Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2022/01291

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2022/01291

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг лж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* ******* ************** ******* даргын ******* ******* ******* *******, ******* ******* ************** ******* -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон ******* Баян-Өндөр*******, Эрдэнэ баг тоотод оршин суух, овогт /РД:/,

 

Хариуцагч: Орхон ******* Баян-Өндөр*******, Эрдэнэ баг тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,574,348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Буджав нар оролцов.

 

Хариуцагч Д., Д. нарт шүүх хуралдааны товыг Орхон ******* Баян-Өндөр*******ын Эрдэнэ баг ******* болон хариуцагчийн хүү болох Б.Амартүвшингийн 85859181 гэх дугаартай утсаар тус тус мэдэгдсэн боловч хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ************** ******* нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан зээлийн төлбөр 6,574,348 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д., Д. нар нь ******* ******* **************ын Сум хөгжүүлэх сангаас 07 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийг авахдаа суудлын автомашин, хөлдөөгч, зурагт, шарах шүүгээ, гурил элдэгч, хэрчигч, гурил хайрагч, эрдэнэт хивс, угаалгын машин, ам дарагч зэрэг 5 666 000 төгрөгийн эд зүйлс барьцаалсан. Гэвч зээлдэгч Д., Д. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг нөхөн төлөөгүй, одоо 6,574,348 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 27-нд ******* ******* **************ын******* хөгжүүлэх сангаас 7,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод зээлийг төлж чадаагүй, одоо 7,000,000 төгрөгөө төлж барагдуулах үүднээс ******* ******* **************ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэгтэй холбогдож санал солилцож зөвшилцсөний эцэст нь 2021 оны 9 дүгээр сараас 4 жилийн хугацаатай 6,049,917 төгрөгийг сар бүрийн 125,000 төгрөгөөр тооцож төлж яваа болно. Гэтэл уг нэхэмжлэлд 6,574,348 төгрөгөөр бодогдож ирсэн байна. Д. би зээлээ төлөх нь миний үүрэг гэдгийг хатуу ойлгож байна. Би өөрөө маш хүнд өвчтэй, маш өндөр үнэтэй эм тариа эмчилгээ хийгдэж, амь нас минь дээсэн дөрөөн дээрээ байгаа, зээлийн өрөө харилцан зөвшилцөж төлж дуусгана гэжээ.

 

4.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариу тайлбартаа: Д.Байгаль маань 2013 оны 3 дугаар сард ******* ******* **************ын******* хөгжүүлэх сангаас 7,000,000 төгрөг зээлдсэн. Тухайн үед энэ хүн хүүхдийн хоолны газар ажиллуулахаар тухайн аж ахуйн нэгжээрээ зээл авсан. Ажлаа хийгээд зээл хэвийн явж байтал гэнэт биеийн байдал нь муудаж ажлын байран дээрээ ухаан алдаж унасан. 2013 оны 1 дүгээр сард ухаан алдаж унасан тэр мөчөөс өнөөдрийг хүртэл байнга эмчлүүлж байна. Д. нь нурууны хагалгаанд 2 удаа, цирроз, элэгний хатуурал, ходоодны цус алдалт, гэдэс усжилт, нуруу хугарах гээд байнга л хурц эмчилгээ оношилогоо, эмчилгээ, сувилгаа хийлгэж байна. Зээлээ төлөх нь Д.гийн үүрэг хариуцлага гэдгийг бид ойлгож байна. Зээлийг нь төлж барагдуулахаар 2021 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр 125,000-126,000 төгрөгөөр тооцож төлж байгаа, бид болон зээлээ төлнө. Танай байгууллага зөвшөөрвөл шарах шүүгээ (шинэ), махны машин (шинэ), гурилын машин, гурил хайрагч(шинэ) зах зээлийн үнээр өгмөөр байна. Хэрэв эдгээр зүйлийг авахгүй бол зарж борлуулахаар мөнгийг нь өгнө гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай******* хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Д.., Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн төлбөрийн хүсэлт, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д., Д. нар нь ******* ******* **************ын Сум хөгжүүлэх сангаас 07 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч Д., Д. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг нөхөн төлөөгүй, одоо 6,574,348 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү ү... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ...2013 оны 03 дугаар сарын 27-нд ******* ******* **************ын******* хөгжүүлэх сангаас 7,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод зээлийг төлж чадаагүй, одоо 7,000,000 төгрөгөө төлж барагдуулах үүднээс ******* ******* **************ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэгтэй холбогдож санал солилцож зөвшилцсөний эцэст нь 2021 оны 9 дүгээр сараас 4 жилийн хугацаатай 6,049,917 төгрөгийг сар бүрийн 125,000 төгрөгөөр тооцож төлж яваа болно. Гэтэл уг нэхэмжлэлд 6,574,348 төгрөгөөр бодогдож ирсэн байна. Д. би зээлээ төлөх нь миний үүрэг гэдгийг хатуу ойлгож байна. Би өөрөө маш хүнд өвчтэй, маш өндөр үнэтэй эм тариа эмчилгээ хийгдэж, амь нас минь дээсэн дөрөөн дээрээ байгаа, зээлийн өрөө харилцан зөвшилцөж төлж дуусгана... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Д. нь ******* ******* **************ын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг 0,25 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар зээлсэн байна.

 

Гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч Д. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д. зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр түүнийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Д. нь уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй бөгөөд гэрээнд хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан байна. Иймд тэрээр дээрх зээлийн гэрээний хариуцлагыг хариуцах үндэслэлгүй байна.

 

5. Иймд хариуцагч Д.гаас 6,574,348 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ************** ******* д олгож, хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Хуульд зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 120,140 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч овогт /РД:/-аас 6,574,348 /зургаан сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ************** ******* д олгож, хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамж 120,140 /нэг зуун хорин мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ