Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ....... регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, Д.А,

Хариуцагч: Монгол улсын иргэн ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух С.А нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 5,681,000 төгрөг гаргуулах үндсэн, 7,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,  хариуцагч, Д.А, С.А, гэрч Д.О, Л.С, Х.Ү, Л.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г миний бие Баянзүрх дүүргийн *******, Манлайбаатар ******* тоотод байрлах худалдаа үйлчилгээний төв бүхий барилгын подвал 1 давхар 3 давхрын өмчлөгч бөгөөд уг барилгыг бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулдаг юм. Д.А түүний нөхөр С.А нар 2014 онд анх барилга ашиглалтад орсон үеэс эхлэн манай барилга дээр хэвлэл, зураг, каноны үйл ажиллагаа явуулна гэж 7 м.кв хүрэхгүй талбай түрээслэн эхэлсэн бөгөөд олон жил манай найдвартай үйлчлүүлэгч гэж тооцогдон бидний хамтын үйл ажиллагаа 60 м.кв түрээслэн явах хэмжээнд хүрсэн. Гэрээгээ 1-5 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллаж ирсэн бөгөөд манай эхнэр Л.С нь түрээсийн байрыг хариуцан ажиллаж байсан ба түүний Хас банкны ******* дансаар түрээсийн төлбөрүүд орж ирдэг хамгийн сүүлд Д.А нь зээл хөөцөлдөх гэж байгаа шинэ гэрээ хийнэ гээд бид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай 60 м.кв түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үнэ 950,000 төгрөг байхаар тохирсон юм. Тэд үйл ажиллагаа явуулж байхдаа 2021 оны 11 сар, 2022 оны 1 сар, 2 сарын түрээсийн төлбөр өгөөгүй бөгөөд бид түрээсийн төлбөр нэхэж мөн түрээс нэмнэ гэх үед танайхыг түрээслэхгүй гэж хэрүүл маргаан үүсгэн улмаар цагдаад хандах хэмжээнд хүрсэн бөгөөд үйл ажиллагаагаа зогсоосон. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай барилгын 2 давхарт өөр хүний өмчлөл нүүж үйл ажиллагаа явуулах болсон. Гэтэл уг түрээслэгч нь төлбөрөө төлөхгүй удаа дараа зайлсхийж хэрүүл маргаан үүсгэж байна. Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 232.6 зүйл, 292.2 зүйл,*******9.1 зүйл, 2021 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сар, 2 дугаар сарын түрээсийн төлөөгүй нийт 3,800,000 төгрөг, гэрээний 7.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги авахаар заасан тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан 950,000 төгрөгийн 0.3 хувь нь өдрийн 2850 төгрөг нэхэмжлэл гаргах хугацаа 2022 оны 6 дугаар сарын 13 хүртэл 210 өдөр буюу 598,500 төгрөгийн алданги, 12 дугаар сар төлөх 950,000 төгрөг нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл 180 өдөр буюу 513,000 төгрөгийн алданги, 2022 оны 1 дүгээр сарын төлөх 950,000 төгрөгийн 0.3 хувь нь өдрийн 2850 төгрөг нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл 150 өдөр буюу 427,500 төгрөгийн алданги, 2 дугаар сарын төлөх 950,000 төгрөг нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл 120 хоног буюу 342,000 төгрөг нийт алданги 1,881,000 төгрөг болж байна. Үндсэн түрээсийн төлбөр нийт 5,681,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс анх 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 давхрын өрөөг сарын 450,000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Үүнээс хойш одоогийн маргаан бүхий өрөөнд 2017 оны 10 дугаар сард Г.Г болон түүний эхнэр Л.С нарын шахалтаар орсон. Гэвч уг өрөөнд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байнгын цэвэр болон бохирын шугам задарч ус алдах, бохир алдах тохиолдол байнга гарч байсан бөгөөд үүнээс үүдэн бидний зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх бүх нийтийг хамарсан хөл хорионд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулаагүй атал бидний төлсөн түрээсийн төлбөрийг хөл хориотой байх үеийн хугацаанд хасаж тооцон түрээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс түрээсийн үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хэт мөнгөний хойноос улайрч тухай бүр төлсөн төлбөрийг хөл хориотой байсан үеэс хасаж тооцон зөрүү гарган түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс анх 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1 давхрын өрөөг сарын 450,000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Үүнээс хойш одоогийн маргаан бүхий өрөөнд 2017 оны 10 дугаар сард Г.Г болон түүний эхнэр Л.С нарын шахалтаар орсон. Гэвч уг өрөөнд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байнгын цэвэр болон бохирын шугам задарч ус алдах, бохир алдах тохиолдол байнга гарч байсан бөгөөд үүнээс үүдэн бидний зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх бүх нийтийг хамарсан хөл хорионд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулаагүй атал бидний төлсөн түрээсийн төлбөрийг хөл хориотой байх үеийн хугацаанд хасаж тооцон түрээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс түрээсийн үйл ажиллагаа явуулж байх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь хэт мөнгөний хойноос улайрч тухай бүр төлсөн төлбөрийг хөл хориотой байсан үеэс хасаж тооцон зөрүү гарган түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь тогтоогдоод байна.

Иймд бидний зүгээс 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 21,550,000 төгрөг түрээсийн төлбөрт төлөөд байна. Тооцвол энэ хугацаанд 26 сарын түрээс нэг сарын түрээс 950,000 төгрөг нийт 24,700,000 төгрөг боловч Засгийн газрын шийдвэрээр хатуул хөл хорио тогтоож огт үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн буюу 24,700,000 төгрөгөөс 3 сарын төлбөр 2,850,000 төгрөг түрээсийн төлбөрт 21,850,000 төгрөг төлөх ёстой буюу үндсэн нэхэмжлэлд шаардаж буй төлбөр нь үндэслэлгүй байна. Энэ талаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 8 дугаар зүйлд заасан байдаг. Мөн бидний нэхэмжилж буюу гол шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг болон Иргэний хуулиар түрээслүүлэгч нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөлөөр хангах үүрэгтэй буюу хариуцагч Г.Г нь энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас байнгын ус алдах болж үүний улмаас бидэнд дараах хэмжээний хохирол учраад байна. Epson PM820 ус орсноос board толгой шатсан 400,000 төгрөг, Epson PMG 4500 А3 board болон толгой шатсан 900,000 төгрөг, Epsonpro 7880 эх хавтан, чип шатсаныг солиулсан засвар үйлчилгээний үнэ 1,700,000 төгрөг, Тавилгууд усанд хөөж бутарсан 2,000,000 төгрөг, үндэсний дээл хантааз, малгай, уран сайхны хувцас усанд норж хөгцөрсөн будаг урвасан 1,000,000 төгрөг, ариутгал хийлгэсэн үнэ 3 удаа 300,000 төгрөг, бохир ус баас цэвэрлүүлсэн ажлын хөлс 4 удаа 200,000 төгрөг, бохир ус алдсан үед хулгайд алдсан самсунг А5 утасны үнэ 950,000 төгрөг, тус нэхэмжлэлтэй холбоотойгоор ажлын байраа орхиж орлого алдсан хуульчаас зөвлөгөө авсан болон бичиг баримт бүрдүүлсэн зардал 500,000 төгрөг нийт 7,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Г.Г нь 2014 онд барилгаа барьж ашиглалтад оруулахад иргэн С.А, Д.А нар нь 1 давхрын жижиг өрөөнд орсон болно. Түүнээс хойш тэрээр байнга өрөөгөө томруулж ирсэн. Тэр болгонд өрөөний түрээсийн үнэ өөрчлөгдсөн болно. Анх 7 м.кв талбайд дараа нь В1 давхрын 20 м.кв талбайд мөн тус давхрын 30 м.кв талбайд 650,000 төгрөгөөр орсон юм. Ашиг орлого олж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн болоод тэрээр сүүлд манай В1 давхрын 80 м.кв талбайд орсон юм. Тухайн үед суларсан талбайд адил үйлчилгээ явуулах хүн орох гэснийг бид удаа дараа буцааж оруулаагүй юм. Энэ талаар өөрт нь хэлэхэд хямд бол оръё гэж хэлсэн. Ингээд бид ярьж тохироод 80 м.кв талбай 950,000 төгрөгөөр оруулахаар тохирсон юм. Уул нь бид тус талбайг 1,280,000 төгрөгөөр түрээслээд нэмж ашиглалтын зардал авдаг байсан юм. Гэсэн ч энэ төлбөрийг төлж чадахгүй гэхээр нь бид алдагдал хүлээн байж С.А, Д.А нарыг оруулсан юм. Ингэхдээ бид ямар ч дарамт үзүүлээгүй болно. Бид хүмүүс дарамтлаад байх хүмүүс биш билээ байгаа түрээслэгч нараа дэмжиж ажиллаж ирсэн. Иргэн С.А нь хүнд дарамтлуулаад байхааргүй хүн гэдгийг *******ны цагдаагаас асууж тодруулж болно. Сүүлд С.А манай гэр бүлийн хүнтэй марган ална тална чадвал түрээсээ аваарай гэж агсан тавьсан учир арга буюу цагдаа дуудсан. Хороон цагдаа дээр очиход мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгээ цагдаад хэлсэн. Мөн хэд хэдэн удаагийн танхайн үйлдэл нь бүртгэлтэй байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Ийм хүнийг бид хүчээр гэрээ хийлгэж чадахгүй. Энэ хүний талаар давхар манай түрээслэгчдээс асууж болно. Гэрээгээ нотариатаар батлуулж чадаагүй шалтгаан нь манай үл хөдлөхийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа болно. Иргэн С.А, Д.А нар нь 650,000 төгрөгт 30 м.кв талбай түрээсэлж байгаад 80 м.кв талбайд орсон учир нь үнэ нь нэмэгдэж 950,000 төгрөг болсон болно. Ийм үнээр түрээсэлдэг газар хотын төвөөр байхгүй. Мөн түрээсээ цаг хугацаанд нь огт хийдэггүйгээс болж бид банкны зээлээ хэвийн төлж чадахгүйд хүрч эдүгээ монгол банкны зээлийн мэдээллийн санд орж зээлийн ангилал маань эргэлзээтэй болж буурсан байгаа. Өмнөх гэрээнүүд нотариатаар орж улсын бүртгэлд бүртгүүлээгүй явж ирсэн бөгөөд энэ олон жилийн хугацаанд бид ийм гэрээгээр явж байсан. Тэд банкнаас жижиг дундын зээл авах гэж байгаа тул гэрээг шинэчлэн байгуулах хүсэлт тавьж бид гэрээгээ байгуулж гарын үсэг зураад нотариат орсон боловч гэрчилгээ эх хувиараа хэрэгтэй гэсний улмаас баталгаажуулаагүй юм. Гэрээг байгуулсан тул тэрээр үйл ажиллагаа явуулсаар түрээсээ төлсөөр ирсэн. Бид ч анхнаасаа орсон хүнд итгэн дэмжсээр байсан бөгөөд одоог хүртэл тэдний үйл ажиллагаатай адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч оруулаагүй байгаа бидээ. Харин сүүлд бид банкны өр зээлээ дийлэхээ байсан учир түрээсийн үнийг нэмэх талаар хэлэхэд тэрээр гарна гэдгээ хэлбэн болно. Бид гарах хүртлээ түрээсэлж суусан байрны түрээсийн төлбөрөө л нэхэмжилж байгаа болно. Түрээсийн төлбөрөө 2 тал ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 950,000 төгрөг болгосон. Үүнийг зөвшөөрч тэд гарын үсгээ зурсан болно. Нийтийг хамарсан хөл хорионы үед банк бидний зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан хэдий ч хүүгээ нэхэж авч байсан учир бид арга буюу түрээслэгч нартайгаа ярилцаж байгаад түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлж авсан болно. Хорио тавьсан газруудад байнгын 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Хөнгөлсөн баримт нэхэмжлэлд хавсаргасан болно. Зээлийн дарамт хөл хорионы үед ч байсан учир бид түрээсийн төлбөрийн 100 хувь хөнгөлж чадаагүй юм. Хэрэв тэр бидэнтэй санал нийлэхгүй байсан бол түрээсийн гэрээгээ зогсоогоод гарах нь чөлөөтэй байсан ч тэд зөвшөөрч ажлын байраа хадгалуулсаар байсан. Түрээсийн гэрээгээ нотариатаар баталгаажуулж чадаагүй ч тэд үйл ажиллагаа явуулсан нь үнэн учир түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна. гэрээний 2 тал С.А, Д.А нарт м.кв-ыг 11,000 төгрөгөөр түрээсэлсэн болно. Хөл хорионоос бусад үед тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулсан учир түрээсийн төлбөр бодогдох нь тодорхой. Төрөөс 5 жил хөл хорьсон зүйл байхгүй. Хөл хорьсон саруудад бид 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг тэд хүлээн зөвшөөрч төлбөрөө хийж ирсэн. Ус алдсан тухайд цэвэр ус 6 удаа, бохир ус 4 удаа алдсан гэж худлаа хэлсэн байна. Цэвэр ус нэг л удаа 2 дугаар давхраас алдсан ба тэрийг 2 давхрын эзэмшигч хариуцах ёстой байсан. Харин ч бид сэтгэл гарган мөнгөн дүнг хасаж тооцох, усанд автсан гэх 2 принтерийг хүн дуудаж үзүүлж нэгийг нь засуулж нөгөө нь усанд автаагүй гэсэн болохоор үлдээсэн. Үзэж харсан инженер нь байгаа. Мөн 2 давхар нь бүхэлдээ Н.Энхбаяр гэдэг хүний өмч гэдгийг энд онцолмоор байна. одоо хариуцагч нар өөрсдөө энэ хүнтэй гэрээ байгуулан 2 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа тул сайн мэднэ. Хүн чанар гаргаж бусдын өмнөөс хариуцлага хүлээсэндээ одоо гэмшиж байна. мөн нэг давхрын паар задарч ус алдахад ноцтой хохирол учраагүйг газар дээр нь очсон бид орж үзсэний дүнд мэдсэн юм. Ноцтой хохирол учирсан бол тэр зүгээр суухгүй шүүхэд хандах байсан байх. Аман хэлбэрээр болон бичгээр бидэнд юу ч хэлээгүй болно. Бохир адсан тухайд зэргэлдээ 9 давхар орон сууцын бохир бөглөрч манайх руу хальсан нь үнэн болно. Шалаар хальсан бохир тэдэнд ямар ч хохирол учруулаагүй ба манай барилгын шал норж заваарсныг бид хамт цэвэрлэсэн болно. Бусад засал засварыг бид цаг алдалгүй хийж ирсэн. Дашрамд хэлэхэд бид өнгөрсөн асуудлыг бус 2021 оны 12 дугаар сар болон 2022 оны 1, 2 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа юм. Бусад асуудлууд цаг хугацаандаа шийдэгдсэн болно. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдан гэгчээр 10 орчим жил ажиллаж орлого олж амьдраад түрээсийн төлбөр дээр унжиж байгаад гомдолтой байна. өөр хүмүүст түрээсэлсэн бол бид ямар нэгэн алдагдал хүлээхгүй байсан юм. Мөн шударга бус зан гаргаж хүнээсээ бодит бус мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Монгол улсын шүүх шударгаар шийдэж өгнө гэдэгт итгэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, *******, 13 дугаар хороолол, Манлайбаатар ******* тоот үйлчилгээний зориулалттай 608 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, Г.Г, Л.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Л.С-н Хас банк дахь дансны хуулга, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай, 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 03 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тус тус түрээсийн гэрээнүүд, Төрийн банкны зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн тодорхойлолт, лавлагаа 3 хуудсыг,

Хариуцагч нараас 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 03 дугаартай түрээсийн гэрээ, Глобал партс ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 07, 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тус тус зарлагын баримт, Мөнгөн тавилга ХХК-ийн зарлагын баримт, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай Хэвлэлийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний акт, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шаардах хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэвлэлийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний акт, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэвлэлийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний акт, С.Аий Хаан банкны дансны хуулга, фото зургуудыг,

Шүүхийн журмаар гэрч Д.О, Л.С, Х.Ү, Л.Б, Г.Б нарыг асуусан тэмдэглэл, сд-нд үзлэг хийсэн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.А, С.А нарт холбогдуулан 5,681,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нар нь 7,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талуудын бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг тус тус шинжлэн судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, хариуцагч нар нь уг гэрээний үүргээ гүйцэтгээгүй улмаас учирсан хохирол гаргуулна гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай, 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 03 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тус тус түрээсийн гэрээнүүд авагдсан бөгөөд талууд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээтэй холбоотой маргасан. /х.х-ийн 38-41, 43-47 дахь талд/

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээгээр нэг талаас түрээслүүлэгч тал болох А.Ганзориг нь Баянзүрх дүүрэг, *******, Дамдинбазарын гудамж 14 дүгээр байрны зүүн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын В1 давхрын 60 м.кв талбайг оффис, үйлчилгээ, конторын зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч тал болох Д.А нь түрээсийн төлбөрт нэг сарын 950,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 45-47 дахь талд/

Тус гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.1 дэх хэсэгт зохицуулсан түрээсийн гэрээ-ний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Гэрээгээр хүлээсэн үүргийг харилцан шаардахад тус гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх бөгөөд эдгээр шалгуурыг хангаснаар гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болно.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, субьектив шинжийн хувьд талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн зүйлийн*******8.4-т Энэ хуулийн*******8.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ.

Хуульд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан байна.

Гэвч, зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, хариуцагч нар уг хөрөнгийн үр шимийг түрээсийн гэрээний хугацаанд хүртэж, түрээсийн төлбөрөө төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул хуульд заасан хэлбэрээр гэрээг байгуулаагүй үндэслэлээр талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Тайлбарлавал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.

Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байх тул уг гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй байна.

Маргаан бүхий гэрээнд түрээслэгч талаас Д.А гарын үсэг зурсан байх боловч түрээсийн байранд хариуцагч Д.А, С.А нар нь хамтран гэр бүлийн бизнесээ эрхэлж байсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас түрээсийн гэрээний үүрэгт буюу 4 сарын түрээсийн төлбөр 3,800,000 төгрөг, алданги 1,881,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нь Засгийн газрын шийдвэрээр хатуул хөл хорио тогтоож огт үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн хугацаанд түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй мөн бөгөөд энэ талаар гэрээний 8 дугаар зүйлд харилцан тохиролцсон гэж маргасан.

Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээнд оролцогчдын хүсэл зоригийн гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй дайн байлдаан иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт бүслэлт, хориг, газар хөдлөлт, усны үер, гал түймэр, бусад байгалийн аюулт үзэгдэл зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний оролцогчид харилцан хариуцлага хүлээхгүй гэжээ.

Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээгээр тохиролцсон харилцан хариуцлага хүлээхгүй гэсэн нь түрээслэгч нарыг түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр болох үндсэн үүргээс чөлөөлөх агуулгагүй байх тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нар нь 2021 оны 4 дүгээр сар, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01, 02 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 3,800,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй. /х.х-ийн 9-37, 94-127 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги түрээслүүлэгч талд төлнө гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас алданги гаргуулахаар шаардсан.

Гэвч, талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд гэрээнд оролцогчдын хүсэл зоригоос гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй тухайлбал нийтийг хамарсан өвчлөлттэй холбоотой гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй бол харилцан хариуцлага хүлээхгүй байх талаар тохиролцсон байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас ковид 19 цар тахалтай холбоотойгоор бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нөхцөл байдал нь гэрээнд оролцогчдын хүсэл зоригоос гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй нөхцөлд хамаарахаар байх тул хариуцагч нараас алданги шаардах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт тул гэрээний 8.2-т зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн гэрчилгээг ... үндэслэнэ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,881,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нар нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд удаа дараа цэвэр болон бохир ус алдсаны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7,950,000 төгрөгийг Epson PM820 ус орсноос board толгой шатсан 400,000 төгрөг, Epson PMG 4500 А3 board болон толгой шатсан 900,000 төгрөг, Epsonpro 7880 эх хавтан, чип шатсаныг солиулсан засвар үйлчилгээний үнэ 1,700,000 төгрөг, тавилгууд усанд хөөж бутарсан 2,000,000 төгрөг, үндэсний дээл хантааз, малгай, уран сайхны хувцас усанд норж хөгцөрсөн будаг урвасан 1,000,000 төгрөг, ариутгал хийлгэсэн үнэ 3 удаа 300,000 төгрөг, бохир ус баас цэвэрлүүлсэн ажлын хөлс 4 удаа 200,000 төгрөг, бохир ус алдсан үед хулгайд алдсан самсунг А5 утасны үнэ 950,000 төгрөг, тус нэхэмжлэлтэй холбоотойгоор ажлын байраа орхиж орлого алдсан хуульчаас зөвлөгөө авсан болон бичиг баримт бүрдүүлсэн зардал 500,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон.

Иргэний хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан хуулийн заалт тодорхой зохицуулаагүй тохиолдолд энэ харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журмыг хэрэглэх бөгөөд Иргэний хуулийн 288 дүгээр зүйлийн 288.1.1-д хөлслөгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй гэж зохицуулсан.

Тайлбарлавал, түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах ашиглалтын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг түрээслэгчийн өмнө хариуцна.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримт гэрчүүдийн мэдүүлгээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус түрээсийн байрны дэргэдэх 14 дүгээр байрны гаднах худаг бөглөрч бохир ус, 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр цэвэр ус алдсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 143-146 дахь талд/

Түрээсийн байранд ус алдсаны улмаас түрээслэгч нарын эд хөрөнгөд 510,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэвлэлийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний акт, шаардах хуудас, С.Аий хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Б-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс уг 510,000 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгох үндэслэлтэй гэж үзэв. /х.х-ийн 77-80, 86, 88 дахь талд/

Харин, усанд хөөж бутарсан тавилгын үнэ 2,000,000 төгрөг, усанд норж хөгцөрч будаг урвасан үндэсний дээл хантааз, малгай, уран сайхны хувцасны үнэ 1,000,000 төгрөг, ариутгал хийлгэсний үнэ 300,000 төгрөг, бохир ус баас цэвэрлүүлсэн ажлын хөлс 200,000 төгрөг, бохир ус алдсан үед хулгайд алдсан самсунг А5 утасны үнэ 950,000 төгрөг, тус нэхэмжлэлтэй холбоотойгоор ажлын байраа орхиж орлого алдсан хуульчаас зөвлөгөө авсан болон бичиг баримт бүрдүүлсэн зардалд 500,000 төгрөгийн хохирол хариуцагч нарт учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Ийнхүү нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгийг тус тус хангасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар харилцан тооцож, хариуцагч Д.А, С.А нараас 3,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн*******8 дугаар зүйлийн*******8.1, 288 дугаар зүйлийн 288.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А, С.А нараас 3,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 105,846 төгрөг, хариуцагч нараас төлсөн 142,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-оос 15,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт, хариуцагч Д.А, С.А нараас 75,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ