Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2016/ШЦТ/198

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг Улсын яллагч Г.Сэндэнсүрэн Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч Г.Б*******нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б*******д холбогдох эрүүгийн 201622000426 тоот хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, Б**** овогт Г*******ын Б*******. 1974 оны 12 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн А**** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн А**** сумын **** багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РА*******дугаартай Шүүгдэгч Г.Б*******нь Хөвсгөл аймгийн А**** сумын иргэн Ц.Б**** гийн 2016 оны 5 дугаар сарын үед алдагдсан саарал зүсмийн шүдлэн байдсыг бусдаас худалдаж авсан өөрийн байдас гэж 2016 оны 7 дугаар сарын 20- ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.Б*******нь Хөвсгөл аймгийн А**** сумын иргэн Ц.Б**** гийн 2016 оны 5 дугаар сарын үед алдагдсан саарал зүсмийн шүдлэн байдсыг бусдаас худалдаж авсан өөрийн байдас гэж 2016 оны 7 дугаар сарын 20- ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай болох нь

Хохирогч Ц.Б**** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 5дугаар сарын 20-ний үед манай адуу А**** сумьн 1-р багийн нутаг дэвсгэр болох Эрхэл нуурын тэрүүгээр бэлчээрт байдаг байсан юм. Би тэгээд 5 дугаар сарын 30-ны үеэр Улаанбаатар хот руу явсан юм. Би тэгээд хотод хэд хонож

 

байгаад 6 дугаар сарын 06-07-ны үед хотоос ирсэн юм. Тухайн үед би адуугаа А**** сумын 4 дүгээр баг буюу Ямаатын бэл гэх газраас адуугаа олж авсан юм.Тэгээд би адуугаа бүртгээд үзтэл адуунаас маань саарал зүсмийн шүдлэн байдас алга байсан. Би тэгээд тэр ойр хавиар хайсан боловч олдоогүй юм. Тэгсэн 6 дугаар сарын 20-ний үеэр манай сумын Ар толгойт гэх газар А**** сумын харъяат Б**** гэх айл нүүж ирсэн юм.Тэгсэн чинь тэр айлын адуунд нь манай алдсан нөгөө саарал зүсмийн шүдлэн байдас маань явж байсан. Тэгээд би тэр айлын хүмүүстэй нь уулзаж “танай адуунд 5 дугаар сард алдсан саарал зүсмийн шүдлэн байдас маань байна, би адуугаа авъя” гэхэд тэр залуу нь “Юу яриад байгаа юм, би энэ адууг хүнээс худалдаж авсан юм" гэхэд нь би “ямар хүн өөрт чинь зарсан юм бэ” гэхэд “энэ адууг манай сумын **** багийн харъяат Мунтан гэх хүнээс морины өртгөнд авсан юмаа” гэж хэлж байсан.Тэгээд би “...энэ талаар цагдаагийн байгууллага нь шийднэ биз” гэж хэлээд адуугаа аваад явсан. Одоо тэр адуу нь адуундаа байгаа . Миний алдсан адуу маань шүдлэн насны саарал зүсмийн байдас байгаа юм. Уг адуу маань зөв талын гуяндаа ширээтэй 3 нүд гэсэн тамгатай, содон шинж тэмдэг гээд зүйл байхгүй. Харин сүүлийг нь үзүүр хэсгээс нь тайрсан байгаа Би шүдлэн байдсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би одоо адуугаа авсан учраас нэхэмжлэх зүйл бол байхгүй, цаашид гомдол санал байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 11- 12-р тал/

Шүүгдэгч Г.Б**** ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: Би 2016 оны 6 дугаар сард яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. А**** сумын иргэн Мунтан гэх хүнээс би байдас худалдаж авсан юм.Тэгээд тэр байдас маань адуунд явж байгаад 6 дугаар сарын 20-ний үеэр байх, намайг баярт яваад ирсэн чинь адуунаас маань тэр саарал зүсмийн шүдлэн байдсыг маань А**** сумын иргэн Б********авсан байсан. Тэгэхэд би тэр байдсаа адуунаас нь авч адуундаа нийлүүж тавьсан юм. Тэгсэн чинь Б********гэх хүн хүрч ирээд “энэ байдсан гүү манай гүү байгаа юм” гээд байсан. Тэгэхэд нь “юу яриад байгаа юм, би энэ байдсыг А**** сумын иргэн Мунтан гэх хүнээс худалдаж авсан юм" гэж хэлсэн. “Хэрэв танай гүү юм бол тэр Мунтан гэх хүнтэй учир зүйгээ ол” гэж хэлсэн.Тэгсэн Б********гэх хүн “юу яриад байгаа юм, энэ манай адуу байгаа юм, чи өөрөө тэр хүнтэйгээ учир зүйгээ ол” гээд тэр байдсан гүүг аваад явсан. Би Мунтан гэх хүнээс морины өртгөнд авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Д.Н*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .. .Намайг манай сумын ард иргэд Мунтан гэж дууддаг...Манайх энэ жил морь мал алдсан зүйл байхгүй...Манай адуу бүгд зөв талын гуяндаа од тамгатай. Манай адууг сүүлийн таван жил манай дүү Э**** маллаж байгаа. Надтай Б**** гэж хүн адуу малын талаар ярьсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Э.Э**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тухайн үед 7 дугаар сарын 04-ний үед байх манай үхэр алга болчихоод...А**** сумын Б********гэх айлд орсон юм. Тэгсэн тэр хүн “манай бор зүсмийн байдсан гүү танай А**** сумын харъяат Б**** гэх хүний адуунд нийлсэн байна, тэр байдсан гүү манай тамга тэмдэгтэй таараад байна, танай А**** сумын харъяат Мунтан гэх хүнээс худалдаж авсан юм гэж хэлээд байсан” гэж ярьсан . Мунтан нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Би ер нь адуугийн хардаг юм...Манайхтухайн үед байдсан гүү алдсан зүйл байхгүй. Над руу Б**** гэж хүн утсаар хэлж ярьсан зүйл байхгүй. Бид хоёр уулзсан зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р тал/

Гэрч Н.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 07-08-ны үед байх манай адуунд бор саарал зүсмийн байдас нийлсэн байсан...Тэгэхэд уг адуу нь толгойдоо хазаартай явж байсан юм . Тэгсэн А**** сумын иргэн Мунтан гэх айлын малчин залуу манай нөхөр лүү утсаар “танай адуунд саарал зүсмийн байдас нийлсэн байна, тэр адуу нь манай байдас байж магадгүй юм байна, танайх адууг харж байгаарай” гэж хэлсэн байсан. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа нөгөө Мунтан гэх айлын малчин нь утсаар “танай адуунд байгаа тэр байдас манай алдсан адуу биш байна” гэж хэлсэн байсан. Тэгээд удаагүй Б********манай адуунаас нөгөө саарал зүсмийн байдсыг авч явсан гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р тал/

Шүүгдэгч Г.Б**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх хаваржаан дээрээ байхад манай адуунд нэг саарал байдсыг манай азарган үрээ хурааж авсан байсан. Тэр саарал байдсыг би хэнийх гэдгийг нь мэдээгүй. Тэгээд манай адуунд байж байхад Б********гэх хүн ирээд “манай байдас байна” гээд аваад явчихсан байсан.Тэгээд надаас “энэ юун байдас юм” гэхэд нь би тоглоод “миний байдас юм, би хүнээс авсан” гээд явуулсан. Тэгээд дараа нь надтай ч дахин уулзаагүй...Би уг байдсыг “Мунтан гэх хүнээс наймаанд авсан юм" гэж хэлсэн...Б********д тоглоод л тэгэж хэлсэн юм. Б********надаар дандаа тэгэж тоглож байдаг хүн юм. Янз бүрээр тоглоод байдаг юм. Тоглоом наадмаар ноцолдож бариад сүйд л байдаг, сайн таних л хүн байгаа юм...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Мал үнэлсэн тайлан /хх-ийн 24, 39-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б**** - Э*** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000426 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нь шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгчээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуульд нийцэх зарчимыг зөрчиж бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэж мэдүүлж байхад нь өөрт нь уншуулж гэм буруутай болгож байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т заасан "...урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийн заалтыг зөрчиж., шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40.1.3-т заасан монгол хэл, бичиг мэддэггүй гэх үндэслэлээр өмгөөлөгчийг заавал оролцуулах хуулийн зохицуулалт нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааралтай заалт болох бөгөөд шүүгдэгчээс хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг авахдаа түүний эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж шүүгдэгчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/-ээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 

Шүүгдэгч Г.Б*******нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201622000426 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Б**** овогт Г*******ын Б**** -Э*** ийг хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 254.1-д зааснаар шүүгдэгч Г.Б**** ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6**** зүйлийн 61.1-д зааснаар Г.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыгтэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6**** зүйлийн 61 4-т зааснаар Г.Б**** - Э*** ий ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
  6.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ