Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

2025 ******* 07 ******* 2-ний өдөр                 Дугаар 2025/ШЦТ/4                 сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                         Б.Болор-Эрдэнэ

                        Улсын яллагч                                       Г.Тунгалаг           

                        Шүүгдэгч                                               ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 253200100000 *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр ******* ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, замын барилга аж ахуйн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* ******* сум  , тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн, , *******:МЗ2**************14.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 ******* 04 ******* 05-ны өдөр ******* аймаг сум 3 ******* Хорихын байрны гадаа сааданд хохирогч “манай эхнэрийг архиар шахлаа” гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт аяга шидэж, цохисны улмаас түүний биед толгойн хуйханд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”... Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

 

Эрүүгийн 253200100000 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр өглөө 0 цагаас эхлээд оройны 1 цагийн орчимд “Сонор” спорт зааланд 5 ******* сургуулийн эцэг эхчүүдийн тэмцээнд оролцсон.Тэмцээн дууссаны дараа эцэг эхчүүдээрээ гадаа гарч ирээд хорихын байрны арын сааданд архи уусан. Тэр сааданд 7-8 эцэг эхчүүд байсан. Бид нар эхлээд 1 литрийн “Эдэн” гэх нэртэй архи 1 ширхэг 0,75 литрийн “Хараа” гэх нэртэй архи 2 ширхгийг хамт уусан. Тэнд байгаа хүмүүсээс би хамгийн а нь байсан болохоор надаар тэнд байсан архийг тойруулж сүн түшүүлсэн. Тэнд байсан Золоо гэх эмэгтэйд би аягалж өгсөн чинь би уухгүй одоо боллоо гэхээр нь би нэг авчихгүй юм уу гэж асуусан. Тэгтэл хажуугаас гэх үл таних залуу пязда минь наад хүн чинь уухгүй гэж байна гэж хэлэхээр нь би зөрөөд дараагийн хүнд нь аягалж өгөөд байж байтал араас аягаар толгой хага цохиод эргээд харсан чинь нүүр хэсэг баруун талын нүдэнд цохиод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р тал/,

-Гэрч “...Тухайн өдөр манай сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн тэмцээн болж байсан юм. Тэмцээн нь 4 сургуулийн заал “Сонор” зааланд болсон юм. Манай ангийн эцэг эхчүүд 18 цагийн үед хожигдоод дууссан. Дуусаад 4 сургуулийн саравчинд манай ангийн эцэг эхчүүд ууж эхэлсэн. Тэнд 2 шил архи хувааж уусан ямар архи гэдгийг нь би мэдэхгүй байна. Ууж дуусчхаад “Американо” кофе шоп руу орсон. Ороод кофегоо захиалчхаад би буцаад “Сонор” заал руу очоод байж байсан чинь нөгөө хэд над руу залгаад Даваадалай, хоёр зодолдоод байна гэхээр нь би яваад очсон чинь тэд нар эмнэлэг рүү явчихсан байсан. Би эмнэлэг дээр очоод юу болсон талаар асуухад , Даваадалайг цохичихсон гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд тэй уулзсан чинь би Даваадалайг цохисон шаа манай эхнэрийг архиар шахаад байсан юм. Би эр хүн юм чинь эхнэрээ өмөөрнө биз дээ гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р тал/,

-Гэрч “...Тухайн үед манай хүүхдийн ангийн эцэг эхчүүдийн тэмцээн болж байсан юм.Тэрэнд манай нөхөр оролцож тоглосон юм. Тэгээд тэмцээн орой 18 цаг өнгөрөөж дуусаад 4 сургуулийн гадаа саравчинд бид нар бөөнөөрөө ганц хоёр шил архи уусан. Яг хэдэн шилийг уусныг би мэдэхгүй байна. Тэгээд орой харанхуй болоод бид нар “Американо” кофе шоп руу ороод кофе ууж дулаацах гэж орсон. Тэнд сууж байхдаа нэг шил архи задлаад ууж байхад Даваадалай гэх залуу гийн эхнэр Золоод хийж өгсөн чинь Золоо уухгүй гээд байсан. Тэгсэн чинь Даваадалай чи яагаад уудаггүй юм уу гээд шахаад байсан. Тэгсэн чинь уурлаад уухгүй гээд байгаа юм биш үү наад хүн чинь гээд Даваадалайгийн толгой руу аягаар цохиод хагалчихсан. Тэгээд бид нар салгаад эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р тал/,

- ******* ******* Шүүх шинжилгээний хэлтсийн сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 ******* 04 ******* *******-ны өдрийн 62 *******тай “...ийн биед толгойн хуйханд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 31-32-р тал/,

- ******* ******* сумын нэгдсэн эмнэлгийн 2025 ******* 04 ******* 05-ны өдрийн 2570 *******тай “яаралтай тусламжийн хуудас”, /хх-ийн 33-р тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан болно. /хх-ийн 28-2-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 51-р тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүсэн тухай лавлагаа /хх-ийн 53-р тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54-р тал/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******гийн гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, Гэрч мэдүүлэг, /хх-ийн 23-24-р тал/,  Гэрч мэдүүлэг, /хх-ийн 27-28-р тал/, ******* ******* Шүүх шинжилгээний хэлтсийн сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 ******* 04 ******* *******-ны өдрийн 62 *******тай дүгнэлт, /хх-ийн 31-32-р тал/, ******* ******* сумын нэгдсэн эмнэлгийн 2025 ******* 04 ******* 05-ны өдрийн 2570 *******тай “яаралтай тусламжийн хуудас”, /хх-ийн 33-р тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан болно. /хх-ийн 28-2-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Тиймээс ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав.Шүүгдэгч Б.Энхцэцэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 04 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Ж.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйл, 36.1 зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8  ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.