| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0245/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/256 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/256
2025 10 01 2025/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0245/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******,
Улсын яллагч Н.********,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Урианхай овгийн Мягарын *******ид холбогдох 2504001310254 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргээс Хэнтий аймгийн ******* сум руу иргэн Д.*******ийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа Б.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гар утсаар цохиж дух, баруун чамархайн хэсэгт язарсан шарх, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргээс Хэнтий аймгийн ******** сум руу иргэн Д.*******ийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа Б.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь гар утсаар цохиж дух, баруун чамархайн хэсэгт язарсан шарх, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-18р хуудас/,
3.Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед ******** дүүрэг 1 дүгээр хороо ********* хэсэгт /тоотыг нь сайн мэдэхгүй байна/ ажлын ах *******, ********* нартай "Х" *******тэй 0.75 литрийн архинаас 4 шилийг хувааж уугаад байж байтал манай ажлын ******* ах ******** дугаарын утаснаас залгаад урагшаа ********* яваад ирье гэж хэлэхээр нь маргааш өглөө ажилтай согтуу байна гэж хэлээд утсаа тасалсан, тэгээд хамт байсан ********* руу залгаад байсан газарт ороод ирсэн тэгээд ******* ах ********* орчихоод ирье гээд байхаар нь чадахгүй гэж хэлсэн татаж чангаагааад байхаар нь дагаад явсан, тэгээд ******* ахын машинд суухад ******* гээд ******* ахын найз машины урд сууж байхаар нь хойно нь суугаад ******** ******* руу гарсан, замд явж байхад ер нь согтолттой байсан болохоор ухаан орж гараад яваад байсан, нэг сэрээд хаана явж байна гээд ******* ахаас асуухад яг замынхаа талд орж байна гээд хэлсэн тэгээд ******* ахтай 1 жил гаруй хугацааны өмнө ухна наймаалцаж байсан, тэгээд үр төлөө сайн өгсөн гээд ******* ахтай ярьж байсан тэгээд нэг хэсэг тасарсан, согтуу байсан болохоор ухаан орж гараал яваад байсан тэгээд нэг сэрэхэд машинаас гаргаад хөдөө талд гаргачихсан дээрээс чулуу юм уу гараараа нэг бол машин дотор нь төмөр байсан гээд байгаа тэрэнгүүрээ намайг цохиж байсан толгой руу нэлээд цохисон юм шиг байна лээ ар дагз хавдаад үс зулгарчихсан байсан *******, ******* нарын аль нь намайг цохиод байсныг мэдэхгүй хоёулаа л нийлээд зодсон байх тэгээд ухаан ороод ******* ах намайг машиндаа суулгаад ******* явсан хоёулаа буцаад ******** оръё гээд явсан, замдаа ******* ахад хэлсэн намайг ингэж цус гартал зодоод байхдаа яах вэ дээ хоёулаа эрүүл байсан байж гээд хэлсэн, ******** руу ирж явах замд машинд нь нэлээд цус алдсан нэг бүтэн салфетка дуусгасан байсан. Хөдөө болсон хаана болсныг бол мэдэхгүй байна, *******, ******* нар байсан. Би бол согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бараг тасарсан байсан. *******, ******* хоёр эрүүл байсан. Сэтгэл санааны хохиролтой байгаа, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4.Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед ******* дүүрэг ******* дугаар хороо ********* тоот гэртээ байж байхад найз ******* утсаар залгаад "чи завтай байна уу?, намайг Хэнтий аймаг ******** сум ********* тосгоны ******** гол гэх газар байдаг манай гэр рүү хүргээд өгөөч ******** портероо засварт үлдээчихлээ" гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд 16 цагийн үед *******ийг ******* дүүрэг 1 дүгээр хороо Хуцаа хэсэг хүүхдийнхээс нь очиж аваад тэгээд *******ийг хүргэж өгөөд Хэнтийгээс харанхуйд ганцаараа ирэх байх гэж бодоод ажлын газрын дүү *******ыг ******* дүүргийн Хуцаа хэсэг 4-4 тоотоос очиж авсан, очиж авахад ******* согтуу байсан, тэгээд 17 цагийн үед ******* дүүргээс гараад урагшаа *******яваад явж байх замд миний эзэмшлийн 27-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор *******, Ууганбаяраас хоёр 2-3 жилийн цоохор ухна худалдан авч байсан тэгээд тэр тухайгаа яриад явж байсан ******* ******* руу хандаад пизда минь ална шүү гээд байхаар нь ахын дүү болиорой өөрөөсөө ах хүнийг тэгж болохгүй гэсэн чинь ******* ******* руу хандаад чи миний ахын машины урд талын суудал дээр суудаг хэн бэ гээд орилоод байхаар нь машинаа зогсоогоод *******ыг урд суулгаад *******ийг хойшоо суулгасан, тэгээд явж байхад ******* *******ийг ална шүү пизда минь гээд хараагаад байсан олон удаа давтаж тэгээд Хэнтий аймгийн ******* сумын нутаг байх Гангатын хөтөл даваад уруудаад явж байхад ******* өмсөж явсан ноосон цамц, богино цамц, малгайгаа хойд суудал руу авч тайлж шидээд цээж нүцгэлчхээд хоёр гараараа цээж хэсэг рүү гээ цохиод орилоод байхаар нь тайвшир миний дүү гээд хүзүүдээд *******ыг үнссэн тэгээд гайгүй болоод явж байгаад ******* гэнэт хойшоо эргэж хараад ******* рүү дайрсан тэгээд тэр хоёр цохилцоод байсан тэгэхээр нь машинаа зогсоогоод хойд хаалгаа онгойлготол ******* гүйгээд алга болсон тэгээд ******* машин дотор хоёр суудлын завсар толгойгоо дараад тонгойгоод байж байхаар нь татаад босгоод гэрэл асаагаад харсан чинь толгойноос нь цус гарсан байхаар нь машиндаа байсан алчуураар толгойноос нь гарч байсан цусыг дарж тогтоогоод машинаа бариад *******ийг хайтал олдоогүй /сүүлд сонсоход алхаад гэртээ харьсан гэсэн/ тэгээд *******ыг аваад ******* руу ирээд ******* 24 үйлчилгээний төвийн ариун цэврийн өрөөнд цус болсон гараа цэвэрлээд *******ын төв рүү орж байхад ******* архи нь гарсан бололтой одоо гэрт орвол эх*******т алуулах байхдаа гээд үглэж байгаад ******* дүүргийн 1 дүгээр хороо 18 дугаар байр 3 дугаар орцны үүдэнд буусан. 2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед байх харанхуй болсон байсан, ******* ******* нар байсан, Хэнтий аймгийн ******* сум *******тосгон ******* гол гэх газар руу явж байх замд Хэнтий аймгийн ******* сумын нутаг байх ******* хөтөл уруудаад явж замд миний эзэмшлийн Алпард загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
5.2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаартай Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын ******* дүүргийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Ө.******** “...Ч.*******-н биед дух, баруун чамархайн хэсэгт язарсан шарх, дух, зулай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацааанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй....." гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,
Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******ид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч М.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь “...надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 111-р хуудаст/ авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******* овгийн ********** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид М.*******ид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР