| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2017/0064/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00055 |
| Огноо | 2017-07-28 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00055
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч Б.Б,
хохирогч Б.А,
хохирогчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ат холбогдох 2017********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М овгийн Жн А нь 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, регистрийн дугаар БЙ*********.
Шүүгдэгч Ж.Аын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр Б.Аийг шөнө дунд ирлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:
Шүүгдэгч Ж.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай найз болох А намайг эхнэр хүүхдүүдийн хамт орой ирээд цай уугаарай гэж дуудсан юм. Биднийг гэртээ байж байтал 18 цагийн үед А хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Хаашаа яах гэж явж байгаагаа надад хэлээгүй ба 21 цагийн үед гэрт ирэхгүй болохоор нь би А рүү залгахад утсаа аваагүй тул би хоёр хүүхдээ дагуулаад найз болох Аийн гэрт очсон юм. Аийн гэрт очоод хоол цай идэж уугаад 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво бид хоёр хувааж уугаад 23 цагийн үед би хүүхдүүдээ дагуулаад гэртээ харьсан юм. Бид нарыг гэртээ ирэхэд А гэртээ байхгүй байсан ба би утас руу нь залгахад утсаа аваагүй юм. 00 цагийн үед би хүүхдүүдийнхээ орыг засч өгөөд унтчихсан ба 01 цагийн үед би А руу залгаж хаана байгааг асуухад нэг газар сууж байна гэж хэлээд хаана байгаагаа хэлээгүй ба утсаа тасалсан бөгөөд дахин залгахад утсаа авахгүй байсан юм. Удалгүй 02 цагийн үед А гэрт ирж хаалга цохьсон бөгөөд би хаалгаа онгойлгоод хаана явж байгаад ирсэн юм бэ гэж асуухад надтай юм яриагүй бөгөөд би дахин чамтай ярихад цаана чинь олон эрэгтэй хүмүүс дуугарч байсан “Хэнтэй хаана байж байгаад ирсэн юм” гэж асуухад огт дуугаралгүй гал тогооны өрөөнд ороод хувцсаа тайлах гэж байхад нь би уур хүрээд зүүн талын хацарт нь хоёр удаа алгадахад А миний өмсөж байсан футболкноос татаж уг футболк урагдсан юм. Тэгээд А дахин гараад явах гээд байхаар нь би түлхтэл коридорт унасан юм. Тэр даруйд нь би хүүхдүүдийнхээ хажууд очоод хэвтсэн бөгөөд А гал тогооны өрөөнд уйлаад сууж байгаад гараад явсан байсан юм. Би хойноос нь хувцсаа өмсөөд гараад очиход А байхгүй байсан юм. Би түүнд “Хаашаа яваад ирсэн бэ” гэхэд хариу хэлээгүй тул маргалдсан. Би Аийг 2 удаа алгадсан. Уур хүрээд 1 удаа түлхэж унагаасан нь үнэн. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Атой 2008 онд гэр бүл болоод 9 жил хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Би Хас банкинд 2005 оноос хойш ажиллаж байгаад 2016 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч төслийн байгууллагад ажиллах болсон юм. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны ажилчид мацаг цуг тайлахаар Памукалле ресторанд 21 цагт уулзаад нэг нэгнийгээ хүлээсээр байгаад 22 цаг өнгөрч хоол идэж дуусаад 00 цагийн үед Бахытжан гэх найзынхаа зуны байранд очиж хоорондоо юм ярьж хэсэг сууж байтал манай нөхөр А над руу залгахаар нь би утсаа аваад би найзуудтайгаа хэсэг суухаар болчихлоо гэж хэлтэл чи муу янхан, янхандаад яваад байна уу гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би 00 цагийн үед гэртээ явж очсон юм. Гэртээ очоод хаалгаа цохьтол нөхөр онгойлгохгүй болохоор нь би хаалгаа нэг удаа өшиглөтөл нөхөр хаалгаа онгойлгоод миний дээрээс түмпэнтэй хүйтэн ус асгачихсан юм. Тэгээд намайг түлхээд гэрт оруулахгүй байхаар нь би ноцолдож байгаад гэртээ орчихсон ба намайг гэрт ороход “Чи муу янхан, шөнө дунд хаана яваад ирж байгаа” гэх мэтээр хэл амаар доромжилж учир зүггүй миний толгой болон цээжин хэсэг рүү цохьсон. Урд өмнө нь А намайг хэзээ ч тэгж зодож байгаагүй болохоор нь би хувцсаа аваад эгчийнхээ гэр рүү явчихсан юм. Бага зэрэг халамцуу байсан юм. Гараараа миний толгой, гар, ар нуруу руу цохиод өшиглөөд байсан. Иймд зохих журмын дагуу ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би гомдолтой байна. Гомдол тайлах боломж байхгүй. Ж.А нэг удаа ч гэсэн уучлалт гуйсан бол асуудал өөр байх байсан. Намайг хана руу түлхсэнээс болж толгой жаахан өвддөг болсон. Гэхдээ би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Ж.Аоос мөнгө аваагүй. Толгой минь нэг тал руугаа таллаж өвдөөд байгаа. Энэ нь тухайн үед болсон маргааны улмаас болсон эсэхийг нотолж чадаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
- Насанд хүрээгүй гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шөнө унтаж байхад ээж ах бид хоёрын унтаж байсан орны дээр бид хоёрын хөлөн дээр дараад унахад би сэрээд айгаад уйлсан. ...Тэгээд ээжийг хөл, гар руу нь цохиж байхад ээж гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч А.Юын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би шөнө унтаж байтал ээжийн орилох дуу гарахаар нь бид хоёр сэрээд хартал аав ээжийг бид хоёрын унтаж байсан ор руу түлхсэн юм. Тэгтэл Г уйлахаар нь аав ээжийг дагуулаад гал тогоо руу орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч К.Хын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай: “....1. Иргэн Б.Аийн биед зүүн бугалганд урд хэсэгт цус хуралттай, мөрөнд бугалганд ягаан туяатай цус хуралттай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өгзөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шагайд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ч.Гийн эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бичгээр хүлээн авсан тэмдэглэл, хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/37 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын зэргийн үнэлгээний маягт” /бөглөгдсөн/,
Шүүгдэгч Ж.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт байрлах өөрийн гэрт эхнэр Б.Аийг шөнө дунд ирлээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Б.Аийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би 00 цагийн үед гэртээ ирээд хаалгаа цохьтол нөхөр онгойлгохгүй байхаар нь би хаалгаа нэг удаа өшиглөтөл нөхөр хаалгаа онгойлгоод миний дээрээс түмпэнтэй хүйтэн ус асгачихсан юм. Тэгээд намайг түлхээд гэрт оруулахгүй байхаар нь би ноцолдож байгаад гэртээ орсон. Намайг гэртээ ороход “Чи муу янхан шөнө дунд хаана яваад ирж байгаа” гэх мэтээр хэл амаар доромжилж учир зүггүй миний толгой болон цээжин хэсэг рүү цохьсон. Урд өмнө нь Ж.А намайг хэзээ ч тэгж зодож байгаагүй...” гэж мэдүүлсэн ба Ж.Аын дээрх цохилтын улмаас Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 179 дугаартай: “....1. Иргэн Б.Аийн биед зүүн бугалганд урд хэсэгт цус хуралттай, мөрөнд бугалганд ягаан туяатай цус хуралттай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өгзөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун өвдгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шагайд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Ж.Аын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Ж.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна.
Шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.А нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгчдэгч Ж.Аын цахим иргэний үнэмлэх, ********* дугаартай гадаад паспорт, ******** дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгох, хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор шүүгдэгч Ж.Аын “Nikon Coolpix P530” маркийн зургийн аппаратыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ