| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0211/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/253 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/253
2025 09 26 2025/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0211/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******,
Улсын яллагч Д.******,
Хохирогч Ж.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Л.******** /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*********, Б.******** /онлайнаар/,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* *******эд холбогдох эрүүгийн 2439000950415 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын ****** дугаар баг, “*******ийн энгэр” гэх газарт Ж.*******т өөрийгөө “адуу мал зарж, тэжээдэг, Хөвсгөл аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм. Захисан залуугийн маань өөрийн морь нь хөгширсөн. Одоо шинэ сайн морь авах гээд надад захиад байгаа юм. Одоо надад мөнгө гээд байх юм байхгүй. Би угаасаа өөрөө авахгүй, би чамд хэлээд байсан Хөвсгөл аймгийн морь захиад байсан залуу авна. Одоо тэр залуу Хөвсгөл аймагт мал, мах өгч байгаа бой дээр оочер авчхаад байгаа гэсэн. Найдвартай хүн ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээж өгнө гээд чи итгэхгүй бол морийг чинь худалдан авч байгаа хүнтэй ярь гээд өөрийн гар утаснаасаа нэг дугаар руу залгаж Ж.*******ыг яриулан” Ж.*******ын найман настай хул морийг хууран авч, Хөвсгөл аймагт авна гэсэн хүндээ заралгүй, өмнө нь огт таньдаггүй байсан, мөн Хэнтий аймгаас урьдчилан ярьж тохироогүй байсан хүн болох Б.*******ад 12,400,000 төгрөгөөр зарж, уг морины үнэ болох 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан, 10,000,000 сая төгрөгт бодож өгсөн Б.*******ын ******* улсын дугаартай Тoyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг Ж.*******т өгөлгүй түүний 12,000,000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******ийн энгэр” гэх газарт Ж.*******т өөрийгөө “адуу мал зарж, тэжээдэг, Хөвсгөл аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм. Захисан залуугийн маань өөрийн морь нь хөгширсөн. Одоо шинэ сайн морь авах гээд надад захиад байгаа юм. Одоо надад мөнгө гээд байх юм байхгүй. Би угаасаа өөрөө авахгүй, би чамд хэлээд байсан Хөвсгөл аймгийн морь захиад байсан залуу авна. Одоо тэр залуу Хөвсгөл аймагт мал, мах өгч байгаа бой дээр оочер авчхаад байгаа гэсэн. Найдвартай хүн ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээж өгнө гээд чи итгэхгүй бол морийг чинь худалдан авч байгаа хүнтэй ярь гээд өөрийн гар утаснаасаа нэг дугаар руу залгаж Ж.*******ыг яриулан” Ж.*******ын найман настай хул морийг хууран авч, Хөвсгөл аймагт авна гэсэн хүндээ заралгүй, өмнө нь огт таньдаггүй байсан, мөн Хэнтий аймгаас урьдчилан ярьж тохироогүй байсан хүн болох Б.*******ад 12,400,000 төгрөгөөр зарж, уг морины үнэ болох 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан, 10,000,000 сая төгрөгт бодож өгсөн Б.*******ын ********* ХӨН улсын дугаартай Тoyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг Ж.*******т өгөлгүй түүний 12,000,000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан болох нь:
1.Хохирогч Ж.*******аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8-р хуудас/,
2.Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэгчээс ямар адуу сонирхож байгаа талаар асуухад. Уях хуран угшилтай үрээнүүд сонирхож байна гэхээр нь би дагуулж өөрийн адуу байгаа газар ******* сумын 3 дугаар багт *******ийн энгэр гэх газар руу миний эзэмшлийн ********* улсын дугаартай Toyota Camrу маркийн машинтай Ц.*******, ******* бид гурав явсан. Очоод адуунд байгаа хурдан удмын үрээнүүдээ үзүүлэн хоёр үрээ надаас авахаар болсон. Тэгээд манай адуунаас зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр алаг зүстэй үрээ /Зн/, зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр зүстэй үрээ /Зн/ нарыг нэг бүрийн үнийг нэг сая гурван зуун /1.300.000/ мянган төгрөгөөр бодож авахаар болсон. Би *******эд өөрийн тэжээж байгаа адуунуудаас хурдан байгаа морьдоо танилцуулан явж байх үед ******* гэгч миний найман настай хул морийг сонирхон асууж лавласан. *******эд өөрийн хул морины үзүүлсэн амжилтын талаар ярьж бас гар утсанд бичигдсэн наадамд уралдаж байсан бичлэгүүдийг үзүүлсэн юм. ******* гэгч миний хул морийг авмаар байна. Чи хэдэн төгрөгт өгөх юм бэ? Хөвсгөл аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм. Захисан залуугийн маань өөрийн морь нь хөгширсөн. Одоо шинэ сайн морь авах гээд надад захиад байгаа юм гэж надад итгүүлсэн болохоор өөрийн хул морийг арван таван сая төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь ******* гэгч арай үнэтэй байна. Замын зардал энэ тэр их гардаг юм. Чи надад гурван сая төгрөг хасаад арван хоёр сая төгрөгт өгчих гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч арван хоёр сая төгрөгт өгөхөөр тохиролцож аймгийн төв рүү бид гурав явсан. ******* аймгийн төв орох үед манай эх******* ********* ****** Хаан банкны ********** дугаартай дансанд хоёр үрээний мөнгө хоёр сая зургаан зуун мянга /2.600.000/ мянган төгрөгийг хийсэн. Тэгээд анх уулзсанаас хойш хоёр хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* гэгч надаас хоёр үрээ, нэг их насны морь авахаар болсон болохоор ******* сумын 3 дугаар багт *******ийн энгэрт байх адуу руу Портер маркийн ********* улсын дугаартай өөрийн машинтай ганцаараа явж гурван адуугаа ачиж ******* сумын 6 дугаар багт Малчдын хороонд байх ******** ******* ахынд очсон. Тухайн үед гурван хоног ******* Ц.******* ахынд байсан юм билээ. Би гурван адуугаа ******* ахын машинаас буулган *******ээс хул морины урьдчилгаа таван сая төгрөгийг одоо өгчих гэж хэлсэн. ******* одоо надад мөнгө гээд байх юм байхгүй. Би угаасаа өөрөө авахгүй, би чамд хэлээд байсан Хөвсгөл аймгийн морь захиад байсан залуу авна. Одоо тэр залуу Хөвсгөл аймагт мал, мах өгч байгаа бой дээр оочир авчхаад байгаа гэсэн. Найдвартай хүн ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээж өгнө гээд чи итгэхгүй бол морийг чинь худалдан авч байгаа хүнтэй ярь гээд ******* өөрийн гар утаснаас нэг дугаар руу залгаж намайг яриулсан. Утасны цаанаас "Би *******эд морь захисан хүн нь байна. Би одоо мөнгө төгрөг гээд байх юм алга. Мал, мах өгөөд мөнгөтэй болно. Чи итгээд *******эд морио явуулчих. Ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээгээд өгнө" гэж утасны цаанаас хэлсэн болохоор нь итгээд гурван адуугаа үлдээгээд явсан. Удалгүй би ******* гэгчийн ******** дугаар руу залгаад мөнгө төгрөгөө асууж залгахаар утсаа авахгүй. Нэг бол янз бүрийн дугаараас залгаж битгий над руу залгаад бай гэх зэргээр уурлаад байдаг болсон. Арга ядаад дугаар руу нь зурвас бичихээр над руу уурласан зурвас хариу явуулдаг. Өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу ******* залгаад" Би хул морийг чинь Хөвсгөл аймгийн Тариалан суманд байдаг ********** гэдэг залууд зарж байна. Одоо чиний мөнгийг өгнө. Бэлнээр гурван сая төгрөг, үлдсэнийг нь Alphard 10 маркийн машинаар солиод авчлаа. Машин нь хот руу оруулаад зараад чиний мөнгийг өгнө" гэхээр чи миний морийг арван хоёр сая төгрөгт бодож авсан. Би арван хоёр сая төгрөгөөр авна. Яах нь чиний асуудал гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 96011115 дугаарын утаснаас нэг эрэгтэй залгаад" *******ийн авч яваа хул морь чиний морь мөн үү? гэхээр тиймээ гэхэд. Би *******тэй наймаа хийж байна. Би *******эд бэлнээр гурван сая төгрөг өгч, өөрийн Alfhard 10 маркийн машинаа арван хоёр сая төгрөгт бодож, нийт арван таван сая төгрөгт авч байгаа шүү. Чамд ******* найман сая төгрөг өгсөн юм уу гэж асуухаар нь надад юу ч өгөөгүй гэж хэлсэн. ******* тэр Төрөө гэж залууд найман сая төгрөгийг нь бэлнээр өгсөн байгаа. Одоо үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг өгөөд болно гэж худлаа хэлсэн юм шиг байна лээ. Би тухайн үед ******* нөгөө авна гээд яриад байсан хүн нь авч байгаа юм байх гэж бодоод олон юм яриагүй тэгж байгаад утсаа салгасан. Тэр явдлаас хойш хэдэн удаа залгахад Хөвсгөл аймгаас гараагүй байна. Гээд согтуу яриад байсан. Тэгж тэгж нэг өдөр над руу фейсбүүкээр видео чатаар залгаад ********* суманд явж байна. Морио чинь сольж авсан цагаан өнгийн Alphard 10 маркийн машин янзын сайхан машин байна. Хот руу ороод зарахад асуудалгүй юм байна гээд чатаа салгасан. Машины дугаар нь ********** гэсэн машин байсан. ******* хот руу орсон бололтой нэг залгаад нөгөө машиныг чинь тав, зураан сая төгрөгөөс дээшээ авахгүй юм гэхээр би уурлан чи юу яриад байгаа юм бэ. Юу ч гэсэн би чамаас арван хоёр сая төгрөгөөр л авмаар байна. Чадахгүй бол миний морийг авчирч өг гэж хэлээд би чамтай энэ талаар хэрүүл хиймээргүй байна гээд дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-16-р хуудас/,
3.Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* бид хоёр Ж.*******ын адуун дээр очоод эхлээд байж байхад ******* эхлээд хоёр үрээ авна гэж ярьж байхыг сонссон. Тэгээд Ж.*******ын хул морийг сонирхоод нэмж худалдаж авмаар байна гээд гуйж байхыг харсан. Тэгээд хул морийг зарахаар болсон байх. Арван хоёр сая төгрөгөөр зарна гэж байхыг бол сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,
4.Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* 2023 оны 12 сард Хөвсгөл аймагт морь зарна гэж ирээд хуль морь зарагдахгүй болохоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд ирж надад хул морийг үзүүлж би тухайн хул зүсмийн морийг худалдаж авахаар болсон юм. Түүнээс би Д.******* гэдэг хүнийг танихгүй. Тэр хүн надтай өмнө Хэнтий аймгаас утсаар холбогдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
5.Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тийм зүйл байхгүй. Хоёр үрээг нэг бүрий; мийг 1.300.000 мянгаар бодож зарсан. Өөрөө ч мэдэж байгаа. Цуг явсан ******** ******* гэрчилнэ. ******* нь гурав адууг ачиж яваад зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр зүстэй үрээ /Зн/, хул адуу хоёрыг цаашаа ачаад явсан. Харин зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр алаг зүстэй үрээ /зн/-г ямар шалтгаанаар үлдээснийг нь мэдэхгүй ******* ахынд үлдээсэн байсан. Энэ хүн их муухай арга зальтай хүн байна. Өөрийн авч явсан зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр зүстэй үрээ /Зн/-г хямд үнээр буюу 600.000 мянган төгрөгөөр авсан гэж худлаа хэлж. Үлдээсэн зөв талын чих они имтэй, хөндөлтэй гал тамгатай хээр алаг зүстэй үрээ /3н/-г 2.000.000 сая төгрөгөөр авсан гэж хэлсэн байна. Би бодохдоо надаас худлаа ярьж мөнгө нэхэмжлэх гэж хоёр үрээний үнийг зөрүүтэй худлаа хэлсэн байна. Миний хул адууг ******* гэдэг хүн үзэж байгаад гуйгаад аваад явсан. Энэ талаар ******* ах ч мэднэ. Өөрөө хажууд байсан хүн. Анх 15.00.000 сая сая төгрөг хасчих гээд гуйгаад байхаар нь адилхан адуунд дуртай эр гээд 12.000.000 сая төгрөг болгож буулгасан. Би хул адуугаа үнэхээр л зараад өгөх юм байх гэж найдаад өгсөн юм. ******* надад 12.000.000 төгрөг л өгөхөөр ярьсан. Өөрөө хаана ямар хүнд, хэдэн төгрөгөөр зарна уу хамаагүй юм. Адууны наймаа хийж байгаа хүн өөрөө зардал, өвсөө даах ёстой л юм. Харин гуйгаад хаа холын Хөвсгөл аймаг руу явна гээд байхаар нь зөвшөөрч 3.000.000 төгрөг хассан юм. ******* нь миний итгэлийг олж аваад надад ямар нэгэн хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулсан байна. Гурван адууг ******* ахын гадаа буулгаад *******тэй уулзах үед. Хөвсгөл аймгаас ярьж байна. Чиний хул морийг авах хүн нь энэ хүн гээд нэг хүнтэй яриулсан. Тэр хүн өөрийнхөө ******* усыг хэлээгүй Би асуугаагүй. Тэр хүн би *******эд сайн морь захиж байсан. Хуучин наймаа хийж нэг хурдан адуу авч байсан. Тэр адуу одоо нас хөгширсөн болохоор өөр адуу захисан юм. Би адууг чинь авна. Одоо бойд мал оруулж байна. Мөнгийг адуугаа аваад өгчихнө гэхээр би итгэсэн. Төрөө гэдэг хүн байгаагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,
6.Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...******* нь *******аас тухайн хоёр адууг нэг бүрийг 1.300.000 мянган төгрөгөөр бодож авсан. Мөнгийг нь миний хажууд ******* нь өөрөө *******ын эх******* ********* данс руу хийж байсан. *******аас өөрөө морио зарчих би авч яваад зарж өөрөө хэдэн төгрөг авна гээд гуйж байгаад авахаар болсон. ******* 15.000.000 сая төгрөгөөр зарна гэхэд ******* Хөвсгөл аймаг хол замын зардал, өвс, тэжээлийн мөнгө их орно 3.000.000 төгрөг хасчих гээд гуйж байгаад 12.000.000 сая төгрөгт бодож морийг аваад явсан. ...Манай гадаа ******* гурван адууг буулгасан. Манайд ******* гурван хоног болж морь ачих машин хайж хоносон. Тэгээд нэг өдөр Портер жолоочтойн олоод явахаар болж хул морь, хээр үрээ хоёрыг ачаад явсан. Алаг үрээг багтахгүй сүүлд ирж авна гээд явсан Тэрнээс хойш нэг залгаад алаг үрээг ажиллаад мөнгийг явуулчих гэхээр би чадахгүй гээд ажиллаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
7.Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Мөн тухайн хул зүсмийн их насны морийг би 12.400.000 мянган төгрөгт бодож авсан. Бэлнээр би Д.*******эд 2.400.000 мянган төгрөгийг эх*******ийнх нь дансанд хийсэн гэж санаж байна. Үлдэгдэл 10.000.000 сая төгрөгт бодож би өөрийнхөө ********* улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслээ өгсөн. Тухайн үед морийг зарсан Д.*******эд би харуулахад. Болж байна давгүй машин байна гээд наймаа тохирсон. Тэр үед Д.******* гэгч морины эзэн Ж.*******тай утсаар яриулсан. Би Ж.*******т морийг чинь би авч байгаа. Энэ морь чинь хурдан гэсэн үү гээд бид хоёр амжилтыг нь ярьж байгаад бэлнээр би морийг чинь нийт 12.400.000 мянган төгрөг авч байгаа. 2.400.000 мянган төгрөгийг Д.*******эд өгсөн. Үлэгдэл 10.000.000 сая төгрөгт өөрийнхөө ********** улсын дугаартай Toyota Alphard маркийн машинаа өгч байгаа гэж хэлсэн. Тэрний дараа Д.******* фейсбүүкээрээ Ж.******* руу видео калл хийж машиныг харуулаад давгүй машин байна. Энэ машиныг чинь би хот оруулж зарж мөнгийг чинь өгнө гэх зэргээр ярьж байхыг нь харсан. Тэрнээс хойш хэдэн сарын дараа Ж.******* миний дугаар руу залгаад нөгөө ******* чинь мөнгийг минь өгөхгүй байна. Машиныг чинь зарж чадаагүй юм шиг байна. Болохгүй бол би машиныг чинь авъя гэхэд нь би тэгээ тэг би морийг чинь авсан юм чинь надад татгалзаад байх юм байхгүй цаад хүнээсээ авчих гэсэн. Мөн удалгүй дахиад залгаад Д.******* машиныг чинь өгөхгүй гээд өөдөөс сонин сонин юм яриад байна гэхээр нь би ******* рүү залгахад. Чамд одоо энэ асуудал хамаагүй Ж.******* бид хоёрын асуудал гэх зэргээр баахан уурлаж доромжилж байгаад салгасан. ...******* гэгч Ж.*******т морийг чинь үнэ хүргэж зараад голоос нь ашиг олно гэж хэлсэн юм билээ. Надаас 2.400.000 мянган төгрөг авсан. Тэр мөнгөө өгөөгүй байна лээ. За яах вэ тэр мөнгө нь өөрийнхөн ашиг гэж бодоход. Ж.*******т ямарч мөнгө өгөөгүй байна лээ. Миний машиныг зарж мөнгө болгоод өгнө гэж ярьсан гэсэн. Одоо тэгээд Ж.*******ыг мөнгөө нэхэхээр өөдөөс нь Хэнтийгээс морь ачсан замын зардал. Бас хул мориноос гадна хоёр үрээ авсны нэгийнхэн мөнгийг нэхээд байгаа гэсэн. Ийм хүн гэж байж болохгүй. Ж.******* анх хул морио 15.000.000 сая төгрөгөөр зарна гэхэд нь ******* гуйж байгаад Хэнтийгээс ачсан гэсэн. Бас 3.000.000 төгрөг доош буулгаад 12.000.000 сая төгрөгт зарна гэж хэлсэн байгаа юм. Хул морийг ачсан замын зардал, өвс тэжээлийн мөнгө их гардаг гэж 3.000.000 сая төгрөг буулгачхаад одоо энэ мөнгөө нэхэх нь сонин санагдсан. Ийм тул энэ асуудлыг шийдүүлж эсвэл би Д.*******ээс машинаа авч байж Ж.*******т морийг нь өгнө. Эсвэл бид хоёрын ярьсан машиныг Ж.*******т өгч асуудлыг шийдүүлмээр байна. Энэ хэрэг нь иргэд хоорондын маргаан мэт харагдаж байгаа боловч бид хоёрыг хоорондоо ярьснаар шалтаглаж хууран мэхэлж миний хүнд өгсөн эд зүйлийг ашиглаж байна. Сүүлд машины талаар асуухад Д.******* нь цааш нь зарсан бололтой байсан. Зарсан юм бол хүний мөнгийг өгөөгүй байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61-р хуудас/,
8.Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ШД-417 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-69-р хуудас/,
9.Сэцэнханы хүлэг морин спорт уяачдын холбооны 8/16 дугаартай албан тоот, хавсралт, зураг /хх-ийн 70-75, 99-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Д.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******ийн энгэр” гэх газарт Ж.*******т өөрийгөө “адуу мал зарж, тэжээдэг, Хөвсгөл аймгаас нэг залуу надад сайн их морь захиад байгаа юм. Захисан залуугийн маань өөрийн морь нь хөгширсөн. Одоо шинэ сайн морь авах гээд надад захиад байгаа юм. Одоо надад мөнгө гээд байх юм байхгүй. Би угаасаа өөрөө авахгүй, би чамд хэлээд байсан Хөвсгөл аймгийн морь захиад байсан залуу авна. Одоо тэр залуу Хөвсгөл аймагт мал, мах өгч байгаа бой дээр оочер авчхаад байгаа гэсэн. Найдвартай хүн ирэх долоо хоногт арван хоёр сая төгрөгийг чинь бүтээж өгнө гээд чи итгэхгүй бол морийг чинь худалдан авч байгаа хүнтэй ярь гээд өөрийн гар утаснаасаа нэг дугаар руу залгаж Ж.*******ыг яриулан” Ж.*******ын найман настай хул морийг хууран авч, Хөвсгөл аймагт авна гэсэн хүндээ заралгүй, өмнө нь огт таньдаггүй байсан, мөн Хэнтий аймгаас урьдчилан ярьж тохироогүй байсан хүн болох Б.*******ад 12,400,000 төгрөгөөр зарж, уг морины үнэ болох 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан, 10,000,000 сая төгрөгт бодож өгсөн Б.*******ын ********** улсын дугаартай Тoyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг Ж.*******т өгөлгүй түүний 12,000,000 төгрөгийн эд хөрөнгийг авч залилсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Д.******* нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр, хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-69-р хуудас/-ээр нь хохирогч Ж.*******ын хул морины зах зээлийн үнэлгээг 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр тогтоосон байна.
Хохирогч Ж.*******, шүүгдэгч Д.******* нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “хохирогчийн хул морийг хүлээлгэн өгөхөөс гадна 5,000,000 (таван сая) төгрөг нэмж өгөх”-р тохиролцсон бөгөөд шүүгдэгч Д.******* хул морийг нь хүлээлгэн өгч хохирогч Ж.*******ын эзэмшлийн Хаан банк дахь ********** дугаартай дансанд 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг шилжүүлсэн байх тул үлдэгдэл 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Д.*******ээс гаргуулж, хохирогч Ж.*******т олгуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрын талаар нэхэмжлэл гаргаагүй хэдий ч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...17.3 дугаар зүйл /Залилах/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговортой холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овгийн ********** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******эд сануулсугай.
5.Шүүгдэгч Д.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******ээс 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн ******* сумын ****** дугаар баг ********* тоотод оршин суух ******** овгийн ********* ******* /РД:**********/-т олгосугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговортой холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР