| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2022/00722/И |
| Дугаар | 131/шш2023/00170 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 131/шш2023/00170
| 202******* оны 02 сарын 14 өдөр | Дугаар 1*******1/ШШ202*******/00170 | Баянхонгор аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, ******* дүгээр гудамж,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийнд холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Ц.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2021 оны 07 сард харилцан ярилцаж хамтдаа трактор худалдан авч гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хийхээр тохирч миний бие 11,000,000 төгрөг, Ц.Мягмарсүрэн 14,000,000 төгрөг тус тус гарган нийт 25,000,000 төгрөгөөр гэж хүнээс Доосон55 маркийн улсын дугаар, бүргэлгүй тракторыг худалдан авсан. Ингээд 2021 оны 07 сараас 09 сар хүртэл алт олборлох үйл ажиллагаанд хамтран ажилласан. Ингэж ажиллахдаа алт олборлох газрын зөвшөөрөл, татвар төлөх, тракторын түлш, ажилчдын хоол, хүнсэнд гарсан зардлыг адилхан төлөөд олсон ашигаа хуваан авч байсан. 2022 онд тракторыг ашиглах явцад Ц.Мягмарсүрэн нь маргаан үүсгэж тракторыг өөрөө ажиллуулна гэх зэргээр үл ойлголцох болсон. 2022 оны 08 сард миний бие Чинбат гэж хүнтэй тохиролцон түүний зуучлалаар Галуут сумын Бугат гэх газарт блокны үйлдвэрт ажиллаж байхдаа тракторын моторыг цохиулсан юм. Ингээд шинээр мотор авч солих шаардлага үүсэж таньдаг хүнээрээ Улаанбаатар хотоос мотор ******* сая төгрөгөөр авч сольж тавьсан. Засварын ажлын хөлс, бусад зардалд 1 сая төгрөг нийт 4.000,000 төгрөг зарцуулсан юм. Ингээд 2022 оны 09 сард бидний дунд тракторын асуудлаас болж хэрүүл маргаан гарч Ц.Мягмарсүрэнгийн эхнэр нь миний хүү н биед хүнд гэмтэл учруулсан зэргээс шалтгаалан Ц.Мягмарсүрэн нь трактороо авч яваад өөрийн хашаанд аваачиж тавьсан. Энэ үеэс бид хамтран ажиллах боломжгүй болсон тул трактор авахад зарцуулсан 11 сая төгрөг, зарварын мөнгө 4 сая нийт 15 сая төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Миний хувьд энэ тракторыг худалдан борлуулаад оруулсан мөнгөө авах санал гаргахад Ц.Мягмарсүрэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ц.Мягмарсүрэн нь манай хүү н найз бөгөөд бид хамтран ажиллаж байсан. Бугат гэх газарт блокны үйлдвэрт ажиллахдаа Ц.Мягмарсүрэнд хэлээд л ажиллаж байсан. Тракторын мотор эвдэрснийг Ц.Мягмарсүрэнд хэлсэн, тэрээр мэдэж байсан. 11,000,000 төгрөгийг миний бие өөрөөсөө гаргасан. ад болон түүний найзууд гэх хүмүүст мөнгийг шилжүүлэн өгсөн. 25,000,000 төгрөгөөр трактор худалдан авсан, 11,000,000 төгрөгийг миний бие гаргасан гэх үйлдэл дээр маргаан байхгүй. Энэ тракторыг худалдан авахад Ц.Мягмарсүрэн илүү мөнгө гаргасан тул таркторыг тэр өөрийн өмчлөлд авна гэснийг зөвшөөрч байгаа. Өмчлөл шилжүүлсэн зүйл байхгүй. Одоогоор энэ трактор Ц.Мягмарсүрэнгийн өмчлөлд байгаа. Анхнаасаа бүртгэлгүй, гэрчилгээгүй техник байсан юм. Трактор засварлуулахдаа сэлбэг хэрэгслийг таньдаг хувь хүнээс авсан тул НӨАТ баримт аваагүй. Хувь хүнээр засварлуулсан тул мөн баримт байхгүй болно. Б.Түмэн-Өлзий нь миний хүү тул тракторын хувь дээр тусдаа шаардлага гаргахгүй, нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа; Зохигчид трактор худалдан авч хамтран ажиллахаар тохиролцсон. Хөрөнгөө нийлүүлэн жижиг оврын трактор худалдан авсан. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талууд худалдан авсан тракторын өмчлөгч буюу эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн юм. Тус өмчлөлөөс өөрт ногдох хэсгээ шаардах эрх иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 8-т зааснаар үүснэ. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөрөнгийн өмчлөх хэсэгт маргаан гарвал өмчлөгч этгээд ихэнх хэсгийг шинээр бий болсон хөрөнгийн өмчлөгч байна гэж заасан. Талууд оруулсан хөрөнгийн хэмжээнд маргаагүй. Хөрөнгө Ц.Мягмарсүрэнгийн эзэмшилд байгааг хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Түмэн-Өлзий бид найзууд байсан. Ингээд трактор худалдан авч алт олборлое гэж ярилцаад Б.Түмэн-Өлзийн танил гэх гэж хүнээс Бөмбөгөр суманд очиж Доосон55 маркийн трактор худалдан авсан. Нийт 25,000,000 төгрөг болсноос П.******* 11,000,000 төгрөг, миний бие 14,000,000 төгрөг гаргасан. Энэ трактор нь хэвийн ажиллагаатай байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилээ, номер дугаар бол байхгүй байсан. Одооч энэ хэвээрээ байгаа. Тракторыг худалдан аваад 2 сар алтны газарт ажилласан. Газрын зөвшөөрөл авахад 1750,000 төгрөгийг миний бие төлсөн. Ингээд П.*******, Б.Түмэн-Өлзий нар нь байнга өөрсдийн дураар тракторыг ашиглаж байсан. Миний бие энэ бүхэнд хүлээцтэй хандаж үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан. Олсон ашигаасаа надад ******* сая орчим төгрөг л өгсөн байх. Ингээд 2022 оны 08 сард Чинбат гэж хүнтэй блокны үйлдвэрт ажиллаж байхдаа тракторын моторыг эвдэлсэн байсан. Мотор сольсон гэсэн ч яг сольсон эсэх, хэдэн төгрөгөөр сольсон зэргийг би мэдэхгүй. Би өөрөө тээврийн жолооч хийдэг байнгын ажилтай тул алт олборлох үйл ажиллагаанд тогтмол оролцдоггүй байсан юм. Ингээд бидний дунд маргаан болсноор миний бие 2022 оны 09 сард тракторыг өөрийн хашаанд аваачиж тавьсан. Одоо өөр газар байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа. Миний бие 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алт олборлож байхдаа Түмэн-Өлзий П.******* нар нь манай хүнсний дэлгүүрээс *******,7 сая төгрөгийн хүнсний бараа зээлээр авсан байсан. Энэ мөнгийг бид эрүүгийн хэрэгт гарсан хохиролдоо тооцохоор болсон тул миний бие нэхэмжлэхгүй. Цаашид энэ тракторыг худалдан борлуулаад 11,000,000 төгрөгийг нь өгөх бодолтой байна. Миний бие өөрөө өр зээл ихтэй төлбөр мөнгөний боломжгүй байна. Гэрч нар нь бүгд П.*******гийн ах дүү хамаатан садан хүмүүс байна. Энэ утгаараа П.*******д ашигтай мэдүүлэг өгсөн гэж бодож байна..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ц.Мягмарсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар, 5*******9009800 дугаартай ХААН банкны П.*******гийн дансны хуулга, Б., , Б.Түмэн-Өлзий нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 сарын 19-ний өдрийн 202*******/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.Мягмарсүрэнд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэг 15,000,000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд; Миний бие болон хүү Б.Түмэн-Өлзий, түүний найз Ц.Мягмарсүрэн нар нь харилцан ярилцаж 2021 оны 07 сард хувиараа ашигт малтмал олборлох зорилгоор жижиг оврын трактор худалдан авч хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу миний бие 11,000,000 төгрөг, Ц.Мягмарсүрэн нь 14,000,000 төгрөг тус тус гаргаж, нийт 25,000,000 төгрөгөөр Б. гэж хүнээс Doosan 55 маркийн улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй трактор худалдан авч ашиглаж эхэлсэн. Ингээд 2022 оны 09 сард бид тракторын ашиглалтын асуудлаар харилцан үл ойлголцож маргаснаас бол Ц.Мягмарсүрэн нь тракторыг өөрийн эзэмшилд авч бид цаашид хамтран ажиллахаа больсон тул трактор худалдан авахад нийлүүлсэн хөрөнгө болох 11,000,000 төгрөг, 2022 оны 08 сард тракторын мотор эвэрч түүнийг засварлахад гаргасан сэлбэг хэрэгслийн зардал 4,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулна ..гэж нэхэмжлэлээ тодорхойлсон бол хариуцагч Ц.Мягмарсүрэн нь ... нэхэмжлэлийн зарим хэсэг болох трактор худалдан авахад оруулсан П.Болоогийн хөрөнгө болох 11,000,000 төгрөгийг төлнө, харин 2022 оны 08 сард миний зөвшөөрөлгүйгээр П.*******, Б.Түмэн-Өлзий нар нь гэж хүнтэй хамтран Баянхонгор аймгийн Галуут сумын Бугат гэх газарт блокны үйлдвэрт трактор ажиллуулж байхдаа моторыг эвдэлж засвар үйлчилгээ хийсэн тул 4,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ. 2. Үйл баримтаар нэхэмжлэгч П.******* нь өөрийн хүү Б.Түмэн-Өлзий, хариуцагч Ц.Мягмарсүрэн нарын хамт ашигт малтмал олборлох зорилгоор жижиг оврын тракторыг 25,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авч, П.******* нь 11,000,000 төгрөг, Ц.Мягмарсүрэн нь 14,000,000 төгрөгийн хөрөнгө нийлүүлэн, хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн, амаар тохиролцон хамтран ажилласан байна. Улмаар гэрээ хэрэгжих явцад зохигчид нь дундын өмч болох тракторын эзэмшил ашиглалтын талаар маргаан гарснаар нэхэмжлэгч П.******* нь гэрээнээс гарч хамтран ажиллах гэрээ дуусгавар болжээ. *******. Зохигчид нь хамтран ажиллах гэрээгээр бий болсон дундын хөрөнгө хуваан авах асуудлаар үлэмж маргаантай болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан хуульд үл харшлах хэлцэл хийгдэж иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээнд оруулсан хувь хөрөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй байна. 4. Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4.1. Зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нэхэмжлэгч П.******* нь өөрийн хүү Б.Түмэн-Өлзийтэй хамтран хариуцагч ашигт малтмал олборлох зорилгоор жижиг оврын тракторыг 25,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авч П.******* нь 11,000,000 төгрөг, Ц.Мягмарсүрэн нь 14,000,000 төгрөг тус тус гарган хөрөнгөө нийлүүлж, хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн, амаар тохиролцон хамтран ажилласан байна. Өөрөөр хэлбэл зохигчид нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулан, эрх, үүрэг үүсгэн иргэний эрх зүйн харилцаанд оролцжээ.
4.2. Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор трактор худалдан авахад оруулсан талуудын хураамж, хувь, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд зохигчид маргаан үүсгээгүй, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжсэн байна. 4.*******. Гэрээний талууд хамтын үйл ажиллагаа явуулахдаа худалдан авсан жижиг оврын тракторыг 2021 оны 07 сараас 2022 оны 09 сар хүртэл ашиглаж байгаад хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, дундын өмч тракторыг гэрээний тал Ц.Мягмарсүрэн нь өөрийн эзэмшилд авсан, одоо тэрээр дангаар өмчилж, ашиглаж байгаа болох нь түүний болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, зохигчид маргаангүй тул хариуцагч Ц.Мягмарсүрэн нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.*******-д заасан Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.. 479.4-т заасан Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана..гэснийг тус тус үндэслэн П.*******гийн хамтран ажиллах гэрээнд оруулсан хувь, хэмжээ буюу жижиг оврын трактор худалдан авахад оруулсан 11,000,000 төгрөгийг гэрээний нэг талд төлөх үндэслэлтэй гэж үзнэ. 4.4. Түүнчлэн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно..гэсэн үндэслэлээр талууд хамтран ажиллах хэлцэл байгуулснаар үйл ажиллагаа явуулахдаа ашиглах зорилгоор трактор худалдан авч хамтран өмчилсөн нь дундын өмч бий болсон гэж үзэх үндэслэл тул талууд гэрээнээс гарч, гэрээ дуусгавар болсноор мөн хуулийн 108.8-д заасан ...Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй..гэсний дагуу Ц.Мягмарсүрэнгээс П.*******д ногдох тракторын үнийг гаргуулах үндэслэл болж байна. 4.5. Хариуцагч Ц.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа Хамтран ажиллах гэрээний явцад нэхэмжлэгч П.******* нар нь Ц.Мягмарсүрэнгийн өмчлөлийн хүнсний дэлгүүрээс хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч өр үүсгэсэн, *******,700,000 төгрөгийг П.*******д төлвөл зохих мөнгөнд суутгуулна...гэсэн тайлбар, татгалзлалаасаа шүүх хуралдааны явцад татгалзаж, зохигчид нь энэ өр төлбөрийн асуудлаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрт тооцон суутгасан болохоо илэрхийлсэн болохыг дурдав.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хамтран ажиллах гэрээний явцад дундын өмчлөлийн эд хөрөнгө болох тракторын эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардал 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хангах боломжгүй гэж үзэв. 5.1. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна.. 478.*******-д Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно..гэж заасан байна. 5.2. Нэхэмжлэгч П.******* нь 2022 оны 08 сарын 22-ны орчим гэгчтэй хамтран ажиллахаар тохирч Галуут сумын 2 дугаар багийн нутаг Бугат гэх газарт блокны үйлдвэрт тракторыг ажиллуулах явцдаа тракторын моторыг цохиулж, тракторын моторыг шинээр солих, засварын зардалд 4,000,000 төгрөг зарцуулсан тул дундын өмчлөлийн эд хөрөнгөнд оруулсан хөрөнгө буюу засварын ажлын хөлс, сэлбэг хэрэгслийн үнийг гаргуулна гэжээ. 5.*******. П.*******, , Б.Түмэн-Өлзий нар нь дээрх байдлаар блокны үйлдвэрт тракторыг ажиллуулахдаа гэрээний тал болох Ц.Мягмарсүрэнгээс харилцан зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, тракторыг хамтран ажиллах гэрээний /ашигт малтмал олборлох/ зорилгоос өөр зорилгоор ашигласан зэрэг үндэслэл тогтоогдож байна гэж үзэв. 5.4. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Мягмарсүрэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасан ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана..гэсэн үндэслэлээр тракторыг засварлахад гаргасан зардал төлбөрийг тухайн цаг хугацаанд төлөх, хариуцах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, *******8 дугаар зүйлийн *******8.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..гэж тус тус нэхэмжлэгчийн үүргийг хуулиар тодорхойлжээ. 7.1.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно..40 дүгээр зүйлд Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй..гэж тус тус иргэний хэрэгт нотлох баримтаар тооцох шалгуур, хэмжээ хязгаар, нотолгооны ач холбогдол зэргийг тодорхойлсон байна. 7.2.Гэтэл нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгөөр тракторт сэлбэг тавих, засвар үйлчилгээ хийсэн гэх боловч энэ байдлаа нотлоогүй, тоосгоны үйлдвэрт тракторыг ажиллуулахдаа Ц.Мягмарсүрэнд мэдэгдэж түүнээс зөвшөөрөл авсан гэх боловч энэ байдлыг хариуцагч үгүйсгэж байгаа зэргээр нэхэмжлэлийн энэ шаардлага нь хангалттай нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв. 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мягмарсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 11,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэг, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Мягмарсүрэнгээс хамтран ажиллах гэрээний үүрэг 11,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай. *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ