| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00104/И |
| Дугаар | 142/ШШ2022/01183 |
| Огноо | 2022-09-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2022/01183
| 2022 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2022/01183 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 11 дүгээр байр ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг шандын ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 7,032,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 20******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч М.Балжиннямд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ...уул уурхайн 100 жилд зориулсан үйл ажиллагаанд оролцож ярилцлага нийтлэл бэлтгэх хойшлуулшгүй ажилтай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна... гэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь Б.*******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 7,032,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...20******* оны 10 дугаар сарын 14-ний оройн 23 цаг 50 минутын орчим Булган аймгаас Орхон аймаг орох замд өөрийн эзэмшлийн Kia sporttage загварын 99-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад хариуцагч болох Б.******* нь 10-27 БУЛ улсын дугаартай Хюндай портер загварын тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 8.3.в, 9.5, 24.3 дугаар зүйлийг зөрчин шөнийн цагаар гэрэлтүүлэг хангалтгүй үед тээврийн хэрэгслийг ямар нэгэн анхааруулах дохио тэмдэггүйгээр тавьж асфальтанд замд байруулсны улмаас мөргөж надад хохирол учирсан. Уг асуудалд Булган аймаг дахь Цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Б.*******г 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Холбогдогч болох Б.******* нь уг шийдвэрт гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд зөрчлийн *******15000571 дугаартай хэрэгт холбогдогчоор тогтоогдсон Б.*******гаас зам тээврийн ослын улмаас надад учирсан хохирол болох Арвижих эстимейт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7,032,750 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
3.Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: ...20******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас миний бие нь өвс тэжээл ачаад Орхон аймагт ирэх замд миний портер маркийн ачааны машины зүүн талын хагас гол хугарч хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул замын хөвөө рүү шахаж машинаа тавьж Эрдэнэт орж сэлбэг авахаар ирсэн боловч орой болсон тул дэлгүүр ажиллахгүй байсан тул маргааш өглөө нь сэлбэг аваад машин дээрээ ирэхэд машины араас Kia sporttage маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай байсан, ... Булганы замын цагдаагаас шалгаад миний буруу гэж дүгнэлт гараад би 100,000 төгрөгөөр торгуулсан юм. Тухайн үед Арвижих эстимейт ХХК-ийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтийг танилцуулсан, тухайн үед нь хүлээн зөвшөөрөөгүй дахин шинжээч томилуулмаар байна гэхэд тоогоогүй торгоод шийдвэрлэсэн. Уг үнэлгээнд машины эд ангиудыг засах боломжтой байхад бүгдийг нь шинээр солих гэсэн байсан. Машин нь байсан бол дахиад үнэлүүлэхэд үүнээс ч хямд гарах боломжтой байсан. Ингээд шүүхэд ирээд хийгдсэн үнэлгээ болох 4480000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа... гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 20******* оны 10 сарын *******-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 20******* оны 10 сарын 15-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.*******, Э.******* нарын мэдүүлэг, 20*******оны 11 дүгээр сарын 18-ны гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Арвижих эстимэйт ХХК-ийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 20******* оны 11 сарын 15-ны өдрийн дүгнэлт, 20******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0032305 дугаартай шийтгэлийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Kia sportage маркийн 99-92 ОРХ улсын дугаатай тээврийн хэрэгсэлийн хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээчээр Халиун капитал ХХК-ийг томилж, үнэлгээ гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 20******* оны 10 дугаар сарын 14-ний оройн 23 цаг 50 минутын орчим Булган аймгаас Орхон аймаг орох замд өөрийн эзэмшлийн Kia sporttage загварын 99-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад хариуцагч болох Б.******* нь 10-27 БУЛ улсын дугаартай Хюндай портер загварын тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 8.3.в, 9.5, 24.3 дугаар зүйлийг зөрчин шөнийн цагаар гэрэлтүүлэг хангалтгүй үед тээврийн хэрэгслийг ямар нэгэн анхааруулах дохио тэмдэггүйгээр асфальтанд замд байрлуулсны улмаас мөргөж миний эд хөрөнгөд хохирол учруулсан тул тухайн үед хийгдсэн Арвижих эстимейт ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээ болох 7032750 төгрөгнөөс ослын дэр, баруун талын гарны.... үнэлгээнээс хасч 6482700 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүхийн шатанд хийгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, ямар тооцоолоор яаж гаргасан нь тодорхойгүй, хэт доогуур үнэлсэн байгаа... гэж тайлбарласан.
2.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй ...20******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас өвс тэжээл ачаад Орхон аймагт ирэх замд миний портер маркийн ачааны машины зүүн талын хагас гол хугарч хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул замын хөвөө рүү шахаж машинаа тавьж Эрдэнэт орж сэлбэг авахаар ирсэн боловч орой болсон тул дэлгүүр ажиллахгүй байсан тул маргааш өглөө нь сэлбэг аваад машин дээрээ ирэхэд машины араас Kia sporttage маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай байсан. Тухайн үед цагдаагаас машинд учирсан хохирлын үнэлгээг хийлгэсэнтэй танилцсан. Машины эд ангиудыг засах боломжтой байхад үнэлгээн дээр бүгдийг нь шинээр солих гэсэн байсан. Машин нь байсан бол дахиад үнэлүүлэхэд үүнээс ч хямд гарах боломжтой байсан. Сүүлийн үнэлгээ болох Халиун капитал ХХК-ийн 4480000 төгрөгийн үнэлгээг бол хүлээн зөвшөөрч байгаа... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
20******* оны 10 дугаар сарын 14-ний орой 23 цаг 50 минутад Булган аймгийн Орхон сумын Маань багийн нутагт жолооч Б.******* /ФА94101832/ нь Портер маркийн 10-27 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харанхуй үед замын зорчих хэсэг дээр ослын дохионы гэрэл, ослын тэмдгийг байрлуулаагүй орхисны улмаас 99-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.******* тус тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хариуцагч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.4, 9.3.в, 9.5 дахь заалтуудыг зөрчсөн болох нь 20******* оны 10 сарын *******-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 20******* оны 10 сарын 15-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.*******, Э.******* нарын мэдүүлэг, 20*******оны 11 дүгээр сарын 18-ны гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Э.Гантулгын өмчлөлийн Kia sporttage маркийн 99-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа ба зохигч гэм буруугийн талаар маргахгүй байна.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5. Нэхэмжлэгч Э.Гантулгын өмчлөлийн Kia sporttage маркийн 99-92 ОРХ улсын дугаартай авто машинд учирсан хохирлын үнэлгээг Арвижих эстимэйт ХХК-ийн 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр 7,032,750 төгрөгөөр, мөн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээчээр томилогдсон Халиун капитал ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22/023 дугаартай дүгнэлтээр 4,480,000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлтүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан.
6. Нэхэмжлэгч Э.******* Арвижих эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр үнэлэгдсэн хохирлын үнэлгээнээс тодорхой хэмжээгээр бууруулж нэхэмжлэгчээс нэхэмжилсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүхийн журмаар гаргуулсан хохирлын үнэлгээг илүү бодитой гарсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж хохирлыг Халиун капитал ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22/023 дугаартай дүгнэлтэд үндэслэн тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.*******гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,552,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Э.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 86,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр сарын 499.1-д заасныг баримтлан хариуцагч Э.*******гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4,480,000 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,552,750 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 86,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА
Ц.ДАГИЙМАА