Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/00003

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/00003

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овгт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/,

 

Хариуцагч:Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол баг Баянталын тоотод оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,393,000 төгрөг гаргуулах, ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.

 

Хариуцагч Г.*******, О. нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******, О. нарт холбогдуулан 5,393,000 төгрөг гаргуулах, ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие Г.******* гэх хүнээс 2021 оны 03 дугаар сард ОРО улсын дугаартай машиныг аман яриа хийж авсан. Г.******* нь 06 дугаар сард ломбардын өр нь дуусна, тэгээд машиныг нэр дээр чинь шилжүүлж өгье хэмээн ярилцсан. Гэтэл Г.******* нь уг машиныг О. гэх хүнээс авч надад заржээ. О. нь ломбардны мөнгийг төлөөгүйн улмаас ломбард машинаа хураан авах болж хураалгахгүйн тулд ломбарданд 5170000 төгрөгийг би төлж машинаа гаргаж авсан. Иймд О.ын өмнөөс төлсөн 5,170,000 төгрөгийг О.аас гаргуулж өгнө үү. Мөн ОРО улсын дугаартай машиныг Г.******* миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Архангай аймгаас ирж очсон түлшний мөнгө болох 223,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү... Би гэх хүний Aвтопрайм компанийн Сайн ломбардны барьцаанд тавьсан байсан дугаартай ОРХ машиныг худалдаж авсан бөгөөд О.ын 5,170,000 төгрөгийн зээлийг хааж, ломбардны барьцаанаас машинаа чөлөөлсөн. Би уг машиныг *******аас 6,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийг бүрэн төлсөн, бид хоёрын хооронд тооцоо дууссан тул хариуцагч Г.*******аас татгалзаж байна. Уг машин хариуцагч О.ын нэр дээр бүртгэлтэй байдаг тул хариуцагч О.ын өмнөөс түүний ломбардны өрөнд 5,170,000 төгрөгийг төлсөн тул түүнээс уг мөнгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн ОРО тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгөхийг О.ад даалгаж өгнө үү. Нэхэмжлэл гаргаснаас хариуцагч О. надад 3,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлээс уг мөнгийг хасч үлдэх мөнгийг нэхэмжилж байна. Мөн нэмээд Архангай аймгаас шүүхэд ирж очиход гарсан бензиний зардал 223,000 төгрөгийн нэхэмжилж байна... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Г.*******, О. нарт нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт, ОРО улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Би О. гэх хүний Aвтопрайм компанийн Сайн ломбардны барьцаанд тавьсан байсан дугаартай ОРО машиныг Г.*******аас 6,500,000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн. Гэвч уг машин ломбардны 5,170,000 төгрөгийн барьцаанд байсан ба ломбард уг машиныг хурааж авна гэсэн тул би О.ын 5,170,000 төгрөгийн ломбарданд төлөх ёстой зээлийг төлж, барьцаанаас машинаа чөлөөлсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч О. надад 3,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж 2,170,000 төгрөг болон шүүхэд ирж очих бензиний зардал 223,000 төгрөгийг О.аас гаргуулах болон уг тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгөхийг О.ад даалгуулах нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Г.*******аас татгалзаж байна... гэсэн.

 

3. Хариуцагч Г.*******, О. нар нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбараа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 03 дугаар сард хариуцагч О.ын өмчлөлийн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Г.*******аас 6,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн байна.

 

Уг тээврийн хэрэгслийг хариуцагч О. нь Автопрайм ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлийн төлбөрөө төлөөгүйн улмаас тээврийн хэрэгслийг хурааж авна гэхэд нэхэмжлэгч Г.******* нь О.ын өмнөөс түүний төлөх зээлийн төлбөр 5,170,000 төгрөгийг Автопрайм ХХК-д төлж, машиныг зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн байна.

 

Улмаар О.ыг худалдаж авсан тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх, түүний өмнөөс ломбарданд төлсөн 5,170,000 төгрөгийг төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч О. нь нэхэмжлэгч Г.*******т 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд тээврийн хэрэгслийг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд хариуцагч Г.*******аас татгалзаж, хариуцагч О.аас нэхэмжилсэн 5,170,000 төгрөгөөс түүний төлсөн 3,000,000 төгрөгийг хасч үлдэх 2,170,000 төгрөг болон шүүхэд ирж очих бензиний зардалд 223,000 төгрөг гаргуулахаар, мөн ОРО тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан.

 

6. Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг өөрөө хариуцах ёстой тул бензиний зардалд 223,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

7. Мөн хариуцагч Г.*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч О.ын төлөх ёстой зээлийг түүний нэрийн өмнөөс төлсөн байх тул хариуцагч О.аас 2,170,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч О.ад өөрийн өмчлөлд байгаа ОРО улсын дугаартай Тoyoto Rav4 маркийн автотээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Г.*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамж 119,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар хариуцагч О.аас 2,170,000 /хоёр сая нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч О.аас бензиний зардал 223,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өөрийн өмчлөлийн ОРО улсын дугаартай Тoyoto Rav4 маркийн автотээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Г.*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч О.ад даалгасугай.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,438 /нэг зуун далан нэг мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамж 119,870 /нэг зуун арван есөн мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ