| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
*******25 ******* 09 ******* *******25/ШЦТ/123 Мандал сум
******* 23-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, Улсын яллагч Г.Тунгалаг,шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 253*******0*******122 тай хэргийг *******25 ******* 09 ******* ******* 18-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* , /регистрийн ТБ90**************0/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******25 ******* 08 ******* 1-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, гийн тоотод өөрийн эхнэр ыг "нохойнд хоол өгөхгүй байна, даварлаа" гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цохиж зодон хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: *******25 ******* 08 ******* 1-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, гийн тоотод өөрийн эхнэр ыг "нохойнд хоол өгөхгүй байна, даварлаа" гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цохиж зодон хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...*******25 ******* 08 ******* 1-ны өдөр манай нөхөр нохойд хоол гэхээр нь чи өөрөө өг” гэж хэлсэн. Тэгтэл "чи муу юу гээд байгаа юм, битгий давраад бай гичий минь" гээд над руу хоолны сэрээ нохойн хоолтой төмпөнгөө шидсэн. Тэгээд намайг "битгий давраад байгаарай" гээд түлхээд хана мөргүүлж унагаасан. Унатал нүүр базаад завжийг исгэж зүссэн. Бас нүүр базаад түлхсэн. "Чи одоо болиочээ" гээд орилсон чинь үснээс зулгааж газар чирээд охин холдуултал газар байсан тавчик аваад шидсэн. Тэгээд хүүгийн нүүр, хацар дээр оносон. Тэр хооронд над руу нулимж "гичий, нохой, жингэр, писдаа" гэх мэт хараалын үг хэллэг хэлсэн. Би цагдаа дуудлаа гээд залгатал миний гар утсыг булааж аваад хогийн шүүрээр миний нүүр ам руу шүүрээр самардаж ишээр нь намайг зохисон. Тэгээд цагдаа руу би ярьж чадаагүй эргээд цагдаагаас над руу залгатал гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн *******25 ******* 08 ******* *******-ны өдрийн 136 тай "... биед дээд уруулын зүүн дотор тал язралт, уруулын зүүн талд зулгаралт, баруун гарын эрхий хуруу, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжгой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэсэн дүгнэлт, /хх- ийн 26-2-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 ******* зүйлийн 5, 34.14 ******* зүйл, 36.1 ******* зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36. зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.