Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

2025 ******* 09 ******* 09 өдөр               Дугаар 2025/ШЦТ/116                        Мандал сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч                                       Г.Тунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 25320000001******* *******тай хэргийг 2025 ******* 09 дүгээр ******* 01-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Баяд, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын холбо******* техникч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг, “Орхироо хөдөө” хэсэгт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* , /рд:ОС0225*******30/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 ******* багийн нутаг дэвсгэрт 2025 ******* 08 ******* ******* 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Улсын *******гүй “Даюун” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь “Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 ******* багийн нутаг дэвсгэрт 2025 ******* 08 ******* ******* 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох  эрхээ хасуулсан үедээ согтуугаар Улсын *******гүй “Даюун” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******-р тал/, Эрх бүхий албан тушаалтны 2025 ******* 03 ******* ******* 31-ний өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-07-р тал/,  гэрч Б.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-р тал/,  гэрч С.Содбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 11-р тал/, Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа” мэдээлэл, /хх-ийн 20-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 ******* 03 ******* ******* 12-ны өдрийн 2025/3Ш/148 *******тай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэвэр, /хх-ийн 24-25-р тал/, *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 02 ******* хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 02 ******* хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8  ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ ******* хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Ж.ЭРДЭНЭБАТ.