Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0180

 

    

 

 

 

 

     2023        03          02                                    128/ШШ2023/0180

 

                                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг          

                                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Ф***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, *******ны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н*********ад тус тус холбогдох “*******ны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 24 дүгээр тогтоолын “Ф***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ны хуралдааны нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 07-*** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Ф*** ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, болон тус хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н********* нарт холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үүнд: 1. ” *******ны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 24 дүгээр тогтоолын “Ф***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. *******ны хуралдааны нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 07-*** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах. ...Нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийн тухайд хариуцагч нэхэмжлэгчийг Монгол улс даяар хөтөлбөрөө цацах, Улаанбаатар хотод байршин үйл ажиллагаа явуулах, Орхон аймгаас хөтөлбөрийнхөө 30 хувийг бэлтгэх үндсэн шаардлагуудыг тавьсныг нэхэмжлэгч хүлээн авснаар цаашид хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон ба нэхэмжлэгчийн зүгээс дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ухамсарлаж байгаа болно” гэжээ.  

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******, *******ны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н*********ад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын зуруулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ф***” ХХК-ийн “*******ны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 24 дүгээр тогтоолын “Ф***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ны хуралдааны нарийн бичгийн даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 07-*** дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, *******, *******ны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н*********ад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                         ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР