| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01007/И |
| Дугаар | 142/ШШ2022/01283 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2022/01283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 8-р хороо Сонсголон ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******* ******* ******* ******* , Орхон аймгийн овогт /РД:СЮ66120524/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Орхон аймгийн Д.д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...иргэн Б.*******ын нөхөр 3 хүүхдийнх нь эцэг нь 2020 оны 2-р сарын 16-ны өдөр гэнэт зүрхний шигдээс өвчний улмаас зуурдаар нас барж эхнэр болон үр хүүхдүүдэд нь хүнд гарз тохиолдсон. Анх Б.*******, Г. Очирсүх нар нь 1987 оны 8-р сард ЗХУ-ын Москва хотод танилцаж 1989 онд Эрдэнэт хотод очиж нөхрийнх нь аав, ээж, ах дүү нартай нь танилцаж, тухайн үед хоёулаа оюутан байсан бөгөөд эхнэр Б.******* нь Герман улсад, нөхөр нь Чехославак улсад сурч, тэндээ тусдаа ажиллаж, амьдарч байгаад 1993 онд сургуулиа төгсөж ирээд 1999 оны 8-р сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Б.*******, нарын том хүү 1990 онд, дунд хүү 1995 онд , бага хүү О.Баатаржав нь 2012 онд тус тус төрж, тэдний дундаас 3 хүү мэндэлж, ам бүл тавуулаа амьдарч байсан. Ажил мэргэжлийн онцлог, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж үе үе тусдаа бага хүү нь аавтайгаа Эрдэнэт хотод, том болон дунд хоёр хүү нь ээж Б. *******тай хамт Дорнод аймагт амьдардаг байсан. ...2004-2007 оны хооронд нөхөр нь Батжаргал гэдэг хүнтэй хамтын амьдралтай байхдаа дундаасаа 1 охинтой болж, хамт амьдрахаа болихдоо хүүхдийн тэтгэмж тогтоолгож төлж байсан... Мөн эхнэр нөхөр хоёр 2007 оноос 2012 он хүртэл Дорнодын Дулааны цахилгаан станцад ажиллаж байхдаа хамт амьдарч байсан бөгөөд дунд хүү нь өөр эцэгтэй боловч төрөхдөө талийгаачийн нэрээр овоглуулсан байдаг. Мөн тэд тус тусдаа өөр өөр газарт амьдарч байхдаа байнгын харилцаа холбоотой зовлон жаргалаа хуваалцдаг, үр хүүхдүүддээ хайр халамж анхаарал 2 талаас байнга тавьдаг байсан. Түүнчлэн орон сууцны ипотекийн зээл авахдаа харилцан тохиролцож талийгаачийн төрсөн эгч болох Г.Алтанцэцэгийн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаа хөрөнгө болгон хамтран зээлдэгч болгож зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн өр төлбөрийг эхнэр Б.******* нь төлж барагдуулж дуусгасан байдаг. Хуульд заасан эрхийнхээ дагуу талийгаачийн эхнэр Б. ******* нь 2020 оны 06-р сард анх дараах хөрөнгүүдийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг Орхон аймгийн Д.д хандан гаргахад хүсэлтийг хүлээн авч, өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх эрх нээгдэнэ гэж хэлсэн байдаг.
Хөрөнгийн мэдээлэл:
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 17 байр тоот хаягт , 18 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, өвлүүлэгчид оногдох хэсэг 50 хувь
2. 9118 УББ улсын дугаартай, 02474748 гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашин, өвлүүлэгчид оногдох хэсэг 100 хувь
Ингээд дээрхи хөрөнгүүдийг өвлөн авахаар 2021 оны 9 сард тухайн даа дахин хандахад 2021.10.08-ны өдрийн 753 дугаартай Монголын дын танхимын лавлагаагаар тухайн хөрөнгийг өвлөн авахаар талийгаачийн ах дүү нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасан байх тул шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдүүл, тухайн асуудлыг шийдсэний дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Хуульд заасан үндэслэлээр 1-р ээлжийн хууль ёсны өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргасаар байхад 520.1.2-д заасан хүмүүс өв хүлээн авах хүсэлт гаргасан байгааг маргаантай гэж үзэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм. Талийгаач нөхрийн бага дүү Отгонсүрэн гэх хүн өөртөө ашигтай байдал давуу талыг бий болгох үүднээс талийгаачийн хамтран амьдарч байгаад 2007 онд салсан эмэгтэй Батжаргалаар нь 2020 оны 02-р сүүлчээр өөрийн гэсэн орон байртай тул Зэсийн 1-17- тоот байрнаас татгалзаж байна гэсэн бичиг хийлгүүлж аваад бусдыг төөрөгдүүлж. худал үнэн ярьж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүднээс нотариатад өв хүлээн авах гэж хүсэлтийг давхардуулж гаргасан байна. Иймд хууль ёсны өв залгамжлагч Б.*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Д.д даалгаж өгнө үү...” гэж тодорхойлж тайлбарласан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага бол хуульд зааснаар 1-р өвлөгч болох эхнэр, 3 хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн зүйл яригдаж байгаа. Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд тайлбараа өгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулж байгаа нь өөрийнх нь эрх, гэхдээ нэг талыг бариад нэг талд ороод байгаа нь зохимжгүй. Хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн. Бусад баримтыг хэрэгт өгсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4.Хариуцагч Орхон аймгийн Д. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй холбоотой үйлдэлд “өвлөх эрхийн гэрчилгээ” олгох, өв нээх ёстой боловч өвлүүлэгчийн эхнэр Б.******* түүний хүүхэд О.Баатаржав нар 2020 оны 06 дугаар сард өв нээлгэх хүсэлт гаргасан. Өвлүүлэгчийн төрсөн ах, эгч дүү нар 2020 оны 03 дугаар сарын 05-нд өв хүлээн авах хүсэлт тус тус гаргасан байна. Өвлөгч нар нь хоорондоо маргаантай байдаг тул хүсэлт гаргаж бүртгүүлсэн өвлөгч нарыг байлцуулж шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй тул маргаантай тохиолдолд өв нээх боломжгүй юм. Өвлөгч нар нь хэн, хэн ямар хэмжээтэй өвлөх талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан тохиолдолд өв нээх талаар даалгах шаардлагагүй юм. Иргэний хуулийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хуулийн 532.1-р эд хөрөнгийн маргаантай байгаа бол өвлөх эрх нээхээс татгалзана. Ингээд тухайн үл хөдлөх хөрөнгө дээр маргаантай учраас гэрчилгээ олгохоос татгалзсан. Харин нэхэмжлэгчийг өвлөх эрхтэй эсэхэд маргаагүй. Нотариатч өвлөх эрх нээсний дараах хариуцлагыг үүрэх ёстой болоод байгаа. Тиймээс шүүх шийдвэрлэсэн нь зөв...” гэв.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаачийн төрсөн дүү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа хүн бол миний ахын амьдралыг мэдэхгүй. Миний ах 1987 онд биш 1989 оноос Орос руу сурахаар явсан. Тэгээд Б.******* хүүхдээ аваад явсан. Тэгээд хэсэг байж байгаад дахин ирсэн, миний ахтай хоёр хүүхэдтэй болоод сургалтын *******ийн байранд хамт амьдарч байгаад дахин хаяад явсан. Тэгээд тэр байраа зарсан. Мөн ******* өөрийн дагавар хүүгээ миний ээж болох гарсан хүнд орхиод явсан. Би өөрийн амьдарч байсан байрыг ахдаа өгсөн, манай ах 1999 онд гэрлэлтээ батлуулсан байсан. Манай ах тай хамт амьдарч байсан. ... Миний ах 2011 он хүртэл ганц бие явсан. Тэгээд ГОК-ийн ажилчин байсан учраас бэлэг ирэхэд охинд өгдөг байсан. ******* 2009 онд буцаж ирэхдээ өөрийнхөө настай ээжийг, хоёр дагавар хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгээд миний ахын толгой дээр 6 ам бүл тэжээх үүрэг ирсэн. Б.*******ын нэхэмжлэл нь гэрлэлтээ цуцлуулаагүй дээр зөв байгаа. Миний ах зүрхний хагалгаанд ороод 7 хоног болоход нэгдүгээр өвлөгч Б.*******ын бараа нь харагдаагүй, мөнгө ч өгөөгүй. Баатаржавыг 6 сартай байхад хаяад явсан. Би Баатаржавын ээж нь, намайг ээж гэж дууддаг байсан, манай хоёр хүүхэд өсгөж байсан. Миний ахыг нас бараад цогцос нь хөшөөгүй байхад биднийг шүүхэд өгсөн, бид нар гомдолтой байна гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Өнөөдрийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Талийгчийн гурван хүүхэд өөрийнх нь мөн эсэх нь эргэлзээтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зөв. Бүх өвлөгч нар өвлөх ёстой. Хэрвээ тохиролцож чадахгүй бол шүүх шийдэх ёстой боловч нэхэмжлэлд Б.*******д өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн байна. Нотариатын тухай хуульд өвлөгдөх хөрөнгө дээр маргаан үүссэн учраас татгалзаад байна. Нэхэмжлэгч нь хамт амьдарч байгаагүй өвлөгч. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1-т өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа мэдэгдэж ид хандах шаардлагатай байсан. Гэтэл хамт амьдарч байгаагүй байж өнөөдрийн хуралдаанаар өвийн талаарх асуудлыг ярьж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээсийн нас барсны бүртгэлийн лавлагаа,, Б.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ын төрсний бүртгэлийн лавлагаа, ын төрсний бүртгэлийн лавлагаа, О.Баатаржавын төрсний бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатын танхимын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 753 дугаартай лавлагааны хариу, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн өв хүлээн авах хүсэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17- тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 91-18 УББ улсын дугаартай авто машины гэрчилгээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...нөхөр 3 хүүхдийн эцэг нь 2020 оны 2-р сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан, ...хуульд заасан эрхийнхээ дагуу 2020 оны 06-р сард түүний эд хөрөнгүүдийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг Орхон аймгийн Д.д хандан гаргахад хүсэлтийг хүлээн авч, өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэх эрх нээгдэнэ гэж хэлсэн ба 2021 оны 9 сард тухайн даа дахин хандахад 2021.10.08-ны өдрийн 753 дугаартай Монголын дын танхимын лавлагаагаар тухайн хөрөнгийг өвлөн авахаар талийгаачийн ах дүү нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасан байх тул шүүхийн байгууллагад хандан асуудлаа шийдүүл, тухайн асуудлыг шийдсэний дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Иймд хууль ёсны өв залгамжлагч тул талийгаач нөхрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол, 17 байр тоот хаягт , 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц, 9118 УББ улсын дугаартай, 02474748 гэрчилгээний дугаартай, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын автомашиныг өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Д.д даалгаж өгнө үү...” гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй холбоотой үйлдэлд “өвлөх эрхийн гэрчилгээ” олгох, өв нээх ёстой боловч өвлүүлэгчийн эхнэр Б.******* түүний хүүхэд О.Баатаржав нар 2020 оны 06 дугаар сард өв нээлгэх хүсэлт гаргасан, өвлүүлэгчийн төрсөн ах, эгч дүү нар 2020 оны 03 дугаар сарын 05-нд өв хүлээн авах хүсэлт тус тус гаргасан, өвлөгч нар нь хоорондоо маргаантай байгаа тул өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг шүүхээр шийдвэрлүүлж тодорхойлуулсны дараа өвлөх эрхийн гэрчилгээгээ авах боломжтой юм...” гэж няцаасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь нөхөртэй 2002 оны 03 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1990 оны 3 сарын 27-нд хүү ,1995 оны 08 сарын 27-нд хүү , 2012 оны 03 сарын 18-нд хүү О.Баатаржав нар төрсөн, нь 2020 оны 02 сарын 16-нд нас барсан, талийгаач ийн өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 1 хороолол 17 байр, тоот 18 м2, талбайтай 1 өрөө орон сууц, Ноnda insight 0 маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, 9118 УББ улсын дугаартай, суудлын автомашиныг өвлөж авахаар Б.******* болон түүний хүү О.Баатаржав нар 2020 оны 06 дугаар сарын 26-нд, талийгаачийн ах дүү болох Г.Очир, Г.Очирхуяг, Г.Эрдэнэ-Очир, , Г.Алтанчимэг нар 2020 оны 03 дугаар сарын 05-нд өв хүлээн авах хүсэлтийг тус тус Орхон аймгийн Д.д гаргасан байна.
Ингээд Б.******* нь 2021 оны 09 сард Д.д дахин өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргахад “...тухайн хөрөнгүүдийг талийгаачийн ах, дүү, нар нь өвлөж авахаар хүсэлт гаргасан, өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай байгаа тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно...” гэсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос хариуцагч Д. татгалзсан байна.
5.Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 520.1.2-т “ энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.” гэж тус тус заасан.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь талийгаачийн дүү бөгөөд түүний тайлбараар талийгаач нь , , О.Баатаржав нараас гадна О.Янжилхам гэдэг хүүхэдтэй байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд талийгаачийн хүүхдүүд болох , , О.Янжилхам нар нь мөн хууль ёсны өвлөгч нар бөгөөд дээрх хөрөнгүүдийг өвлөж авах талаар нотариатад хандаж хүсэлт гаргасан, эсхүл өвлөхөөс татгалзсан талаар хүсэлт гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
7. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана. “ гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******, хүү О.Баатаржав нар нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг ид гаргах эрхтэй байна.
8. Мөн Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан.
Талийгаачийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Б.*******, хүү О.Баатаржав нараас гадна талийгаачийн ах, дүү нар болох Г.Очир, Г.Очирхуяг, Г.Эрдэнэ-Очир, , Г.Алтанчимэг нар түүний өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтийг ид гаргасан, мөн түүний хүүхэд болох О.Янжилхам нь талийгаачийн хөрөнгөөс өвлөж авах хүсэлтэй байгаа болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байх тул талийгаачийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийн оногдох хэсгийг талаар маргаантай байна гэж үзнэ.
9. Хариуцагч Орхон аймгийн Д. нь “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “ дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана.”, 31.1.6-д “хуульд заасан бусад үндэслэлээр” гэсэн үндэслэлээр буюу “хууль ёсны өвлөгч нар өвлөгдвөл зохих хөрөнгийн оногдох хэсгийн талаар маргаантай байгаа тул шүүхээр шийдвэрлүүлсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэх үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзсан нь зөв байна.
10. Иймд нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Орхон аймгийн Д.д холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1, Нотариатын тухай хуулийн 31.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын Орхон аймгийн Д.д холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ