| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01538/И |
| Дугаар | 142/ШШ2022/01231 |
| Огноо | 2022-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2022/01231
| 2022 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2022/01231 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь С.*******д холбогдуулан зээлийн төлбөр 11,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие С.*******ын хүсэлтээр 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Тэгээд надад мөнгө хэрэгтэй байна бүх мөнгөө авъя гээд хэлэх гэтэл утсаа авахгүй болсон. 2022 оны 4 дүгээр сард өгч амжихгүй байна гээд 3 сарын хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгаж наадмын дараа өгнө гэсэн. Дунд нь 2022 оны 5 дугаар сард 1.500.000 төгрөг нэмж аваад түүнийгээ өнөө маргаашгүй өгнө гэсэн ч 2 сарын дараа буюу 2022 оны 7 дугаар сард төлж дуусгасан. Би 1 сарын л хүү, алданги нэхэмжилсэн, өөр зүйл нэхэмжлээгүй. Үндсэн зээлээс надад 4,000,000 төгрөг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн, үүнийг хасаад, хүү алданги нь нийлээд 7,700,000 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарласан.
3.Хариуцагч С.******* хариу тайлбартаа: ...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр анх 10,000,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж, гэрээний хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, ...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийн гэрээг сунгасан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг нэмж аваад, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг 1,500,000 төгрөгийг буцааж өгөхдөө 10,000,000 төгрөгийн хүүг 6 хувиар биш өөрийнх нь хэлснээр 10 хувиар бодож 1,000,000 төгрөгийн хүүтэй 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,573,300 төгрөг дансанд нь хийсэн. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анх зээлсэн 10,000,000 төгрөгийн хүү 1,000,000 төгрөгийг өгөх ёстой байтал өгөөгүй байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн төлбөрөөсөө 4,000,000 төгрөг өгсөн. Иймд 1 сарын хүү болох 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг дээр нэмж 7000000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагчаас өөрийнхөө Хаан банкны 5094855075 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие С.*******ын хүсэлтээр 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Хугацаандаа зээлээ төлж амжихгүй байна гээд 2022 оны 4 дүгээр сард 3 сарын хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгаж наадмын дараа өгнө гэсэн. Дунд нь 2022 оны 5 дугаар сард 1.500.000 төгрөг нэмж аваад түүнийгээ өнөө маргаашгүй өгнө гэсэн ч 2 сарын дараа буюу 2022 оны 7 дугаар сард төлж дуусгасан. Би 1 сарын хүү, алданги нэхэмжилсэн, өөр зүйл нэхэмжлээгүй. Үндсэн зээлээс надад 4,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн, үүнийг хасаад, хүү алданги нь нийлээд 7,700,000 төгрөгийг С.*******аас нэхэмжилж байна... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч гаргасан тайлбартаа: ....Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр анх 10,000,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж, гэрээний хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, ...2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийн гэрээг сунгасан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг нэмж аваад, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг 1,500,000 төгрөгийг буцааж өгөхдөө 10,000,000 төгрөгийн хүүг 6 хувиар биш өөрийнх нь хэлснээр 10 хувиар бодож 1,000,000 төгрөгийн хүүтэй 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,573,300 төгрөг дансанд нь хийсэн. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анх зээлсэн 10,000,000 төгрөгийн хүү 1,000,000 төгрөгийг өгөх ёстой байтал өгөөгүй байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн төлбөрөөсөө 4,000,000 төгрөг өгсөн. Иймд 1 сарын хүү болох 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг дээр нэмж 7000000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна... харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д 2022 оны 03 дугаар сарын 11-нд 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хариуцагч нь зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадахгүй болсон үндэслэлээр гэрээний хугацааг дахин 3 сараар буюу 2022 оны 07 дугаар сарын 11-нийг хүртэл сунгаж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг байгуулсан байна.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******эд зээлийн төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 13-нд 4,000,000 төгрөг төлсөн, нийт 4 сарын хүүгийн төлбөрт 2,400,000 төгрөг төлөх ёстойгоос 2022 оны 04 дүгээр сарын 11-нд 600,000 төгрөг, 05 дугаар сарын 12-нд 600,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-нд 653,300 төгрөг, 1,853,300 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн Хаан банкны 5094855075 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагыг зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч мөн нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны дөдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж аваад 2022 оны 07 дугаар сарын 23-нд өөрийн Хаан банкны данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу 2,573,300 төгрөгийг шилжүүлэхдээ уг зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 1,920,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж энэ талаарх дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Талууд гэрээгээр зээлийн гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийг 15 хувиар тооцохоор заасан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж зааснаар тооцоход /44 хоног*0,5 хувь/ 1440252 төгрөгийн алданги тооцогдохоор байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 1153300 төгрөгийн хэмжээгээр алдангийг тооцож хариуцуулах зүйтэй байна.
8. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 4,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилсэн 11,700,000 төгрөгөөс 4000000 төгрөгийг бууруулж нэхэмжилж байгаа тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нэхэмжлэлийн 4000000 төгрөг гаргуулах шаардлгаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9.Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг, хүү 546,700 төгрөг, алданги 1,153,300 төгрөг, нийт 7,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгох нь зүйтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 202150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас 7,700,000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.*******аас 4,000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,150 /хоёр зуун хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 202,150 /хоёр зуун хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэрэнжаргалд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ