| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
2*******5 ******* 07 ******* 29-ний өдөр Дугаар 2*******5/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
дахь дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2532000880092 *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Дорнод Хөлөнбуйр анд төрсөн, 41 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, , Регистрийн *******:ЧЖ8401*******00
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2*******5 ******* 04 ******* 10-ны өдөр , 7 ******* Минжинхайнгайн 6 тоотод хохирогч *******ийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...2*******5 ******* 04 ******* 09-ны өдөр болсон. Энэ осол энэ явдлаас өмнө болсон байсан. Манай ахын хүүхэд болох Амаржаргал байр авна гэсэн юм. Тэгээд бид нар нар бүгдээрээ хүүхдэдээ байрны урьдчилгаанд 57000000 төгрөгбүрдүүлсэн юм. Тэгээд 57000000 төгрөг Амараад байсан юм. Отгонжаргал хотод байх хугацаанд хайраа байр олчихлоо урьчилгаа мөнгө хий гэсэн гээд шилжүүлье гэсэн чинь заавал бэлэн авч ирж өг гэсэн гэнгүүт эхнэр лүүгээ 57000000 төгрөг шижүүлсэн чинь байрны мөнгийг нь эхнэр нь байрны гэрээтэй аваад алга болсон. Яагаад алга болсон бэ гэхээр тухайн байр 8%-тай гарна 6%-тай гарахгүй гэсэн гэж байгаа юм. Тэгэнгүүт Амаржаргал ээж, ааь руугаа яриад та хоёр гаргаад өгөөч хэрвээ та хоёрт гарвал лизингээ бид хоёр төлье гэсэн. Тэгээд ээж аав хоёр нь маргааш яръя. Эхнэртэйгээ ярилцаад тохирчих ажилтай завгүй байсан учраас тэгэж хэлсэн. Маргааш нь манай эгч нөхөртэйгөө очсон чинь Отгонжаргал байгаагүй. Эхнэрийгээ ирэхээр хэлээрэй. Тэр үед хэдүүлээ ярилцаад шийдье гэсэн чинь тэр өдрөөс хойш эхнэр нь ирээгүй. Нөхрийнхөө утсыг авахгүй. Оюунэцэцэг эгч рүү манай хүү залгаад эхнэр хүүхдээ асуухаар байхгүй гэж хэлсэн. Ажил дээр нь очхоор байхгүй гээд арга ядсандаа ээж Туяа эгчтэй хадмынд очоод эхнэр хүүхэд байна уу үзээд өгөөч ингээд болдоггүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэгээтэй нэлээд эрт очсон чинь энэ цагдаа байсан хүүхдээ аав нь юм уу ээж нь авах боломжтой гэж хэлсэн. Тийм болохоор бид хэд танайх охиноо дууд, манайх хүүгээ дуудъя. Үнэхээр энэ хоёр сална гэж байгаа бол хүмүүсийн цуглуулсан мөнгийг нь өгье. Бид нар салгамааргүй байна. Та яагаад бид нарт хэлээгүй юм бэ гэхэд угаасаа яадаг юм. Манай хүүхэд салах гэж байгаа гээд байхаар нь та яаөгаад байгаа юм бэ Ивээлийг бид нар аваад явчих юм бол энэ хоёр хүүхэд учраа олно. Хэрвээ энэ хоёр сална гэх юм бол бид нар мөнгө төгрөг цуглуулах шаардлага байгаагүй гэж гэч маанл хэлсэн. Тэгээд хоёр цагдаа орж ирсэн. Үнэн байдлыг манай эгч цагдаад хэлэхэд та дөрөвт ямар ч хамаагүй. Аав юм уу, ээж нь ирж хүүхдээ авах ёстой гэж хэлсэн. Тэгээд манай эгч хүүхдээ чи яг одоо хотоос гар гэж хэлсэн. Ээжид нь Отгонжаргалыг ч бас дууд. Энэ хоёр яагаад салах гээд байгаа юм. Энэ олон жил амьдарчихаад эмээ өвөө нь хүртэл нас барахдаа буяны ажлын цуглуулсан мөнгөө хоёр хүүдээ өгнө гэж хэлээд өгсөн гэж Отгонжаргал хэлсэн байгаа юм. Тэгээд би авна гээд зугтаад яьчихсан. Энэ хүн бид нарыг бодвол 63 настай нас элээсэн аүн. Тэгэхэд хүүхдээ салгана гэж байдаг ёс зүй биш байх гэ бодоод маргасан. Орой 11 цагийн үед Амаржаргал хотоос ирээд энэ хоёр хэвтэж байсан. Зоригт ахын орны өмнө шээсний хувин, хараа архины шил байсан. Эгчийн урд хүүхдийн шээсний хувин, өөрийнх нь угаац юм уу шээсний хувин байсан. Хүүхдэдээ нүдэн чихэр уутанд хийцэн битүү тамхи байсан. Бид нар эсэргүүцсэн. Яагаад гэвэл манай гэрт архи хэрэглэдэг хүн гэж ерөөсөө байхгүй. Тийм учраас бид нар та ийм байх ёстой юм уу. Энэ хүүхэд тамхитай утаатай орчинд байх ёстой юм уу гэж хэлсэн. Амаржаргал ирээд хүүхдээ авъя гэд хадам ээжийнхээ өврөөс авсан чинь хадам ээж нь өгөхгүй гэж хэлээд хөлнөөс нь татсан. Эцэг нь ирээд авч болно гэж байхад та яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь хадам аав нь уучихсан байснаа гарч ирээд Амаржаргалын толгой руу нь цохихоор нь та яагаад хүүхэд цохиод байгаа юм бэ аав нь хүүхдээ авч байн шүү дээ гээд Зоригт ахыг хашаад зогссон хойгуур Амаржаргал хүүхдээ аваад гарсан. Би нар явчлаа гэж бодоод Зоригт ахг орхиод бид хоёр юм яриад гарсан чинь Амарааг ороод хүүхдээ аваад гараад ирэх хооронд хашааны хаалга түгжчихсэн байсан. Хашааны хаалга онгойлгож чадаагүй байхад Зоригт ах хүүхдийн хөлнөөс зулгаагаад хавчихсан байсан. Хүүхэд нв аавынхаа хүзүүнээс зуураад байдаг би яахаа мэдэхгүй. Тухайн үед хүүхдийг нь өгөөч гэсэн чинь Үоригт ах миний хүү тайвшир ороод яръя гэхээр нь Амараа бид хоёр итгэсэн. Тэгсэн Одончимэг энэ хоёр ирээд тийм юм байхгүй угаасаа хүүхдээ авсан нь дээр гээд би салгахдаа л цохичихсон байх . Би санаатай цохиогүй. Тэгээд Амарааг хүүхдээ аваад зугтаарай гээд зугтаалгасан. Тэгээд 2 цагдаа ирээд бид хэдийг цагдаа дээр очих ёстой гээд бил нар ирсэн. Ийм л юм болсон. Байрны урьдчилгааны мөнгө тэр хүний амьдралд сонин биш. Тэгэхэд ийм юмнаас болж бид нарыг би ийм асуудалд орж байгаагүй. ******* ******* ******* 4-нөөс хойш би тайван ажлаа хийж чадахгүй. Одоо бас хаанаас юу гараад ирэх бол гээд уучлалт гуйсан . Цоголмаа эгч чи хүнээс уучлалт гуйх ёстой гэхээр нь би эгч ээ би тантай юм уу цагдаатай уулзна. Намайг яаж ч магадгүй. Яагаад гэвэл би эгчийгээ Солонгост байх хугацаанд хүүхдүүдийг нь өсгөж байх хугацаанд энэ хоёрын хооронд маш их явсан...” гэжээ.
Эрүүгийн 2432000000186 тоот хавтаст хэргээс:
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2*******5 ******* 04 ******* 09-ний өдөр миний охин Отгонжаргал өөрийн төрсөн хүү болох Ивээл /4настай/ хүүгээ над дээр би 2*******5 ******* 04 ******* 10-ны өдөр амарна та тэр болтол амарч бай гээд над дээр үлдээсэн. Тэгтэл өнөөдөр 20 цаг 00 минутын орчим гаднаас Туяа, Одноо гэх хүмүүс орж ирээд Ивээлийг авъя гэхээр нь би өгөхгүй ээжийг нь ирэхээр бол гээд хэлтэл аавыг нь дуудна ээжийг нь дуудна гээд байгаад байсан. Удалгүй хүү Ивээл унтаад өгөхөөр нь би бас унтсан. Аав Амаржаргал нь 00 цаг 00 минут өнгөрч байхад ирээд хүүхдээ авна гээд унтаж байсан хүүхэд гараас нь татахаар нь би өгөхгүй гээд хэлтэл би хүүхдээ авна гээд булаахаар нь Амраагийн ээж болох Одноо нь миний гараас булаасан. Нөгөө өрөөнд Зоригоо унтаж байсан босоод булаалцалдсан гэрээс гараад гадаа өгөхгүй гээд хоорондоо булаалцалдсан. Тэгтэл Туяа миний баруун нүд орчим цохисон. Би буцаагаад цохих гээд цохиж чадаагүй. ...Туяа нь намайг цохисон, Одноо цохиогүй. ...Миний биед толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р тал/,
- Гэрч “...Тухайн өдөр би эхнэр Оюунцэцэг болон ач хүүтэйгээ гэртээ амарч байтал орой 20 цагийн орчимд манай худ Одончимэг, Энхтуяа гэх эмэгтэйтэй хамт ач хүүгээ авна гээд манайд орж ирсэн. Тэдний хүү манай охин хоёр сална гээд жоохон асуудалтай байсан юм. Тэр хоёр ач хүүгээ авна гээд эхнэр бид хоёр өгөхгүй гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд унтаж байсан хүүхэд булааж аваад гарахаар нь бид хоёр араас гүйж гараад барьж авсан чинь Одончимэг намайг татаж унагаагаад миний дээр Одончимэг, Энхтуяа хоёр овоорч байхад манай эхнэр ирээд салгах гээд ийн араас татсан чинь Энхтуяа эргэж хараад манай эхнэрийн нүд рүү 1 удаа гараараа цохичихсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р тал/,
- Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2*******5 ******* 04 ******* 15-ны өдрийн 66 *******тай “...*******ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 ******* тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 ******* тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 65 ******* тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66 ******* тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******гийн гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч НОюунцэцэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 10-р тал/, Гэрч мэдүүлэг, /хх-ийн 22-р тал/, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2*******5 ******* 04 ******* 15-ны өдрийн 66 *******тай дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс дахь дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь шүүгдэгч *******гаас хохирол төлбөр Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 4 зүйлийн 1 зэргэлэлд зааснаар 1500000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогч И.Оюунцэцэгт олгох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Б.Энхцэцэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин нэгж/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 4 зүйлийн 1 зэргэлэлд зааснаар 1500000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж, хохирогч И.Оюунцэцэгт олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.