| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
2025 ******* 08 сарын ******* өдөр 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Болор-эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүргэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 223200*******002 тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* ******* *******5-ны өдөр анд төрсөн, 37 настай, эмэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, н , МЗ88*******05*******,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь “*******гийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 45508850 тоот интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2025 ******* 07 сарын *******-ний өдөр 3,200,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2025 ******* 08 сарын 0-ны өдөр 37,000 төгрөг, нийт 3,337,000 төгрөгийг зээлэн авч, улмаар 2024 ******* 07 сарын 02-ны өдрөөс 2024 ******* 0 дүгээр сарын *******-ний өдөр хүртэлх хугацаанд интернэт банк, виза картыг ашиглан 38 удаагийн гүйлгээгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3,337,000 төгрөгийг хууль бусаар авч, хохирогч *******д үндсэн зээлийн 3,337,000 төгрөгийн хохирол, зээлийн хүүнд 2,328,47 төгрөгийг хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Эрүүгийн 2532000440034 тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2024 ******* 06 сард би өөрийн нөхөр Галбадрахын төрсөн дүүгийн хүүхэд *******эр тэтгэврийн зээл авхуулж байсан юм. Тэгээд 07 сарын *******-ний өдөр “зээл гарахаар байна уу? үзээд өгөөч” гэж хэлсэн чинь ******* “гарахгүй байна” гэж хэлсэн. Би Архангай явах ажилтай байсан учраас шууд 07 сарын 7-ны үед явчихсан юм. 2024 ******* 0 сард над руу Худалдаа хөгжлийн банкнаас залгаад “та давхар зээл авсан байна, мөнгөө хийгээрэй” гэж хэлэхээр нь би гайхаад банктай очиж уулзсан чинь “та ийм их мөнгө аваад юу хийсэн юм бэ, хүүхдүүд чинь авсан юм уу” гэж хэлэхээр нь би “үгүй, би ийм мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгээд *******тэй уулзаад асуусан чинь ******* надад “би 2 сая төгрөг авсан, тэрнээс их мөнгө аваагүй, банкны хуулгаа аваад хэрэггүй” гээд байхаар нь би өөрөө Худалдаа хөгжлийн банкныхаа хуулгыг авч үзсэн чинь 07 сарын *******-ний өдөр зээл аваад тэрийгээ бага багаар нь хэрэглээд дуусгачихсан байсан юм. Тэгээд ******* Худалдаа хөгжлийн банк дээр очоод “би зээлийг нь аваад үрчихсэн юм, сар бүрийн 5-ны өдөр төлөөд явна” гэж хэлсэн боловч төлөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. 08 сарын 0-ны үед би *******эр нэмж зээл авхуулах гэсэн чинь “зээл гарч байна” гээд би Х.Сувд-Эрдэнийн нөхөр дансаар дамжуулж 400,000 төгрөгийг авсан. Дараа нь 08 сарын 7-ны өдөр надад мөнгө хэрэг болоод байхаар нь *******эс “мөнгө зээлэх хүн байна уу” гэсэн чинь “ангийнхаа хүүхдээс мөнгө авсан” гээд миний цалингийн зээлийг авсан мөнгөнөөсөө надад өгчихсөн байсан. Би Х.Сувд-Эрдэнийн машины урд талд нь Худалдаа хөгжлийн банкны карт, гар утсаа үлдээсэн байсан юм. Тэгтэл ******* нь миний сим картыг ашиглаж миний Худалдаа хөгжлийн банк руу нэвтрээд олон удаагийн гүйлгээгээр 3,200,000 төгрөгийн зээл аваад тэрийгээ үрээд дуусчихсан байсан. Би бол Х.Сувд-Эрдэнийн авсан зээлээс 00,000 төгрөгийг нь авсан. Би бол надад эхлээд 400,000 төгрөгийн зээл л гарсан гэж бодсон. Дараа нь бол 500,000 төгрөгийг ******* “найзаасаа зээллээ” гэж хэлсэн чинь миний тэтгэврийн зээлээс надад өгчихсөн байсан. Би сүүлд нь дансны хуулгаа авч байж л мэдсэн. ...******* хүүхдийнхээ сургалтын төлбөрт ашигласан гэж хэлсэн, үлдэгдэл мөнгийг нь яасан гэдгээ хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-2-р тал/,
-Мөрдөгчийн 2025 ******* 03 сарын 20-ны өдөр хохирогч Д.Байгальмаагийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 45508850 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р тал/,
-Хохирогч *******гийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 45508850, 45575, 45508850 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн -2-р тал/,
-Гэрч “...Манай ээж над руу залгаад ******* Худалдаа хөгжлийн банкнаас тэтгэврийн зээлийг авчихсан байна. Тэгээд мөнгийг хэрэглэчихсэн байсан. Би 2024 ******* 0 сард мэдсэн юм. ******* болохоороо “битгий хэлээрэй, төлчихнө” гэж хэлсэн юм, “одоо банкнаас яриад байна хар дансанд орлоо” гээд хэлэхээр нь би ******* рүү залгасан боловч гар утсаа авахгүй байсан. Тэгээд банканд очоод хуулгыг нь ээжээр авхуулаад, өргөдлөө биччихээд *******тэй уулзаад “яагаад авчихсан юм бэ, бид нарт хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн чинь ******* надад “******* эгчийн дансанд мөнгө нь харагдаад байсан, тэрийг нь интернэт банкаар нь авах гэхээр болохгүй байсан юм, тэгээд карт нь миний машинд байсан учраас картыг нь АТМ-д уншуулаад үзсэн чинь мөнгө гараад ирсэн. Тэрнээс хойш хэрэглэчихсэн” гэж хэлсэн. Картыг нь ээжид 08 сарын сүүлд өгсөн байсан. Цагаан сарын үед “2-оос 3 сая төгрөг өгнө” гэхээр нь би цагдаа сэргийлэхээр явна гэж хэлсэн чинь ******* “би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан надад хамаагүй юм байна лээ” гэж хэлж байсан. Тэгээд л цагдаад хандах болсон юм. Цагдаад хандсанаас хойш цагаан сарын үеэр ******* банканд зээлийн төлбөрт .000.000 төгрөг хийсэн байна лээ. *******эр манай ээжийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан Тэтгэврийн зээлийг нь төлүүлмээр байна. ******* нь манай ээжийн интернэт банкаар тэтгэврийн зээлийг нь авах гэсэн болохгүй, мөнгө нь харагдаад байсан, тэгээд картыг нь АТМ-д уншуулаад үзсэн чинь “мөнгө гарчихсан” гэж хэлсэн. Манай ээж болохоороо *******эр хамгийн анх 2024 ******* 06 сард интернэт банкаараа тэтгэврийн зээл авхуулсан байсан, манай ээж өөрийнхөө гар утсыг карттайгаа машинд нь мартаад явсан байсан. Тэгээд нэхсэн чинь өгөхгүй байсан юм байна лээ. Сим картыг нь болохоороо ******* “манай хадам ээж барьж байгаа” гэж хэлээд өгөхгүй байж байгаад сүүлд нь 2024 ******* 0 сард ээжид өгсөн байсан. ******* мөнгийг нь үрж дуусгачхаад л өгсөн юм шиг байна лээ. Ээжийн дансыг нь үзэхэд 08 сарын сүүлээр бүх мөнгийг нь дуусгасан байсан. ******* нь манай аавын төрсөн дүүгийн том охин нь байгаа юм. Манай гэрээр орж гараад л явдаг хүн, манай аавтай хамгийн ойр байдаг хүн байгаа юм. Найдвартай хүн гээд л ээж итгээд “интернэт банкаараа зээл гарахаар байна уу” гээд үзүүлсэн чинь “гарахгүй байна” гэж хэлсэн байсан. Тэгтэл зээлийг нь аваад мөнгийг нь үрээд дуусгасан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
-Гэрч “...Д.Байгальмаа гэх хүнтэй ярилцахад “би интернэт банкаа ашиглаж мэдэхгүй, өөрийнхөө интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг дүү *******д хэлээд интернэт банкаараа зээл авхуулж байсан. 2024 ******* 07 сарын *******-ний өдөр өөрөө зээл аваагүй. ******* авсан байсан. Тэгээд надад хэлээгүй зарцуулсан” гэж хэлсэн. Интернэт банкаар зээл авсан иргэний харьяалал нь хаана байна тухайн салбар нь зээлийг хариуцдаг. Тэгээд манай банкны салбараас *******тэй уулзахад би зээл авсан, зээлийг нь хугацаанд төлнө гэх утгатай бичиг хийж өгч байсан. Тэрнээс хойш төлөлтөө бага багаар хийгээд хуваарьт төлбөр нь хоцрогдолтой явж байгаа. Зээлийн графикаар бол зээлийн төлөлт 8,738,02.57 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой боловч одоо ******* гэх хүний интернэт банкийг ашиглаж ******* гэх хүн авсан гэх зээлийн үлдэгдэл ,34,02 төгрөг байгаа. *******гийн нэр дээр ******* нь 2024 ******* 07 сарын *******-ний өдөр авсан 3,200,000 төгрөгийн зээл нь 2 жилийн хугацаатай бөгөөд 2 жилийн хугацаанд зээлийн хүү 2,328,47.76 төгрөгийг төлөх ёстой. Одоогоор банканд 5 сая гаран төгрөгийн төлөлт хийсэн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
-Гэрч “...Хаан банкны 5044005356 тоот данс нь миний нэр дээр байдаг данс байгаа юм. Манай эхнэр ******* ашигладаг. Би интернэт банк ашиглаж мэдэхгүй. Хаан банкны карт интернэт банкийг эхнэр л ашиглаад байдаг. Би 2024 ******* 07-08 сард Бороо Гоулд ХХК-д ажилладаг байсан юм. 7 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан. Манай эхнэр ******* миний хаан банкны данс, интернэт банк, картыг ашиглаж байсан. Тэр үедээ л ******* эгчийн данснаас мөнгө төгрөг авч миний дансанд хийсэн юм шиг байсан. Би энэ талаар 2025 ******* ******* билүү 02 сард мэдсэн, надад ******* эгчийн охин нь залгаж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө интернэт банк, картыг эхнэр *******д ашиглуулахаа больсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р тал/,
-2024 ******* 07 сарын *******-ний өдрийн 3,200,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэн Д.Байгаль, ******* нараас “Худалдаа хөгжлийн банк”-ны Зүүнхараа салбарт гаргасан хүсэлт /хх-ийн 57-6-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 46-р тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал /,Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь “*******гийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 45508850 тоот интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2025 ******* 07 сарын *******-ний өдөр 3,200,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2025 ******* 08 сарын 0-ны өдөр 37,000 төгрөг, нийт 3,337,000 төгрөгийг зээлэн авч, улмаар 2024 ******* 07 сарын 02-ны өдрөөс 2024 ******* 0 дүгээр сарын *******-ний өдөр хүртэлх хугацаанд интернэт банк, виза картыг ашиглан 38 удаагийн гүйлгээгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3,337,000 төгрөгийг хууль бусаар авч, хохирогч *******д үндсэн зээлийн 3,337,000 төгрөгийн хохирол, зээлийн хүүнд 2,328,47 төгрөгийг хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Мөрдөгчийн 2025 ******* 03 сарын 20-ны өдөр хохирогч Д.Байгальмаагийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 45508850 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р тал/, Хохирогч *******гийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 45508850, 45575, 45508850 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн -2-р тал/, Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 20-2-р тал/, Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Гэрч мэдүүлэг /хх-ийн 27-р тал/, Гэрч мэдүүлэг /хх-ийн 2-р тал/, 2024 ******* 07 сарын *******-ний өдрийн 3,200,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэн Д.Байгаль, ******* нараас “Худалдаа хөгжлийн банк”-ны Зүүнхараа салбарт гаргасан хүсэлт /хх-ийн 57-6-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. Мөн дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******эс хохирол төлбөрт нийт 35547 төгрөгийг гаргуулж хохирогч анд оршин суух хаягтай Даваа овогтой Байгалмаад олгох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “*******гийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 45508850 тоот интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2025 ******* 07 сарын *******-ний өдөр 3,200,000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2025 ******* 08 сарын 0-ны өдөр 37,000 төгрөг, нийт 3,337,000 төгрөгийг зээлэн авч, улмаар 2024 ******* 07 сарын 02-ны өдрөөс 2024 ******* 0 дүгээр сарын *******-ний өдөр хүртэлх хугацаанд интернэт банк, виза картыг ашиглан 38 удаагийн гүйлгээгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3,337,000 төгрөгийг хууль бусаар авч, хохирогч *******д үндсэн зээлийн 3,337,000 төгрөгийн хохирол, зээлийн хүүнд 2,328,47 төгрөгийг хор уршиг учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Сувд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. хорих ял оногдуулахгүйгээр ******* жил 02 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйл, 36. дүгээр зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36.0 зүйл, 36.3 зүйл, 38. дүгээр зүйлийн -д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр ******* жил 02 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгч Х. тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 47 зүйлийн 47., 50 зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс хохирол төлбөрт нийт 35547 төгрөгийг гаргуулж хохирогч -р баг тоотод оршин суух хаягтай овогт Даваагийн Байгалмаа /РД:МЗ670503, утас: 85240247/-д олгосугай.
6. Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.