| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/01796/И |
| Дугаар | 142/ШШ2022/01676 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2022/01676
| 2022 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2022/01676 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах *******-/РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1989 оны 06 дугаар сарын 27-нд төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ************** /*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 2,660,078.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
Хариуцагч д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан зээлийн төлбөр 2,660,078.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч нь тус банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр № ЗГ/201944589621 тоот зээлийн гэрээ байгуулан 3,900,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр № ЗГ/201944925789 тоот зээлийн гэрээ байгуулан нэмж 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээл 6,241,347.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,011,673.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,604.66 төгрөг, нийт 9,254,625.08 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн №317201944925789 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,438,652.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 211,315.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,110.16 төгрөг, нийт 2,660,078.50 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
3.Хариуцагч д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201944589621 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201944925789 хэрэглээний зээл, барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, гийн зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээл төлөх мэдэгдэл, гийн өргөдлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч нь тус банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3,900,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нэмж 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,438,652.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 211,315.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,110.16 төгрөг, нийт 2,660,078.50 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбарыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь *******-ийн Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/201944589621 тоот зээлийн гэрээ байгуулан 3,900,000 төгрөгийн цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201944925789 тоот зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь зээлдэгч гаас шаардах эрх үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд зээлийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,438,652.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 211,315.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,110.16 төгрөг, нийт 2,660,078.50 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж *******-д олгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,511.26 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 57,511.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч гаас зээлийн төлбөрт 2,660,078.05 /хоёр сая зургаан мянга жаран далан найман төгрөг, таван мөнгө/ төгрөгийг гаргуулж *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,511.26 /тавин долоон мянга таван зуун арван нэг төгрөг хорин зургаан мөнгө / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 57,511.26 26 /тавин долоон мянга таван зуун арван нэг төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ