх мэт төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хуульчилж өгсөн байна.

Хэрэгт нэхэмжлэгч *******, *******, , *******, *******, , , нарыг багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн захирамж, нэхэмжлэгч , нарыг багийн Засаг даргаар батламжилсан захирамж тус тус авагджээ.

Үүнээс *******, *******, , *******, ******* нар нь ажлаас чөлөөлөгдсөн мөн өдрөө тус багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна, харин бусад нэхэмжлэгч болох , , , , нарын тухайд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс багийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн зүгээс үгүйсгэж маргаагүй байна.

Ийм учир нэхэмжлэгч нарыг багийн Засаг даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан, ажилласан жилийн тасалдал гараагүй гэж шүүх үзэв.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байна. Энэ нь дээрх албан тушаалаас сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн л бол тэтгэмж олгохыг зохицуулсан заалт байх бөгөөд уг тэтгэмжийг олгохдоо сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн байх-ыг л хуулиар шаардаж байна.

Өөрөөр хэлбэл энэхүү тэтгэмж нь дээрх багийн Засаг дарга нарыг сонгуульт 4 жилийн хугацаанд албаны үүргээ гүйцэтгэж байсных нь төлөө олгож буй урамшуулал биш, сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажил эрхлээгүй байгаа, дараагийнхаа ажлын байр сууриа олох хүртэлх хугацаанд нь эрсдэлээс хамгаалж олгож буй нийгмийн баталгаа юм.

 

Иймд нэхэмжлэгч ******* нарын д холбогдуулан гаргасан сонгуулийн үр дүнд багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж нэхэмжлэгч тус бүр 3.901.254 төгрөг буюу нийт 42.913.794 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэн ******* нарын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох сонгуулийн үр дүнд багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж нэхэмжлэгч тус бүр 3.901.254 төгрөг буюу нийт 42.913.794 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ