| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
2025 ******* 07 сарын 30-ны өдөр Дугаар 2025/ШЦТ/100 *******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* дахь дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* дахь дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******эд холбогдох 25320*******000090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* *******-ний өдөр ******* аймгийн ******* анд төрсөн, 26 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, Өмнөговь аймгийн Цогтцэций ын Таван толгой төмөр зам ХХК-д жолооч, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ******* ******* ******* ******* тоотод оршин суудаг, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Үүнд:
- ******* аймгийн ******* дахь дундын шүүхийн 2021 ******* 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан,
- ******* аймгийн ******* дахь дундын шүүхийн 2022 ******* 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулсан,
- Сэлэнгэ аймгийн ******* дахь дундын шүүхийн 2023 ******* 05 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан,
- Сэлэнгэ аймгийн ******* дахь дундын шүүхийн 2023 ******* 06 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сэлэнгэ аймгийн ******* дахь дундын шүүхийн 2024 ******* 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
, регистрийн дугаар МИ99*******0919
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “2025 ******* 04 ******* сарын 28-ны өдрийн 04 цагийн үед ******* аймгийн ******* ын 3 дугаар ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны зогсоол орчимд хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын шууг хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...2025 ******* 04 ******* сарын 28-ний шөнө 02 цагийн үед болсон. Пүрэвдорж бид хоёр MN бааранд орсон. Би текэн дээр сууж байгаад хурцактай юм ярьж байгаад ам муруйж маргалдаад гаръя болсон. Хурцаак намайг хутгална гэхээр нь чамд ганцхан хутга байдаг юм уу надад ч бас байна гээд би тэр өдөр айлд адуу засаж байгаад бөгсөндөө хутга хийчихсэн явж байсан юм. Сүхбат гарч ирээд тэрүүгээр орилж хашхираад ирээд үзье баръя болоод мориноосоо бууж ирэхээр нь гараас нь салгах гэж байгаад гар луу нь хатгачихсан юм. Намайг заамдчихаад тавихгүй байсан юм...” гэжээ.
Эрүүгийн 2532000000068 тоот хавтаст хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...2025 ******* 04 ******* сарын 28-ны өдрийн ******* цагийн орчим найз Анхбаяр, Алтансүх, Буянаа нарын хамт ******* аймгийн ******* ын 2 дугаар т үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд орж “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн лаазтай 2, 2 пиво ууцгааж караокед орцгоосон. Эндээсээ 03 цагийн орчим гараад Анхаа бид хоёр “МН” баар орцгоосон чинь миний эртний танил Мөнхөө гэгч нь 2 залуутай зааланд сууж байсан. Мөнхөө нь “манай ширээнд сууцгаачих” гээд бид 5 ширээнд сууцгааж, ширээн дээр байсан архинаас нь 2, 3 рунк татсан, нэмж 2 лааз пиво уугаад сууж байсан чинь манай ширээний Хурцаак гэх залуу текэн дээр зогсож байсан 1 залуу //-тэй хэрэлдэж маргапдаж эхэлсэн. Би Хурцаакаас юу болсон талаар тодруулахад “Энэ намайг хутгална гээд байна” гэж хэлсэн. Хурцаак ширээнээс босоод гадагш гараад явчихлаар нь би араас нь баарнаас гараад тамхилсан. Нөгөө залуу // морин дээрээ хазгай сандайлаад суучихсан орсон гарсан хүмүүсийг хоргоогоод байгаа бололтой чанга чанга дугараад байгаа нь харагдсан. Би тэр залуу // руу дөхөж очоод “Ахын дүү хутга шөвөг дэмий, эр хүмүүс байна, сайхан гар барилдъя” гэж хэлсэн чинь нь “чамд бооцоо тавих 20 сая төгрөг байгаа юм уу, би тэгж үзнэ” гэж хэлсэн. Би “Ахын дүү буугаад ир” гэж хэлсэн чинь нь “Чиний ах гэж юу байдаг юм” гэж над руу агсарсан. Тэгээд мориноосоо буунгуутаа миний зүүн талын гар руу хүрэх шиг болохоор нь би арагшаа ухарсан, гэгч нь мориндоо мордоод урагш давхиад явчихсан. Хэн дуудсаныг нь мэдэхгүй төд удалгүй 2 цагдаа ирээд намайг дагуулаад цагдаагийн хэлтэс орж уулзчихаад гэртээ харьсан. Эхнэр маань миний гарыг хараад 2025 ******* 04 ******* сарын 28-ны өдрийн 05 цаг 25 минутад эмнэлэг дээр дагуулж ирж хатгуулсан хэсэгт 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 15-16-р тал/,
-Мөрдөгчөөс 2025 ******* 05 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* ын 3 дугаар , МН баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р тал/,
-Гэрч “...Би 2025 ******* 04 ******* сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим найз Мөнхбаттай 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй 3, 3 лааз пиво уугаад 00 цагийн орчимд “МН” нэртэй бааранд Мөнхбатын хамт ороод 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи авч хоёулаа ууцгаасан. Архи талдаа орж байх үед гаднаас Анхаа, Сүхболд нар орж ирж байгаа нь харагдсан. Таньдаг болохоороо манай ширээн дээр хамт сууцгааж үлдэгдэл тал шил архиа хувааж ууцгаасан. гэгч залуу намайг анх баар руу орж байхад морьтой ирчихсэн харагдаж байсан. нь текний дэргэд суучихсан намайг “Хоёулаа гаръя Хасгаа” гэхлээр нь би “Ахын дүү чи больж үз, гай болно” гэж хэлээд өөр юм яриагүй санагдаж байна. Би нэлээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Би агаар амьсгалах гээд баарнаас гараад машины зогсоол дээр зогсож байсан чинь С.Сүхболд нь “Хутгалчихлаа” гээд зүүн гарынхаа шууг надад харуулсан. зүүн гарын шуунаас цус гарчихсан байсан. Би С.Сүхболдоос “Хэн хутгалчихсан юм бэ” гэж асуусан чинь “Нэмэхээ хутгалчихлаа” гэж хариулсан. С.Сүхболд бид нар тэгээд салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
- Гэрч “...Би 2025 ******* 04 ******* сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим найз Хурцкатай /Хурцбаяр/, Мөнхсайхан бид гурав 0,5 литрийн Сэнгүр нэртэй 3,3 лааз пиво ууцгаагаад 00 цагийн орчим МН нэртэй бааранд Хурцаак, Мөнхсайхан бид гурав ороод 0,75 литрийн EDEN нэртэй архи авч гурвуулаа ууцгаасан. Хэсэг юм яриад сууцгааж байхад гаднаас Сүхболд гэгч нь 1 залуутай орж ирээд манай ширээнд цуг сууцгааж ууцгаасан. Бөөнөөрөө гарч тамхилаад гадаа зогсож байхдаа морь унасан 1 залуу //-тэй Хурцаак нь муудалцаад байсан. Би Хурцаакад “Янз бүрийн хэрүүл зодоон хэрэггүй шүү” гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
-Гэрч “...*******, С.Сүхболд нар нь 2025 ******* 04 ******* сарын 28-ны өдрийн 03 цаг өнгөрч байхад манай МН баарны гадна хашааны үүдэнд хоорондоо маргалдсан. С.Сүхболд нь ийг “мориноосоо буугаад ир, үзэлцье” гээд байсан. ******* нь мориноосоо бууж ирээд С.Сүхболд нь өөдөөс нь очиж ийг түлхээд салахдаа “намайг хутгалчихлаа, энэ хутгатай байна” гээд хойшоо гараа өргөж алхаад яваад өгсөн. Гараас нь цус гарсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 ******* 04 ******* сарын 30-ны өдрийн 78 дугаартай биед зүүн гарын шуунд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-52-р тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 53-54-р хуудас/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 57-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 58-р тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 59-р тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-н 60-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р тал/, ******* аймгийн ******* ын дундын цагдаагийн хэлтсийн шийтгэх тогтоолын хуулбар авах тухай албан тоот /хх-ийн 62-р тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-94/, зөрчил шалгах хуудас /хх-ийн 95-100-р тал/, ******* ******* Цагдаагийн хэлтсийн албан тоот /хх-ийн 62-р тал/, ******* аймгийн ******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 413-р нээлттэй, хаалттай хорих ангийн албан тоот /хх-ийн 103-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч ******* гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 1. Мөрдөгчөөс 2025 ******* 05 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* ын 3 дугаар , МН баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р тал/, 2.Хохирогч мэдүүлэг,/хх-ийн 15-16-р тал/, 3. Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/, 4. Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, 5. Гэрч мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/, 6. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 ******* 04 ******* сарын 30-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.Энхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс ******* аймгийн ******* дахь дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сүхболд нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав.Шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 ******* зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ******* аймгийн ******* дахь дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1750000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын хэмжээг 2550000 төгрөгөөр торгох ялаар тогтоож торгох ялыг 10 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 ******* зүйл, 36.1 ******* зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан хүүд Баттөмөрийн Нямсүрэнг Эрүүгийн хуулийн 1.Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх ******* аймгийн ******* дахь дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1750000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялын хэмжээг 2550000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт хохирогч нь өөрт учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгаж, CD-ийг зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.