| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00961/И |
| Дугаар | 142/ШШ2022/01283 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2022/01283
| *******22 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ*******22/01283 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг *******-*******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Өнөр хотхон ******* тоот хаягт оршин суух, ******* овогт //-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол *******,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******22 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, *******22 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Хариуцагч Д.,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь Д.д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол *******,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******21 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Д. нь миний толгой дээр сэнжтэй аяга хагалж хацран тус газар зүсэгдсэн сорвитой болсон. Гоо сайхны эмнэлэгт үзүүлж эмчилгээний төлбөр баримт гаргуулсны дагуу *******,850,000 төгрөгийг бөөнд нь гаргуулж авах хүсэлтэй байна. Анх цагдаад өргөдөл өгөх гээд явж байхад Содбаяр, Д. хоёр яриад, өргөдөл өгөөд яах юм бэ? зохицъё гэж байсан. Би хацарны сорви арилгах мөнгөө гаргуулаад авах юм бол эмчилгээгээ хийлгүүлмээр байна... гэж тайлбарласан.
3.Хариуцагч хариу тайлбартаа: ...Би өөрөө дөнгөж сая сургуулиа төгсөж ирсэн бөгөөд одоогоор ажил хөдөлмөр олдоогүй ямар нэгэн цалин орлого байхгүй байна. Тэгээд ч хохирогчийн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн. ******* нь өөрөө цонхоо хагалж гартаа хагархай шил атгаж ирээд гарах гээд үүдэнд гутлаа өмсөж байсан намайг араас татаж чирж том өрөөндөө оруулж улмаар сөгд гэж өмнөө суулгаж байгаад хагархай шилээр хоолой хэсэгт хатган зүсч шилнээс нь гараараа барьж автал гар зүсэгдэж цус гарч зугтсан. Хэрвээ би зугтаагүй бол энэ залуугийн гарт үхэх байсан. Эмнэлгүүдийн пейж хуудсуудаар орж үзэхэд сорви арилгах лазер эмчилгээний 1 удаагийн оролтын төлбөр дундажаар 40,000-100,000 төгрөгийн хооронд байхад 1 оролт нь 5*******,000 төгрөгийн төлбөр бичиж ирүүлснийг танил талаа ашигласан байна гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Мөн РRР эмчилгээ, salmon тарилга зэрэг нь нүүр цайруулах батгашилт, үрчлээ зэргийг эмчлэхэд хэрэглэгддэг байх тул би эдгээр эмчилгээний төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарласан.
4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны болон, давж заалдах шатны шүүхээр хариуцагч гэм буруутай нь нотлогдсон. Үүнийг шүүх үзэхдээ гэрч Содбаярын мэдүүлгээр үзсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдээсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар *******,850,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү өнөөдрийг хүртэл гэм хор учруулснаас асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувилал асаргаанд сувилуулах ийм зардал нэхэмжлээгүй байна. Нэхэмжилж байгаа мөнгө нь гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх гэсэн боловч энэ хүн Улаанбаатарт очоод яг үзүүлсэн эсэх нь тодорхойгүй. Үзүүлж төлбөрт 50,000 төгрөг болсон гэж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй байна. Хэрвээ шүүх хохирол төлбөр төлөх ёстой гэж үзэх юм бол дээд шүүхийн тогтоол дээр байгаа үүнд гэм буруугийн хэлбэр хэмжээг тогтоох шаардлагатай байна. Аргагүйн эрхэнд хариуцагчийн үйлдлийг таслан зогсоох гэж хийсэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.
5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... нэхэмжлэгч М.******* согтуу байсан учир хэн өөрт нь гэмтэл учруулснаа мэдэхгүй байж хэргийг Д.д үүрүүлж байгаа юм шиг санагдаж байна. Д. нь хохирогчийн толгойн тус газар цохисон, гэхдээ аяга хагараагүй гэж хэлсэн. Д. эрүүл байсан учраас өөрийгөө хянах чадвартай гэж үзэж байна... гэв.
*******.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол, Синдерелла клиник ХХК-ийн *******22 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22/0******* дугаартай эмнэлгийн дүгнэлт, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *******22 оны 03 оны 23-ны 32 дугаартай магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...*******21 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Д. нь миний толгой дээр сэнжтэй аяга хагалж хацран тус газар зүсэгдсэн сорвитой болсон ба гоо сайхны эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай эмнэлгийн төлбөрийн дүгнэлт гаргуулсан тул хариуцагчаас *******,850,000 төгрөг гаргуулна... гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...хохирогчийн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн. Эмнэлгүүдийн пейж хуудсуудаар орж үзэхэд сорви арилгах лазер эмчилгээний 1 удаагийн оролтын төлбөр дундажаар 40,000-100,000 төгрөгийн хооронд байхад 1 оролт нь 5*******,000 төгрөгийн төлбөр бичиж ирүүлснийг танил талаа ашигласан байна гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Мөн РRР эмчилгээ, salmon тарилга зэрэг нь нүүр цайруулах батгашилт үрчлээ зэргийг эмчлэхэд хэрэглэгддэг, эмнэлэгт үзүүлсэн гэж байх боловч үзүүлж, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхогүй байх тул би эдгээр эмчилгээний төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна... гэж няцаасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д. нь *******21 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Гок гарден Роүс таун хотхоны 38 тоотод иргэн М.*******ын нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол,Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *******22 оны 03 оны 23-ны 32 дугаартай магадлалаар тогтоогдсон байна.
5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.ас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
*******. Д.д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******21 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч М.*******ын биед зүүн хацарт 4 тооны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний ард олон тооны зулгаралт, нүүр, баруун болон зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийг гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч М.******* нь өөрийн зүүн хацарт үүссэн сорвийг эмчлүүлэх эмчилгээний зардал төлбөрт нийт *******,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг сорвийг эмчлүүлэхээр эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
7. Иймд М.*******ын Д.ас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол *******,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан М.*******ын хариуцагч Д.д холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол *******,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА
Р.ҮҮРИЙНТУЯА